Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 1(155)
Монгол эмэгтэйчүүдийн насжилтын үеийн лютеотропин дааврын өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Б.Азжаргал, Д.Энэбиш, Ж.Мөнхцэцэг

ЭМШУИС

 
Абстракт

Changes luteinizing hormone in aging female  

Introduction

Luteinizing hormone is slowly increasing in menopausal transition phase, it’s maintain to increase till early post menopause phase (Gore et al. 2004). It is related to steroid hormone’s negative feedback and estradiol’s positive feedback (Rossmanith 1995), and in addition, recently years kisspeptin-10 of hypothalamus [1]. LH is dramatically decreasing at the rather late of post menopause phase (Hall et al. 2000, Gill et al 2002). By the year 2030, more than 1.2 billion women in the world will be at least 50 years old. This increasing proportion of the female population will be experiencing the menopausal transition with its accompanying physiology and pathophysiology [2]. Recently researchers more focused to study the comparative analysis of hormones at the menopause phase in different ethnic groups. This kind of study have not implemented in our country yet.

Goal

Determination of serum LH level changes in relation to aging.

Changes luteinizing hormone in aging female  

Materials and Methods: In this study were involved 161 healthy Mongolian women aged above 35 years. Subjects were randomly selected and undergone physical examination by geriatrician. People, who are receiving hormone replacement therapy, using in proper use of alcohol, injured and had survey, were excluded from our study. Blood samples were collected in the morning 8.30-10.30 AM, after a night fasting. Blood was separated immediately by centrifugation, then obtained sera were stored at -20 0C until assayed by ELISA kit from United Biotech CoLTD, USA, which sensitivity is 1mlU/ml. Statistical analyses have been performed by statistical software SPSS 17, using ANOVA, Pearson correlation.

Result

Average level of LH was 29.95±3.31mIU/ml, 15.87±5.86mIU/ml at the age 35-45,33.12±7.1mIU/ml at the age 46-55, 15.87±ImU/ml at the age 56-65, 38.15±6.6mIU/ml at the age 66-75, and 56.42±11.1mlIU/ml over 76 age in the all participants, considering by person correlation coefficient, between age and LH are moderate and direct correlation (r=0.264, р<0.003).

Conclusion

Average level of LH was 29.95±3.31mIU/ml in women aged over 35. Considering by person correlation coefficient, between age and LH are moderate and direct correlation (r=0.264, р<0.003). LH increases with aging till round 70 and decreases after 70 years.

Үндэслэл

Лютеотропин даавар (ЛД) нь өнчин тархины  өмнөд хэсгийн гонадотроф  эсээс, гипоталамусын люлиберины  нөлөөгөөр ялгардаг  нийлмэл гликопротеид  юм.  ЛД-ын молекул масс 15000 дальтон жинтэй α, β гэсэн хоёр  дэд нэгжээс тогтдог. β дэд нэгж нь  121 амин хүчлийн үлдэгдлээс тогтож, гонадотропин даавруудын биологийн өвөрмөц  үйлчлэлийг тодорхойлж  өгдөг бөгөөд    ЛД рецептортой харилцан үйлчилдэг хэсэг юм [2-4]. Цэвэршилтийн шилжилтийн үед ЛД даавар аажмаар     ихэсч    цэвэршилтийн     дараах эрт үе хүртэл ихэсдэг (Gore et  al.  2004). Үүнийг       стероид   дааврын    сөрөг   эргэх холбоо,  эстрогений  эерэг эргэх холбооны бууралттай  (Rossmanith 1995), мөн сүүлийн үед гипоталамусын кисспептин-10-тай холбон үзэж байна [1]. Цэвэршилтийн дараах хожуу үед ЛД, ФИД дааврууд нилээд  буурдаг (Hall et al. 2000, Gill et al, 2002). Дэлхийн хүн амын доторх ахмад настны эзлэх хувь ихсэж буйтай холбоотой цэвэршилтийн  үе шатууд болон үндэстэн  хооронд харьцуулсан судалгааны ажлууд  ихээр хийгдэж  байна.  Манай оронд насжилтын үед өнчин тархи-бэлгийн дааврын зохицуулгын өөрчлөлтийг судалсан судалгаа ховор байгаатай холбоотой энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болов. Зорилго: Эмэгтэйчүүдийн насжилтын үед цусны  ийлдсэн  дэхь лютеотропин  дааврын түвшиний  өөрчлөлтийг  тодорхойлох,  насны хамаарлыг судлахад оршино. 

Материал, арга зүй

Судалгаанд  35-аас дээш насны  161  эрүүл монгол  эмэгтэйчүүдийг санамсаргүй  түүврийн аргаар сонгосон  ба судалгаанд өрхийн  болон  ахмадын эмчийн хяналт,  үзлэгийг   үндэслэн   эрүүл мэндийн хувьд харьцангуй эрүүл бүлгийн, дааврын эм хэрэглэдэггүй, өмнө нь  дааврын  түвшинд нөлөөлөх  мэс   засал хийлгэж,   гэмтэл  авч байгаагүй, эмэгтэйчүүдийг урьдчилан асуумж   авсны    үндсэн    дээр   хамруулсан болно. Судалгааны ажлын үр дүнг SPSS17, Мicrosoft   Excel 2007 программ ашиглан,  5 насны интервалаар 6 бүлэг болгон Персоны корреляцийн коэффициент, альтернатив таамаглалыг олон бүлэг хооронд нэг чигийн вариацын анализ, үнэн  магадлалын критери, ANOVA    зэрэг    үзүүлэлтүүдийг тооцож. Судалгааг ЭМШУИС-ийн Эрдэм шинжилгээний төв лабратори, Хими-Биохимийн тэнхим,  БЗД, ЧД, СБД-ийн ахмадын кабинетуудыг түшиглэн гүйцэтгэлээ.

Үр дүн

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн ЛД-ын дундаж хэмжээ 29.95±3.31 ОУН/л байсан ба 35-45 насанд 15.87±5.86 ОУН/л, 46-55 насанд 33.12±7.1 ОУН/л, 56-65 насанд 29.90±4.9 ОУН/л, 66-75 насанд 38.15±6.6 ОУН/л, 76-аас дээш насанд 56.42±11.1 ОУН/л хэмжээтэй байна. Судалгаанд оролцогчдын ерөнхий үзүүлэлт Xүснэгт -1-д үзүүлэв. Энэхүү тоон дундаж утгыг хайрцаг схемын дүрслэл ашиглан насны бүлэг хооронд харьцуулан харвал нас ахих тусам өсөх хандлагатай байгаа нь харагдаж байна (Зураг 1).

Нас, ЛД-ын хэмжээний хоорондын хамаарлыг Персоны корреляцийн коэффицентыг тооцож үзэхэд дунд зэргийн, шууд хамааралтай (r=0.264, р<0.003) байна. Хэдийгээр нас ахих тусам өсөж байгаа боловч зураг 2-ын цэгэн дүрслэлээс харвал 70 наснаас хойш ЛД–ын хэмжээ ялимгүй буурах хандлагатай байна.

Хэлцэмж

Бидний судалгаагаар 35-аас дээш насны харьцангуй эрүүл эмэгтэйчүүдэд  ЛД-ын хэмжээ дундажаар 29.95±3.31ОУН/л байсан ба 35-45 насанд  15.87±5.86ОУН/л, 46-55 насанд 33.12±7.1ОУН/л, 56-65 насанд  29.90±4.9ОУН/ л, 66-75 насанд  38.15±6.6ОУН/л, 76-аас дээш насанд    56.42±11.1ОУН/л хэмжээтэй байна. Настай  дунд  зэргийн, шууд хамааралтай (r=0.264, р<0.003) байна. Цэвэршилтийн дараах эрт үед ЛД хэмжээ  улам ихэсдэг харин эстроген буурдаг. Цэвэршилтийн үед эстроген 90%-аар буурч, ЛД 4-5 дахин ихэсдэг  байна  [5]. 2007 онд, Азийн  орны 9 үндсэнд    хйисэн судалгаагар  цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд  ЛД  36.8±15.6 ОУН/л,  үүнээс малайз   эмэгтэйчүүдэд 44.1 ОУН/л,  солонгос эмэгтэйчүүдэд  30.7 ОУН/л байсан  ба  манай  судалгаагаар 41.49±7.53 ОУН/л   байгаа нь  бусад орны судалгаатай ойролцоо байна [6].  

Дүгнэлт

Цусны  ийлдэсний  ЛД-ын түвшин 29.95±3.31ОУН/л, настай шууд хамааралтайгаар нэмэгдэж  байгаа бөгөөд 70-аас дээш насанд  дааврын  хэмжээ буурах хандлагатай байгаа нь  өнчин тархины  үйл ажиллагааны  бууралтыг харуулж байна. Талархал: Уг    судалгаа нь   ШУТС-ийн санхүүжилтээр 2008-2010   онд   хийгдсэн “Насжилтын үеийн өнчин тархи-бэлгийн дааврын зохицуулгын өөрчлөлт” сэдэвт төсөлт ажлын  нэг  хэсэг бөгөөд   энэхүү судалгааг санхүүжүүлсэн ШУТС болон судалгааг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн тэнхимийн магистер Д.Батнаран болон  болон дүүргийн ахмадын эмч нартаа талархал илэрхийлье.

Ном зүй

1. Ahmed, Ezzar, H. S. “The role of sexual steroid hormones in the direct stimulation by Kisspeptin-10 of the secretion of luteinizing hormone, follicle-stimulating hormone and prolactin from bovine anterior pituitary cells.2010. p. 267-272
2. Gerson, W. Menopause and Hypothalamic- Pituitary Sensitivity to Estrogen. JAMA. 2004.292:p.2991-2996.
3. Hall, J.E., Neuroendocrine aspects of aging in women. Endocrinology and metabolism clinics of north America, 2010 update : р.31-46.
4. Jodi, L. Downs Neuroendocrine Changes in the Aging Reproductive Axis of Female Rhesus Macaques (Macaca mulatta). Biolology of reproduction, 2006; 75: p. 539-546.
5. Susanna, J.P., Age-Related Changes in the Regulation of Luteinizing Hormone Secretion by Estrogen in Women. Experimental biology and medicine, 2002. 227: р. 455-464.
6. Ausmanas, MK. Wyeth Research, Collegeville, Pennsylvania. Estradiol, FSH and LH profiles in nine ethnic groups of postmenopausal Asian women: the Pan- Asia Menopause (PAM) study. Climacteric;2007.10 (5): p.427-37
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л. Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1107
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК