Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2013, 1(13)
Нөхөн сэргээх мэс засал ухархайн хугарал: Ухархайн дотор ханын хугарлын онцлог, түүний талаарх ойлголтууд
( Судалгааны өгүүлэл )

С.Удвал1, Б.Чимэдцогзол2

1“Орбита” нүдний эмнэлэг

 
Абстракт

Purpose of our study was to evaluate orbital floor and medialwall fracture and to determind classification of orbital fractureand feature of orbital medial wall fracture. 116 patients are 30-50 years of age participated in this study. 60,5% of total orbital fracture was due to mechanical trauma. Ethmoidlamina papyracea and canalis infraorbitalis of orbital floor are more prone to orbital fracture. Orbital medial wallfracture ratio orbital medial wall fracture was 3:1. Combined fracture of orbital wall (medial and inferior wall) are more common in 30-39 years old, simple orbital floor fracture is common in 10-19 years old patients. Enophthalmos more common, diplopia was rare symptom in medial wall. Soft tissue, muscle herination was common in medial wall fracture. Absence of enophthalmos in early stage of trauma caused due to intraorbital edema. Orbital bone doesn’t heal itself because it is lamellar bone. The main risk of prognosis and type of surgical treatment depend on size, feature of orbital wall fracture.

Тойм: Ухархай нь химгүй, хамгийн хэврэг яс бөгөөд ухархайн дотор ханын хугарал нь доод ханын хугарлаас илүү тохиолддог. Нийт 116 өвчтөнг эмнэлзүйн шинж тэмдгээр нь ухархайн хугаралтай гэж оношлосноос 105 нь КТГ-аар батлагдсан (хамрын ясны хугарлыг оруулсан, 55%-дотор ханын хугарал, 18%-доод ханын хугарал).

Хожуу нүдний суултын гол шалтгаан нь ухархайн дотор ханын хугарал байсан болох нь 76% нь КТГ-аар батлагдсан.

Нүүр ясны хугарлын 51% нь ухархайн дотор хана болон хамрын ясны хугаралтай хавсардгаас үзэхэд ухархайн дотор ханын хугарлын гол хүчин зүйл нь хамрын ясны хугарал юм.

Ухархайн дотор ханын хугаралтай өвчтөнүүдийн 25%- юм хоёрлож харах, 40%-нүдний суулттай байсан.

Өвчтөнд нүдний хөдөлгөөний хязгаарлалт, булчин холбох эдийн саажил, булчингийн шууд гэмтэл байсан ч булчингийн жинхэнэ ивэрхий (их ховор) 3 тохиолдолд гарсан бөгөөд энэ нь ухархайн доод ханын хугаралтай хүмүүст тохиолдсон.

Ухархайн дотор болон доод хана нь ясан тулгуураар бэхлэгддэг ба хугарлын үед ясан тулгуур цөмрөх нь цөөн байна.

Мөн битүү гэмтлийн үед анатомын бүтцийн хувьд ухархайн нимгэн хэсэг болох ethmoid lamina papyracea, доод ханын canalis infraorbitalis хугаралд илүү өртөмтгий байдаг.

Судалгааны гол зорилго

  1. Ухархайн хугарлыг дахин үнэлэх
  2. Ухархайн хугарлын талаарх ойлголтууд
  3. Ухархайн хугарлын ангилал
  4. Дотор ханын хугарлын онцлог

Аргачлал

2006-2009 оны хооронд ухархайн хемоз, зовхины хөхрөлт, салстын доорх цус хуралт, юм хоёрлож харах, нүдний хөдөлгөөн хязгаарлагдмал, нүдний суулттай, нүүрний ясны бусад хугарал рентген зурагт эргэлзээтэй, ухархайн ясны хугарлын шинж тэмдэг бүхий 116 өвчтөнийг хамруулж, 3мм өргөнтэй, axial болон coronar зүслэгт КТГ хийж 105 нь оношлогдсон.

Үр дүн

I. Хүйсийн харьцаа

II. Насны байдлыг доорх графикаар харууллаа.

III. Ухархайн аль хана хугарсныг дор үзүүлэв.

IV. Хугарлын шалтгааныг харуулав.

V. Аль нүдийг хамарсан байдал

VI. Шинж тэмдгийн байдлаар нь авч үзвэл:

  • 51,3% - юм хоёрлож харах
  • 48,7% - нүдний суулттай (0,5-3мм)
  • 34,2% - нүдний хөдөлгөөн хязгаарлагдсан

Дотор ханын хугаралтай өвчтөнүүдийн:

  • 25% - юм хоёрлож харах
  • 40% - нүдний суулттай (0,5-3мм)
  • 12,5% - нүдний хөдөлгөөн хязгаарлагдсан

Дотор болон доод ханын хугарал хавсарсанөвчтөнүүдийн:

  • 80,9% - юм хоёрлож харах
  • 61,9% - нүдний суулттай (0,5-3мм)
  • 47,6% - нүдний хөдөлгөөн хязгаарлагдсан

Доод ханын хугаралтай өвчтөнүүдийн:

  • 80% - юм хоёрлож харах
  • 53,3% - нүдний суулттай (0,5-3мм)
  • 73,3% - нүдний хөдөлгөөн хязгаарлагдсан

Ухархайн дотор ханын хугарлын үед хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг бөгөөд өвчтөн хамраа онгойлгохзорилгоор нусаа нийхэд nasoethmoid front хэсгийн гэмтэлзэрэг үүссэнээс Ухархайн эмфизем үүснэ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дотор ханын хугаралтай 45 хүний 2-д, дотор доод ханын хавсарсан хугаралтай 20 хүний 3-д нь ухархайн эмфизем үүссэн.

Арьсан доорх эмфизем бараг бүгдэд нь үүсч байсан.

Ухархайн хугарлын ангилал

Ухархайн ясны хугарлын механизмд 2 хүчин зүйл нөлөөлнө.

  • Ухархайн доторх даралт
  • Ухархайн хананд нөлөөлөх цохилтын хүч

Өөрөөр хэлбэл цохилтын үед үүсэх хүчийг ухархайндоторх даралт даагаагүйгээс ухархайн хугаралд хүргэдэг.

Дотор ханын хугарлыг гэмтсэн ясны хэмжээ, ясны хэлтэрхий, зөөлөн эдийн хавчигдал зэргээс хамаарч 3 хэлбэрт хуваана.

  1. Хөнгөн: Гэмтлийн дефект <2см2 Шилжилт<3мм
  2. Дунд: Гэмтлийн дефект >2см2 Шилжилт>3мм
  3. Хүнд:Гэмтлийн дефект бараг бүхэлдээ хамрагдсан.

Ухархайн ясны хугарлын цөмөрсөн, хэлтэрсэн байдлыг КТГ-аар харахад:

A. Таг мэт (trapdoor) цуурах - Цөмөрхийн аль нэг хэсэггэмтээгүй ясны эдтэй бэхлэгдсэн байх

  1. Гэмтээгүй эдтэй дээд, доод хэсгээрээ бэхлэгдэх
  2. Гэмтээгүй эдтэй урд, ард хэсгээрээ бэхлэгдэх
  3. Гэмтээгүй эдтэй дотор, хажуу хэсгээрээ бэхлэгдэх

B. Бүтэн хэлтэрсэн (punched out) – Хугарлын бүх ирмэгэрүүл эдээс салсан байдаг учир КТГ-д 2 болон түүнээс дээш зүслэгийн зурагт харагдана.

Эмчилгээ

Гэмтлийн дараах нүдний суултыг засах гол зарчим нь ухархайн цөмөрсөн болон цуурсан хэсэгт хавчуулагдсан зөөлөн эд, булчинг чөлөөлж, ханын цооролтыг нөхөхөд оршино.

Булчингийн жинхэнэ ивэрхий үүссэн доод ханын хугаралтай 3 тохиолдол дээр булчинг дэгээдэн, хавчигдсан эдийг салгах явцад булчин холбогч эдтэй наалдац үүсгэн, хавагнасан байдалтай байсан ч бүгд засарсан.

Зарим судалгаанаас

  • Manson-ы судалгаагаар: ухархайн ясны гэмтсэн хэсэг 2см2 байхад ясны эзэлхүүн 1,5сс-р өөрчлөгдөн өөхөн эд, зөөлөн эдийн байршлын өөрчлөлт гарна.
  • Parsons, Mathod нар: дотор, доод хана аль нь ч байсан нүдний суулт 3мм байхад мэс заслын аргаар засах заалттай.
  • Yab: дотор ханын хугарал, нүдний суулт 2 шууд хамааралтайгаар ихэсдэг. Гэхдээ энэ үед доод ханын хугарал 2мм-с бага байх үед.
  • Pearl, Vistnes нар: ихэнх дотор ханын хугарлын хэмжээ нь этмойд руу эргэн тойрны эд орж хавчуулагдах гол шалтгаан болдог.
  • Pearl-н туршилтаар дотор ханын бүх хугаралд нүдний суулт үүсдэг.

Дүгнэлт

  1. Гэмтэл авсан, ухархайн ясны хугарлын сэжигтэй бүх хүнд КТГ хийлгэсэн.
  2. Цохилтын 60,5% буюу дийлэнх нь цохигдох, өшиглөхөөс үүдсэн хугарал байна.
  3. Хугаралд ethmoid lamina papyracea, доод ханын canalis infraorbitalis зэрэг хэсгүүд илүү өртөмтгий байна.
  4. Дотор ханын хугарал : Доод ханын хугарал = 3:1
  5. Дан дотор хана болон дотор доод ханын хавсарсан хугарал 30-39 насныханд, дан доод ханын хугарал 10-19 насныханд илүү тохиолдож байна.
  6. Хугарлын дараа өвчтөнд нүдний хөдөлгөөн хязгаарлагдах (объектив), юм хоёрлож харах (субъектив) шинж тэмдэг шууд илэрч байна.
  7. Дотор ханын хугарлын үед доод ханын хугарлыг бодвол хоёрлол үүсэх нь бага, нүдний суулт үүсэх нь их байна. Энэ нь дотор хана цохилтонд амархан өртөж, дефектийн өөрчлөлт илүү хүнд явагддагтай холбоотой. Тийм учраас оношлоход амаргүй байдаг.
  8. Доод ханын хугарлын үед зөөлөн эд хавчуулагдах нь их тохиолддог.
  9. Эрт үед нүдний суулт илрэхгүй байгаа нь цохилтын дараах ухархайн доторх хавантай холбоотой.
  10. Ухархай нь хэмгүй яс учир өөрөө эргэж нөхөгдөж бороолдоггүй.
  11. Мэс заслын арга, цаашдын тавиланг шийдэх гол хүчин зүйл нь цөмрөлтийн хэмжээ юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1441
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК