Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Хүүхдийн гидроцефали /тархины усжилт/ ©вчний оношлогоо, мэс заслын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Ц. Энхбаяр,Ж.Хайрулла

 
Абстракт
Гидроцефали буюу тархины усжилт өвчин нь гавлын хөндийд тархи нугасны шингэний хэмжээ ихээссэнээс тархины үйл ажиллагаа хямралд ороход илэрдэг өвчин юм.
Гидроцефали /19%/ нь хүүхдэд нилээд элбэг тохиолддог мэдрэлийн мэс заслын эмгэгүүдээс тохиолдлын тоогоороо хавдрын /хавдар 33.1%/ дараа хоёрдугаарт ордог.
Манай оронд уг өвчнийг өвчтөний зовиур, анамнез, эмнэл зүй, болон шинжилгээний олон аргуудаар бүрэн оношлож байна.
Бид судалгаандаа 1997-1998 оны хооронд хэвтэж мэс заслын хагалгаа хийгдсэн гидроцефали өвчний 21 тохиолдлыг авч үзлээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 17 /80,9%/ нь эрэгтэй, 4/19.81%/ нь эмэгтэй 2 сартайгааас ой хүртэлх хүүхдүүд байлаа. Дээрхи 21 тохиолдлын 71.4% нь /Occlusive hydrocephalus8 28,6% нь Hyperproductive hydrocepaiis оношоор Ventriculoperitoheostomy/ тархины ховдлын хөндийг хэвлийн хөндийтэй тусгай зориулалтын гуурсаар холбох хагалгаа /хийгдсэн байна.
Vehtriculoperitoneostomy нь гавлын хөндийд бий болсон тархи нугасны шингэний илүүдэл хэсгийг туегай гуурсаар дамжуулан хэвлийн хөндийрүү хөөн оруулах зарчим бүхий хагалгааны арга юм.
Уг хагалгаанд хэрэглэгддэг гуурс зохицуулагдан нээгдэж хаагдаж байдаг хавхлагтай, доод буюу хэвлийн хэсэггээ рентген тодрогч тэмдэглэгээнүүдтэй байдаг.
Гэвч энэ гуурсыг манай улсад үйпдвэрлэдэггүй, гадаадаас импортоор оруулж ирж чаддаггүй учраас бид хүүхдийг хүнд байдлаас гаргах, амь насыг нь аврахын тулд энэ гуурсыг энгийн гуурсаар орлуулан хийдэг. Энгийн гуурс хэрэглэсэн хагалгааны үр дүнг судалж үзэхэд 99.4% нь сайжирсан, 0.6% нь нас
барсан энэ нь хэдийгээр гуурсыг орлуулан хийдэг ч мэс заслын эмчилгээний үр дүн сайн байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Гэвч хүндрэл гардаг ба уг хүндрэлийг дараах 2 хэсэгт хувааж болно. Үүнд :
1.Үрэвсэлт бус хүндрэл /Ютохиолдол / энд гуурсны дээд үзүүр тархины ховдлын хөндийгөөс сугарч тархины эдрүү шигдэн орж тархины эдээр беглерех, гуурсны доод үзүүр хэвлийн хөндийгөөс сугарч тархины ховдолын хөндий рүү татагдан орох, мөн гуурс хэвлийн хөндий рүү сугаран орох, гуурс хэвлийн зөөлөн эдээр бөглөрөх гэх мэт хүндрэлүүд орно .
2.Бидний хийсэн хагалгааны дараахь хүндрэл /42.8% гадаад орнуудад /26.3%/ хэрэгпэж байгаатай холбоотой юм.
Дүгнэлт: Манай эмч нар гидроцефали өвчнийг өөрийн орны нөхцөлд цаг алдалгүй эрт оношлож, эмчилж байгаа боловч дээрхи шалтгааны улмаас мэс заслын дараах хүндрэл өндөр байгаа юм.
Иймд мэс заслын эмчилгээнд тусгай зориулалтын гуурсыг зайлшгүй хэргэлэх шаардлагатай байгаа бөгөөд уг гуурсийг өөрийн оронд үйлдвэрлэх нөхцөл боломжийг судлах, гадаадаас импортоор оруулах арга замыг хайх шаардлага зайлшгүй тавигдаж байгаа юм.
The efficiency of ventriculo peritoneostoma surgery 99.49 shows the out come of the surgery is the normal level,. Complication 42.89 9 cases this figure related to usage of not dedicated flow control shunts. So8 There rised the nesety requirement to the economic import ways to Mongolia.
 
Ном зүй

1 .Орлов.Ю.А.Тидроцефалия\" Киев 1995
2.Abctracts \'Skull Base Sugery and Neurosurgical Techniquis and Tools\' 1999 Osaka, Japan 143 pp
3.Abctracts \'Skull Base Surgery\' Islamabad-Pakistan 1997, 212 pp
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2732
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК