Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Нарийн гэдсэнд нян үржих хамшинж ба дээд гэдэсний өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Яковенко Э. П, Агафонова Н. А. Сарантуяа Ц.

 
Абстракт
Гэдэсний нянгийн бичил орчин гэдэг ойлголт үүссэн үеэс / Nissle, 1916 / эрдэмтэд түүнийг олон янзаар тодорхойлж байв. Сүүлийн 20 жилд энэ ойлголт ихээхэн тэлсэн ба зөвхөн, бүдүүн гэдэсний нянгийн TOO хэмжээний өөрчлөлт төдий бус, хоол боловсруулах замын бусад эрхтэнд ялангуяа нарийн гэдсэнд нян үржих бөрчлөлтийг хамардаг байна. Нарийн гэдсэнд нян үржих хамшинж - Small Intestine Bacterial Overgrowth Syndrome гэдэг нь бүдүүн гэдсэнд амьдардаг болон баасанд тодорхойлогдох нянгууд ыарийн гэдсэнд өсч үржих эмгэг байдлыг хэлнэ.
ЗОРИЛГО: Цөсний гэр авахуулсан хүмүүсийн дээд гэдсэнд нянгийн үржпийг тогтоож, дээд гэдэсний салст бүрхүүлийн өөрчлөлттэй харьцуулах зорилго тавьсан.
СУДАЛГААНЫ АРГА : Ходоодны биж бүхий, цөсний гэр авахуулах хагалгаа хийгдсэн 101 хүн / нас 30 - 59, эмэггэй:эрэгтэй 9:1 / судалгаанд хамрагдсан. Хоол боловсруулах замын биеэ даасан эмгэг, мэс заслын эмчилгээ шаардагдаж буй өвчтөнг / с ;иг/}сон чулуу, цөс чулуужих өвчин дахисан, том хөхлөгийн сорвижилт / судалгаанд оролцуулаагүй болно. Хяналтын бүлэгт хоол боловсруулах тогтолцооны талаас эмгэг илрээгүй,18 - 30 насны эрүүл хүнийг сонгосон.
Судалгаанд оролцсон хүмүүст дээд гэдэс хаймсуурдах аргаар цуглуулсан гэдэсний шүүс болон уян дурангийн шинжилгээний явцад дээд гэдэсний уруудах хзсгийн дунд 1/3 хэсгээс авсан эдийн сорьцонд нян судлалын шинжилгээг хийж , дээд гэдэсний уян дурангийн шинжилгээний үзүүлэлттэй харьцуулсан.
СУДАЛГААНЫ ҮРДҮН:
Нян судлалын шинжилгээ 1 мл / грам / сорьцонд 1000 - аас дээш тооны нян илэрсэн бол дээд гэдсэнд нян үржсэн гэж тооцсон. Гэдэсний шүүсэнд / А хэсэг / хийсэн нянгийн шинжилгээгээр 56 хүнд / 55.4% /, эдийн сорьцонд 77 хүнд / 76.2 %/ нянгийн үржил ажиглагдсан. Дээд гэдэсний шүүс болон эдэд илэрсэн нянгийн бүрэлдэхүүн ижил байлаа / хүснэгг №1 /.

Хяналтын бүлгийн 22 хүнд хийсэн нянгийн шинжилгээнд дээд гэдэс нь нян агуулаагүй " ариун " орчинтой байлаа / 20 хүн буюу 90.9 %, р<0.005 /.
Нянгийн шинжилгээг харгалзан / хүснэгт № 2 /, шинжлүүлэгчдийг 3 бүлэглэсэн: i бүлэг - дээд гэдэсний шүүс ба эдэд нянгийн үржил илэрсэн / п -.55 /; !! бүлэг -зөвхөн, дзэд гэдэсний эдэд нянгийн үржил ажиглагдсан / п - 21 /; Ш бүлэг - нянгийн үржил илрээгүй / п - 24 /.
Уян дурангийн шинжилгээ Дээд гэдэсний эхлэл / 51.8 % + 6.6 % / болон төгсгөл хэсгийг / 82.1 % + 5.1 % / хамарсан үрэвсэлт өөрчлөлт I бүлгийн хүмүүсийн дунд илүүтэй тааралдсан. Дээд гэдэсний төгсгөл хэсгийн үрэвслийн идэвхитэй / 44.6 % + 6.6 % / хэлбэр зонхилж байсан. II бүлгийн хүмүүст дээд гэдэсний үрэвсэл уь I бүлгийнхтэй харьцуулахад тархмал бус, түүний төгсгөл хэсгийг хамарч / 71.4 % + 9.8 % /, өнгөц үрэвсэлт өөрчлөлт / 47.6 % + 10.8 % / давамгайлж байв. Харин нарийн гэдсэнд нянгийн үржил илрээгүй III бүлгийнхэнд дээд гздэсний төгсгөл хэсгийг хамарсан, енгөц үрэвсэл цөөн тохиолдолд / 12.5 % + 6.7 % / ажиглагдсан болно.
ХЭЛЦЭМЖ:
•Цөсний гэр авахуулсан хүмуүст илэрсэн / 76.2 % / нарийн гэдсэнд нян үржих хамшинж нь дээд гэдэсний архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлөх талтай.
 
«Дээд гэдэсний архаг үрэвсэл нь цөсний гэр авахуулах хагалгааны дараа өвдөлт үүсэх шалтгааны нэг болох тул нарийн гэдсэнд нян үржих хамшинжийг харгалзан эмчилгээи ялгавартай явуулах нь зүйтэй болно.
SMALL INTESTINE BACTERIAL OVERGROWTH Yakovenco E., Agafonova N., Sarantuya Tc.
 
Bacterial overgrowth in the small intestine is a syndrome characterized by excessive numbers of bacteria in the small bowel lumen.Aim: To access the occurences of bacterial proliferation in the small intestine, and to establiish the relation between the bacterial overgrowth and clinical manifestations in the patients with postcholecystectomy syndrome / PCS /. Methods: We have examined 101 patients with PCS I F: M 1:9, age range 30 - 59 years /. The pts were examined by quantitave bacterial culturing of small intestinal contents. Fluid samples were obtained using duodenal tube and small intestine bioptatis were received for duodenoscopy. Pts were randomised in to 3 groups: group I / 56 pts / - bacterial colonisation were received bouth in the fluid samples and in the bioptates; group II / 21 pts / - bacterial proliferation only observed in the bioptatis; group III 124 pts / - the proximal small intestine was free of bacteria. Results: In PCS pts from I and II groups with bactorial overgrowth syndrome often observed dyspepsia and endoscopical duodenitis . Conclusion: Enteric colonisation is common in postcholecystectomy pts / 77 and 76.2 % /. Bacterial overgrowth syndrome exert influences induce dyspepsia and mucus disorders and clinical manifestations in pts with PCS.
 

 

Ном зүй

Ч.Шептулин A. А. Синдром избыточного роста бактерий и \" дисбактериоз кишечника \" : их место в современной гастроэнтерологии // Рос. журн. гастроэнтерол., гепатол., колопроктол. - 1999. - №3. - С. 51 - 55.
2.Macfarlane G. М., Macfarlane S. Human colonic microbiota: ecology, physiology and metabolic potential of intestinal bacteria // Scand. J. Gastroenterol. - 1997. - Vol. 32, suppl. 222. - P. 3 - 9.
3.Yakovenko E., Grigoriev P., Tcerenchimediin S., et al. Is irratable bowel syndrome / IBS I related to altered gut flora ? // GUY. -1997. - Vol. 41, suppl. 3. - P. A. 123.
4. Ц. Сарантуяа, Б. Дагвадорж, C. Бадамжав. Цөсний rap авахуулсны дараах хамшинж // Онош сэтгүүл. -1999.-№3. - X. 3-8.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 562
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК