Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (003) 1999.No3(003)
Элэгний өмөнг тзжээгч судсыг бөглөж эмчилсэн үр дүн
( Судалгааны өгүүлэл )
3. Лхагвасүрэн. Л. Жаргалсайхан, Б. Гоош, Ч. Пунцаг, С. Туяа.
 
 
Абстракт
Манай оронд элэгний архаг өмен нь хорт хавдрын дотор I байранд / 38 % / орох ба хавдрын улмаас нас барсан тохиолдлын 40 % - ийг эзэлдэг онцгой анхаарал татсан эмгэг болно / Р. Сандуйжав, 1996 /. Дэлхийн хэмжээгээр элэгний өмөн өвчтэй хүн жил бүр 315 мянгангаар нэмэгдэж, нэг сая орчим хүн нас барж байгаа нь өвчтөний амь насыг аврах, амьдралыг нь уртасгах эмчилгээний олон аргыг эрж хайхад хүргэдэг байна, Үүний нэг нь элэгний хавдрыг тэжээгч судсыг бөглөх арга бөгөед АНУ -ын эрдэмтэн Brooks / 1930 он / эх суурийг кь үндэслэснээс хойш өнөег хүртэл улам боловсронгуй болж, зарим талаар үр дүнтэй болох нь амьдралд батлагдсаар байна, Манай хамт олон ч дэлхий нийтийн шинжпэх ухааны техник, технологийн хөгжил дэвшлэзс хоцролгүй, хүн амдаа эмнэлгийн орчин уеийн тусламж үзүүлэхийг хичээж байгаа билээ. 1995 оноос Сельденгерийн аргаар целиакоангиографийн / ЦАГ / шинжилгээг сонгомол болон хагас сонгомол байдлаар 30 - 85 насны 77 хүкд хийсний дотор 64 өвчтөнд судас гүйцэд болон гүйцэд бус бөглөх эмчилгээг хийсэн юм . / 1 -р хүснэгт /. 5 жилийн хугацаанд элэгний хавдрын шалтгааны улмаас судас бөглөх эмчилгээг 50 хүнд хийсэн нь ангиографийн нийт ажилбарын дотор 4.6 % - ийгэзэлж байгаа ч, хийгдсэн эмчилгээ нь 78.2 % - ийн амжилттай болсон байна / нас баралт 14 тохиолдол буюу 21.8 % /.
 

Судас бөглүүлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн өвчлөлийн бүтцийг харж үзэхэд дийлэнхи / 41 тохиолдол буюу 64 % / нь элэгний хатуурлаас хавдарт шилжсэн байв /2 - р хүснэгт/. 

Элэгний хатуурал - хавдартай 24 өвчтөнд элэгний урэвсэл үүсгэгч вирусийн маркерийн шинжилгээ хийхэд НВ sAg - 18, ariti HCV - 4 өвчтөнд, мөн 4 хүнд хос маркер илэрсэн. Түүнчлэн 14 хүнд AFP хэмжзэг тодорхойлоход 15 - 350 ng/ L хүртэл ихэссэн нь ажиглагдлаа. Эндээс харахад вирусэзр үүегзгдсэн элэгний архаг үрэвсэл, хатуурал нь элэгний анхдагч өмөнгийн суурь өвчин гэж үзэх үндэслэлтэй.
Судас беглөх эмчилгээний үр дун хавдарын байрлал болон хэмжээнээе хамаардаг билэз.
 Хоёр ба хэд хэдэн сегментийг хамарсан хавдар нь эмчилгээний уед янз бүрийн хүндрэл гарах магадлал ихтзй бегөөд эмчлүүлэгсдийн 70,5 % - ийг эзэлж байлаа / 3 - р хүснэгт /. Түүнчлэн хэмжээний хувьд 5.0 7.0 см голчтой хавдар зонхилж байлаа / 22 өвчтөн буюу 44 % / явдал бол элэгний өмөнгийн хожуу оношлолтыг харуулах ба эмчилгээний үр дүнд нөлөөлөх нь дамжиггүй / 4 - р хүснэгт /.
Элэгний өмөн өвчтэй хүмүүст хийсэн судас бөглөх эмчилгээний үр дүнг наслалтын байдлаар авч үзсэн / 5 - р хүснэгт /. Судалгааны явцад судас бөглөх эмчилгэз хийлгэсэн хүмүүсийн наслалт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар уртассаныг тогтоосон. Энэхүү үзүүлэлт нь Японы судлаачдын үр дүнтэй ойролцоо гарч байгаа нь эмчилгээний энэ аргыг манай оронд улам боловсронгуй болгож, үр дүнг сайжруулах боломж байгааг харуулж байна.
 Дүгнэлт
1. Элэгний өмөнгийн тэжээгч судсыг бөглөх эмчилгээ нь хүндрэл багатай / 78.2 % - ийн амжилттай / бөгөөд өвчтөний наслалт 3 хүртэл жилээр уртасч байна.
2. Мэс заслаар эмчлэх боломжгүй, 5.0 - 7.0 см - ээс бага хэмжээний хавдрыг эмчлэх нь хүндрэл багатай болно.
3. ЦАГ хийх шинжилгээний явцад онош тогтоох болон судас бөглөх ЭМЧИЛГЭЭГ НЭГЭН Уэрэг ХИЙДЭГ, түүнчлэн өвчтөнд ерөнхий унтуулга хэрэглэхгүй, цус гаргахгүй, давтан хийх боломжтой зэрэг давуу талтай болно.
4. ЦАГ аргуудыг эмчилгээний практикт ергөн нэвтрүүлэх эдийн засгийн бололцоог хайх нь чухал байна.
 
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 300
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК