Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2000, (005) 2000.No1(005)
Монгол хүний ходоодны хэмжээс ба үйл ажиллагааг хэт авиагаар ажигласан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Ж.Цэцэгээ, Б.Амартүвшин

 
Абстракт
Ходоод гэдэс зэрэг хөндий эрхтэнийг хэт авиагаар харж, тэдгээрийн эмгэгийг оношлож болохгүй гэсэн ойлголт манайд одоог хүртэл байсаар байна. Харин гадаадын орнуудад /Герман, Дани, ОХУ/ ходоодны шархлаа, хавдрыг хэт авиагаар зонхилон оношлож байна.Бид 1990 оноос ходоодыг шингэнээр дүүргэн тодруулж, хэт авиагаар харж эхэлсэн. Одоогоор бид ходоодны үрэвсэл, улайлт, шархлаа, хавдар зэргийг оношлож, түүнийгээрентген, дурангаар хянаж, харьцуулан судалж байна.
Зарим эмгэгтэй /хавдар/ ходоод нь хэт авиан шинжилгээнд өөрөө харагддаг /H.Hollstien нар 1981, K.Kocller нар 1983, G.AIImendingor нар 1984, F.X.Zhon нар 1990/ бол ходоодыг шингэнээр тодруулж, юмуу лапароскопит 5-7 мгц давтамжтай хэт авиагаар /Okai нар 1991, Л.М.Партной 1993, В.В.Митьков 1997/ харж эмгэгийг амжилттай оношлож байна. Бид 3,5 мгц-ийн давтамжтай хэт авиагаар шингэнээр дүүргэсэн ходоодыг тодруулан харж байна. /Ж.Цэцэгээ, Б.Гоош 1997, Ж.Цэцэгээ 1998, Б.Амартүвшин, Ж.Цэцэгээ 1999/ шинжлүүлэгчийг өлөн үед 1000 мл буцалсан бүлээн ус уулгаж, шинжилгээний орон дээр хэвтүүлэн шинжилж, ходоодны ханын зузааныг хэмжиж, залгих рефлекс, шингэний хуйлрах хөдөлгөөн, ходоод суллагдах хугацааг тодорхойлов. Бид өнгөрсөн хугацаанд клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлгийн хэт авианы оношлогооны кабинетэд Aloka SD-256 аппаратаар шинжилгээ хийлгэсэн эрүүл 18-77 ^асны 408 хүнд судалгаа явуулав. Тэдний 268 /65.7%/ эмэгтэй, 140 /34.3%/ эрэгтэй байв.
 

Эндээс харахад ходоодны хана нь эмэгтэйчүүдийнхээс эрэгтэйчүүдийнх, 48 -аас дээш насныхаас 48 -аас доош насны хүмүүсийнх харьцангуй зузаан болох нь ажиглагдав. Бид залгих рефлексийг тогтооход бүх хүмүүст 1 секунд байв. Харин ходоод суллагдах хугацаа эмэгтэйд 26,4+1,01 минут, эрэгтэйд 22,7+0,08 минут, шингэний хуйлрах хөдөлгеөн 384 /94,1%/ хүнд нар буруу байв. Дүгнэлт
1.Ходоодны ханын зузаан нь 48-47 насны эмэгтэйчүүдийн ходоодны амсар хэсэгт 2.8+0.04 мм, эрэгтэйд, 3.0+0.14 мм, гарах хэсгийнх эрэгтэй: д 3.2+0.06 мм, эрэгтэйнх 3.5+0.03 мм, 48 -47 насны эмэгтэйчүүдийн ходоодны орох хэсэгг 2.2+0.20 мм, эрэгтэйд 2.4 +0.09 мм, гарах хэсгийнх эмэгтэйд 2.7+0.23 мм, эрэгтэйд 3.1+0.10 мм байв.
2.3алгих рефлекс нийт хүмүүст 1 секунд байна.
3.Ходоодонд орох шингэний хуйлрах хөдөлгөөн ихэвчлэн /94,1%/ нар буруу байлаа.
4.Ходоод шингэнээс суллагдах хугацаа эмэгтэйд 26,4+1.01 минут, эрэпгэйд 22+0.08 минут байв.
Abstract
In ultrasoonographic vabinet of the hospital number three we have observed stomache of 408 healthy people between 18-77 ages: 268 of than (65,7%) are females, 140 (3463%) are males. The patient must not eat and drink on the day of observation, we give them 1000 ml of roiled water. Then we watch on display the stomache using 3.5 mhz probe.
in women and people over 408 gastric wall thickness is thinner.
Every patient,s swallowing reflex was 1 second.
In 94,1% of those people fluid movement was against clock arrow
The time of gastric emptiness from the fluid in women was 26.4 + 1.01 mimutes and in men was 22+- 0.08 minutes.
Ном зүй

- Hollstien, K.F.Pachhamer, E.Bohle, Heiligkeit und dillerental diagnostiisshe8 Krieria von kokardenphiinvomen in E: jastnjm Ultraschaldiagnostik in medirin stutgart8 19848 p.71-73
1 3 Almendingar et 18 Berichungen Zwischen endoscapisch bioptishen Befunde und sonogramm des Abdomens beim »:oenkafzinom Zsckr. Gastroenteral 1984 1,2p-62-65
: r 1 Zhon, J.Ven, B.Deng, H.Liang N-Hetrasonographic diagnosis of achalasia Clin. Med.J 1990 p-50-54 -i т o*oa, O.Vamakawa, N.Matsuda
= ■ of gastric carcinnoma growth by endoscopic ultrasonography Endoscopic 1991 .vol 23, 121 \"ос^-юн, М.П.Дибиров Лучевая диагностика эндофитного рака желудка 1993 с.231-264 - -. _з_ргзэ, Б-Гоош Ходоодыг тодруулан харах чанд авиан арга, 1997 : 5 \'.Таов Клиническое руководство по ультразвуковой диагностикө. 1997.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 215
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК