Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Архаг дакриоциститын мэс заслын эмчилгээний дараах дахилт, шалтгаан эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

С. Удвал, Ц. Мөнхцэцэг

 
Абстракт
Нулимсны эрхтэний эмгэгүүдийн дотор нулимс дамжуулах замын өвчлөл 75%-ийг эзэлж байна. [5,6] Манай оронд цаг агаарын эрс хувирамтгай (нэг едөр 4-н улирлынхаа нүүр царайг харуулдаг) уур амьсгалтай нөхцөлд амьдарч, задгай агаарт хоногт 14 цагаас багагүй хугацаагаар мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг хүн амд нулимс гоожих шаналгаа зовиуртай хүмүүс маш элбэг, амбулаториор үзүүлэгсдийн дотор 20%-ийг эзэлж байдаг. [3]
Манай орны хувьд нулимсны эрхтэний өвчин нүдний эмч нар, судлаачдын анхаарлыг татаж, судалгааны ажлын чухал сэдэв хэвээр байна. Бидний судалгааны ажлын зорилго нь :
Архаг дакриоциститын мэс заслын эмчилгээний дараах дахилтын шалтгаан, эмнэл зүй, мэс заслын эмчилгээний онцлогийг тодруулах зорилготой юм. Энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа. Үүнд:
1. Мэс заслын дараах дахилттай өвчтөнд идэвхтэй ба хүчлүүр сорилт тавьж шинжпэх.
2. Рентген тодотгогчтой шинжилгээ хийж нулимс дамжуулах замын байдлыг f тодорхойлох
3. Мэс заслын явцад дахилтын шалтгааныг тодруулах.
4. Мэс заслын өвөрмөц вариантуудыг боловсруулах зорилттой юм.
Судалгааны материал болон ажлын ерөнхий тойм
Орбита нүдний эмнэлэгт 1995-1998 онуудад эмчлүүлсэн өвчтөний материалд судалгаа хийв. Бидний судалгаанд мэс заслын дараах дакриоцистит өвчний дахилт оноштой 16-57 насны эрэгтэй - 12, эмэгтэй - 31 нийт - 43 өвчтөн, байршлаар нь үзвэл Улаанбаатар хотоос - 13, хөдеө орон нутгаас - 30 өвчтөн эмчилгээнд хамрагдсан байна.
Дакриоциститийг үүсгэсэн шалтгаанаар нь авч үзвэл:
Хүснэгт №1
1. Нулимс дамжуулах замын аль нэг хэсгийн архаг үрэвсэлтэй, нулимс гоожимтгой - 19 (41,9%)
2. Гэмтлийн шалтгаантай - 17 (39,5%)
3. Хамар болон дайвар хөндийн архаг үрэвсэлтэй - 7 (18,6%)
 

Хүснэгтээс үзэхэд Тодруулагч бодистой рентген зураг нь нулимс дамжуулах замын сорвижилтын байрлал, үүсгэсэн хөндийн хэлбэр орчны эдийн тогтолцоог тодруулж өглөө. [1]
Нулимс дамжуулах замыг угааж үзэх сорилоор нийт өвчтөний 92,8% нь угаасан уусмал буцаж гарч байгаа тул сорил (+) үнэлгээ өгч байна.Дээрхи шинжилгээнүүдэд үндэслэн өвчтөнд дакриоциститын дахилт гэж оношлон мэс заслын эмчилгээнд оруулсан юм.
Дакриоциститын дахилтын үед хийх мэс ажилбар.
1. Дахилттай рецидив дакриоциститын үед хэсгийн мэдээ алдуулалт сулавтар явагддаг учир мэс заслын өмнө промедол 1% -1,0, димедрол 1% -1,0 булчинд тарина.Учир нь сорвижилттай үед хэсгийн мэдээ алдуулалт сул явагддаг байна.
2. Мэс ажилбар ердийн тогтоосон төлөвлөлтийн дагуу хийгдэх боломжгүй тул арьсны зүслэгээс эхлэн цус алдалтыг сайтар зогсоож /каутерээр/ хуурай нөхцөлд үелэх дараалалтай зүслэг хийж чухам хаана сорвижилт явагдаж, зохиомол гуурсны аль хэсгийг тагласан болохыг тогтоохыг хичээнэ.
Болгоомжгүй зүслэг тайралт хийвэл гуурсыг дахин сэргээх боломжийг алдаж болно. Мэс ажилбар ерөнхийдөө /атипичный/ бичигдсэн дарааллаар явагдахгүйн дээр шинээр сэргээх гуурс маань босоо болон хэвтээ ханатай эсвэл шинээр суулгац (хамар нулимсны сувгийу дээд хэсгийг тайрч суулгац хийнэ) аваад сувгийн хануудыг бүтээж ч болно. [4] Мэс заслын явцад дараах байдлыг илрүүлэн оношыг бататгасан юм. Үүнд: дахилт нь
Гол төлөв уутны хана үхжиж үүссэн салбангийн оёдол тавигдан, уут болон хамрын салст эргэж байрандаа наалдан, шинэ үүссэн гуурс устдаг байна. (17,5%)
Шинээр үүссэн гуурсанд чихээс тавиагүй эсвэл хананууд нь сул байснаас хоорондоо наалдаж, өөрөөр хэлбэл шинэ гуурсны хана наалдаж сорвижсон. (28,5%)
Мэс заслын явцад уутнаас эсвэл хамрын салстнаас салбан гаргаж чадаагүй Тотын мэс засал хийснээс ясан цонх битүүрсэн. (29%)
Ясан цонх төвд зөв байрлаагүй [7] уутнаас дээш, доош, гадна талд гажиж байрласнаас өөрөөр хэлбэл цонх нь ууттай нэг ижил хэмд байрлаагүйгээс шинэ гуурс ажиллахг.? нэг эсвэл олон хөндийд киста төст цүлхэн үүсэх, энэ нь 25%-ийг эзэлж байлаа. Ингз> мэс заслын явцад рецидив дахилт үүсгэх гол шалтгаануудыг тодруулах болом~-гарлаа.
Мэс ажилбарын явцаар дахилтын хэлбэрүүдийг тодорхойлсны дараа Дюпюи Дютань vac ажилбарыг сэргээж чадвал шинээр гуурсны 2 ханыг, боломжгүй бол 1 ханыг сэргээх ~ -боломжгүй бол А Таумийн аргаар мэс заслыг төгөсгөж болох юм. гэхдээ шинээс .. :хз-»» гуурсанд тостой чихээс хийх. хэрзв гуурснууд нарийсалттай бол удаан хугацаа-= с. эсвэл акрилатан гуурс тавибал сайн үр дүнтэй болно. Нэг анхаарах зүйл нь гуурснуудаш төгсгөлд байгаа ерөнхий гуурс сорвижсон байх юмуу регенерацаар бөглөрсөн бамт түүнийг нээж том сэтгүүр тавин түүнийг тойруулан каутераар түлж дахин сореммшгук болгох шаардлагатай. Сүүлийн үед рецидивээс хамгаапахын тулд 5 - фторуроргаф чийглэсэн чихээс тавьж байна. Дээрх аргуудыг зөв сонгон авч мэс ажилбарыг хийвэл ДЦРС мэс заслын дараах дахилтыг бүрэн арилгаж сайн үр дүнд хүрэх боломжтой юм. Бидний судалгаанд хамрагдсан 43 өвчтөнд дахилтын эсрэг хийсэн мэс заслыг дараах байдлаар тоймлон ангилж болно.
 
Мэс заслын дараах үр дүнг янз бүрийн хугацаанд шалгаж өнгөт сорил тавихад 29 өвчтөнд сорил (-), 4 өвчтөнд сорил (+) удааширсан байв. Угааж үзэх сорилыг 31 хүнд хийхэд 25 өвчтөнд сорил хэвийн (-) байдалтай байлаа. Бусад өвчтөнг давтан үзэх боломжгүй байлаа.
Дүгнэлт
1. ДЦРС - мэс заслын дараах дахилт 8 - 12% тохиолдож байна.
2. Дахилтын шалтгааныг мэс заслын явцад тодруулах боломжтой байна.
3. ДЦРС - мэс заслын дараах дахилтыг бидний боловсруулсан шинээр гуурс бүтээх, гуурсны ханануудыг нөхөн сэргээх, салбангийн байрлалыг өөрчлөх, гуурсанд тосон ба 5 фтортуроцилтэй чихээс зэргийг хэрэглэхэд сайн /96%/ үр дүнд хүрч байна.
4. Нулимс дамжуулах замын сорилууд болон рентген шинжилгээгээр сорвижилтын байрлал болон нулимсны замын өөрчлөлтийн байдлыг тогтоож, мэс ажилбарын урьдчилсан төлөвлөгөөг боловсруулах ач холбогдолтой.
Abstract
In 43 patients were done reoperations of dacryocystorhinostomy and 96% of they were resultative. The modification of shreds, localisation gave us good effects.
Main goal is to determine the causer of why dacryocystitis needs reoperation and to eliminate any reoperation.

 

Ном зүй

1. E.C. Вайнштейн. \"Основы рентгено диагностики в офтальмологий\" Москва 1967
2. Е.А. Егоров и Белоглазов. \"О показаниях к эндоназальной дакриоцисториностомий\" В/о Т974 №5 стр 75-76
3. Э. Санжаа. Дисс. на тему \"Дакриоцистоэтмоидостомия при хронических дакриоциститах\"
4. Э. Санжаа. \"Модификация операций ДЦРС рубцово - изменённых канальцах и мешках при хронических дакриоциститах\" АУЙС - ын багш нарын онол практикын бага хурлын материал 1979 он.
5. М.Ю. Султанов. \"ДЦРС с временной интубацией акрилатовой трубкой\" В/О 1970 №3 стр 49
6. Н.Я. Похисов. \"Дакриоцистит новорождённых\" о/ж 1954. №4 стр 118 - 222
7. A. Toti Zum Prinzip sur Technik and mur \"Gerchichte der Dactryocystorhinostomic zechr\" Austr. 1962.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 301
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК