Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Xooл боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн үүсэл, чиг хандлага
( Судалгааны өгүүлэл )

Б.Дагвадорж

 
Абстракт
Хоол боловсруулах эрхтэн (ХБЭ) судлалын эхлэл тус сургуулийн ууган бааз эмнэлэг болох Клиникийн төв эмнэлгийн (КТЭ) үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой.
1970 онд КТЭ -т уушиг, ХБЭ-ний эмгэгтэй өвчтөнг эмчлэх тасагтай болж мэргэжлийн тусламж үзүүлж байгаад 1971 онд ХБЭ-ний эмгэгтэй өвчтөнг эмчлэх тасгийг дагнан байгуулсан. Энэ тасагт эмчлүүлэгчдийн хоо тогтмол өсч жилд 780-1100 өвчтөн хэвтэн эмчлүүлэх болсон нь нэг талаас уул эмгэг элбэгшсэний, нөгөө талаас оношлолт сайжирсны илрэл байлаа. КТЭ-ийн дотрын тасаг, тэнхимд ажиллаж байсан эмч, багш нар ХБЭ-ний эмгэгийн хичээлийг зааж эмнэлэг үйлчилгээ, сургалт, эрдэм судлалын ажлыг эрхлэн гүйцэтгэж ирсэн. 1992 онд АУИС-н Захирлын тушаалаар ХБЭСудлалын (ХБЭС) тэнхмийг байгуулан энэ ондоо клиник тэнхмийг нэгттэн удирдагчаар нь Б.Дагвадоржийг томилон багшаар Л.Долгор, Н.Бира, Х.Оюунцэцэг, Н.Баярмаа Ц.Сарантуяа, эмчээр Я.Нина, Ц.Минжүүр, Н.Туул, Д.Лундиа, Б.Бүтэд нар ажилласан.Тасгийн анхны зөвлөхөөр Монгол улсын гавьяат эмч, академич, доктор профессор Б.Рагчаа дараа нь дэд доктор Ж.Жамьяншарав, ахлах бапп Ц.Ишханд, дэд доктор Ш.Жигжидсүрэн, Б.Дагвадорж нар дараалан ажилласаар өнөөдрийг хүрчээ. Орос эмч Маслова эмчээр, дэд доктор Д.К.Мурзагалин, Болгарыи профессор Хр.Браильский нар түр хугацаагаар ажиллан багш, эмч нарын мэргэжлийг дээшлүүлэхэд тусалж байв. Мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, эрдэм судалгааны ажилд гол бодлогоо чиглүүлснээр ХБЭ судлалаар Б.Рагчаа (1979), Б.Цэрэндаш (1994), Шинжлэх ухааны докторын, Ж.Жамьяншарав (1978), Б.Оргил (1979), Б.Дагвадорж (1984), Г.Энхдолгор (1986), С.Юндэн (1994)
анагаах ухааны докгорын зэрэг хамгаалсан. ХБЭС-ын мэргэжлийн эмчийг бэлдэх зорилгоор анхны дамжааг 1984 онд, 2 дахь дамжааг 1998 онд хичээллүүлэн 30 гаруй эмч төгсөн төв хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдэд сайн ажиллацгааж байна.
Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим оюутан, эмч нарын сургалтаас гадна 1992 оноос магистрын сургалтыг явуулснаар Л.Долгор (1994),Д.Даваадорж
(1996), С.Бадамжав (1996), Б.Оюундэцэг (1996), О.Хулан
(1997), Р.Байгальмаа (1997), Б.Болор (1997), Н.Бира
(1997), Н.Туул (1997), М.Болд (1998), Б.Оюунбилэг
(1998), Т.Цагаанбаяр (1998), Ө.Батчимэг (1998), С.Цэцэгдаваа (1998), Д.Дорждагва (1998) онуудад анагаах ухааны магистрын зэрэг горилсон дипломъш төслөө ХБЭСудлалын тулгамдсан асуудлуудын судалгааны үндсэн дээр бичиж амжилттай хамгаалсан.
Их эмч Я.Нина Б.Бүгэд, Ц.Минжүүр, Н.Бира, Н.Туул нар тэргүүлэх, Д.Лундиа ахлах зэрэгтэй эмч болцгоосон.
Улаан хоолой, ходоод, гэдэсний эмгэгүүдийг уян дуран, рентген шинжилгээний тусламжтай оношлон, хеликобактерийн халдварыг ходоод, дээд гэдэсний шархлаа, үрэвсэлтэй хүмүүст тодорхойлон эмчилгээний аргыг боловсрууллаа.
Баас хатах хамшинжийг эрт оношлох, ялгавар гай эмчлэх эрдэм ншнжилгээний төсөлт ажльп амжилттай гүйцэтгэн "Хүнс Тех" корпорацийн эрдэмтдийн боловсруулж, Сүү компаиид бэлдсэн бифидумбактер агуулсан тараг, боловсруулж ариутгасан улаан буудайн хивэг, зүү засал, иог, уламжлалт эмийн хосолсон аргаар эмчлэн үр дүнд хүрч байна. Цөс чулуужах өвчний тархалт, чулууны бүгэц, макро, микроэлементийн агууламжийг судлан эмчилгээний асуудлыг боловсруулан эрүүл болон элэг, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй мөн мэс ажилбараар ажилладаг эмч, цус цусны бүтээгдэхүүнтэй хавьтаи хөдөлмөрлөдөг төв хөдөөгийн 1000 гаруй хүнд вирусын маркерийг биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж үр дүнг тогтоов.
Элэг цөс, нойр булчирхайн эмгэгүүд, тэдгээрийн голомтот өөрчлөлтийг шинжилгээний уламжлалт аргаас гадна радиоизотоп, чанд авиа, компьютерийн тусламжгайгаар оношлон альфа фетопротейн тодорхойлон элэгний анхдагч өмөнг илрүүлэх боллоо. Элэгний архаг үрэвсэл, хатуурал өвчний шалтгаан, эмнэл зүй, эд эсийн бүтцийн онцлог, хүндрэлийн шалтгааныг судлан оношлох шалгуурыг гаргасан нь практикт үр дүнгээ өгч эмч нарын ажиллагаанд нэвтэрсэн.
Элэгиий идэвхит архаг үрэвслийг дархлаа зохицуулах бэлдмэлүүд, интерфероноор эмчлэн үр дүнд хүрч байгаагийн зэрэгцээ өвчин сэдрэх, идэвхжихээс сэргийлж элгэнд хэт исэлдэлтийг багасган эд эсийи төлжилтийг сайжруулах, амин дэмээр хангах, хордлогыг багасгах дархлааг сэргээх зорилгоор гүүний саамыг өргөн хэрэглэж байна.
Хоол боловсруулах эрхтэн судлалын албыг хөгжуулэхэд дараах зорилтууд бидний тулгамдсан асуудлууд юм. -Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн хархалтыг гаргах -Шавилан сургах, дамжаанд суралцуулахаас гадна мэргэжсэн эмч нарын мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх сургалтын өвөрмөц аргуудыг ашиглах -Сургалтыг багц тогтолцоонд түшиглэн явуулах -Оношлогооны өнөөгийн хөгжлийн түвшинд эмгэгүүдийг эрт илрүүлэх
-Вирусын шалтгаант элэгний эмгэгээс сэргийлэх хам судалгааны ажлыг эрчимтэй явуулах
-ХБЭрхтэнээ эрүүл байлгах нийгмийн эрүүл мэндийн багц ойлголтыг хүмүүст хүргэх
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор гастроэнтерологийн нийгэмлэгийг байгууллаа.
Нийгэмлэгийн гишүүд дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 497
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК