Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Монгол дахь чихрийн шижин өвчний тархалт
( Судалгааны өгүүлэл )

Ж.Сувд Б.Гэрэл Д.Пүрэвсүрэн Х.Отгоолой Х.Золзаяа

 
Абстракт
Дэлхийн эрүүл мэндийн 6аайгууллага(ДЭМБ)-ын статистикийн мэдээнээс үзэхэд чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөдийн тоо 15 жил тутам 2 дахин нэмэгдэж байгаа нь олон улсын төр засгийн байгууллага, ДЭМБ-ын анхаарлыг зүй ёсоор татаж , чихрийн шижин өвчин(ЧШӨ) нь эрүүл мэндийн салбарын шийдвэрлэвэл зохих чухал асуудлын нэг болоод байна.
Дэлхийн янз бүрийн хүн амын дунд 30-64 насанд ЧШӨ-ний тархалт 0-50%-ын хооронд байгаа ба дэлхийн хүн амын дунд ЧШӨ-ний тархалт 10%-иас илүү гарлаа.
Манай орны хувьд ЧШӨ-ний тархалтыг тогтоож, эрт үед нь илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх, өвчнийг даамжруулахгүй, хүндрэл үүсгэхгүй байх шаардпага зүй ёсоор тавигдаж, бид 1999 онд Улаанбаатар хотын 2 дүүрэг, 4 аймгийн 3002 хүнийг судалгаанд хамруулж, глюкоз уулган 2 цагийн дараахь цусны глюкозыг хэмжиж, биөийн хэмжилтүүд хийж, цусны даралтыг үзэв.
Судалгааны дүнгээс үзэхэд ЧШӨ 3%, глюкозод тэсвэртэй чанарын алдагдал (ГТЧА)10%-ын тархалттай гарсан нь Фергана-д хийсэн судалгааны дүнтэй ойролцоо байлаа (Фергана-д ЧШӨ 2%, ГТЧА 14%) ЧШӨ 87 илэрснээс шинэ тохиолдоп 56 гарсан.
Судалгаагс up аль ч хүйсэнд 45-64 насанд ЧШӨ илүү илэрч, 65-иас дээш насанд буюу нас ахих тусам ихэсч байлаа.
ЧШ9 үүсэхэд нөлеөлдөг хүчин зүйлүүдийг авч үзэхэд эмэгтэйчүүд илүү өртемтгий байсан ба биеийн жингийн индекс (БЖИ)-ээр гаргасан таргалалт ихэнхийг ззэлж 53,14%, төвийн таргалалт 31,9%, цусны даралт 26,2% байв* Таргалалт их байх тусам ЧШӨ-ний үүсэх хамаарал эмэгтэйчүүдэд илүү их байгааг олон улсын жишигтэй харьцуулахад дүйж байв.
Манай орны хувьд биөийн жингий ихсэлт төвийн таргалалтаас их байгаа нь Узбөкстанд хийсэн судалгаатай харьцуулахад ялгаатай байсан.
Цусны даралт ихсэлт нь ЧШӨ үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаанаас харагдаж байна.
Судалгаанц оролцогчдын 51,3%-д нь ЧШӨ , ГТЧА, эрсдэлт хүчин зүйлүүдийн аль нэг нь уүссэн байгаа нь Фергана-д хийсзн судалгаатай харьцуулахад арай илүү гэсэн дүгнэлт гарч байгаа юм.
ЧШӨ ба ГТЧА, төвийн таргалалт, цусны даралт ихсэлтийн хамаарлыг авч үзэхэд төвийн таргалалт хамгийн их буюу 17,1%, цусны даралт ихсэлттэй хамт 9,3%, ЧШӨ ба ГТЧА-тай хамт 2,9% буюу бусад эрсдэлт хүчин зүйлүүдээс илүү хувийг эзэлж Фөргана-ийн судалгааны дүгнэлттэй тохирч байлаа.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2293
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК