Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Баас хатах хамшинжийг эрт оношлох арга
( Судалгааны өгүүлэл )
Б.Дагвадорж H.Бира Ц. Сарантуяа Б.Болор
 
 
Абстракт
Шинжлэх ухаан, техник хөгжсөн энэ эринд иргэншлийн өвчин гэж нэрлэгдэх болсои эмгэгүүдийн нэг нь баас хатах хамшинж юм. Сүүлийн жилүүдэд маиай оронд хүн амын хэрэглэж байгаа хүнсний бүтэц эрс өөрчлөгдсөн, сэтгэл санааны хямрал ихэссэн, хөдөлгөөн багассантай холбоотойгоор баас хатах хамшинж ихсэх хандлагатай байгаа учир уг хамшинжийн тархалтыг судлах, үүсч байгаа шалтгаан хүчин зүйлийг тогтоох эрт оношлох арга боловсруулах асуудал судалгааны ажлын зорилго байв. Судалгааны ажлын аргачлал:
I.Баас хатах хамшинжийн тархалтыг *Өтгөн хаталттай өвчтнийг илрүүлэх асуумж*-аар 950 хүнийг хамруулан судлав.
2.АУҮХ-ИЙН П.Н, Шастины эмнэлгийн Гастоэнтерологийн тасагт хэвтсэн, асуумжаар 110-аас дээш оноо авсаи 64 өвчтөнд ерөнхий эмиэл зүй, баасны нян судлал, шулуун гэдэс хуруугаар шинжлэх, гэдэсний гэрэл ба уян дуран, чанд авиа-иогийн бүрдмэл шинжилгээ хийв. Судалгааны ажлын ур дун :
1.Асуумжийн аргаар 950 хүнийг судлахад 627 (66%) нь баас хатах хамшинжтэй байв. Хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгаа нь (2:1) гогтоогдсон. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс (67%) нь биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэгээс (23%) илүү баас хаталгтай байна. Баас хатахад нөлөөлөх хүчин зүйлсээс хоолны дэг алдагдал (эмэгтэйчүүд 49.2%, эрэгтэйчүүд 51.5%), хоол боловсруулах замын өвчин (эмэгтэйчүүд 28.8%, эрэгтэйчүүд 27.4%), сэтгэл сааааны хямрал (эмэгтэйчүүд 11.5%, эрэгтэйчүүд 19.1%) дийлэнх хувийг эзэлж байв. Асуумжаар 110-аас дээш оноо авсан 64
өвчтөнд эмнэлгийн нөхцөлд бүрдмэл шинжилгээ хийв. 3-aac олон хоногоор баас хатдаг зовиур бүх өвчинд илэрснээс гадна хэвлийгээр өвдөх (81.25%), гэдэсний бижийн шинж (34.4%), мэдрэл сульдлын хамшинж (35.9%) илэрч байв. Цус, шээсний ерөнхий ба биохимийн шинжилгээнд оношийн шалгуур болохоор өөрчлөлт илэрсэнгүй. Баасны нян судлалын шинжилгээнд бүх өвчтөнд гэдэсний бичил орчны өөрчлөлт илэрсэн. Шулуун гэдэс хуруугаар шинжилж 7 евчтөнд шулуун гэдэсний эмгэг байгааг гогтоосон. Гэдэсний гэрэл, уян дурангийн шинжилгээгээр баас хатах хамшинж үүссэн шалтгаануудыг (махнр гэдэс урт, махир гэдэсний үрэвсэл 20.3%-д, бүдүүн гэдэсний тэлэлт 19%-д, бүдүүн гэдэсний үйл ажилгааны алдагдал 23.4%-д, бүдүүн гэдэсний шархлаагүй архаг үрэвсэл 7.8%-д, бүдүүн гэдэсний суналт 1.6%-д, бүдүүн гэдэсний өөртаөлт илрээгүй 23.4%-д ) годруулсан.
Гэдэсний чанд авиа иогийн хавсарсан apiaap баас хатах хамшинжтэй өвчтөнүүдийн бүдүүн гэдэсний голч 4.0+0.04 см (эрүүл хүнийх 2.8+0.03), хананы зузаан 2.55+0.18 мм (эрүүл хүиийнх 2.0+0.37), бүдүүн гэдэс суллагдах хугацаа 100.6+6.3 минут (эрүүл хүнийнх 36+1.94) р<0.01 байгаа нь тогтоогдлоо.
Дугнэлт :
1."Баас хаталттай өвчтөнийг илрүү'лэх асуумж" судалгаанд олон хүнийг зэрэг хамруулж, богино хугадаанд илрүүлэх бололцоо нээгдэж байхаа учир асуумжийи аргыг эмчийн лрактикт иэвтрүүлэх нь зүйтэй.
2.Асуумж судалгаагаар 50 окоо авсан хүмүүсийг амбулаторийн нөхцөлд, 50-150 оноо авсан хүмүүсийг эмнэлгийн нөхцөлд ерөнхий эмнэл зүй, баасиы нян судлалын, шулууи гэдэс xypyyi аар шинжлэх, гэдэсний гэрэл, уяя дуран, чапд авиа-иогийн бүрдмэл шинжилгээнүүд хийнэ. Дээр дурдсан пшнжилгээнүүд баас хатах хамшинжийг оношлох бүрэн боломжтой учир эмнэлгийн практикт нэвтрүүлэх шаардлагатай гэж үзлээ.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 661
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК