Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ҮЕИЙН ЭМНЭЛ ЗҮЙН ХЭЛБЭРИЙН ИЛРЭЛИЙН онцлог
( Судалгааны өгүүлэл )
 Д. НАРАНТУЯА, Г. ДЭЖЭЭХҮҮ
 
Абстракт
Ажлын ундэслэл
Манай орон шиг өндөр, дунд уулын бүсэнд хүчилтөрөгчийн харьцангуй дутагдалтай, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орчинд хүн амын зонхилох хэсэг нь амьдардаг улсад зүрхний шигдээс (ЗШ) өвчний эмнэл зүй хэрхэн илэрч буйг судлан тогтоох ажил одоохондоо хараахан хийгдээгүй байна. Харин хурц шигдээсийн тархал зүй болон түүний урьтал болох зүрхний бах өвчний талаархи судалгааг манай судлаачид хийсэн билээ. (Гүр 1962., Но.Дондог 1967, 1983., А.Өлзийхутаг 1991., Н.Цэвэгмид 1971., Л.Галцог 1978., Я.Дондог 1979., Б.Амгаланбаатар 1983., Г.Дэжээхүү 1981, 1985., Д.Сэржээ 1991) Ажлын аргачлал
Судалгаанд ЗШ-ээр өвчилж ирсэн буюу эмчлэгдээд гарсан 131 хүний материалд тусгай маягтын дагуу үзлэг, ЗЦБ, ЭхоКГ, рентген шинжилгээ хийв.Үүнд:
1.Паспортын хэсэг ба анамнез, бодит үзлэгийг тусгайлан боловсруулсан картаар гүйцэтгэв.
2.Урьд өвчилж байсан зүрх судасны өвчнийг ОУ-ын өвчний ангиллын дагуу бүртгэв.
3. Зүрхний цахилгаан бичлэгийг 12 залгалтаар хийж Миннесотын кодоор үнэлэн, ЭхоКГ болон рентген шинжилгээг хийж ЗШ-тэйг баталсан болно.
4.Эмнэл зүйн хэлбэрүүдийг дор дурьдсан 6-н вариантаар ангилав. Үүнд:
4.1. Өвдөлттэй хэлбэр:
4.2. Амьсгал давчдан багтрах хэлбэр:
4.3. Хэвлийн хэлбэр:
4.4. Зүрхний хэм алдагдах хэлбэр:
4.5. Тархи судасны хямрах хэлбэр:
4.6. Шинж тэмдэг багатай хэлбэр:
5. Амьсгал, зүрхний тоог 1 минутаар авав.
6. Зовиурыг өвчтөний өгүүллээр авав. Судалгааны үр дүн:
Судалгаанд ЗШ өвчтэй 131 хүн хамрагдсанаас 97 (74.04+3.83%) нь эрэгтэй 34 (25.95+3.83%) нь эмэгтэй байлаа. Үүнээс нас барсан 37 (28.24+3.93%) хүн байв.
40 хүртэл насанд 1 хүн, 40-59 насны хооронд бүлэг тутамд тохиолдлын тоо нэмэгдэн, 60 ба түүнээс дээш насны хүмүүс зонхилон өвчилжээ. ЗШ-ээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүү өвдсөн байна.
ЗШ болсон эдгээр хүмүүсийн (үүнд нас барсан 32 хүн багтаж байгаа болно) 47 (35.88+4.19%) нь тамхи татдаг, 4 (3.05+1,50%)нь урьд татаж байсан, 51 (38.93+4.26%)нь тодорхойгүй 29 (22.14+3.62%) нь огт татдаггүй, 46 (35.11+4.17%) хүн нь огт архи хэрэглэдэггүй, 33 (25.19+3.79) нь архи хэрэглэдэг, 2 (1.53+1.07%) нь урьд өмнө хэрэглэж байсан, 51 (38.93+4.26%) нь тодорхойгүй байлаа.
1 дүгээр хүснэгтээс үзэхэд судалгаанд хамрагдсан 99 (нас барсан 32 хүнийг хамруулаагүй болно)өвчтөний 62 (62.63+4.22%) нь урьд нь ямар нэг зүрх судасны өвчнөөр өвчилж байсан өгүүлэмжтэй байна. Үүнд давхардсан тоогоор ЦДИӨ-өөр 50 хүн, ЗТСАДӨ-өөр 39 хүн, ЗШ-ээр 22 хүн өвчилж байжээ.
 

Үүнээс үзэхэд зүрх судасны ямар нэг өвчнөөр өвчилсөн өгүүлэмжтэй ЗШ бүхий өвчтөнүүдийн дотор ЦДИӨ, ЗТСАДӨ-тэй хүмүүс зонхилж байна. Судалгаанаас үзэхэд ЗШ-тэй өвчтөнүүдийн олонхи нь (64.64+4.80%) урьд өмнө 2 ба түүнээс дээш ямар нэг зүрх судасны архаг өвчнөөр өвчилж байжээ.
 
2 дугаар хүснэгтээс үзэхэд эмнэл зүйн илрэлийн хувьд сонгодог өвдөлттэй хэлбэр 68.7+4.66 %, өвөрмөц өвдөлттэй 14.1+3.49%, багтрах 62.3+4.87%, хэвлий гэдэсний 25.3+4.37%, хэм алдагдах 16.2+3.7%, тархи-судас хямрах 33.3+4.77%, шинж тэмдэг бүдэг 6.06+2.5% -ийг тус тус эзэлж байна. Эмнэл зүйн хэлбэрүүдийг дэлгэрэнгүй судалж үзвэл: өвдөлттэй хэлбэр эрэгтэйчүүдийн 49.49+5.02%, эмэгтэйчүүдийн 19.19+3.96%, өвөрмөц өвдөлттэй хэлбэр эрэгтэйчүүдийн 12.12+3.28%, 'эмэгтэйчүүдийн 2+1.40%, багтрах хэлбэр эрэгтэйчүүдийн 52.52+5.02%, эмэгтэйчүүдийн 10.10+3.03%, тархи мэдрэлийн хэлбэр эрэгтэйчүүдийн 21.21+4.11%, эмэгтэйчүүдийн 12.12+3.26%, хэвлий гэдэсний хэлбэр эрэгтэйчүүдийн 18.18+3.87%, эмэгтэйчүүдийн 7.07+2.58%, хэм алдагдах хэлбэр эрэгтэйчүүдийн 10.10+3.03%, эмэгтэйчүүдийн 6.06+2.39%, шинж тэмдэг бүдэг хэлбэр эрэгтэйчүүдийн 4.04+1.98%, эмэгтэйчүүдийн 2.02 + 1.41% тус тус илэрч байв.
ЗШ-ийн дээрх 6 хэлбэрийг илэрч буй
үзвэл:
1. Ба<"трах кэлбэрт:
а. Агаар дутагдах
б. Амьсгаадах
в. Дотор давчдах
2. Хэвлий гэдэсний хэлбэрт:
а. Бөөлжих
б. Огиудас хүрэх
в. аюулхай орчим өвдөх
г. Хэвлийн хана өвчин орох
д. Гэдэс дүүрэх
е. Гэдэс гүйлгэх
3. Тархи мэдрэлийн хэлбэрт:
а. Ухаан алдах
б. Огиудас хүрэх
в. Толгой эргэх
г. Мэдрэлийн голомтот өөрчлөлт
4. Хэм алдагдлын хэлбэрт:
а. Ховдлын экстрасистол
б. Тосгуурын экстрасистол
в. Синусын брадикарди
г. Мерцани ба пароксизм тус бүр
5. Шинж тэмдэг бүдэг:
а. Үл мэдэг амьсгаадалт
б. Хүчтэй бус өвдөлт
в. Шинж тэмдэг огт үгүйгээр
тус тус тохиолдож байна. 6 дахь хэлбэр хүснэгтэнд харуулсан тул энд давхар нурших
шинж тэмдэгүүдээр нь авч
22 29 16 10 7 5 1 1 1 10 8 12 3 5 3 4 2
2 2 2болох өвдөлтийг 3 дугаар шаардлагагүй гэж үзэв.Гистограмм 1
ЗШ-ийн уеийн эмнэл зүйн хэлбэр хавсарсан байдал
□ оуеау?
1 дүгээр гистограммаас үзэхэд өвдөлттэй хэлбэр дангаараа 18 (18.2+3.87%) хүнд илэрч байхад үлдсэн 81.8+3.88%-д нь бусад 2-4 хэлбэрүүд хавсран тохиолдож байна. Тухайлбал:
1. Хоёр хэлбэр хавсрах:
A. өвдөлт + багтраа 31 Б. өвдөлт + тархи мэдрэл 9
B. өвдөлт + хэвлий гэдэс 7 Г. өвдөлт +хэм алдагдал 2
2. Гурван хэлбэр хавсрах:
A. өвдөлт + багтрах + хэм алдагдал 6 Б. өвдөлт + багтрах + хэвлий гэдэс 4
B. өвдөлт + багтрах + тархи мэдрэл 7 Г. өвдөлт + хэм алдагдал + тархи мэдрэл 1
3. Дөрвөн хэлбэр хавсрах:
A. өвдөлт + хэм алдагдал + тархи мэдрэл + багтраа 3 Б. өвдөлт + багтрах + хэвлий гэдэс + тархи мэдрэл 2
B. өвдөлт + хэвлий гэдэс + хэм алдагдал + багтрах 1
Г. өвдөлт + хэвлий гэдэс + хэм алдагдал + тархи мэдрэл тус бүр 1 хүн, ялангуяа эрэгтэйчүүдэд илрэв. Дээрх судалгаанаас үзэхэд манай хүмүүсийн дунд өвдөлт, багтрах хэлбэр хавсран илрэх нь олонтой байна.
18 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн АД-ийг аргачлалд заасны дагуу үзэхэд агшилтын гипотензи, агшилтын гипертензи тус бүр 29.29+4.57%, сулралтын гипотензи 22.22+4.18%, сулралтын гипертензи 27.27+4.47% байлаа. Бусад хүмүүст агшилт ба сулралтын даралт хэвийн буюу хэвийн түвшингийн дээд хэмжээнд байв. Хэлэлцэмж:

Бид ЗШ-ээр өвчилсөн 131 хүнд судалгаа хийв. Насны байдлаар авч үзвэл 40-өөс доош насанд 1 хүнд, харин 40-59 насанд нас ахих тутам ЗШ-ээр өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэн, 60 ба түүнээс дээш насанд зонхилон тохиолдож байв. ЗШ -ээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүүтэй өвчилжээ. Энэ нь судлаач Мазур Н.А. (1985), Сыркин А.А. (1991), Дондог Но. (1967) нарын судалгааны дүнтэй ойролцоо байна. f Судлаачид ЗШ-ээр өвчлөхөд нас ахих, цусны даралт ихсэх, липидийн болон нүүрс-усны солилцоо хямрах, удамшил, тамхи татах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны хямрал, стресс чухал үүрэгтэй гэж үздэг (Kannel W. В. 1976, 1979., Чазов Е.И. 1982) нь манай судалгааны зарим үзүүлэлтээр нотлогдож байна. Тухайлбал хамрагдагсадын 35,88+3,48% тамхи татдаг, 25,19+3,79% архи уудаг, 62,63+4,22% нь өмнө нь зүрх судасны ямар нэг өвчнөөр өвчилж байснаас 50,51+5,02% ЦДИӨ-өөр, 39,39+4,91% ЗТСАДӨ-өөр, 22,22+4,18% ЗШ-ээр өвчилж байснаас харагдаж байна.
АД дунджаар 139+46.57+6.6/76+32.53+4.6 байгаа нь ЗШ-тэй өвчтөнгүүдийн ихэнх нь ЦДИӨ-нөөр өвчилж байсантай холбоотой бизээ. Энэ нь АД ихсэх өвчинтэй байсан бол агшилт ба сулралтын даралт мэдэгдэм буурч (хэвийн хэмжээндээ хүртэл) энэ түвшиндээ удаан хугацаагаар хадгалагддаг гэсэн бусад судлаачдынхтай (Сыркин А.А 1991., Чазов Е.И. 1982) ерөнхийдөө тохирч байна.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд илэрч буй ЗШ-ийн хэлбэрүүдийг үзэхэд өвдөлттэй хэлбэр давамгайлан 82,8+3,8% тохиолдож байгаа нь гадаадын судлаач А.Л. Сыркин (1981), А.В. Виноградов (1990), Р.Б. Минкин (1994) нарынхтай харьцуулахад харьцангуй бага байна. Харин судлаач М. Я. Руда (1981), Н.К. Богалепов (1982), А.Л. Сыркин 4991) нарын судалгаатай харьцуулахад багтрах хэлбэр 3,1 дахин, тархи-с.дасны хэлбэр 41 дахин, хэвлий гэдэсний хэлбэр 2 дахин, хэм алдагдах згбэр 12,5 дахин, бүдэг хэлбэр 6,6 дахин илүүтэй тохиолдож байна. Энэ '.'онгол хүмүүсийн дунд ЗШ сонгодог өвдөлттэй хэлбэрээр зонхилон #~:зхээс гадна багтрах, тархи мэдрэлийн хямрал зэрэг бусад хэлбэрээр -э-ээл илэрч байгааг харуулж байна.
3_-ийн эдгээр хэлбэрүүдийг дотор нь илэрч буй зовиуруудаар нь .зэIэд өвдөлттэй хэлбэрээс сонгодог өвдөлт 68,7+4,66%, багтрах а-аар дутагдан, амьсгаадах, хэвлий гэдэсний хэлбэрт бөөлжиж -зс х D3X, тархи-судасны хэлбэрт толгой эргэх, ухаан аЛдах, хэм £ -ii-z.-ь - хэлбэрт ховдлын экстрасистол давамгайлан гарч байв. Бүдэг хэлбэрт огт шинж тэмдэггүйгээр 2 хүнд. үл мэдэг амьсгаадах, хүчтэй бус өвдөлт 4 хүнд тус тус илэрч байлаа.
ЗШ-ийн үед илэрч буй дээрх хэлбэрүүдийн тохиолдлыг үзэхэд өвдөлттэй, багтрах, тархи-судасны хэлбэрүүд дангаараа (18,2+3,87% ) илэрч зонхилон 2-4 хэлбэр хавсран тохиолдож байв. Хавсарсан байдлуудыг харахад өвдөлт, багтрааны хэлбэр оролцоогүй тохиолдол огт үгүй бөгөөд бусад хэлбэрүүдтэй дээрх 2 хэлбэр хоёулаа эсвэл аль нэг хэлбэр нь хавсран тохиолджээ. Дүгнэлт
1. ЗШ -ээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүүтэй өвчилж байна.
2. ЗШ-тэй өвчтөнүүдийн дийлэнх нь урьд өмнө 2 ба түүнээс дээш ямар нэг зүрх судасны архаг евчнөөр өвчилж байсан байна.
3. Монгол хүмүүсийн дунд ЗШ сонгодог өвдөлттэй хэлбэрээр зонхилон илрэхээс гадна багтрах, тархи мэдрэлийн хэлбэр цөөнгүй илэрч байна.
4. ЗШ-ийн үед өвдөлттэй, багтрах, тархи-судасны хэлбэрүүд дангаараа харьцангуй цөөн илэрч, зонхилон 2-4 хэлбэр хавсран тохиолдож байна.
5. Агшилт ба сулралтын даралт дийлэнх ЗШ-тэй хүмүүст хэвийн хэмжээндээ байна.
6. Монгол хүмүүсийн титэм судас өвөрмөц байрлалтай, коллатераль сайтай, хүчилтөрөгчийн харьцангуй хомсдолтой орчинд дасан зохицсон, булчингийн тэсвэрлэхчанар сайтай байдаг. Иймээс ЗШ хүндрэл багатай явагдаж байна.
Resume
The nature climate conditions in Mongolia are specific. The aim of the study was to analyse some specific clinical apearances of the Acute Myocardial Infarction (AMI) common 
among our population.
97 men and 34 women - total 131 people, of which 37 had died. More men are taken ill than woman (2.8 times). In most of the patients with AMI have been had 2 and more cardiovascular diseasis.
Accordin to our study in 68.7± 4.66% typical pain form, 62.3± 4.87%, astmathical form, 33.3+4.77% cerebro-vascular form, 25.3+ 4.77% abdominal form, 16.2± 3.27% arithmicalform and 6.03± 3.7% form without symptom appeared, in every case 2-4 forms occurred at the same time.
This probably is connected with that ANI occures mostly in small size form, and in comparatively poor - oxigen condition the heart muscle resistance is good.
 
 
Ном зүй

1. Амгапанбаатар. Б. Архитектоника артериального русла миокарда желудочков и межжулодочковой перегородки сердца человека в различные возрастные периоды. Канд. Дисс. Ростов 1983.
2. Г алцог. Л. Морфологическая характеристика атеросклероза и коронарной артерии сердца по секционным материалам. Канд. Дисс. Улан-батор 1978.
3. Гүр А. Анализ сердечно- сосудистой заболеваемости по материалам центральной республиканской больницы МНР. Материалы 15-ого совешания министерсте здраөоохранения социалистических стран. Стр 236. УБ 1962.
4. Дондог Но. Характер питания содержание липидов в крови и частота инфар-~ миокарда в условиях МНР. Канд. дисс. 1967.
5. Дондог. Я. Зүрх судасны зарим өвчин. УБ. 1979.
6. А. Өлзийхутаг, Ц. Алтаннавч., Монгол орны байгаль газар зуйн янз бүрий- 5. липидийн солилцооны түвшин. ШУА мэдээ. 1994.
7. А. Өлзийхутаг, Зүрх судасны өвчин, оношлогоо эмчилгээ, 1996, 3. 9 10 \"5 •• • •-
8. Дэжээхүү Г. Үйлдвэрийн ажилчдын ажилчин, албан хаагчдын дунд ^ох^: * z9. Сэржээ Д. Раннее выявление и диагностика стенокардии у иужs •:.-:■=.- : Улан-Батора. Канд. дисс. 1991. Ю.Цэвэгмид Н. Ишемическая болезнь сердца среда некотссах г?_ =: : населения МНР. Канд. дисс. 1971.
11. 16. Виноградов А.В.. Викерт A.M., Дорофеева З.Х., Чазое Е ,J -~ = z■ ~ . : z:i М:Медицина 1971. 312 стр.
12. Мазура Н.А. Внезапная смерть больных ишемическсй Болезнью сердца-М: Медицина 1985. стр 190.192
13. Минкин Р.Б. Болезни сердечно-сосудистой системы СПБ Ака^- -
14. Сыркин А. Л. Инфаркт миокарда. -2-е изд., перераб и до^ ХС *Vr-fv_-с гх >сшшивШ агенство\" 1998. - 398 с., ил.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 392
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК