Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 1999, (001) 1999.No1(001)
Ходоод, дээрх гэдэсний эмгэг ба хеликобактер пилори (Hp)
( Судалгааны өгүүлэл )
Н. Туул
 
 
Абстракт
Ходоод, дээрх гэдэсний архаг үрэвсэл, шархлаа өвчин нь түгээмэл тархсан бөгөөд ходоодны үрэвсэл нь хоол боловсруулах эрхтний эмгэгийн 35 хувь, ходоодны өвчнүүдийн 60-85% (А.Л.Гребенев 1981), шархлаа өвчии нь хоол боловсруулах эрхтний эмгэгийн 23 % (Х.Р.Браилски 1976) эзэлдгийг судлаачид тогтоосон. Б.Дагвадорж, П.Алтанхуяг (1996) нарын судалгаагаар ходоод, дээрх гэдэсний (ХДГ) үрэвсэл 10000 хүнд 43.49 %, ХДГ шархлаа өвчин 11.07 % тохиолджээ.
Клиникийн төв эмнэлгийн ХБЭС-ны клиникт 1981-1994 онуудад хэвтэж эмчлүүлэгсдийн 67.01% ходоодны архаг үрэвсэл, 26.71% ХДГ шархлаа эзэлснийг тэмдэглэсэн.
ХДГ-ний эмгэгийг оношлох оролдлого эрт цагаас бөөлжисний хольцонд салс, цөс, цус ажиглахаас эхэлж, олон зуун жилийн турщид зөвхөн шинж тэмдгээр ОНОШЛОЖ байсан түүхтэй. 1728 онд Стахл (Stall!) ходоодны үрэвсэл нь шархлаа үүсгэдэг гэсэн саналыг дэвшүүлжээ.
Өнгөрсөн зууны сүүлээс ходоод, дээрх гэдэсний үрэвсэл, шархлааг оношлоход хатуу дуран, рентген туяаг хэрэглэсэн нь дэвшил болсон. Дурангийн ажилбарыг боловсронгуй болгож 1957 онд Хиршовиц (Hirschowitz) зохион бүтээсэн уян дуранг хэрэглэн 1968 онд E.Slitert, Н. Knoll болон K.Kimura, T.Takemota нар өөрсдийн боловсруулсан ходоодны эдийн шинжилгээний аргыг практикт нэвтрүүлсэн. Ийнхүү эдийн шинжилгээг нэв грүүлснээр уг эмгэгийг эсийн түвшинд бүх галаас нь шинжлэн оношлох болсон. 1972 онд R.Whitehead ходоодны салстад гарч буй өвөрмөц нэвчдэсийг ажиглан архаг үрэвслийн оношлогоонд идэвхжил гэсэн ойлголхыг гаргаж ирсэн байна. Энэ ойлголтыг тайлж 1983 онд Австралийн судлаач B.Marshall, J.Warren нар ходоод гэдэсний салстаас нян нээж Helicobacter pylori (HP) гэж нэрлэжээ. Эиэ нээлт нь ходоод, дээрх гэдэсний үрэвсэл, архаг шархлаа өвчний шалтгааны асуудалд шинэ саналыг дэвшүүлсэн бөгөөд уг өвчний шалтгаан, оношлогоо, эмгэг жам, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх нэгэн боломжийг олгосон юм.
Хеликобактер пилорийг нээснээс хойишх 15 жилийн хугацаанд олон орны эрдэмтэд таван тивийн байгаль цаг уурын орчин, аж амьдарлын өөр өөр нөхцөл байдлыг хамарсан өргөн хүрээгээр судалж байна.
Судлаачид хеликобактер пилори ходоодны архаг үрэвсэлтэй өвчтөний 95 орчим хувьд, ходоод, дээрх гэдэсний шархлаагай өвчтөний 70 хувьд илэрдгийг гогтоосон билээ. НР-ийг олон янзын аргаар илрүүлдэг.
Үүнд: микробиологийн, гистоморфологийн, биохимийн (индикаторын, Де-Нол тест), радионуклидийн (амьсгалын тест). иммунологийн (серологийн) аргуудыг хэрэглэж байна.
Бид 1994 оноос ходоодны шаналгаа зовиуртай 142 хүнд HP илрүүлэх шинжилгээг шууд индикаторын аргаар хийж, ходоодны архаг үрэвсэлийн үед 59.1+ 6.1, ходоод ба дээрх гэдэсний шархлаа өвчний үед 33.3+8.3 хувьд илрүүлэн эмнэл чүйд нь дүгнэлт хийсэн.
Энэ судалгаагаа үргэлжлүүлэн 1998 оноос HP шинжилгээг иммунологийн аргаар хийхэд : ходоодны архаг үрэвсэл, ходоод ба дээрх гэдэсний шархлаа өвчтэй хүний 50.2 хувьд, трүүл 20 хүний долоод буюу 32 хувьд илэрч тэдгээр өвчтнүүдийг гурвалсан эмчилгээгээр эмчилж байна.
GASTRODUODENAL PATHOLOGY AND HELICOPBACTER PYLORI
Gaslroduodenal pathology and a gastric ulcer are one of the widespread diseases. According to some studies, gastritis comprises 35% among pathology of the digestive systems and 60-85% among the stomach pathology (A.L.Grebenev) ; ulcer comprises 23% among pathology of the digestive systems (H.R.Brailski). R.Whitehead, in 1972 found a new idea called the activity of the disease, which was for the diagnosis. B.Marshall and J.Waren continued his sudy and discovered the new bacteria in 1983 from the tissue of gastroduodenal part snd named it Helicobacter pylori.
We started doing some test among 142 patiens have complain with gastritis and ulcer for the purpose of finding the HP using the express indicator methods since 1994. At the result of the test we observed that the patients 59.1+6.1% of patients with gastritis and 33.3+8.3 of patents with stomach and duodenal ulcer.
Now we are doing some comparative study between above methods with immunological methods with immunogical methods on the Helicobacter Pylori. Using the immunological methods among the patients 50.2 per cent have found Helicobacter Pylori and among 20 practical normal persons 45 per cent of them infected HP.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 465
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК