Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхижил багатай үед гүүний хөлдөөсөн саам хэрэглэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )
С.Бадамжав А.К.Жангабылов
 
 
Абстракт
Судалгааны үндэслэл
Гүүний сүүг (шинэ) саам хэлбэрээр хоол боловсруулах эрхтэний эмгэгийн үед Казакстан, Монгол, Хятадад элбэг хэрэглэж байгаа ба Герман, Япон, Солонгос, Турк, Франц зэрэг оронд сонирхон судалж байна. Манай орны тухайд архаг гепатитын өвчлөл хүн амын дунд ергөн тархацтай байгаа, энэ өвчний үөд гүуний саамыг хэрхэн хэрэглэх талаар аргачлал бүрэн боловсруулаагүй билээ. Саамыг зэвхөн дулааны улиралд хэрэглэх, зө©вөрлөхөд учир дутагдалтай тул хөлдөөсөн байдлаар ашиглах нь үр дүнтэй юм. /1/. Судалгааны зорилго
Гүүний хөлдөөсөн саамны химийн бүрдэлд өөрчлелт орж байгаа эсэх, вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэлийн үед хоол эмчилгээнд хэрэглзх аргачлал боловсруулахад орижно. Судалгааны арга
Гүүний хөлдөөсен саамны тослогыг хий - шингэний хроматграфийн, вирусын маркерыг радиоиммунологийн, биохимийн шинжилгээг лабораторын уламжлалт аргуудаар тус тус тодорхойлов 12.3.1. Судалгааны явц, үр дүн
Гүүний сааманд эрүүл ахуйн горим баримтлан ШУҮ-ийн МОНЭНЗИМ нэгдэлд хелдөев. Гүүний хөлдөөсөн сааманд тосны найрлагыг тодорхойлов.
 

Гүүний сүүний тос иь ханаагүй хүчлүүдээр баялаг байдаг ба нь цусны сийвэн дэх холестерины ба фосфолипидын хэмжээг тохируулах, өвчин эмгэгийн эсрэг дархлалыг сайжруулах, ердын болон усны солилцоонд нөлөөлдөг аж /4/. Хүснэгт 1-ээс харахад линолөны хүчил /ханаагүй/ монгол үүлдрийн гүүний сүүнд 16.27% байхад, Казахстаны Жабе үүлдрийн гүүний сүүнд харьцангуй бага буюу 3.65% байв. Хөлдөөсөн сааманд тосны найрлага шинэ саамныхтай ойролцоо байгаа нь судалгаанаас харагдлаа. Энэ нь тосонд уусдаг амин дэмүүд болон бусад бүрдлүүд өөрчлөгдөөгүйг зааж буй нэг үзүүлапт юм.
Гүүний хөлдөесөн саамыг шилэн саванд 200 мл ээр савлаж +4 ихгүй хэмд хөргөгчинд хадгалан хэрэглэв. Судалгаанд хамрагдсан 60 өвчтөний 32 (53.33%) нь эрэгтэй, 28 (46.67%) нь эмэгтэй ба 41 (68.33%) нь вируст гепатитаар өвчилсөн . байлаа. Нийт өвчтөний 16 (26.66%) HBsAg, 2 (3633%) тохиолдолд HCV бусад 42 (70.0%) тохиолдолд антиген антител хавсарсан байв. 96.6%-д мэдрэл сульдалын шинж, 83.3%-д баруун сүврэгдэс дор хөндүүр шинж, 74.3%-д биж, 40%-д
цусархэ.г, 25%-д цөс зогсонгишлын шинжүүд ажиглагдсан.
Хөлдеөсөн саам хэрэглэсэн үеийн клиник -шинжийн өөрчлөлч нь эхний өдөр 96.6% мэдрэл сульдал илэрч байснаа 20 дахь өдөр 39.39% болж, аажмаар буурсан байдал ажиглагдлаа. Өвдөлтийн шинж эхний өдөр 83.3% -д ажиглагдсан ба 8 дахь өдөр 43.3% болж 17дахь өдөр энэ шинж ажиглагдсангүй. Энэ нь цөсний үйл ажиллагааны гаждалын улмаас хөндүүр шинж байснаа, саам уусны дүнд цөс хөөх үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой намжиж байгааг үгүйсгэхгүй. Биж шинж эхний өдөр 74.3% ажиглагдаад 15дахь өдөр 11.6% болж 17 дахь хоногтоо энэ шинж арилжээ. Цөс зогсонги шинж 40% -д нь илэрсэн ба 6 дахь өдрөө 20% болж буурч , 21дэх өдөр арилсан байна. Биохимийн шинжилгээг гүүний хөлдөөсөн саам *эрэглэхийн өмнө ба дараа давтан хийв.
Тимол12.59+-0.31 м/ед байснаа, 8.61+-0.11 болж буурчээ, нийт уураг 85.81+-1.20 саам эмчилгээний дараа 81.82+-0.98. Сульма 1.56+-0.06 байснаа 1.64+-0.07, АлАТ 1.94+-0.19 байснаа 1.26+-0.12 ммоль/л, Альбулин 47.30%+-2.50 эмчилгээний дараа 49.50%+-2.67 болж хэвийн хэмжээнд дөхжээ. Дүгнэлт
1.Гүүний хөлдөөсөн саамыг хэрэглэхэд түүний химийн найрлаганд өөрчлөлт бага байгаа нь хэрэглэх хугацааг уртасгахын давуу талтай нь харагдлаа.
2.Мэдрэл сульдалын ба биж, цес зогсонгиших шинжүүд буурсан байна.
3.Биохимийн шинжилгээнд АлАТ 1.94+-0.19 байснаа 1.26+-0.12 (р<0.05) болж буурчээ.
Практик ач холбогдол
1.Гүүний хелдөөсөн саамыг өвөл хаврын улиралд хэрэглэх боломжтой нь харагдлаа.
2.Гүүний хөлдөөсөн саамны технологийн горимыг баримтлан +4 с -аас дээшгүй
* нөхцөлд хүрэн өнгийн шилэн саванд савлаж хадгална.
3.Хоол унднаас 30 минутын өмнө эхний өдөр 100 мл 2 дахь өдрөес 200 vrn-ээр өдөрт 3-4 удаа 14-21хоног ууж хэрэглэнэ.
4.Хэрэглэхийн өмне тасалгааны температурт 15- 30 минут байлгана.
 
 
Ном зүй

Бадамжав.С.Применение цельного кобыльего молока в диетотерап^и больных с * ооническим вирусным гепатитом Вопросы морфологи и клиники Выпуск 1999. Агша-ата. - 3с-275
2 Асишева Е.А. , Арутюнян Н.С. Лабораторный практикум по химии жиров . Москва.пиш. -;омыш. 1979. С-12-,84
D-.потов М.П Определение жира в молоке.//Вопросы пет. 1960 с-77,146, №71,\'№6 с-86 : 2үх5аатар. С. Эхийн сүүний тосны физик -химийн үзүүлэлт ба тосны хүчлийн хедлол зуйн : з.--аа Дэд докгорын нэг сэдэвт бутээл УБ 1992х-127
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 436
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК