Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Элэгний архаг өвчний үед лимфоцит ба биохимийн сорилуудын хамаарлыг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

П. Самбуужанцан, С. Юндэн

 
Абстракт
Элэгний архаг өвчний үед лимфоцитын үйл ажиллагааны идэвхижил эрдэмтдийм анхаарлыг татсаар ирсэн / А. И. Николаев, Ж. И. Мамутов, 1989 /.
Бид ажлын явцдаа лимфоцитын тоо элэгний өвчлөлийн хугацаанаас хэрхэн хамаардаг болохыг судалж, дархлалын өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийх гэж'" оролдсон юм. Зэвсэгт Хүчний КТЭ - ийн дотрын VI тасагт 1994 - 1995 онд хэвтэж эмчлүүлсэн элэгний өвчтэй 100 хүнд судалгаа хийхэд 60 % нь элэгний архаг үрэвслийн / ЭАҮ / даамжрах хэлбэртэй, 23 % нь ЭАҮ идэвхитэй хэлбэр, 17 % нь' элэгний хатуурал өвчтэй байлаа. Эдгээрийн 81 % нь эрэгтэй, 19 % нь эмэгтэй байна. Судалгаанд хамрагсдыг насны байдлаар авч үзэхэд 19-20 насанд 23 % ,30-40 насанд 26 % ,41-50 насанд 23 %, 51 - 61 насанд 17 %, 61 - 70 насанд 4 %, 70 - аас дээш насанд 7 % нь элэгний өвчтэй байгаа нь харагдсан.
Ендрашек - Грофагийн аргаар билирубин; уургийн тунадасжих урвалаар тимол, сульма; Райтман Френкелийн аргаар ГОТ, ГПТ; наалдац авч будах аргаар лимфоцитыг тодорхойлон, тус бүрд нь арифметик дунджыг гаргаж, өвчлөлийн хугацаагаар эмчилгээний өмнөх ба дараах байдалд харьцуулсан дүгнэлт хийлээ. Элэгний эс хамгаалах суурь эмчилгээг хийсэн ба ор хоног дунджаар 21 байлаа.
 

Дүгнэлт:
 
•Элэгний өвчнөөр удаан хугацаагаар өвчлөх тохиолдолд лимфоцитын тоо цөөрч буй нь ажиглагдсан.
 
•Лимфоцитын харьцангуй тоон үзүүлэлт нь элэгний үйл ажиллагааны ихэнхи сорилтой урвуу хамаарч байна. Энэ нь ЭАҮ даамжрах тутам үүсэх дархлааны гажуудал, биеийн эсэргүүцэл сулрах, дотоод шүүрлийн өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Лимфоцитын харьцангуй тоон үзүүлэлт нь зөвхөн сульма сорилтой шууд хамааралтай байлаа.
 
•Цаашид элэгний архаг өвчний үед ЦИК, иммуноглобулин, Т ба В лимфоцит, РБТЛ, РТМЛ зэрэг дархлааны бусад шинжилгээг хийх нь ач холбогдолтой болно.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 265
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК