Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст аполипопротейн а5 генийн зарим хэв шинжүүдийг өөх тосны үзүүлэлтүүдтэй холбон судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ч.Ариунболд, Т.Буянхүү, Ж.Мөнхцэцэг

АШУҮИС, ЭЗ-БиоАС, Эсийн биологи, Биохимийн тэнхим

 
Абстракт

Background: Epidemiologic studies have shown a higher prevalenceof hypertriglyceridemia among patients with CHDthan among unaffected populations. Dozens of polymorphisms in different genesthat could have some effect on plasma TG levels havebeen analyzed.

The most promising results are connected withvariants within the apolipoproteins (APO) APOA1/APOC3/ APOA4 gene cluster. Transgenic mice overexpressing human apolipoprotein A5decreased plasma triglyceride concentrations to one-third of those in control mice; conversely, knockout mice lacking APOA5 had four times as much plasma triglycerides as controls.The human APOA5 gene consistsof 4 exons and codes 369 aminoacidprotein, which is expressed almost exclusively in the liver.A minor allele of APOA5 (1259C, IVS3+476A and 1131C) which was independently associated with high plasma triglyceride levels in African-American, non Hispanic whites, Hispanic, Caucasians and Japanese were reported. Four polymorphisms in ApoA5 (1259T>C, IVS3+476G>A, S19W and 1131T>C) has been correlatedwith high TG levels in diabetic women.

Materials and Methods: 162 people with MS for case group and 144 people for control group were selected in this study. MS was diagnosed according to IDF criteria and serum triglyceride, total cholesterol and HDL levels were determined. DNA from both case and control subjects were extracted from blood samples (20μL) using “G-spin™ Total DNA Extraction Kit”(iNtRON Biotechnology, Inc).The genotypes for fourpolymorphisms of ApoA5 were determined using a combination of PCR and sequence-specific oligonucleotide probes.

Results: There were 304 total subjects included males 50.3% (153) and female 49.7% (151) in our study. The appearance of risk genotypes of 1177C>T, 1259T>C, IVS3+476G>A and 1131T>C polymorphisms in ApoA5 gene were higher in MS group than control group.Serum levels of triglycerides and total cholesterol differed significantly (p<0.001, p=0.029) among APOA5-1131T>C genotypes.

Conclusion: TAG and TC level was higher in people with 1131T>C-CC genotype than other genotypes in both groups (p=0.010, p=0.001). We determined that the odds ratio for the hypertriglyceridemia was 5.98 for ApoA5-1131T>C CC-genotype carriers.

Key words: Metabolic Syndrome, Cholesterol, Triglyceride, HDL, ÀpoA5 gene, SNPs
Pp.10-13, Tables 3, References 12

Удиртгал: Тархвар судлалын судалгаануудаас харахад ЗСӨ-тэй хүмүүст гипертриглицеридемийн тархалт өндөр байна. Янз бүрийн генийн хэдэн арван хэвшинжүүд нь ийлдсийн триглицеридын түвшинд нөлөөлж болохыг олон судалгаа харуулж байна [1]. Ихэнх найдвар төрүүлсэн үр дүнгүүд нь апопротейнуудын APOA1/C3/ A4A5 генийн кластерт байгаа хэвшинжүүдтэй холбоотой байна [2]. АпоА5 ген нь 4 экзоноос бүрдсэн 369 амин хүчил кодлодог ген бөгөөд ихэнхдээ элгэнд уураг нийлэгжүүлдэг [3]. Хүний AпоA5 генийг экспрэслэсэн трансген хулгануудын ийлдсийн триглицеридын түвшин хяналтын бүлгийн хулгануудтай харьцуулахад 1-3 дахин багасч эсрэгээрээ AпоA5ген knockout болгосон хулгануудын ийлдсийн триглицерид нь хяналтын бүлэгтэйгээ харьцуулахад 4 дахин их гарсан  байна [3]. АпоA5 генийн хэв шинжүүдийн (1259C, IVS3+476A, 1131С) эрсдэлт аллелиуд нь АфрикАмерик, Испани бус гаралтай цагаан арьстан, Испани, Кавказ болон Япончуудад ийлдсийн триглицерид (ТАГ) ихсэлттэй харилцан адилгүй байдлаар холбоотой байна [4-7]. Мөн чихрийн шижин, БСХШ-тэй хүмүүст АпоA5 генийн дээрх дөрвөн хэв шинж ийлдсийн ТАГ ихсэлттэй илүү хамааралтай байсан байна [8].

Зорилго

Судалгаанд хамрагдсан эрүүл болон БСХШ-тэй хүмүүст Аполипопротейн А5 генийн 1177C>T, 1259T>C, IVS3+476G>A, 1131T>C хэв шинжүүдийг тодорхойлж ийлдсийн триглицерид (ТАГ), нийт холестерол (НХ) болон их нягттай липопротейны (ИНЛП) төвшинтэй холбон, тохиолдол хяналтын бүлгүүдэд харьцуулан судлах.

Зорилт:

  1. Судалгаанд хамрагдсан эрүүл болон БСХШтэй хүмүүст Аполипопротейн А5 генийн 1177C>T,1259T>C, IVS3+476G>A, 1131T>C хэв шинжүүдийг тодорхойлох,
  2. А5 генийн 1177C>T,1259T>C, IVS3+476G>A, 1131T>C хэв шинжийн илрэлийг ийлдсийн триглицерид (ТАГ), нийт холестерол (НХ) болон их нягттай липопротейны (ИНЛП) төвшинтэй холбон, тохиолдол хяналтын бүлгүүдэд харьцуулан судлах.

Материал, аргазүй

Судалгаанд БСХШ-тэй 160 хүн, хяналтын бүлгийн 144 хүн хамрагдсан. БСХШ-ийг ОУын диабетийн холбооны критерийн дагуу үнэлэв. ЭМЯ-ны Анагаахын ёс зүйн хорооны зөвшөөрөлтэйгээр судалгаанд оролцогчдоос өлөн үед венийн судаснаас 5мл цус авч ТАГ, НХ, ИНЛП хэмжээг биохимийн хагас автомат ROBONIK® анализатораар тодорхойлсон.

ДНХ ялгахдаа БНСУ-ын iNtRON Biotechnology компанийн “G-spin™ Total DNA Extraction Kit” (cat. No.1007) цомгийг ашиглан дагалдах протоколын дагуу ДНХ-ийг ялгав.ПГУ-ыг явуулахдаа iNtRON Biotechnology компанийн “Maxine PCR PreMix Kit”(i-Star Taq) цомгийг ашиглан АпоА5 генийн 1177C>T, 1259T>C, 1259T>C, IVS3+476G>A, 1131T>Cхэв шинжүүдийн өвөрмөц праймерууд ашиглан тодорхойлов. ПГУ-ын бүтээгдэхүүнээ өвөрмөцзүсэгч энзимээр зүсэж, 1.5-3%-ийн агарозын гельд гүйлгэн,  этидиумбромидаар будаж гелийн зургийг авч дүгнэв. Судалгааг Эсийн биологи, Биохимийн тэнхимийн сургалт судалгааны лабораторид гүйцэтгэв.

Судалгааны ажлын үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 304 хүний 51,3% (156) нь эрэгтэй, 48,7% (148) нь эмэгтэй байсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн АпоА5 генийн дөрвөн хэвшинжийн тохиолдол, хяналтын бүлгүүд дэх генотипийн илрэлийг харуулав (Хүснэгт1).

Table 1. Genotype frequency of ApoA5 gene polymorphisms incontrol and Metabolic Syndrome (MS) groups

Уг генийн 1177C>T хэв шинжийн эрсдэлт аллель ТТ, 1259T>C-ийнх СС, IVS3+476G>A-ийнх АА болон  131T>C-ийнх СС байдаг нь олон судалгаагаар тогтоогдсон [3]. Эрсдэлт генотипүүдийн тохиолдол хяналтын бүлэгт (1177C>T) ТТ-2.8%, (1259T>C) СС-6.9%, (IVS3+476G>A) АА-27.8%, (1131T>C) СС-9.7%, БСХШ-тэй бүлэгт (1177C>T) ТТ-5.1%, (1259T>C)СС-8.9%, (IVS3+476G>A) АА-30.4%, (1131T>C) СС-12.5% буюу БСХШ-тэй хүмүүст илүүтэй илэрсэн.

Судалгаанд хамрагдагсдын АпоА5 генийн хэвшинжийн генотипүүдийг ийлдсийн ТАГ, ИНЛП болон НХ (мг/дл) түвшинтэй харьцуулав (Хүснэгт 2).

Table2. Serum TAG, HDL and TC level(mg/dl) in relation to ApoA5-SNPs

Манай судалгаанд АпоА5 генийн1131T>C  хэвшинжийн генотипүүдэд ийлдсийн ТАГ болон НХ түвшин тус тус ялгаатай байсан бөгөөд СС генотиптэй хүмүүст ийлдсийн триглицерид их байна (p<0.001, p=0.029). Ийлдсийн триглицерид ихсэлтийн (ТАГ>150мг/дл) эрсдлийн үнэлгээг АпоА5 генийн генотипүүдэд тооцож үзэв (Хүснэгт3).

Table 3. Odds ratios of hypertriglyceridemia and 95% confidence intervals (CI) in relation to the presence of different alleles of apolipoprotein A5 gene

АпоА5 генийн ССгенотип агуулсан хүмүүстСТ болон ТТгенотиптэй хүмүүстэй харьцуулахад ийлдсийн ТАГ ихсэх эрсдэл 5.98, СС болон СТ генотиптэй хүмүүсийг ТТ генотиптэй хүмүүстэй харьцуулахад ТАГ ихсэх эрсдэл 3.52 дахин тус тусих байв.

Хэлцэмж

Манай судалгаанд илэрсэн ApoA5 генийн 1177C>T,1259T>C, IVS3+476G>A, 1131T>C хэв шинжийн генотипүүдийн илрэл Японд [9] хийсэн судалгаатай харьцуулбал ойролцоо, харин Солонгос [10] болон Хятадын Тайванд [11] хийсэн судалгааны хяналтын бүлэгтэй харьцуулбал ойролцоогоор 1.5-3 дахин их, БСХШ-тэй бүлэгтэй харьцуулбал даруй 2-5 дахин их байсан нь манай хүн амын дунд БСХ Шинж илүүтэй тохиолдох нэг дотоод эрсдэлт хүчин зүйл байж болох юм. АпоА5 генийн 1131T>C нь олон улс орон, ястан үндэстэнд судлагдсан байдаг бөгөөд гадаадын судлаачдын үр дүнгээс харахад уг хэв шинжийн С аллель нь ийлдсийн ТАГ ихсэлттэй хүчтэй холбоотой байна [5, 12]. Манай судалгаанд хамрагдсан С аллель агуулсан хүмүүст ТАГ ихсэх эрсдэл 3.52-5.98 дахин их байгаа нь Монгол хүмүүсийн өөх тосны солилцооны алдагдлын дотоод эрсдэлт хүчин зүйл болж байж болох талтайг харуулж байна.

Дүгнэлт:

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн АпоА5 генийн 1177C>T, 1259T>C, IVS3+476G>A, 1131Т>С хэвшинжүүд ийн эрсдэлт генотипүүдийн тохиолдол БСХШ-тэй хүмүүст хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулахад илүүтэй тохиолдож байна.

1131T>C хэвшинж нь ийлдсийн ТАГ болон НХтай бусад хэв шинжүүдээс илүү холбоотой байна (p<0.001, p=0.029). 1131T>C-ийн CC генотиптэй хүмүүст ТАГ болон НХ дундаж түвшин тус тус өндөр байлаа (p<0.001, p=0.029). Цаашлаад АпоА5 генийн 1131T>C хэв шинжийн C аллельтай хүмүүст ийлдсийн триглицерид ихсэх эрсдэл T аллельтай харьцуулахад 3.52-5.98 дахин их байна.

Талархал

АШУҮИС-ийн ЭЗ-БиоАС-ийн Эсийн биологи, Биохимийн тэнхим дээр хэрэгжсэн, “Бодисын солилцооны хамшинж үүсэхэд нөлөөлөх удамшлын зарим хүчин зүйлс: өөх тосны солилцоог зохицуулагч зарим генийн полиморфизмын судалгаа” төсөлт ажлын хүрээнд уг судалгаа хийгдсэн болно (ШУТС, 2012- 2014).

 

Ном зүй

1. Gehrisch, S., Common mutations of the lipoprotein lipase gene and their clinical significance. Curr Atheroscler Rep, 1999. 1(1): p. 70-8.
2. Hubacek, J.A., et al., Apolipoprotein A5 in health and disease. Physiol Res, 2009. 58 Suppl 2: p. S101-9.
3. Pennacchio, L.A., et al., An apolipoprotein influencing triglycerides in humans and mice revealed by comparative sequencing. Science, 2001. 294(5540): p. 169-73.
4. Pennacchio, L.A., et al., Two independent apolipoprotein A5 haplotypes influence human plasma triglyceride levels. Hum Mol Genet, 2002. 11(24): p. 3031-8.
5. Nabika, T., et al., The genetic effect of the apoprotein AV gene on the serum triglyceride level in Japanese. Atherosclerosis, 2002. 165(2): p. 201-4.
6. Aouizerat, B.E., et al., Genetic analysis of a polymorphism in the human apoA-V gene: effect on plasma lipids. J Lipid Res, 2003. 44(6): p. 1167-73.
7. Lai, C.Q., et al., The APOA5 locus is a strong determinant of plasma triglyceride concentrations across ethnic groups in Singapore. J Lipid Res, 2003. 44(12): p. 2365-73.
8. Qi, L., et al., Associations of the apolipoprotein A1/C3/A4/A5 gene cluster with triglyceride and HDL cholesterol levels in women with type 2 diabetes. Atherosclerosis, 2007. 192(1): p. 204- 10.
9. Austin, M.A., et al., Association of apolipoprotein A5 variants with LDL particle size and triglyceride in Japanese Americans. Biochim Biophys Acta, 2004. 1688(1): p. 1-9.
10. Song, K.H., et al., Association of apolipoprotein A5 gene -1131T>C polymorphism with the risk of metabolic syndrome in Korean subjects. Biomed Res Int, 2013. 2013: p. 585134.
11. Kao, J.T., et al., A novel genetic variant in the apolipoprotein A5 gene is associated with hypertriglyceridemia. Hum Mol Genet, 2003. 12(19): p. 2533-9.
12. Klos, K.L., et al., APOA5 polymorphisms influence plasma triglycerides in young, healthy African Americans and whites of the CARDIA Study. J Lipid Res, 2005. 46(3): p. 564-71.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 564
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК