Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Цөмийн анагаах ухаан, оношлогооны салбарт тэргүулнэ
( Судалгааны өгүүлэл )
П. Онхуудай
 
 
Абстракт
Цөмийн анагаах ухаан амжилттай хөгжиж, орчин үеийн анагаах ухааны салбарт тэргүүлэх боллоо.
Цөмийн онош зүй нь дүрслэл оношлогоо бөгөөд энэ салбарт рентгөн, эхографи, компьютерт томографи, термографи, цөмийн соронзон резонансын томографи хамаарагдана.
Цөмийн онош зүй буюу тэмдэгт атом изотопийн тусламжтайгаар хүний бие махбодийн тогтолцоонд оношлогоо хийх үндсэн санаа зорилго бол цацраг идэвхит изотоп - трейсер - кинетикийн зарчмыг ашиглан физиологийн процессыг үнэлэх, цусгүй шинжилгээ хийх арга юм.
Хүний биеийн гаднаас ямар нэг мэс ажиллагаа хийхгүй /цус гаргахгүйгээр/ тухайн өвчилсөн эд эрхтэн, тогтолцооны эмгэг еөрчлөлтийг тэр бодит байдлаар дүрслэн зураглаж үзүүлж чаддагт л гол давуу тал нь байгаа юм.
Цөмийн физик, биологи, фармакологи, фамаци, цацрагийн хамгаалалт, багаж, зэвсэглэмж, лаборатори, технологи, чанарын хяналт, технологийн баталгаажилт, компьютер биостатик зэрэг шинжлэх ухааны салбарууд нь цөмийн анагаах ухааны хегжин зорилгоо биелүүлэхэд суурь нь болж, байнга нөлөөлж урагшлуулдаг байна^
Цөмийн онош зүйн үндэс нь клиникийн анагаах ухаан, патофизиологи юм.
Анагаах ухааны эрдэм шинжилгээ, клиник бүхий л салбарт эмч нарын цөмййн оношлогооны тухай мздлэг нимгэн байна.
Цөмийн анагаах ухааны эмч нарын хэрэгцээ 2000 он гэхэд ямар түвшинд байх тухай бичигдэх боллоо. Үүний нэгэн жишээ нь АНУ-ын эмнэлгийн боловсролын үндэсний зөвлөх хорооны мэдээнд энэ салбарт бүгд 10437 эмч ажиллаж байгаагаас 2494 эмч бүтэн цагийн тэнцэлт /эквивалент/ ажилтай байгаа нь бүх эмч нар голдуу радиологи, цөмийн онош зүй, эмчилгээний салбараас гадна дотор, зүрх судас судпал, эмгэг судпал /патологи/ -ын салбарт ажиллаж байгаа юм.
 
 

Энэ үзүүлэлт нь орчин үеийн анагаах ухааны хөгжилт, түүний ирээдүйн чиглэлийг хэлж өгч байна. Шинжпэх ухаан, техник технологийн дэвшил, ялангуяа электроник, компьютерийн хөпжил цөмийн анагаах ухаанд голллох үүрэг гүйцэтгэдэг.
Рентген, эхографи, компьютерт томографи, дуран зэрэг дүрслэл оношлогооны аргуудтай харьцууулбал цөмийн анагаах ухааны оношлогоо нь илүү давуутай болох нь нэгэнт клиник дээр батлагдсан юм.
Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарт буюу улсын хэмжээнд ганцхан цөмийн онош зүйн лаборатори Клиникийн төв эмнэлэгт дөрөвхөн эмч, нэг физикч инженертэй ажиллаж байна. Гастроэнтерологи нь цөмийн оношлогооны чухал хэсэг бөгөөд амжилттай судлагджээ.
Элэгний цусан хангамжийн тухай, элэг шилжүүлэн суулгасны дараахи хяналт, дэлүүг нарийн хэмжих, элэгний судасны хавдар, зэргийг сайн оношилж байна. Хэвлийн хөндийн эрхтэний үрэвсэлт өвчнийг оношлох боломжтой 111 инди - нейтрофиль скан ихэд сонирхол татаж байна. Ингэснээр бари, колонскопигоос татгалзах боломж олгоно. Ходоод гэдэсний замын цус алдалтыг оношлох асуудал чухал зорилт болж байна.
Цөмийн оношлогоо нь гастроэнтөрлогийн эмч нарт үнэлж барашгүй зэвсэг байх болно.
Бөөр шээс боловсруулах замын өвчнийг оношлоход бөөрний түүдгэнцэрийн шүүрэл-гломерулын фильтрацийг тодорхойлох нь онц чухал.
Шээсний замын саатал, бөөрний үйл ажилгааны змгэг рефлюкс, гломерулонефрит болон бусад бөөрний үйл ажилгааны алдагдалыг оношлох нь бөөрний үйл ажилгааны чадавхийг тодорхойлно гэсэн Үг ■
Зүрх судас судлалын хувьд гол анхаарлаа зүрхний булчингийн цусан хангамж, ховдол тосгуурын үйл ажилгааг үнэлэхэд зориулагдаж байна.
Энэ зорилтыг биелүүлэхэд өндөр мэдрэмтгий электрон тоолууртай тоног төхөөрөмж /СПЕКТ, ПЭТ/, шилдэг порограм мтай компьютр онц чухал юм . Зөвхөн нэг жишээ дурдахад, АНУ -д жил бүр 25 сая хүн зүрхний өвчтэй гэж оношлогдож, мэсзаслын бус эмчилгээ хийлгэж байгаагаас 75% нь 65-аас дээш настай .үүний нэг сая орчим нь зүрхний шигдээс /ИНФАРКТ/, зүрхний бах, зүрхний хэм алдагдал зэргээр нас барж байна.Үүнд 10 сая долларыг жил бүр зөвхен эмнэлэгт хэвтэж эмчилсэний үнэнд зарж байгаа билээ. Учир иймээс зүрхний өвчнийг эрт оновчтой оношлох явдал хурц тавигдаж байгаа бөгөөд цөмийн онош зүйд ихэд найдлага тавьж байгаа юм. Дотоод шүүрлийн хувьд гипетиреодизм, бамбайн өмөн анхдагч гиперпаратиреодизм, феохромоцитома, нейроэндокриний хавдруудыг оношлоход чухал байр эзэлдэг.
Иод-131 изотопоор тиреотокоз, болон бамбайн өмөнг эмчлэх нь их байна. Мета-йодобензилуанидин /МИБГ/шинэ холбогч нь хорт хавдарын оношлогоонд шинээр нэвтрэв. Мэдрэл судалалын салбарт тархины цусан хангамж, метаболизм, цусны урсгалын хурдыг Xe-133-aap, тархины янз бүрийн хавдарыг тл /таллиум/ 201-ээр, тархи нугасны мэс заслын дараахи буюу гэмтэлийн дараахи фистулийг оношлож байна .
Уушигний агааржилт, цусан хангамжийн сцинтиграфи нь уушигний тромбоэмболийг оношлоход зориулагдана. Галлиум - 67 изотопоор уушигны буглаа, хавдар зэргийг амжилттай оношилж байна .
Ясны скан нь гэмтэл, ортопөдийн клиникийн практикт өргөн хэрэглэгдэг шинжилгээ бөгөөд өвчнийг байршил, ясны физиологийн идэвхи, өвчлөлийн голомтыг илрүүлж олоход зориулагдана.
Ялангуяа ясны хэсэгт үүссэн өчүүхэн жижиг хавдарыг оношлох чадвартай.
Ясны хугарлын оношолгоонд чухал шинжилгээний арга бөгөөд сүүлийн үед олонтой тохиолдох болсон "Стресс хугарл"-ыг оношлоход урдаа барьдаг шинжилгээ болжээ.
Онкологийн практикт хорт хавдрын үе шатыг тодорхойлох, эрт илрүүлэх, оношлох нь өвчний эмчилгээний аргыг сонгох, тавиланг урьдчилан төсөөлөхөд үнэт хувь нэмрээ оруулсаар байна.
Позитроны эмиссийн томографи, цөмийн соронзон резонансын томографи, иммуносцинтиграфи, радио иммунологи зэрэг шинэ шинэ шинжилгээний арга, багаж төхөөрөмжүүд, хэт богино настай изотоп хэрэглэх болсон зэрэг нь орчин үеийн шинжилэх ухааны цөмийн физик электроник, компьютерийн хөгжлийн үр дүн нь билээ.
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1823
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК