Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (002) 1999.No2(002)
Холестерин хэт ихрэлтийн хоруу чанар
( Судалгааны өгүүлэл )
Ц.Алтаннавч
 
 
Абстракт
Холестөрин нь хүний бие мах бодийн хамгийн маргаантай бодисын нэг юм.
 
Энэ нь өөхтэй төстэй боловч нэг талаасаа, эсийн мембраны зайлшгүй бүрэлдэх хэсэг болохоос гадна, гормоны анхдагч, нөгөө талаасаа артерийн судасны хүнд гаж гэмтэл болох, судсыг нарийсгадаг атеросклерозын тосон толбын гол бүрдэл хэсэг нь болдог. Түүгээрч зогсохгүй сүүлийн жилүүдэд, тосон толбо зөөлөн байх тусам ярших чанар нь өндөрсдөг, өерөөр хэлбэл тэнд холестөрин их хэмжээгээр агуулагдаж байна гэдэг нь бүрэн батлагдсан. Яршсан толбо нь тромб үүсгэх гол шалтгаан болж зүрх , тархи гэхчлэн чухал эрхтэнүүдэд артерийг бөглөж, эдийн ишеми үхжил буюу нөкроз үүсгэх амь насанд аюултай зүрхний шигдээс, тархины инсулы г.м. Атеросклерозтой холбоотой өвчнүүдийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний аргачлалыг боловсруулахад, холестерин нь атеросклерозын анхдагч шалтгаан биш гэх маргаан чухал биш юм/Rlevu A.N.KIimov1988/ Практикийн хувьд хамгийн гол мэдэх зүйл бол атероклерозынтолбын бүтцэнд ордог холестерины хэмжээнээс атероклерозоор сэдээгдэхзүрх судасны бүхийл өвчнүүдийн явц бүрэн хамаардаг.
 
Эд болон артерийн хана дахь холестерины хэмжээ нь түүний гол нийлэгждэг эрхтэн элэгнээс цусаар дамжих буюу хоол тэжээлээс гэдсэнд шимэгдэх холестерины транспортын зохицлоор тодорхойлогдоно.
 
Иймээс, хоол хүнсэнд холестерины хэмжээ эрс багассанч, энэ нь мах бодийн хомсдолд хүргэдэгг/й, өерөөр хэлбэл хүний амь насанд аюул учруулахгүй. Холестерин усанд уусдаггүй учир, түүний цусны плазм буюу эдийн шингэн дэх транспорт нь тусгай бөмбөлөг хэлбэртэй зүйлс болох липопротеидоор дамжуулдаг.
 
Липопротеидын 'гогтоцонд холебгөринэ^с гадна бусад өөх тостой төстөй бодисууд /триглицерид, фосфолипид /мөн өвөрмөц уураг болох -апопротеинууд агуулагддаг. Янз Бүрийн ангилалын липопротеидын хэсгүүд нь бүтцэндээ орж байгаа липидийн бүрдэлийн хэмжээ, мөн уурагны чанараас хамаарна.
Гэхдээ липопротеид болгон холөстөрииыг өөртөө агуулдаг юм. Холестерин нь бага буюу хэт бага нягтралтай липопротеид хэлбэрээр элэг, гэдэс г.м эрхтэнээс бусад эд буюу артерийн судсанд очиж, эдгээрээс өндөр нягтралтай липопротеид хэлбэрээр эргэн элгэнд очиж цөсний хүчил болон хувирч бие махбодоос гадагшилдаг байна. Үүнээс үндэслэн цусны сийвэн буюу плазм дахь нийт холестерины хэмжээ нь үйл ажилгаагаараа ялгаатай хэд хэдэн липопротеидуудын бүрдэл болж өгдөг . Хэвийн үед холестерины ихэхнхи хэсэг буюу 2/Знь /60-70%/ бага нягтралштай липопротеидод агуулагддаг.
Энэ нь эдэд очих холестерины гол тээвэрлэгч болдогоос гадна түүний цусан дахь өндөр хэмжээ нь атеросклерозтой холбоотой өвчлөлийн гол хүчин зүйл болох гиперхолестеринемийн чухал шалтгаан болдог.
Ердийн нөхцөлд, бага нягтралтай липопротеидын бүтцэнд агуулагддаг нийт холестерин ба холестирины харьцаа их байх тусам цусан дахь атероген чадавхи их болно.
Хэвийн энэ харьцаа 5-с илүүгүй байна. Цусны ийлдэс дэхь нийт холестерины хэмжээ ихсэх нь, бага нягтралшилтай липопротеидын концентрац ихэссэнтэй холбоотой(Perora.N.M., Deev.A.D). Практик дээр эмч нар ихэвчлэн нийт холестерины хэмжээгээр гиперхолестеринемийг дүгнэхэд тулгардаг.
Олон жилийн турш эрдэмтдийн судалгаанд тулгуурлан цусан дахь нийт холестериний түвшинг судлагдаж буй хүнээ хэвийн холестеринтэй, бага зэрэг ихэссэн, хэт их холестеринтэй гэж 3 катөгорт хамааруулах нь зүйтэй юм.
1.20-оос дээш насны хүмүүст нийт холестериний хэвийн хэмжээ 200мг/дл-с бага байна. /5.2 ммоль/л/ 2.Их холестөрины хэмжээг бууруулах нь зүйтэй боловч, зүрхний титэм судасны дутагдал буюу захын судасны этерскелерозын клиникийн илрэлгуй тохиолдолд зөвхөн хоолны дэглэмээр хязгаарлана. Хоолыг зөв буюу удаан хэрэглэсний үр дүнд холестериний түвшин 10-15% буурдаг. Дунд зэргийн ихэдсэн тохиолдолд эмийн эмчилгээг зөвхөн атероскелерозын клиникийн илрэл гарсан, бусад нелөөлөх хүчин зүйлүүдийг арилгах боломжгүй, 6-с доошгүй cap холестерин бууруулах хоолны дэглэм хэрэглээд үр дүн өгөхгуй байгаа нөхцөлд хэрэглэнэ.
З.Эмийн эмчилгээ, хоол тэжээлээр зохицуулагдахгүй байгаа холестерины их түвшиний үед, мөн атероскелероз буюу бусад хүчин зүйлүүдтэй холбоотой өвчний илрэлийн үед хийж элэнэ. 1987 оноос АНУ-д их холестерины эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөр явагдаж байгаа. Энэхүү хөтөлбөрийг бүх орны эмч нар удирдлага болгож, нийт холестериний хэмжээ дунд зэрэг ихдэснийг 200-239 мг/дл /5.2-6.2 ммоль/л/ гэж байна. 1987, 1988 онуудад Европын нэгдпийн Атероскелерозыг судлах хэсэг экспертүүд гиперлипидмийг эмчлэх өөрсдийн зааварчлагыг гаргасны дагуу, дунд зэргийн их холестирентэй, голчлон хоол хүнсний зөв тохируулга шаарддаг, холестериний түвшинг мен адил 200-239 мг/дл /5.2-6.2 ммоль/л/ гэж тогтоожээ. Энэ нь манай орны нөхцөлд ч тохирч байна. Холестерин багасгах хоолны дэглэмийг баримтлах зарчим: Биеийн илүүдэл жинг хасч, хоолны илчлэгийг бууруулах
Хэрэглэж байгаа өөх тосны нийт илчлэгийг 30% хүртэл бууруулж, түүн дотроо амыны гаралтай ханасан өөх тосыг 10% хүртэл, бусад 20% өөх тос нь ханаагүй өөхний хүчлийг агуулах ёстой. /ургамлын тос, зөөлөн маргарин/
Холестериины хоногийн хэмжээг /300-250мг/ хүртэл багасгаж, холестериний сорбөнтийг агуулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хүнсзндээ өргөнөөр хэрэглэх нь чухал юм. /жимс, ногоо, үр тариа г.м/ Атероскелерозтотой холбоотой евчлөлүүдийн анхдагч урьдчилан сэргийлэлт, холестериний түвшинг бууруулах мөн эмийн эмчилгээ зэргийн заавар зөвлөмж нь өргөн хүрээний хөтөлбөхрүүд дээр үндэслэгддэг.
Эдгээрт нийт холестериний хэмжээ 10% буурахад зүрхний титэм судасны дутагдал, түүний үр дагавар буюу нас баралт 20% -аар буурсан нь нотлогдсон байдаг. Эмийн эмчилгээний сонголт нь одоо улам бүр өргөжиж байгаагийн чацуу тохиолдол бүрт липопротеиуудад агуулагдцаг холестериний түвшинг зөв дүгнэх дүгнэлтэнд үндэслэгдэх ёстой.
 
 
Ном зүй

1 .Lipoprteins and Atherosclerosis Eds; R.I.Levy, A.N.KIimov. 1988
2.Davis C.E., Deev.A.D., Perova.N.V. The Lipid Clinics program ., Amer.l.Epidemiol.
3.National Cholesterol Education Program. Report of the expert panel on detection, evalution and treatment of high blood cholesterol in adults. National Heart, lung and Blood Institute, NIH, Bethesda 1987
4.Prevention of coronary heart diseas; scientific background and new clinical guidelines. Recommendation of the European Atherosclerosis Society prepared by the International task Force for Prevention of coronary heart disease, Nutr.Metav.Cardiovasc.Dis.1992 v.2
5.Диетотерапия атерогенных дислипопротенемии, Кардиология, 1990 т.ЗО, №5
б.Оганов.Р.Г.Перова .Н.В. Питание в лечений атерогенных дислипопротеидемии, Кардиология. 1990 т.ЗО №5
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1080
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК