Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Xoep валенттаи төмриин иокы прооксидант үйлдэл,уламжилалт зарим эм заслын элэг хамгаалах үйлдлийг судлах асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д. Цэрэндагва, М. Амбага, Н. Төмөрбаатар

 
Абстракт
Д. Цэрэндагва, М. Амбага, Н. Төмөрбаатар Төмөр амьдралын явцад чухал үүрэгтэй боловч эсийн мембрант байгууламжинд өдөөгдөн явагддаг өөхний чөлөөт язгуурт хэт исэлдэлтийн процессын чөлөөт язгуур үүсэх анхдагч үе шатанд хоёр валөнттай төмрийн ионы /Fe/ үзүүлэх прооксидант үйлдпийг судлаачид ихээхэн сонирхон судлаж байна /Е.Б.Бурлакова, Ю.А.Владимиров 1994, А.Х. Коган 1996., Б.Саранцэцэг ..М.Амбага 1998/.
Хоёр валенттай төмрийн ионы прооксидант үйлдэп гэдэгт түүний нөлөөгөөр молекул байдалтай хүчилтөрөгч электроны илүүдэлтэй байдалд буй хүчилтөрөгч, гидрооксиль язгуур, супер оксидантын язгуур зэрэг мембраны тосны ханаагүй хүчлийн хоёрчийн холбооны аллиль устөрөгчийг салгаж, хэт исэлдэлтийг сэдээн, мембрант байгууламжийг гэмтээж эсийн задрал үхжлийг сэдээдэг өөр хоорондоо шалтгаан эмгэг жамын нарийн шүтэлцээ бүхий цогц үзэгдпийг (Ю.А.Владимиров 1994 бусад) оруулдаг байна. Үүнтэй холбоотой хоёр валентай төмрийн ионы прооксидант буюу хэт исэлдэлтийг сэдээх үйлдлийг тодорхой өвчнүүдийн үед тухайлвал элэгний хурц архаг үрэвслийн үед нармйсган судлах асуудал судлаачдын анхаарлыг ихээхэн тагаж байна (1.2.3.4.5).
Сүүлийн жилүүдэд амьд бие махбодын мембрант байгууламжинд өдөөгдөн явагддаг өөхний чөлөөт язгуурын хэт исэлдэлтийн процессын эмгэг жамын нөлөөллийг зүрх, тархины ишеми, хорт хавдар, нас хөгшрөх зэргэт (А.Н.Кудрин 1990., Е.Б.Бурлакова 1995., Ю.А.Владимиров 1994 ). Нарийвчлан судалж олон сонирхолтой зүй тогтоол нээснээс гадна манай оронд өөхний хэт исэлдэлтийн процесс /ӨХЭП/, антиоксидант тогтолцоог 1980 -аад оны эхнээс судлан (М.Амбага., Б.Саранцэцэг 1999) чихрийн шижин, элэг бөерний хурц архаг өвчний эмгэг жамын нөлөө үзүүлдэгийг тогтоожээ. Төмрийн ионы оролцоотойгоор гидрооксиль радикаль (ОН;ОН) зэрэг маш хортой нэгдлүүд нь: Хайберт-Вайсын цикл (02 +Н2 02 + ОН+ОН) болон гидрооксиль язгуур нь мөн Фентоны урвалаар (Fe+ Н2+02—Fe+ ОН+ОН) бий болдог онцлогтой.
Хоёр валенттай төмрийн ионы прооксидант үйлдэл түүгээр дамжигдан элэгний эсийн мембранд ӨХИП өдөөгдөн эс гэмтэж үхжих үзэгдлийг судлах асуудал нь УАУ талаасаа ч, орчин үеийн биологи анагаах ухаан талаасаа ч сонирхолтой чухамдаа энэ хоёр анагаах ухааны уулзвар цэг дээр судалгаа нь явагдах учиртай сонирхолтой асуудлуудын нэг юм. Бид ч яг ийм чиг хандлагын дагууд элэгний хурц архаг үрэвслийн үед элэгний эдэд, цусны сийвэнд төмөр хуримтлагдах, ӨХИП өдөөгдөх байдал түүнд ханах засал, цус ялгах тан, уламжлалт зарим жорын үзүүлэх эмчилгээ заслын нөлеөг нэлээд цогц олон талын хүрээтэй ажиглалт судалгаа явуулах зорилт тавьж байгаа юм.
Бидний судалгаа ажиглалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд судалгааны ажлаа тодорхой зорилго чиглэлд оруулах ихээхэн цар хүрээтэй харьцангуй салангид байгаа хэвлэлийн тойм материалуудыг базаж дүгнэх, оновчтой арга боловсруулах, урьдаас судалгааг харж телөвлөхийн үүднээс ажлын таамаглалаа дэвшүүлж байна.
Уг таамаглалын мөн чанар нь вирус, этанол, физик хүчин зүйл - элэгний эсийн үхжлийн бичил голомт, микроциркуляц алдагдах, бичил цус хуралт, Fe хуримтлагдах - 0,Н2 02, 02 Он зэрэг хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрүүд (ХИХ) үүсэх --RH -R-ӨХИП сэдээгдэх - элэгний эсийн мөмбраны гэмтэл, задрал, эсийн үхжил улам гүнзгийрч цирроз, хорт хавдар сэдээгдэх гэсэн шатлалаар тайлбарлахын хамт уламжлалт засал, цус ялгах тан, элэг хамгаалах үйлдэлтэй жоруудын механизмыг тайлбарлахдаа ханах засал нь элгэнд хуримтлагдах хоёр валенттай темрийг биеээс зайлуулах, ХИХ концентрацийг бууруулах, цус ялгах тангийн хувьд
 
ХИХ баг^сгах, F-e -Fe үүбэхийг саатуулах, уламжлалт жорууд нь тосны хүчил (мембран) хэт исэлдэлтэнд өртөгдөх эмгэг үзэгдлийг саатуулах гэсэн байдлаар тайлбарлах оролдлого хийж байна.
 
Ном зүй

1 Саранцэцэг.Б., Амбага., Болд.Ш, \"Өөхний хэт исэлдэлт, антиоксидант тогтолцоо\" УБ 1999, х-1-3
2.Maer M.D, \"Iron, НСҮ and liver\" Department of Medicine Division of Gastroenterology City Hospital Esslengen Academic Department University of Tuebingen Germany 1995,
Z.Yictor R, Gordeuk, Bruce R, Bacon, \"Iron overload \" Department of Medicine Division of Gastroenterology City Hospital Esslengen Academic Department University of Tuebingen Germany, 1995,
4. Herbert L, Bonkovisky M.D8 Univ of Massachussetts Med Centers Vep of Med and Molecular Biology.
5.\"lron storage, Lipid peroxidation and glutathione turnover chronic anti 2 HCV positive hepatitis\" Jorurnal of Hepatology 1995,22,449-456
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 219
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК