Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 1(155)
Ахимаг насны монгол эрэгтэйчүүдийн чөлөөт тестостерон насны хамаарлыг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Р.Оюун-Эрдэнэ1, Н.Нансалмаа2, Ж.Мөнхцэцэг1

ЭМШУИС, БиоАС, Хими-Биохимийн тэнхим1, ЭМШУИС, АДАМ клиникийн эмнэлэг2

 
Абстракт

Materials and Methods

We studied 114 healthy males aged above 40 years old, who undergone urologists examination and General practitioner. All men answered the Aging Males’ Symptom Scale questionnaire. This is part of the ongoing study Mongolian males Andrological Status sponsored by Asian Research center, Korean Foundation for Advenced Studies. Formal concent permission was obtained from all participants, which approved by Ethical Committee of MoH. We took 4 ml blood from vien between 8-11am and determined testosterone, SHBG by ELISA and albumin by liquicolor reagent. Bioavailable testosterone was calculated, using previously described mathematical modeling, suggested by ISSAM.

Result

The average free testosterone level was 0.112±0.06 ng/ml, in 40-49 age group

0.124±0.05 ng/ml, in 50-59 age group 0.114±0.07 ng/ml, in 60-69 age group 0.107±0.07 ng/ml, and over 70’s  it was 0.097±0.04 ng/ml. If consider the free testosterone 100%, in 40-49 age than it is decreasing 91.6% in 50-59, 83.3% in 60-69 ages and 75% decreased in over 70s. Respectively, it decreases approximately by 0.8% every year after 40’s.

Conclusion

The free testosterone level was 0.11±0.06 ng/ml in aging males and has reverse correlation with aging (r=-0.168, p= 0.03).

Үндэслэл

Дэлхийн  ихэнх  улс оронд сүүлийн  жилүүдэд хүн амын дундаж наслалт нэмэгдсээр   байгаа үүнтэй  холбоотой   хүн амд  ахмад  настны эзлэх хувь  ихсэж байна. Дэлхийн нийт хүн амд настангуудын эзлэх хувь 1998 онд 10% байсан бол 2025 он гэхэд 15% болтлоо өсөх хандлагатай байна [1]. Нас ахих тусам эрчүүдийн бие махбодийн, хөдөлгөөний, сэтгэл  санааны болон  нөхөн  үржихүйн  үйл ажиллагааны идэвхи буурч улмаар  нийгэмд гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгддөг байна. Сүүлийн үед энэ  талаар хийгдсэн маш олон тооны судалгааны  үр дүнгээс харахад ахимаг насны эрэгтэйчүүдэд  гарах дээрхи өөрчлөлтүүд нь цусан дахь тестостероны хэмжээ буурсантай холбоотой болохыг нотолж байна [2, 3]. Харин манай оронд эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын хэмжээг насжилттай холбон судалсан судалгаа хангалтгүй байна. Энэхүү судалгаа нь монгол эрэгтэйчүүдийн насжилтын үеийн тестостерон дааврын  ялгаралтын түвшинг тогтоосноор цаашид хийгдэх судалгаануудын суурь болох юм.

Зорилго

Монгол эрэгтэйчүүдийн насжилтын үеийн чөлөөт тестостероны түвшинг судлах

Материал, арга зүй

Судалгаанд харьцангуй эрүүл 40-с дээш  насны 114 эрэгтэй хүнийг сонгосон ба судалгаанд оролцогчдыг  эрүүл мэндийн  анхан    шатны    үзлэг, урологийн мэргэжлийн эмчийн үзлэгт үндэслэн эрүүл болон харьцангуй эрүүл хүмүүсийг сонгон авсан.  Уг   судалгаа нь   Азийн  судалгааны төвийн    санхүүжилтээр хийгдсэн   “Монгол эрэгтэйчүүдийн насжилтын үеийн андроген дааврын  ялгаралт” сэдэвт төсөлт ажлын нэг хэсэг болно. ЭМЯ-ны  Анагаах Ухааны  ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу судалгаанд оролцогчдоос өглөөний 8.30-10.00 цагийн хооронд өлөн үед нь венийн судаснаас 4мл   цус авч цусны  ийлдсэнд  тестостерон, бэлгийн даавар холбогч глобулиныг АНУ-ын United biotech компанид үйлдвэрлэсэн Magiwel ELISA цомгийг  хэрэглэн ФХУ-ийн аргаар тодорхойлсон.  Albumin liquicolor    бэхжмэл шингэн оношлуур  ашиглан  цусны  ийлдсийн альбумин тодорхойлох фотоколориметрийн сорилоор хийсэн. Чөлөөт тестостероныг (ЧТ) Alex Vermeulen, Lieve Verdonck, and Jean M. Kaufman нарын   аргачлалын дагуу  дараах томъёогоор тодорхойлсон [4]: ЧТ = НТ - [БДХГ-Т] - [Альбумин-Т] 

Судалгааны ажлын үр дүн

Судалгаанд 40-с дээш насны 114 эрэгтэйчүүд хамрагдсаны дундаж нас 57.48±10.48 жил байсан ба 40-49 насны бүлэгт 19% (n=33), 50-59 насны бүлэгт 23% (n=26), 60-69 насны бүлэгт 27% (n=38), 70-аас дээш насны бүлэгт 31% (n=17) эрэгтэйчүүд байв. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нийт тестостерон, бэлгийн даавар холбогч глобулин (БДХГ), альбумин насны бүлгээс хамаарах нь Чөлөөт тестостероныг Alex Vermeulen, Lieve Verdonck, and Jean M. Kaufman нарын аргачлалын дагуу тодорхойлоход судалгаанд хамрагдсан хүмүүсийн чөлөөт тестостероны дундаж хэмжээ 0.112±0.06 нг/мл, 40-49 насанд 0.124±0.05 нг/мл, 50-59 насанд 0.114±0.07 нг/мл, 60-69 насанд 0.107±0.07 нг/мл, 70-аас дээш насанд 0.097±0.04 нг/мл байна. Чөлөөт тестостероны хэмжээг 40-49 насанд 100% гэж үзвэл 50-59 насанд 91.6%, 60-69 насанд 83.3%, 70-дээш насанд 75% болтлоо буурч байна. 40 наснаас хойш чөлөөт тестостероны хэмжээ жилд дунджаар 0.8%-аар буурч байна. Чөлөөт тестостероны хэмжээ наснаас хамаарч буй эсэхийг скаттерплот дүрслэлийн аргаар илэрхийллээ. Үүнээс харахад нас ахих тусам чөлөөт тестостерон хэмжээ буурч урвуу хамааралтай болох нь ажиглагдаж байна (r=- 0.168, p= 0.03).

Хэлцэмж

Бидний судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн насжилтын үеийн чөлөөт тестостероны хэмжээ жилд дунджаар 0.8%- аар буурч байна. Чөлөөт тестостероны хэмжээ наснаас  урвуу хамааралтай байна  (r=-0.168, p= 0.03). Массачусетскийн ахимаг насны эрчүүдийн нийгэмлэгээс гаргасан  мэдээнээс харахад чөлөөт  тестостероны   хэмжээ  жил тутамд 2-8%-аар буурдаг байна [5]. Araujo нарын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад тестостероны  дутагдал нийт   болон  чөлөөт  тестостероны цусан дахь хэмжээг эмнэлзүйн шинж тэмдэгтэй нь харьцуулж үзэхэд 50-59 насны эрчүүдэд 7%, 60-69 насны эрчүүдэд 12%, 70-79 насны эрчүүдэд 23% тус тус буурсан байна [6].

Дүгнэлт

Судалгаанд  хамрагдсан хүмүүсийн чөлөөт тестостероны дундаж хэмжээ 0.11±0.06 нг/мл байв. Наснаас урвуу хамааралтай (r=- 0.168, p= 0.03), насны бүлгүүдэд  жигд буурч буй зүй тогтол ажиглагдав.

Ном зүй

1. Ахмад настны амьдралын чанар, эрүүл мэндийн эрсдэл түүний нөхөн сэргээлт. Эмнэлгийн анхан шатны тусламжид хэрэглэх гарын авлага, 2005 он
2. Yamada, T.H.a.T., Association of bioavailable estradiol levels and testosterone levels with serum alibumin levels in elderly. The Aging Male. , June (2008). 11(2): p. 63-70.
3. Gray A, B.J., McKinlay J, Longcop C, An examination of research design effects on the association of testosterone and male aging: result of a meta-analysis. J Clin Epidemiol, (1991). 44 (671-684).
4. http://issam.ch/.
5. Beth A. Mohr., A.T.G., Amy B., O’Donnell and John B. Mckinlan, Normal, bound and nonbound testosterone levels in normally ageing men: result from the Massachusetts Male Ageing Study. Clinical Endocrinology (2005). 64: p. 64-73.
6. Araujo A.B., O.D.A.B., Brambill D.J., Simpson W., Longcope C.,, Prevalence and incidence of androgen deficiency in middle- aged and older men: estimates from the Massachusetts Male Aging Study. Journal of Clinical Endocrinology and Metabolism in press, 2004.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1247
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК