Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (006) 2000.No2(006)
Шээс бэлгийн замын хламидийн эмнэл зүй, оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Хандсүрэн, Б.Ганбаатар, Ч.Долгор, Ж.Дэмбэрэлсүрэн.

 
Абстракт
Шээс бэлгийн замын халдварыг ( ШБЗХ) оношлох, ялган оношлох, эмчлэх асуудал зах зээлийн шилжилт, нийгмийн сэтгэл зүйн хямралтай өнөө үед манай эмч судлаачдын анхаарал татсан судалгааны объектийн нэг болж байна. Ялангуяа эмнэл зүйн шинжээрээ ижил төстэй заг хүйтэн ( Neisseria Gonorrhoeae ), хламидийн халдварыг (Chlamydia trachomatis D-K ) лабораторын шинжилгээгээр эрт ялган оношлох нь эмчилгээний тактикийг оновчтой болгоход нэн чухал юм / 4,5 /.
ШБЗ-ын салст бүрхүүлийн эд эсэд өсч үржин бортгон хучуур эдийг эмгэгшүүлдэг онцлогоороо гонококк, хламидиа трахоматис хоёр адил хоруу чанартай болохыг эсийн өсгөвөрт хийсэн ажиглалт / 6 /, эмнэл зүйн судалгаагаар / 1,2,3 / тогтоосон байна. Бичил амь судлалын хувьд хоёр өөр төрэл зүйлд ( Neisseriazeen, Chlamydiazeen ) хамаарагдах эдгээр нянгийн халдварын үед гарах эмнэл зүйн шинжийн ижил төстэй болон ялгавартай илрэлийг харьцуулан судлах зорилт тавив.
Судалгааны материал арга зүй.
Халдварт Өвчин Судлалын Төвийн ДОХ/БЗХӨ- ний лавлах төвд еөрсдийн хүсэлт болон емнө нь эмчид үзүүлэн давтан үзлзгт орж буй хүмүүсэзс урьдчилан бэлтгэсэн 22 үзүүлэлтээр асуумж авч, нийт 222 / эрэгтэй 94, эмэгтэй 128 / хүнд үзлэг, шинжилгээ хийлээ. Лабораторийн шинжилгээнд эрэгтэйн шээсний суваг, эмэгтэйн умайн хоолойн сувгаас ариун бамбараар арчдас бэлтгэн, хламидиа трахомзтис D-K ийлдэс хувилбарын эсрэг төрөгчийг " Clearview Chlamydia MF " ФХЭБ-ийн оношлуураар, гонококкийг" Thayer- Martin "сонгомол орчинд есгеверлөж, гонококк, трихомонас, түлхүүр эс, Candida albicans - ыг арчдаснаас наалдац бэлтгэн Грамын аргаар будаж бичил харах аргаар тус тус шинжиллээ.
Судалгааны үр дүн Нэг. Асуумж судалгааны үзүүлэлт Судалгаанд 94 эрэгтэй, 128 эмэгтэй , нийт 222 хүн хамрагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн дундаж нас 26.7±6.7, насны хэлбэлзэл 16-52, эмэгтэйчүүдийн дундаж нас 28.6±6.8, насны хэлбэлзэл 16-56 байв.
Судалгаанд хамрагдсан нийт өвчтөнийг нас хүйсний байдлаар нь харьцуулан авч үзвэл 16 -25 насанд эрэгтэйчүүдийн өвчлөл 56.3хувь, 26 - 36 насанд эмэгтэйчүүдийн өвчлөл 50.0 хувь тохиолдож байгаа нь ажиглагдлаа.
 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 53.2 хувь нь гэр бүлтэй, 43.2 хувь нь бүрэн дунд, 35.6 хувь нь дээд, 10.8 хувь нь бүрэн бус дунд, 9.9 хувь нь тусгай дунд, 0.5 хувь нь бага брловсролтой, 57.2 хувь нь урд өмнө БЗХӨ-өөр өвчилсөн, 39.6 хувь нь өвчлөөгүй, 3.2 хувь нь мэдэхгүй гзсэн анамнезтай хүмүүс байлаа.
 
Хоёр. Лабораторийн шинжилгээний үзүүлэлт Судалгаанд орсон хүмүүсийн 85.6% (190/222) кь "ялгадас гарна" гзсэн зовиуртай боловч лабораторийн шинжилгээгэзр 69.3% нь ( 154/222) "ялгадас гарах" шинжээр илрэх бэлгийн замын халдвар оношлогдов. Знэхүү БЗХ-ын үүсгэгч илэрсэн байдлыг авч үзвэл 45.5 хувь нь Chlamydia trachomatis ( D- К ийлдэс хувилбар ), 37 хувь нь Trichomonos vaginalis, 23.4 хувь нь Candida albicans, 22.7 хувь нь N.Gonorrhoeae, 16.2 хувь нь Garanereiia vaginalis зерэг бүртгэгдзв.
хувь нь олон дахин шээх, 11.4 хувь нь бэлгийн хавьтлын үед өвдөх, 6.8 хувь нь төмсөг хавдах, 1.4 хувь нь цустай шээх зовиуртай байгаа нь ажиглагдав.
 
ФХЭБ шинжилгээнд Chlamydia trachomatis эерэг бүртгэгдсэн 70 өвчтөнд бодит үзлэгээр ялгадас гарах шинж 88.6 хувьд ( 62/70 ) илэрч, 11.4 хувьд ( 8/70 ) илрээгүй, шээсний сүв, умайн хоолойн амсар улайж хавагнасан тохиолдол 24.3 хувьд ( 17/70 ) нь тодорхойлогдож, 75.7 хувьд (53/70 ) нь дээрх шинж тодорхойлогдоогүй болно. ШБЗ - ын хламидийн халдварын үндсэн шинж болох " ялгадас" - ын шинжийг тодорхойлж хүснэгт 2-т харуулав.
 
Энэ судаягаанаас дараах урьдчилсан дүгнэлт гарч байна. Үүнд :
1. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг насны байдлаар авч үзвэл 27.8±6.8 насанд ШБЗ-ын үрзвсэлт өвчинд зонхилон өртөж байна.
2. ШБЗ-ын үрзвсэлт өвчний дотор ШБЗ-ын хламидийн халдвар 45.5% -ийг буюу бусад халдвараас тохиолдол нь давамгайлах хандлагатай байна.
3. ШБЗ —ын хламиди нь бэлгийн замаар дамжин халдварладаг бусад халдваруудтай хавсарч тохиолдох нь харьцангуй өндөр ( 64.3 % ) байна.
4. ШБЗ-ын хламидийг шзэсний суваг, умайн хоолойн сувгийн бусад үрзвсэлт өвчнөөс змнзл зүйн шинжэзр нь ялган оношлох асуудлыг цаашид нарийвчлан судлах шаардлагатай байна.
The clinical features and diagnosis of the urogenital chlamydia
B.Khandsuren, B.Garibaatar Ch.Dolgor, J.Dembereisuren We have studied 222 persons who attended the AIDS/STD reference center. 94 of them were men, 128 we re women. The mean age of men was 26.7±6.7, ranged from 16 to 52 and women was 28.6+6.8, ranged from 16 to 56. 57.2 per cent out of surveyed people reported sexually transmitted diseases in the past.
85.6(190/222) per cent of the persons have had a complaint of discharge, but 69.3 ( 154/222 )per cent of them were infected with sexually transmitted infections.
Out of the 154 patients tested, 45.5 per cent were infected with Chlamydia trachomatis , 37.0 per cent were with Trichomonos vaginalis, 23.4 per cent were infected with Candida albicans , 22.7 per cent were infected with N.Gonorrhoeae and 16.2 per cent were infected with.Gardnerella vaginalis.
We have studied 70 patients who have Chlamydia trachomatis infection.The main complaint of the patients were discharge ( 84.3 per cent), itch ( 47.1 per cent) and lowerabdominal pain (18.5 per cent).
The clinical symptom was vaginal and urethral discharge ( 88.6 per cent ), which was purulent - muculent (48.5 per cent).
Out of 70 patients 25 have had genital chlamydia, 45 have had genital chlamydia with mixed other sexually transmitted infections. *
According to our study : Genital Chlamydia occurs as a mixed sexually transmitted infection and isn't possible to diagnose by the clinical features.
 

 

Ном зүй

1. Глазкова Л.К., Герамсимова H.M., Заболевания передаваемые половым путем.М.1996.4:9,12
2. Ксзлова В.И. Пухкер А.Ф. Хламидийная урогенитальная инфекция. В.кн: Вирусные, хпамидийные и микоплазменные заболевания гениталий.Москва, 1997, с. 305-398.
3. Скрипкин, Ю.К, Хламидийные и микоплазменные заболевания мочеполовых срганов. Кожные и венерические болезни. Руководство для врачей. Москва,М, 1996,Том 3, с. 219-240.
4. Centers for Diseases Control and Prevention. Evaluation of surveillance for Chlamydia trachomatis infection in the United States, 1987 to 1991. JAMA 1993 270: 1676-1677.
5. Hawley HB. Gonorrhoeae. Finding and treating a moving target.Postgrad Med 1993 94: 105-111.
6. Schachter,J The intracellular life of Chlamydia, Curr.Top Microbiol, Immun. 1988 138: 109-39
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1365
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК