Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Элэгний зонхилон тохиолдох голомтот өвчнүүдийг хэт авиан шинжилгээний аргаар ялган оношлох боломж, ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )
А. Солонго, Д. Гончигсүрэн
 
 
Абстракт
Сэдвийн ач холбогдол. Элэгний зонхилон тохиолдох голомтот өвчнүүдийн хэт авиан оношлогоо, түүний ялгах оношлогооны асуудал нь өнөөдрийг хүртэл дүрс оношлогооны ээдрээтэй асуудлын нэг хэвээр байгаа (1, 3,4, 8, 21) бөгөөд энэ нь эдгээр өвчнүүд манай оронд өргөн тархсан, нөгөө талаар оношлогоо, ялангуяа эрт үеийн ялгах оношлогоо төвөгтэй байдагтай холбоотой юм (2, 5, 6). Н. Нямдаваагийн (1993) судалгаагаар элэгний өмөнгийн өвчлөлийн түвшингээр Монгол улс дэлхийд дээгүүр орж 10 000 хүнд 49,6 %отай байна. Мөн Р.Сандуйжавын (1997) судалгаагаар элэгний өмөнтэй өвчтөнүүдийн 75-80 % нь хожуу үедээ буюу III-IV шатандаа оношлогдож байна. Иймд элэгний зонхилон тохиолдох голомтот өвчнүүдийн ялгах оношлогоо нь өнөөдрийг хүртэл бурэн шийдэгдээгүй асуудал хэвээр байна.Судалгааны зорилго. Хун амын дунд зонхилон тохиолдож буй элэгний голомтотt— .ел ■■ .-,vr ялган оношлох боломжийг судлахСудапгаа~=; арга зүй. Бид судалгаандаа Япон улсын *Н1ТАСН1* фирмийн суурин EUB-420, Соло-"ос улсын *М EDI SON* фирмийн бага оврын MTR-9-PAL зэрэг хэт авиан оношлогооны тоног төхөөрөмжийг ашиглав Судалгаанд 3,5; 5,0 МГц давтамжтай конвекс хэлбэрийн датчик хэрэглэв.
Өвчтөнг лээш харуулан хэвтүүлж сонирхож буй хэсэгтээ шингэн тос (gel) түрхсэний дараа датчикийг эөөлөн ^уг-уугах хөдөлгөөнөөр бага зэрэг дарапттай, арьс датчик хоёрыг завсаргүй нийлж байхаар хедөлгөж. элэги йг бүх хавтгайгаар зүслэг хийж судпав. Хэвлий дүүрэнг, хийтэй тохмолдолд өечтөнг зүүн хажуугаар нь хэвтүүлэн шинжилсэн бөгөөд элэгний бүх сегментүүдыг харахын тулд. ялангуяа элэг нь дээш тулхэгдсэн, мөн тарган хүмүүст хавирганы завсрын зүсэлтүүдийг ашигласан.
Судалгааны материал, үр дүн. 1999 оны 4-р сараас 2000 оны 1 -р сарыг хүртэлхи хугацаанд элэг, цөсний замын эмгэгтэй 1840 өвчтөнд хэт авиан шинжилгээ хийснээс 114 өвчтөнд нь элэгний голомтот өвчнүүд оношлогдсон. Хэт авиан шинжилгээгээр илэрсэн элэгний голомтот өвчнүүдийн бүтцийг 1 -р хүснэгтээр харуулав. Хүснэгт 1 -ээс харахад элэгний зонхилон тохиолдож буй голомтот өвчний дотор шимэгчийн бус уйланхай (36,8%) болон элэгний хорт хавдар (34,2%) давамгайлж байна. Элэгний хорт хавдраар эрэгтэйчүүд 2,9 дахин илүү өвчилж байгаа нь Н.Нямдаваагийн (1995) судалгааны дүнтэй нийцэж байна. Харин элэгний хоргүй хавдар эмэггэйчүүдэд 1,8-2,0 дахин илүү тохиолдож байна.
 
Хүснэгт 1
Хэт авиан шинжилгээгээр илэрсэн өвчнүүдийн бүтэц
Судалгааны явцад элэг-ний хорт хавдар 38,8%-д нь Vll-p сегментэд илэрсэн бол гемангиом нь 35,3 % Vl-p сегментэд тохиолдож байв. Бидний судалгаанд элэгний хорт хавдарын хэт авиан дүрслэл 91 % нэг төрлийн бус бүтэцтэй байсан бол гемангиом нь 100 % нэг төрлийн, хэт авиан ойлт ихэссэн голомт байв. Харин шимэгчийн бус уйланхай нь 100% нэг төрлийн, хэт авиан цуурайжилтгүй зураглалаар илэрч байна. Шимэгчийн бус гаралтай уйланхай ба гемангиом нь элэгний эрүүл эдээс 100 % тод зааглагдсан байсан нь элэгний хорт хавдраас илэрхий ялгаатай байв. Харин шимэгчийн бус гаралтай уйланхайтай харьцуулахад элэгний хорт хавдар болон гемангиомын зах ирмэг нь тэгш бус, товруутсан хэлбэртэй илэрч байсан. Гемангиом нь 90,9 %-д 1-3 см хүртэл голчтой голомтот сүүдрээр илэрч байсан бол элэгний хорт хавдар 60,5 %-д 4 см ба түнээс дээш хэмжээтэй том голомтот сүүдрээр илэрч байв.
Бидний судалгаагаар элэгний хорт хавдар эрэгтэйчүүдэд (74,4 %) давамгай илэрсэн ба 48,7 %-д ганц нэгээрээ, 51,3%-д олон тооны голомтот сүүдрээр тохиолдов. Хэт авиан 4дүрслэлээрээ нэг төрлийн бус (90,9%), тодорхой зах хязгааргүй (62,8%), 0,9-15 см голчтой (дунджаар 7,95 см), 50 %-д хэт авиан ойлт нь элэгний эрүүл эдтэй адил, захаараа ойлт нь буурсан голомтот сүүдрээр илрэв .
Үсэрхийлсэн хавдар оношлогдсон 3 өвчтөнд эхо-ойлт нь ихссэн буюу багассан голомтууд хамт илэрсэн бөгөөд анхдагч голомт нь нойр булчирхай, ходоод, зүүн бөөрний хорт хавдар байсныг хэт авиан шинжилгээгээр оношлосон. Үсэрхийлсэн хавдар нь 0.9-4,2 см голчтой, дунджаар 2,25 см байлаа. Судалгаанаас үзэхэд үсэрхийлсэн хавдар нь хэт авиан нягтралаараа ялгаатай олон тооны голомтуудаар илэрч байна.
 Элэгний шимэгчийн бус гаралтай уйланхай эмэгтэйчүүдэд давуу (66,7%) илэрсэн бөгөөд ганцаар байрласан, хэт авиан дүрслэлээрээ дотор цуурайжилт- гүй ба ижил нэг төрлийн агууламжтай (100%), бүрхүүлгүй, голдуу дугуй хэлбэртэй, зах хязгаар нь гөлгөр, тод сүүдэр хаясан голомт байсан. Элэгний шимэгчийн бус гаралтай уйланхай 1,2-11 см-ын голчтой байв Хоёр тохиолдолд TOM хэмжээний уйланхайны агууламж нь нэг төрлийн бус дүрслэгдсэн боловч шинжлүүлэгчийн байрлалыг солин нэмэлт зүсэлт хийхэд уг еөрчлөлт артефакт болохыг тодорхойлсон. Шимэгчийн бус уйланхайтай өвчтнүүдийн 21,4 %-д нь бөөрөнд уйланхайн голомтот өөрчлөлт давхар илэрсэн. Элэгний бэтэг
Элэгний бэтэг 15 өвчтөнд буюу 13,15 %-д илэрсэн бөгөөд бүгд шохойжсон байсан. Уг судалгаанд С.Сонингийн (1990) *судал* ба *шүхэр* зэрэг шинж тэмдэгүүдийг ашиглав. З.^эгний бэтэг голчлон баруун дэлбэнд, 66,7% нь ганцаар байрласан байв. Элэгний бэтэг :звиан дүрслэлээрээ 33,3 % нь хагас цагираг хэлбэртэй, шохойжсон, акустик сүүдэр :"эсэ- нь бүрэн шохойжсон бэтэгний шинж тэмдэг байв. 66,7%-д дугуй хэлбэртэй хэт == •5- =ал ихтэй, шохойжсон бүрхүүлтэй, акустик сүүдэр шинжүүд өгч байсан нь хагас jjcх;.v- илтын үе шатанд байгаа элэгний бэтэгиий голомт байсан.Элэгний цусан бундуу Судалгааны явцад элгэнд үүссэн цус хуралтыг нэг өвчтөнд цөсний хүүдийн хагалгааныIдараа илрүүлсэн. Голомт нь дунд зэргийн хэт авиан ойлттой, нэг төрлийн бус, нягт цуурайжилт бүхий бүрхүүлтэй, тэгш бус зах хязгаартай байсан. Хоёр долоо хоногийн дараагаар хэт авиан нягтрал нь буурч, дотор цуурайжилттгүй агууламжтай болон өөрчлөгдсөн байв. Хэмжээ нь 7,1x4,3 см-аас 5,2x3 см хүртэл багасч, зах хязгаар нь тодорсон байв.
Бүлэгнэсэн цус хуралт анхны үзлэгээр хоногийн дарааахи үзлэгээр Уг судалгаанаас үзэхэд бүлэгнэсэн цус хуралт эхний үе шатандаа хэт авиан дүрслэлээрээ дунд зэргийн эхо-ойлттой, нэг төрлийн бус байдгаараа элэгний хорт хавдрыг санагдуулах боловч түүний зузаан бүрхүүл, богино хугацаанд гарч буй динамик өөрчлөлтүүдээр нь ялган оношлох боломжтой байна.
Судалгааны ажпын хэлцэмж. Уг судалгааны үр дүнд илэрсэн элэгний хорт хавдарын хэт авиан шинж тэмдэгүүд болон байрлал, хэмжээний хувьд V.Vilgrain, M.Lewiri, C.Vons (1999), K.Koito, Ts.Namieno, K.Morita (1998), J.C.Sheu, D.C.Chen, J.L.Sung нарын (1985), K.Taylor, I.Ramos, S.Morse нарын (1987), G.Shue, J.Lung, D.Chen (1984), P.Fasani, A.Sangiovanni, C. Fasio (1999), B.J.Hilman, E.H.Smith, J.Gammelgaard нарын (1979) судалгааны үр дүнтэй дүйж байна. Харин хэт авиан нягтралын хувьд судлаачдын санал зөрөлдөж байна. V.Vilgrain, M.Lewin, C.Vons нарын (1999) судалгаагаар 38 %-д голомт нь хэт авиан ойлт багатай, 10 %-д ойлт нь элэгний эрүүл эдийн ойлттой адил, 53 %-д ойлт ихтэй гэж дүгнэсэн. J.C.Sheu, D.C.Chen, J.L.Sung нарын (1985) илрүүлснээр 80,8 % нь хэт авиан ойлт багассан, 7,7% нь элэгний эдийн ойлттой төстэй, 11,5 % нь ойлт ихтэй байв. Харин K.Taylor, I.Ramos, S.Morse нарын (1987) судалгаагаар 50 % нь ойлт ихтэй, 16,7 % нь элэгний эрүүл эдийн ойлттой адил, 33,3 % нь ойлт ихэссэн байна. Бидний судалгаанаас үзэхэд 50 % нь элэгний эрүүл эдийн хэт авиан ойлттой адил бөгөөд зах хязгаараараа ойлт буурсан бол 31,8 % нь ойлт буурсан, 18,2 % нь ойлт ихтэй байсан болно. Хэт авиан ойлтийн үзүүлэлт нь зөрөлдөж байгааг J.Sheu, G.Sung, C.Chuang нар (1985) хорт хавдарын голомтын ургалт, үхжлийн процесстой холбон тайлбарласан. Дээр дурдсан бүх судлаачид элэгний хорт хавдар жигд бус бүтэцтэй болохыг баталжээ. В J.Hilma^ Е - Sr-ith J.Gammelgaard нар (1979) элэгний анхдагч өмөн ба элэгний үсэрхийлсэн хавларыг хэт авиагаар ялган оношлох бараг боломжгүй гэж үзсэн бол бидний судалгаагаар хог.".'ог хавсарсан голомтот өөрчлөлтүүд нэгэн зэрэг илрэх нь үсэрхийлсэн авдартай байж болзошгүйн шинж тэмдэг гэж үзэв. Монголын элэг судлаач олон эрдэмтэд 3 Ичинхорлоо, П. Долгор, Б. Гоош, Н. Даваацэрэн, П. Онхуудай, Б. Мөнхтогоо, Н. -^мдаваа Р Сандуйжав) элэгний голомтот өвчнүүдийн талаар олон тооны бүтэапүүдийг /рвих Монголын Анагаах Ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Бидний с ~зг"Э2-= явцад илрүүлсэн элэгний цусан бундууны хэт авиан шинж тэмдэгүүд нь - ' 'зКеппу, M.McKenny, D.Nunez (1996), E.von Sonnenberg, J.Simeone, P.Mueller нарын '983 судалгааны үр дүнтэй дүйцэж байна. Бүлэгнэсэн цус хуралт нь тодорхой үе _з^з~даа элэгний хорт хавдарыг өөрийн хэт авиан дүрслэлээрээ санагдуулж болох юм "эсэ- эдгээр судлаачдын дүгнэлттэй бидний судалгааныхаа явцад хийсэн динамик а - ,'глагтс- . э z. -z нийцэж байна. Дүгнэлт" Згэг-.'."' <ср~ хавдрын үед давамгай тохиолдож буй хэт авиан шинж тэмдгүүдээр нь (нэг ~ес бус бүтэц (90,9 %), тод бус зах хязгаар (62.8 %)) түүнийг шимэгчийн ба _,"лэгчийн бус уйланхай, гемангиом зэргээс ялган оношлох боломжтой байна. 2 Элэгний гемангиомын үед нэг төрлийн бүтэц, эхо-ойлт их, тод зах ирмэг зэрэг хэт авиан ^инжүүд 100 % илэрсэн нь түүнийг элэгний бусад голомтот өвчнүүдээс ялган оношлох боломжийг олгож байна.
3. Элэгний шохойжсон бэтэгний үед шохойжсон бүрхүүл ба акустик сүүдрийн шинж
100 % илэрсэн. Харин элэгний цусан бундууны үед түүний хэт авиан шинж тэмдэгүүд богино хугацаанд өөрчлөгддөгөөрөө элэгний хорт хавдраас ялгаатай байв.
4. Хэт авиан шинжилгээний дүгнэлтийг эд эсийн болон бусад шинжилгээний дүгнэлтүүдтэй зайлшгүй хослуулж байх нь зүйтэй байна.
Abstract
Diagnostic possibility and value of Ultrasound examination in differential diagnosis of common focal liver masses
A. Solongo, D. Gonchigsuren
A retrospective study of the sonographic appearance of 114 focal liver masses were performed. We have observed 39 patients with liver cancer, 17 with hemangioma, 42 with simple cysts, 15 hydatic cysts, 3 liver metastasis, and 1 patient with hematoma. The retrospective study showed that 90 % of the liver cancer was heterogeneous with an unclear contour (62,8 %). All hemangiomas had diffusely high echogenecity with clear border from normal liver tissue. The sonographic analysis of the morphology and structure of the hydatic and simple cysts were performed. Hematoma manifested as a region of increased echogenecity that over time became anechoic with onset of hemolysis. On the basis of detected sonographic appearance of common focal liver masses we concluded that above sonographic findings can be used as criteria for differential diagnosis of common liver masses.
 
 
 
Ном зүй

Бадамжав С, Элэгний анхдагч өмөнгийнчанд авиан шинж, Магистрын зэрэг горилж бичсэн Автореферат 1997
Гончигсүрэн Д, Пүрэвжав Э, Шагдарсүрэн М, Радиологийн оношлогооны зарим асуудал, 1996 Зубарев A. В, Беличенко О.И, Синицын В.Е,. Королёв М.К,Магнитно-резонансная томография, компьютерная томография и ультразвуковое исследование при гемангиомах печени, Вестник рентгенологии и радиологии 1990; 5: 47-55
Котляров П. М, Матвеев Г.Н, Науменко А.З, Лучевая диагностика объемных поражений печени, Вестник рентгенологии и радиологии 1990; 3: 32-39
Чямдаваа Н, Хавдар судлалын тусламжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Хавдар судлалын мэргэжлийн эмч нарын семинарын материал,Улаанбаатар-1993: 2-12 Онхуудай П, Дүрслэл оношлого, 1993
Сснин С, Эхографическая диагностика кистозных заболеваний печени, Автореферат на сс/скание ученой степени Кандидата Медицинских Наук,1990
~zzya ФИ, Люлинский ДМ, Ультразвуковое и компьютерно-томографическое исследование в л.*:эференциалы-юй диагностике хирургических заболеваний печени, Вестник рентгенологии :адиологии 1988; 4: 64-72
RSchwab R.E, Glazer G.M, Fink-Bannett D, The varied appearances of hepatic cavernous angiomas with sonography, computed tomography, magnetic resonance\' imaging and е RadioGraphic 1987; 7: 1153-1175.
Get ; _ I ^irotta V, Rondinara G.F, Sansalone C.V, Colella G, Maione G, Hepatic adenoma and ::r -::.=- hyperplasia: diagnosis and criteria for treatment, Liver transplantation and surgery. _ ier~3rsoiantation and surgery 1997; 3: 160-165.
r - I . \"iont T.R, Barnet D.C, Cavernous hemangioma of the liver: ultrasonography, rrograpr-. computed tomography. Radiology 1979; 132: 143-148/
■ a~3moto K, Tamaki N, Shibata T, Metastatic nodules of hepatocellular carcinoma: эзн-паг - 3-a ography, CT, and US. Radiology 1987; 165: 61-63. , Dane . -eca:c эду 1998; 21: 439-441.
14. Hilman B.J, Smith E.H, Gammelgaard J, Holmn H.H, Bennett W, Bova J, Ultrasonographic -patologic correlation 15. Kerlin P, Devis G, McGill D, Weiland L, Adson L, Sheedy P, Vilgrain V, Lewin M, Vons C, Hepatic adenoma • and focal nodular hyperplasia: clinical, patologic, and radiologic features. Gastroenterology 1999; 84: 994-1002.
16. Knochel J.Q, Koehler P.R, Lee T.G, Welch D.M, Diagnosis of abdominal abscess with computed tomography, ultrasound, and 111 In leukocyte scans. Radiology 1980; 137: 425-434.
17. Leifer D. M, Middleton W, Teefey S.A, Menias C.O, Leahy R.L, Follow-up of patients at low risk for hepatic malignancy with a characteristic hemangioma at US. Radiology 2000; 214:167-172.
18. McKenny K.L, Role of US in the diagnosis of intraabdominal Catastrophes. Radiographics 1999; 19:1332-1339.
19. Moody A.R, Wilson S.R, Atypical hepatic hemangioma: a suggestive sonographic morphology. Radiology 1993; 188: 413-417.
20. Sheu J.C, Chen D.C, Sung J.L, Chuang C.N, Yang P.M, Lin J.T, Yang P.C, Hepatocellular carcinoma: US evolution in the early stage. Radiology 1985; 155: 463-467.
21. Sheu J.C, Sung J.I, Chen D.S, Yu J.Y, Wang T.H, Su C.T, Ultrasonography of small hepatic tumor using high-resolution linear-array real-time instruments. Radiology 1984; 150: 797-802
22. Subramanyam B.R, Balthazar E.J, Raghavendra B.N, Horii S.C, Hilton S, Naidich D.P, Ultrasound analysis of solid - appearing abscess 1983; 146: 487-491.
23. von Sonnenberg E, Simeone J.E, Mueller P.R, Sonographic appearence of hepatoma in liver, spleen, and kidney: a clinical, pathologic, and animal study. Radiology 1983; 147: 507-510.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2380
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК