Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй өвчтөкий цус алдаж хүндэрсэн тохиолдолд хийсэн судалгаанаас
( Судалгааны өгүүлэл )
Г. Цэрмаа
 
 
Абстракт
Хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед цус алдах хүндрэл олонтаа тохиолддог. Судлаачид цус алдахад хүргэж буй шалтгааныг 1/ ходоод , дээд гэдэснйй шархлаа / ХДГШ / өвчний гаралтай, 2/ ХДГШ өвчнөөс бусад эмгэгийн шалтгаантай гэж хоёр том бүлэгт ангилж үздэг.
 

Хоол болсвсруулах эрхтний эмгэгтэй өвчтенд цус алдах шалтгааны 59 - 75 % -ийг ХДГШ өвчьий уеийн цус алдах хүндрэл эзэлдэг. Гэвч сүүлийн үед шархлаа өвчнөөс бусад тохиолдолд цус алдаж хүндрэх явдал ихэсч байгааг эрдэмтэд тэмдэглэж байна.
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрык тасагт 1997 - 1999 онд хэвтэн эмчлүүлэгсдийн дунд хоол боловсруулах замаас цус алдах хүндрэлийн тохиолдлыг судалсан юм. Тус хугацаанд дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн 2048 өвчтений дунд хоол боловсруулах эрхтний эмгэгтэй 540 / 26.37 % / евчтөн байлаа. Здгээрээс 40 өвчтөнд цус алдах хүндрэл ажиглагдсан.
Цус алдалтанд хүргэж буй өвчний бүтцийг авч үзэхэд ХДГШ өвчин 57.2 %, үүдэн тогтолцооны даралт ихсэх хамшинжийн улмаас улаан хоолойн өргөссөн венийн цус алдалт 30% - ийг эзэлж байв.
Цус алдалтыг илрүүлсэн шинжилгээг харахад дурангийн шинжилгээ чухал үүрэгтэй байсан ба лабораторийн шинжилгээнээс бүх өвчтөнд захын цусанд гемоглобины хэмжээг тодорхойлсон байлаа.
4 Дүгнзлт
Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй өвчтөний дунд ХДГШ өвчний үед цус ^лдах хүндрэл олонтаа / 57.2 % / тааралдаж байгаа нь судлаачдын тоо баримттай ойролцоо байна.
Мөн элэгний хатуурал өвчний үед улаан хоолойн венээс цус алдалт элбэг тааралдаж байгаа / 30.0 % / судалгаанаас харагдаж байна.
t « Цус алдахад хүргэж буй үндсэн шалтгааны нэг болох дээрх 2 өвчнийг зев оношлон, эмнэлгийн тусламж үзүүлэхэд эмч нар анхаарлаа хандуулах хэрэгтэйг харуулна.
♦ ® Тус эмнэлэгт хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед цус алдах хүндрэлийг оношлох шинжилгээ нь хоол боловсруулах замын уян дуран, түүнчлэн захын судсанд гемоглобины хэмжээг үзэх үзүүлэлтээр хязгаарлагдаж байна. ,
Цус алдах хүндрэлийн үед өвчтөний биеийн байдал, өвчний тавиланг үнэлэхэд клиник лабораторийн шинжилгээг өргежүүлэх нь чухал байгааг тэмдзглэж байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 780
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК