Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугас ба нугасны ёзоор дарагдлын оношлогоо, мэс заслын эмчилгээний арга технологи нэвтрүүлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Энхболд1, С.Алтан-Очир1Х.Хусаян2Б.Батчулуун2Д.Бямбацэнд2, Б.Бурмаа3

1,2Мэдрэлийн мэс заслын тасаг, 3Монголын уламжлалт оношилгоо, эмчилгээний тасаг, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

 
Абстракт

Background: Spine disorder is the first cause of disability of workers below 45 years and economical burden costs 20-50 billion us.dol, in European countries. Lumbar disc hernia estimates 40% of 30-50 aged population in U.S and in Japan 26/10000. In last 5 years, spine surgeries increased in 4-5 times due intervertebral disc hernia, at Shastin State Third Central hospital of Mongolia. 

Goal: To populate new methods of surgical treatment for compressive lesions of spinal cord, spinal nerve root of cervix, thorax and lumbar spine

Materials and Methods: We did clinical research involving patients who had spine surgery at our department due “compressive lesion of spinal nerve root and spinal cord”. From, total 217 patients, excluded 9. Excluded cases are: declined from surgery 3, Arnold-Chiari malformation 5, and epidural abscess 1. We collected data with permission of patient and did statistical analysis by IBM SPSS 17. 

Results: The surgery for intervertebral disc hernia takes 84.6% (176) of total surgery and 94.9% (167) of lumbar disease. Tumor of spinal cord estimates 9.1% (19) of total case, dominates in lumbar area (57.9%). We used posterior approach mostly, because it is frequently used in lumbar spine. The surgery continued 36-750 min (204.6, SD 128.5) ten patients (4.8%) had complications. In this project we used 5 surgical methods totally in solitary or combined. Spondilodesis is the most combined method among them. We used Oswestry disability index in Mongolia at first, to count treatment effect. Current index evaluated pre and post surgery period. Patient complaint and difficulty of daily life progressively decreased after surgery and almost disappeared at third month (p<0.00).

Conclusion:

  1. It is possible to develop international standard surgical treatment of compressive lesions of spinal nerve root, spinal cord of cervix, thorax and lumbar spine in Mongolia.
  2. We used Oswestry disability index in Mongolia at first, so this questionnaire is simpler and accurate method for spine, spinal cord induced disability.
  3. Twenty seven point nine percent of patients who had surgical treatment has minimal to moderate disability by Oswestry disability index, so it means we have to process standard of spine surgery and increase non surgical treatment efficiency.
  4. Working ability recovers faster when spine surgery has been done.
  5. These new methods of spine surgery are cost effective than same surgery which will be done abroad.
Key word: intervertebral disc hernia, spondilodesis, surgical treatment of tumor spinal cord and vertebrae
Pp.19-24, Tables 5, Figures 2, References 13

Товч утга

Бид ЭМЯ-ы захиалгаар ШУГТЭ-ийн ММЗТ-ийг түшиглэн “Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугас, нугасны ёзоор дарагдлын мэс засал эмчилгээ” төсөлт ажлын хүрээнд нуруу-нугасны эмгэгтэй өвчтөнүүдэд хийсэн мэс засал эмчилгээний зарим үр дүнг нэгтгэн гаргалаа.

Зорилго

Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугас, нугасны ёзоор дарагдлын үед хийгдэх мэс засал эмчилгээний шинэ арга технологийг нутагшуулах

Зорилт:

  1. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн мэс заслын өмнөх болон дараах биеийн байдлыг олон улсад хэрэглэгддэг Освестрийн үнэлгээгээр үнэлж дүгнэх
  2. Шинээр нэвтрүүлж буй мэс заслын үр дүн, тохиолдсон хүндрэлийг эмчилгээний арга тус бүрээр харьцуулан судалж тогтоох
  3. Эмчилгээний үр дүнг хөгжингүй орнуудад хийгдсэн зарим судалгааны үр дүнтэй харьцуулах

Түлхүүр үг. Нугалам хоорондын жийрэг (диск)- ийн ивэрхий, нурууны бэхэлгээт мэс засал, нугас, нугалмын хавдрын мэс засал эмчилгээ

Үндэслэл: Бүсэлхий нурууны жийргийн ивэрхий АНУ-ын 30-50 насны нийт хүн амын 40 хувьд, Японд 26/10000, Монгол Улсын 2011 оны статистик үзүүлэлтээр 160/10000 байна [1, 2]. Европын орнуудад нурууны өвчлөл 45-аас доош насны хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдах эн тэргүүний шалтгаан болж, түүний эмчилгээ, тэтгэмжид жил бүр 20-50 их наяд ам.доллар зарцуулдаг [3].

ШУГТЭ-ийн ММЗ-ын тасагт хийгдсэн судалгаагаар сүүлийн 5 жилд нуруу нугасны эмгэгийн улмаас, ялангуяа нугалам хоорондын жийрэг ивэрч нугас, нугасны ёзоорыг дарсан шалтгаанаар мэс засал хийгдсэн тохиолдол 4-5 дахин нэмэгдэж, гадаадоронд явж эмчлүүлэгсдийн дийлэнх хувийг энэ төрлийн эмгэг эзэлж байна.

Xэрэглэгдэхүүн, арга зүй: Бид ЭМЯ-ы дэргэдэх Ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсны дараа 2013 оны 5 сарын 15-аас 2014 оны 9 сарын 15 хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “Нугас, нугасны ёзоор дарагдал” бүхий 217 үйлчлүүлэгчээс бичгээр зөвшөөрөл аван эмнэлзүйн судалгаа хийв. Мэс заслаас татгалзсан 3, Арнольд-Киарын гажиг бүхий 5, нугасны буглаатай 1 тохиолдлыг хасч, холбогдох мэдээллийг цуглуулан IBM SPSS 17 программаар статистик боловсруулалт хийж Microsoft Word 10 программ ашиглан хүснэгт, графикаар дүрслэв.

Үр дүн:

Бидний судалгаанд эрэгтэй 54.8% (114), эмэгтэй 45.2% (85), эрэгтэйчүүд давамгай (эр:эм=1.3:1) оролцсон. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 42.6 (SD 12.7), 20-76 насныхан бөгөөд эзэмшсэн боловсролын хувьд бүрэн дунд 41.3% (86), бүрэн бус дунд 14.9% (31), дээд 24.5% (51) бол бага боловсролтой 4.7% (10) иргэд байна. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон 0.5% (1), эрхэлсэн ажилгүй 7.7% (16), биеийн хүчний ажил эрхэлдэг 63.0% (131), хэвшмэл суугаа ажилтай 28.4% (59) иргэд хамрагджээ. Судалгаанд оролцогчдын биеийн жингийн индекс дунджаар 26.3 (15.8-57.1) байв (Хүснэгт 1).

Table 1. General information

Нийт судалгаанд хамрагдагчдыг эмгэгийн байршлаас хамаарч 3 бүлэг болгон хуваав.

Хүзүүний эмгэгийн бүлэгт 32-70 насны (52.1±12.7) дээд боловсролтой (38.5%), биеийн хүчний ажил эрхэлдэг иргэд (61.5%) илүү байгаа бол бүсэлхий нурууны бүлэгт 20-76 насны (41.9±12.5) бүрэн дунд (41.8%) боловсролтой, биеийн хүчний ажил эрхэлдэг оролцогчид (63.5%) давамгай байна.

Table 2. Compressive lesions of spinal cord and nerve root

Хүснэгт 2-оос харахад нугалам хоорондын жийргийн ивэрхий нийт мэс заслын 84.6% (176), бүсэлхий нурууны эмгэгийн 94.9% (167)-д тохиолдсон бол нугасны хавдар нийт эмгэгийн 9.1% (19), байршлын хувьд бүсэлхий хэсэгт давамгай (57.9%) байна.Түвшний хувьд авч үзвэл бүсэлхий нуруунд нийт эмгэгийн 90.9% (189) оногдсон.

Table 3. Preoperation Oswestry disability index [6]

Мэс заслын өмнөх Освестрийн үнэлгээгээр 32.8% (66) хүнд, 27.4% (55) их хэмжээний хөдөлмөрийн чадвар алдалт (ХЧА)-тай үйлчлүүлэгчид бусдаас илүү байв. Тухайн түвшинд давамгайлсан Освестрийн үнэлгээ нь, хүзүүнд дунд (45.5%), бүсэлхий хэсэгт хүнд (33.7%) зэрэг байна. Жийргийн ивэрхийн 32.5% (55) түүнчлэн нугасны хавдрын 36.8% (7)-д хүнд зэрэг бусдаас давуу илэрсэн. 

Мөн нурууны сувгийн нарийсалтай өвчтөнд ижил хувиар (33.3%) хүнд болон их хэмжээний ХЧА–ын зэрэг тохиолдсон байхад нугалмын хавдарт дээрх хоёр зэрэг ижил хэмжээнд (50%) байлаа. 

20-29 насныханд дунд ба өндөр зэргийн ХЧА (31.3%), 30-39 насанд өндөр (33.3%) зэрэг илүү илэрчээ. Эмэгтэй хүйсэнд харьцангуй давуу байдлаар дундаас дээш зэргийн ХЧА тохиолдсон.

Table 4. General information of surgical treatment

Мэс заслын хүрцийг байрлалын хувьд авч үзвэл нугалмын арынх зонхилон (93.8%) ашиглагдсан нь бүсэлхий нурууны эмгэг дийлэнх тохиолдлыг эзэлж байсантай холбоотой. Харин хүзүүний эмгэгт нугалмын өмнөд хүрцээр (69.2%) ихэвчлэн мэс засал хийв. Мэс засал эмчилгээ нь ерөнхий унтуулгын дор 36-750 минут (дунджаар 204.6, SD 128.5) үргэлжилж, 10 өвчтөнд (4.8%) давхардсан байдлаар 11 хүндрэл гарчээ.

Нийт эмгэгийг бүлэглэн, хийгдсэн мэс заслыг дүгнэн үзхэд 5 төрлийн мэс ажилбар дангаараа буюу хавсран хийгдсэнээс голлон нурууны бэхэлгээ (спондилодез) хавсарсан байна (Зураг 1). Мэс заслын үр дүнг шархны эдгэрэлт, мэс заслын хүндрэл, мэдрэлийн голомтот өөрчлөлтийн засралаас гадна Освестрийн үнэлгээнд тулгуурласан. Олон улсад түгээмэл хэрэглэгддэг Освестрийн үнэлгээг Монгол улсад анх удаа ашиглав. Уг үнэлгээг мэс заслын өмнө болон мэс заслаас хойшхи долоо, гуч, ер дэх хоногт тооцлоо (Зураг 2). Өвчтөний зовиур, өдөр тутмын амьдралд учрах саад буурсаар мэс заслаас 3 сарын дараах үнэлгээгээр бүрэн арилж байгаа нь статистик магадлалтай байна (T-test, р<0.00).

Хэлцэмж

Бидний судалгаанд эрэгтэй 54.8% (114), эмэгтэй 45.2% (85), эрэгтэйчүүд давамгай (эр:эм=1.3:1) оролцсон. Энэ нь Спангфорд И.В. (1972)-ийн судалгааны үр дүнтэй дүйж (эр:эм=2:1) байна [4].Судалгаанд хамрагдагсадын дундаж нас 42.6 байгаа нь Америк (37.8), Япон (51.2), Германд (46.7) хийсэнсудалгаатай адил байна [5, 7, 8]. Нийт нуруу, нугасны эмгэгийн 90.9% хувь бүсэлхий хэсэгт, жийргийн ивэрхий 84.6 хувийг эзэлж байгаа нь Уиллиам Ц. нарын (2006) судалгааны үр дүнтэй ойролцоо (93.1%) байна [5]. Мэс заслын хүндрэл (4.8%) нь олон улсын түвшинд тооцсонтой (3.5-15.8%) адил байна [5, 8, 9, 10]. Нурууны бэхэлгээт мэс заслыг нуруунугасны өвчинд хэрэглэх шаардлага, бэхэлгээний сонголт нь Даниэл К.Р., Танвир Ф.Ч. нарын (2005) судалгаатай дүйж байлаа [7]. Нугалам хоорондын жийргийн ивэрхийн эдгэрэлтийн хувь (92%) нь олон улсад хийгдсэн судалгаатай ойролцоо (84.5%-95%) гарсан [5, 7, 11-13].

Дүгнэлт:

  1. Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугас, нугасны ёзоор дарагдлыг чөлөөлөх олон улсын жишиг мэс заслын шинэ технологи Монголд нэвтрэх, хөгжих боломжтой нь харагдлаа.
  2. Олон улсад түгээмэл хэрэглэдэг Освестрийн үнэлгээг Монголд анхлан нэвтрүүлснээр нуруунугасны эмгэгийн улмаас үүсэх хөдөлмөрийн чадвар алдалтыг бодит түвшинд хялбар аргаар тогтоох боломжтой болсон.
  3. Мэс засал эмчилгээ хийгдсэн нийт тохиолдлын 27.9 хувьд хагалгааны өмнөх Освестрийн үнэлгээгээр хөнгөн, дунд зэргийн үнэлгээтэй байгаа нь нуруу  нугасны эмгэгийн мэс засал эмчилгээний стандартыг боловсруулах, эмийн болон нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
  4. Нугас-нугасны ёзоор дарагдлыг мэс заслаар чөлөөлснөөр хөдөлмөрлөх чадварыг эрт сэргээдэг.
  5. Мэс заслын шинэ технологи нэвтэрснээр ижил төстэй мэс заслыг хилийн чанадад хийлгэх зардлыг хэмнэж, хувь хүн, нийгэмд учрах эдийн засгийн дарамтыг багасгаж байна.
Ном зүй

1. Helen E. Gruber, PhD, and Edward N. Hanley, Jr., MD. Analysis of Aging and Degeneration of the Human intervertebral disc. The Spine journal. 1998;Vol 23:751-757
2. Yonemura KS, Yuan H. The black disc. In: Benzel E, ed. Spine surgery: techniques, complication avoidance and management. 2nd ed. Philadelphia: Pa: Elsevier, 2004; 626–631
3. Nikolaos Maniadakis A, Alastair Gray B. The economic burden of back pain in the UK.The Pain journal.2000; 84: 95-103
4. Spangfort E.V (1972) The lumbar disc herniation. A computer-aided analysis of 2504 operations. Acta Orthop Scand Suppl 142:1–95
5. William C, Walters III, Mattew J, McGirt. An evidence based review of the literature on the consequences of conservative versus aggressive discectomy for the treatment of primary disc herniation with radiculopathy. The Spine journal. 2006; 65:335-374
6. Fairbank JC, Couper J, Davies JB. The Oswestry Low Back Pain Questionnaire. Physiotherapy.1980; 66: 271-273
7. Daniel K. Resnick, M.D., Tanvir F. Choudhri, M.D., Andrew T. et all. Guidelines for the performance of fusion procedures for degenerative disease of the lumbar spine. J Neurosurg: Spine; 2: 673– 678
8. Ruetten S,Komp M,Godolias G (2005) An extreme lateral access for the surgeryof lumbar disc herniations inside the spinal canal usingthe full-endoscopic uniportal transforaminal approach technique and prospective results of 463 patients. Spine 30:2570 – 8
9. Weinsten JN, Lurie J D, Tosteson T D, Skinner JS, Hanscom B, Tosteson AN, Herkowitz H, Fischgrund J, Cammisa FP, Albert T, Deyo RA (2006) Surgical vs nonoperative treatment for lumbar disk herniation: the Spine Patient Outcomes Research Trial (SPORT) observational cohort. JAMA 296:2451– 9
10. Wiese M, Kramer J, Bernsmann K, Ernst Willburger R (2004) The related outcome and complication rate in primary lumbar microscopic disc surgery dependingon the surgeon’s experience: comparative studies. Spine J 4:550–6
11. Kunogi J, Hasue M. Diagnosis and operative treatment of intraforaminal and extraforaminal nerve root compression. Spine 1991;16: 1312- 20.
12. McCulloch JA. Focus issue on lumbar disc herniation: macro and microdiscectomy. Spine 1996;21 (24 Suppl) :45-56.
13. Olmarker K, Rydevik B. Disc Herniation and sciatica; the basic science platform. In Lumbar Disc Herniation. Edited by Gunzburg R, Szpalski M. Philadelphia: Lippincott Williams & Wilkins; 2002:31-37.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Нота


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 831
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК