Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Зохицуулах үйлчлэл бүхий хүнсний зарим бүтээгдэхүүний анагаах чанараас
( Судалгааны өгүүлэл )

Ц. Сарантуяа, Н Бира, Б.Давгадорж

 
Абстракт
Зохицуулах үйлчлэл бүхий хоол тэжзэлийн талаархи судалгаа нь орчин үөд хүн амын хүнсний хангамжийн асуудлаар ихэзхэн анхаарал татаж эрчтэй хөгжиж буй чиглэлийн нэг болсон. Бие махбодийн бодисын солилцоог дэмжин, эмчилгээний үйлчлэл үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнйиг зохицуулах үйлчлэлтэй хүнс гэдэг. Тухайн хүнсний бүтээгдэхүүний зохицуулах шинж чанарыг доорхи бодисын агууламжаар тодорхойлдог: хүнснйи эслэг, бифидумбактер, сүүн хүчлийн нян, эйко сапентиний хүчил. АУИС-ийн Хоол Боловсруулах Эрхтэний Эмгэг Судлалын Тэнхимийн хамт олны 1997-1998 онд хийгдсэн төсөвт ажпын хүрээнд зохицуулах үйлчлэлтэй хүнсний зарим бүтээгдэхүүнээр баас хаталтыг эмчлэх нөлөөллийг судалсан билээ.Судалгааны арга: Баас хатах хам шинж бүхий 70 шинжлүүлэгчдэд /эмэгтэй: эрэгтэй 4:1, дундаж нас 30.8/ 1 .Идэвхтэй асуумж судалгаа,2.Бодит үзлэгийи арга З.Эмнэлзүйн ерөнхий шинжилгээ 4.Баасны нян судлал, б.Бүдүүн гэдэсний гэрэл б.Ьүдүүн гэдэсний уян дуран 7.Бүдүүн гэдэсний чанд авиа - иог хавсарсан бүрдмэл шинжилгээг хийсэн. Бифидумбактериар баяжуулсан тараг ба улаан буудайн хивэгийг эмчилгээний хоолонд хэрэглэсэн байдлыг харгалзан шинжлүүлэгчидийг 2 бүлэглэж, эмчилгээний үр дүнг судалсан.
Ажлын үр дүн : Эмчилгээний явцад 2 бүлгийн хүмүүст эмнэлзүйн сайжрал ажиглагдсан. Асуумж болон баасны макроскоп шинжилгээгээр баас ялгарах хугацаа ойртож түүний хэмжээ нэмэгдэн, зөөлөрсөн, мөн дүлэлт арилан, гэдэс бүрэн сулрах мэдрэмж үүссэн байна. Бодит үзлэгт хэвлийн өвдөлт, ялангуяа тахир гэдэсний цочрол, гэдэсний дүүрэиги арилсан. Гэдэсний агуулагдахууны дамжин өнгөрөлт хугацаандаа болж, гэдэсний ханын хүчдэл хэвийн болох байдлаар гэдэсний хөдөлгөөний үйл ажиллагаа засарсан шинжүүд бүдүүн гэдэсний багажийн шинжилгээнд илэрч байв.
Баасны нянгийн шинжилгээнд бүдүүн гэдэсний бичил орчны өөрчлөлт арилсан. Элгээр үзүүлэлтийг эмнэл зүйн сайжралыг харуулсан шалгуур болгон үзсэн.
250 мл-ээр өдөрт 2 удаа бифидумбактери агуулсан таргийг уусан 1 дүгээр бүлгийн хүмүүсийн 77.5% -д нь эмнэл зүйн сайжралын шинжүүд эхний 7-14 хоногт ажиглагдсан.
Буудайн боловсруулсан хивгийг өдөрт 60 гр-ыг хоол хүнсний хамт хэрэглэсэн. 2 дахь бүлгийн өвчтөнд эхний 14 хоногт эмчилгээний нөлөөлел 56,6%-д , энэ тунгаар үргэлжлүүлэн 30 хоног уухад эмнэл зүйн сайжрал 80%-д нь илэрсэн. Дүгнэлт: Зохицуулах үйлчлэл бүхий зарим хүнсний зарим бүтээгдэхүүнийг эмчилгээний хоолонд хэрэглэснээр баас хатах болон гздэсний бичил орчин өөрчлөгдөх хамшинж засарч, эмчилгээний өртөг хямдарсан.
 

Ийнхүү зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ өргөн ашиглах нь соёл иргэншлийн өвчин гэгдэх баас хатах, гэдэсний бичил орчин өөрчлөгдөх эмгэгийг эмийн бус аргаар эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна.
THE TREATMENT EFFECT THE SOME FUNCTIONAL DIETS
We have examined 70 patients with constipation (F-54, M-16, age range 30-40). Patients were randomizied in 2 tretment groups. Group 1 (40pts) were given the yoghurt with bifidiumbacteria 250 ml twice for day. Group 2 (30pts) one heaped teaspoon bran 4 times daily with meals. The disbacteriosis was appeared in all of patients We have proved the treatment effect of the constipation and the dysbacteriosis in both groups.
Conclution; In addition the yoghurt with bifidiumbacteria and bran into the complex treatment constipation and dysbacteriosis has very high effect.
 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2285
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК