Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (003) 1999.No3(003)
Сүүний УУРаг - ээдэмцэрййн биологийн идэвхитэй пептитүүд
( Судалгааны өгүүлэл )
Т. Ганэрдзнэ, Б. Доржпалам, О. Батменх, М. Бямбажаргал
 
Абстракт
Хүн, мал амьтны сүүнд агуулагдах уураг болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох ээдэмцэр нь хэмжэзгээр харилцан адилгүй.
Хөхкий сүүний ойролцоогоор 0.9 - 1.3 % нь уураг байхад, үнзэний суунд 3.5 % байдаг. Мөн хөхний сүүний уургийн 36 %, үнээний сүүний уургийн 76 - 82 % нь эздэмцэр болно. Ээдэмцэр нь өөр хоорондоо найрлага бутцзэрэээ ялгаа бүхий альфа, бөта, гамма -казейн ээдэмцэр гэсэн уургаас бурдэнэ. Ном хэвлзлд нилээд бичигддэг каппа казейн нь альфа -казөйны нэгэн төрел юм. Дээрхи бүлэг уургийн хэмжээ зэдзмцэр дотроо харилцан адилгүй.
Ээдзмцэр нь фосфор, нүүрс - ус агуулах фосфопротейн бөгөөд бас гликопротейнд тооцогдоно.
Саяхан болтол зэдэмцзр бол сүүн дэх тосны хүчлүүдийг мицелл үүсгэн тогтворжуулдаг, үл орлох ба орлох амин хүчлүүдийн найрлага харьцаа нь сайн тохирсон, зевхөн тэжээлийн уураг бөгөөд физиологийн өөр үүрэггүй гэж үзэж байлаа. Харин in vitro ба in vivo орчинд фөрментийн задралын явцад ээдэмцэрээс биологийн идэвхитэй пептидүүдийг олж илрүүлсэнээр дээрх ойлголт хуучирсан.
Ээдзмцэрийн анхдагч бүтэц болон аминхүчлийн өвөрмөц дараалалд олон төрлийн биологийн идззхитэй пөптидүүд нь шууд үл ажиглагдах хэлбэрээр агуулагдаж, тздгзэрийн биологийн идэвхи ба физиологийн үйлчлэл нь хоол боловсруулах замд эздэмцэр задарсаны дараа илэрч эхэлнэ гэсэн шинэ үзэл төлөвшиж байна. Зөвхөн ээдэмцэр тедийгүй тэжээлийн зарим уураг энэ шинж чанарыг хадгалж байдгийг энэ дашрамд тэмдэглэе.
Тайвшруулах уйлчлэлтэй опойд пептидууд Үнээний сүүний эздэмцэрээс фермвнтийн гидролизын дүнд үүссэн, тайвшруулах үйлчлэлтэй опойд пептидийг казоморфин буюу казоксин гэдэг. Ихэнхи опойд пептид бөта - казейны хэсэг байдаг учир бета - казоморфин гэнэ. Эдгээр пептид нь ерөнхийдзэ tyr - pro - phe - pro - gly - pro - ile гэсэн амихүчлийн нийтлзг дараалалтай юм.
Альфа - казейнаас үүссэн альфа S1 - казейныг экзорлин, биө махбодийн дотор нийлэгждэг пөптидийг эндорпин гэж нэрлэдэг.
Биологийн идзвхээрээ хамгийн өндер нь бета -казоморфинууд юм. Казоморфиныг амьтанд тарьж туршихад бага зэрэг мэдээ алдах, тайвшрах үзэгдэл ажиглагдаж байлаа. Казоморфин нь нь хоол боловсруулалтыг сайжруулах, суулгалт зогсоох үйлчлэл үзүулдэг. Экзорпин болон эндорпин пептид нь нарийн болон бүдүүүн гэдэсний ханаар ус ба зрдсийн шимэгдэлтийг сайжруулах ба түүнчлэн инсулин, соматостатин зэрэг дааврын шүүрлийг идэвхижүүлдэг ажээ.
Опойд үйлчлэлтэй эдгээр пептидэзс гадна үүний эсрэг үйлчлэл бүхий пептид бас үүсдэг. Каппа - казейнээс үүссэн пептид казосин нь антиопойд үйлчлэлтэй.
Дархлалыг дэмжигч иммунопептид
Дархпалыг тэтгэдэг хэд хэдэн пептидийг альфа S1 - казейн , бета - казөйнаас олжээ. Ээдэмцэрийн аминхүчлийн дараалал дахь иммунопептидийн муж нь казоморфины мужтай
ихэнхидээ давхцаж байдаг нь тэдгээртэй найрлагын хувьд туйлын төстэйг харуулдаг. Казейнаас үүсмэл иммунопептид нь хүний залгиур эсийн фагоцит чадварыг идэвхижүүлдэг. Туршилтын хулганыг kiebsielia pneumonia - аар халдварлуулсаны дараа, уг пептидээр дархлалыг сэргээх эмчилгзэг хийхэд үр дүнтэй болжээ. Ийнхүу иммунопептид нь нялх амыныг нянгаас хамгаалах, Т эс болон тонилгогч эсийг бий болгоход түлхэц өгдөг бололтой. Гарал үүсэл, бүтцээрээ ойр төстэй тул иммунопептид болон опойд пептид нь харилцан шүтэлцээтэй үйлчлэл үзүүлж, иммуномодулятор үүрэг гүйцэтгэнэ. Эрдзс зеөгч фосфопептид Альфа S1, альфа S 2 болон бөта - казейны янз бүрийн мужид фосфоржсон хэд хэдзн пөптидүүд байдаг. Эдгзэр нь ихэнхидээ ser Р - ser Р - ser Р - glu - giu - ile - val - pro - asn гзсзн дараалалтай. Фосфопептид нь кальцтай нэгдзн уусамтгай нэгдзл үүсгэдэг Ингэснээр биед кальци -фосфорын уусдаггүй нэгдэл үүсзхээс сэртйлнэ.
Казейнаас үүссзн фосфопептид нь хоол боловсруулах замд кальцийн шингэлтийг сайжруулж, биед түүний хадгалагдах хугацааг уртасгадаг. Фосфопептид байхад кальцийн солилцоонд оролцох D витамины хэрэщзэ багасдаг байна. Түүнчлэн фосфопептид нь төмөр, марганц, зэс, селен зэрэг элементтзй органик фосфат үүсгэн, эдгэзр бодисын зөөвөрлөлтөнд оролцдог. Ээдэмцэрзэс дээр дурдсан биологийн идэвхитэй пептидээс гадна физиологийн үүРэг нь одоогоор тодорхой бус харьцангуй том гликопептид олдсон. Түүнчлэн ээдзмцэрийн задраг нь мутацийг зогсоох, хавдар үүсгэгч бодисын эсрэг үйлчлэл үзүүлдэг нь илэрсэн боловч энэ пептидийг ^лрүүлсьэгүй байна. Энэ нь жингзэр харьцангуй бага бөгөөд хэд хэдэн фосфатын бүлэг, пролиныг агуулдаг учир цаашид задардаггүй аж. Сүүн бүтээгдэхүүнд дулаан болон хүчил шүлтийн боловсруулалт хийх үед ээдэмцэрийн биологийн идэвхитэй пептид үүсгэдэг мужийн аминхүчил нь L хэлбэрээс D хэлбэрт шилжих, тэр мужаас цаашид ферментийн нөлөөнд үл задрах пөптид үүсдэг, Иймд эдгээр үл задрах пептидийн шимэгдэн шингэх, тодорхой эсийн рецептортой харилцан үйлчлэх онцлог шинж чанар судлаачдын сонирхол татсан асуудал болоод байна. Эздэмцэрийн биологийн идзвхитэй пептидийг заримдаа хүнсний даавар гэж нэрлэх нь ч бий. Энэ пептидийг хүнсний сапбарт нэмэлт хоол тзжээл, анагаах ухааны салбарт гэдэсний болон шүдний өвчмн, ясны бзртэнг змчлэхзд хэрэглэж байна.
Ийнхуү сүүний уураг ээдэмцэр нь эх амыан үр телөө тэжээдэг сайн чанарын уураг болох ба өөрийн нялх үр удмыг гаднын нянгаас хамгаалах, тайвшруулах, дархлааг дэмжих, хооп тзжзэлийн шингэлтийг сайжруулах, ясыг нь бэхжүүлэх зэрэг бие махбодийн бойжилтыг тэтгэн дэмждэг биологийн идэвхитэй пептидүүдийн эх үүсвзр болдог нэн үиэ цэнтэй бодис юм.
Bioiogicai active peptides of the milk protein - casein
Milk proteins are the main sources of the different biological active peptides. The biological active peptides are derived from the enzymatic digestion of bovineand human milk proteins particularly of caseins are fragments of Beta - caseins . From caseins have been identified from Aifa S1 - , Alfa S2 - and Beta -caseins . Several caseins derived phosphopeptides. Casien - derived biological active peptides have already found interesting applications both dietary supplements and as pharmaceutical preparations.
 
Ном зүй

1. D. Migiore - Samour, P. Jolles. 1988.- Exper fentla.-44.-p. 188-193.
2. H. Befsel, E. Schlime. 1990. Trends in Food Science Technology., p. 41 - 43.
3. H., D. Zucht, M. Raida, K. Adermann et al. 1995. FEBS Letters. 372., p. 1985 - 188.
4. C. V. Morr, A. Seo. 1988. - Journal of Food Science., - 53. - p. 80 - 87.
5. ML A, J. S. Van BoekelS C. N. J. M. Weerens, A. Hoictra et al. 1993.- Food and Chemical Toxicology.- 31,- p. 731 - 737.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1965
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК