Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (004) 1999.No4(004)
Маллори Вейсс хам шинжийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Нарантуяа, Т.Тамир

 
Абстракт
Энэ өвчний талаар анх 1897 Quncle ходоодны салст бүрхэвчийн цууралтаас цус алдаж нас барсан нэг тохиолдлыг бичжээ. Үүнээс хойш 50 жилийн турш энэ талаар ямар ч зүйл тэмдэглээгүй байна. Зөвхөн 1929 онд Ж.К.Маллори, Вөйсс нар архины хордлогын улмаас зогсолтгүй бөөлжилтөөс улаан хоолой, ходоодны салст бүрхэвч шулуун урагдаж ходоодны цус алдалтаас нас барсан 4 өвчтөний тухай бичжээ. 3 жилийн дараа дахин хоёр өвчтөнг ажиглан нас баралтын шалтгааныг тогтоосон байна.
Энэ үеэс хойш "Синдром Маллори Вейсс" гэж нэрлэжээ. Уг өвчнийг зөвхөн хагалгааны үед оношилж байсан ба рентген оношлогоо үр дүн муутай байв. 1956 онд И.Т.Харди ходоод дурандах аргыг анх удаа хэрэглэж уг өвчнийг оношилсон. Урагдалтын урт 1-4см, өргөн нь 0.1-0.5 см байжээ. Урагдалтын гүн нь салст дор, цөөн тохиолдолд булчин, маш ховор тохиолдолд улаан хоолой ходоодны хана бүхэлдээ урагдсан тохиолдол гарчээ. Энэ хамшинж үүсч байгаа механизм нь: ходоод дүүрсэн үед өвчтөн бөөлжихед ходоод улаан хоолойн доторхи даралт ихсэж, дилитаци буюу ходоод тэлж энэ үед хүчтэй огихоор салст бүрхэвчийн хана цуурч салстын доорхи судасны зангилаа урагддаг. Хүнд тохиолдолд гүнд байрласан судас таарч тасран ходоодны цус алдалтыг үүсгэдэг. 1961 оид М.Аткинсон, М.В.Воттрел нар ходоод улаан хоолойн салст бүрхэвчийн урагдалтын механизмыг, цогцост хийж туршин үзсэн байна. Тэд улаан хоолойн амсарыг таглаж, ходоодонд 130-150мм/ агаар шахахад ходоодны салст урагдсан ба даралт 200 хүргэхэд улаан хоолой ходоодны амсар хэсэгт даралт ходоодны бусад хэсгээс хүчтэй илэрдэг. Н.Веллманы ангилалаар 3 зэрэг болгосон байна. (1986 онд)
1 дүгээр-зөвхөн салст
2 дугаар - салстан доорхи
3 дугаар бүх давхрага цуурах
Эмнэл зүй: 1 .Ходоодноос гарсан зүйлтэй холилдсон цус алдалт
2.Өвчүүний цаана, аюулхай евдөх
3.Ухаан балартах
Оношлогоо: 1. Рентгенд- Барийтай шинжилэхэд бари <депо> үүсгэдэг энэ нь дугуй хэлбэртэй, шугаман, төв бус байна.
2.Хамгийн гол арга нь -эзофагогастроскопи юм. 94%-97% нь үр дүнтэй байна. Эмчилгээ: Мэс засалын эмчилгээ хийдэг байсан ба хагалгаагаар үхэл 50%-59% байв. Сүүлийн үед дурангийн аргаар консерватив эмчилгэз хийсэн нь үр дүнгээ өгч үхпийг 14% бууруулж энэ өвчнөөр өвчлөгсдийн 90% нь мэс засалын бус аргаар эмчлэгдцэг боллоо.
ЭмчилгээндА .Цус тогтоох, 2.Цус сэлбэх, 3.5% натри гидрокарбонат 4.Викасол в/м, б.Ходоодонд хүйтэн жин тавих, 5.Хоол хорих ,7.Өвчин намдаах 8.Цус тогтоох эмчилгээ хийгээд 14-21 цагийн хооронд үр дүн өгөхгүй бол мэс засал хийнэ. Мэс засалын эмчилгээ: ходоодны цууралтыг оёх, диатермокоагуляци .цууралтанд өнгөр үүсгэх төрлүүд орно.
 
1986-1999 онд УКТЭ-ийн Мэсзаслын 1,2 дугаар тасгуудад хэвтзн эмчлуүлсэн өвчтенуүдэд хийсэн судалгаа
Энэ хугацаанд ходоодны цус алдалт оноштой 168 өвчтөн тус тасагт хэвтэн эмчлүүлснээс 47 нь Синдром Маллори Вейсс өвчтэй нь оношлогджээ.
Дүгнэлт
1.Архи, айраг ууснаас болж /45%/ -д нь бөөлжих шинж илэрч, ходоодны салст бүрхэвч цуурч, цус алдаж байна.
2.Эндоскопийн аргаар яаралтай дурандаж, эмчилгзэний аргыг зөв боловсруулснаас 94,5% нь эмийн эмчилгээ хийлгэжээ.
ЗНийт өвчтөнүүд өвчний шинж илэрмэгц өдөртөе цаг алдалгүй, клиникт ирж байгаа нь яаралтай тусламж, оношлогоо сайжирсны үр дүн юм.

 

Ном зүй

1.Братусь В.Д, Осингольц С.Л Экстерная диагностика и хирургическое лечение острых желудочных кровотечении при синдром Маллори-Вейсс. Журнал Клиническая хирургия 1986 №2 с-73, №7. с-26
2.ПИНСКИЙ С.Б Вест. хирургми 1986. №36. с-22
З.Чиби Бахилова Н.Н, Грабовская О.Е После операци остановко профузных жкт под эндоскопические контрол.журнал хирурги 1998. №3. с-45
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 608
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК