Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын байрлалыг компьютерт томографи, дурангийн шинжилгээгээр тогтоосон дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Орхон1, Б.Нэргүй1, Г.Туяа1, Д.Гончигсүрэн2, Д.Түвшинжаргал1,3

1Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Дүрс оношлогооны тасаг, 2Гранд-Мед эмнэлэг, 3АШУҮИС, Дүрс оношлогооны тэнхим

 
Абстракт

Purpose: To evaluate colorectal cancer localization in preoperative patients in Mongolia using CECT and endoscopy

Materials and Methods: Totally 10575 optic colonoscopy examinations were performed at Ulaanbaatar Songdo Hospital between January 2009 and December 2012. From these examinations, colorectal cancer was detected in 218 cases; from them 175 had CT examinations. From patients with CT examinations, 111 underwent surgery at UBSH, National Cancer Center, State Central Hospital. (64MDCT Siemens Somatom). Only 86 patients with colorectal carcinoma proved by endoscopic or operative pathology were included into this study. We retrospectively reviewed from the UBSH’ database their preoperative CT, colonoscopy, surgical and pathohistologic reports using PACSPLUS, OCS operation systems. To classify colorectal tumor localization, we divided colon into 8 anatomic parts. The size of tumor was measured as longest dimension visible on CT examination.

Results: Study population’s age range was 25-87 age (mean 61.3years ±13.7SD). F: M= 48 (55.8%): 38 (44.2%). Urban residents composed 58 (67.4%), rural- 27 (31.4%), foreigner- 1 (1.2%). Tumor size range on CT was 0-13 ñì (mean 6.5±2.2 ñì) . Colonoscopy and CT detected  colorectal cancer in rectum in 30(34.9%) and 31 (36.1%), in sigmoid colon in 21(24.4%)’’’ and 19(22.1%), in hepatic flexure- 9 (10.5%) and 9(10.5%), retrospectively. Double (synchronous) colorectal cancer was detected in 1(1.1%) at colonoscopy and in 2 (2.2%) at CT.

Conclusions: The 60-69 age group composed the largest group (38.4%) in colorectal cancer patients, with slight predominance of urban residents over rural and higher female predilection. Sigmoid and rectum are shown to have highest incidence in colorectal cancer. To our best knowledge, it is first publication on detection of synchronous colorectal cancer in Mongoliaby both CT and colonoscopy.

CT examination is less risky and reliable method to evaluate the entire colonic length in patients with colorectal cancer suspicion, if observers are skilled in detection of CT signs of colorectal cancer.

Key words: colorectal cancer, Mongolia, colonoscopy, rectum

Pp.39-41, Tables 2, References 10

Үндэслэл

Бүдүүн, шулуун гэдэсний хавдар (БШГХ) нь АНУд хорт хавдрын өвчлөл ба хавдрын шалтгаант нас баралтаар 3-р байрт орж байна1. Азийн улс оронд энэ хавдрын тохиолдол сүүлийн арван жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна2. Манай оронд БШГХ нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хавдрын 7-р байрт, эрэгтэйчүүдийн дунд 6-р байрт орж байна3. БШГХ-тай өвчтөнүүдийн тавилан нь оношлогдох хугацаан дахь өвчний үе шатаас хамаардаг. Биопситэй дурангийн шинжилгээ нь БШГХ-ыг оношлох алтан стандарт хэвээр байгаа юм. Гэвч дурангийн шинжилгээнд анхдагч хавдрын байршлыг тогтоох болон хэсэг газрын нэвчсэн байдлыг үнэлэхэд бэрхшээлтэй, мөн олон байрлалтай хавдруудыг үгүйсгэх, тунгалагийн булчирхайн болон алслагдсан үсэрхийллийг тогтооход боломж нь хязгаарлагдмал юм. Нөгөө талаас, манай орны нөхцөлд бүдүүн гэдэсний дурангийн мэргэшсэн боловсон хүч, дурангийн тасаг нэгжүүдийн хомс байдлаас хамааран КТ илүү хүртээмжтэй шинжилгээ болж байна.

Бид манай оронд оношлогдож буй БШГХ-ын байрлалыг тогтооход дурангийн болон КТ-ийн ач холбогдолыг тодруулах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэсэн юм.

Материал, арга зүй

Судалгаанд 2009-2012 оны хооронд УБ Сонгдо эмнэлэгийн дурангийн тасагт бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэсэн 10575 үйлчлүүлэгчдээс, БШГХ-ын 218 шинэ хорт хавдрын тохиолдол илэрсэний, тус эмнэлэгт дуран, хэвлийн компьютерт томографи (КТ)-ийн шинжилгээ хийлгэсэн нийт 175 өвчтөнүүдийг ретроспективээр судалсан. Үүнээс УБ Сонгдо эмнэлэг, ХСҮТ, УКТЭ-ийн мэс заслын тасагт бүдүүн, шулуун гэдэсний хавдрын хагалгаанд орсон 111 тохиолдлоос хагалгааны дараах эмгэг гистологийн шинжилгээгээр бүдүүн шулуун гэдэсний аденокарцинома хавдар батлагдсан нийт 86 өвчтөнийг судалгаанд хамруулсан. Бүх өвчтөнүүдийн хагалгааны өмнөх дурангийн дүгнэлт, КТ-ийн зургууд, мэс заслын болон эмгэг анатомийн дүгнэлтийг харьцуулан судалсан. КТ, бүдүүн гэдэсний дуран, дурангийн биопсиний дүгнэлтийг УБ Сонгдо эмнэлгийн дүрслэлийн мэдээллийн бааз, PACSPLUS, OCS сүлжээг ашиглан дахин уншсан. БШГХ-ын байрлалыг тогтоохдоо бүдүүн гэдсийг мухар гэдэснээс шулуун гэдэс хүртэл анатомийн 8 хэсэгт хуваан авч үзсэн. 

Хавдрын хэмжээг КТ-ийн зурагт харагдаж байгаа хамгийн урт хэмжээгээр авсан.

Үр дүн

Бидний судалгаанд хамрагдсан 25-87 насны (дундаж нас-61.3±13.7SD) нийт 86 өвчтөний 38 (44.2%) нь эрэгтэй, 48 (55.8%) нь эмэгтэй байсан. Насны байдлыг хүснэгт 1-ээр үзүүлэв.

Table 1. Demographics of study population

Өвчтөнүүдийг хот хөдөөгийн харъяаллаар авч үзвэл хотын 58 (67.4%), хөдөөний 27 (31.4%), гадаадын 1 (1.2%) тохиолдол байсан. Хавдрын хэмжээ КТ-ийн шинжилгээгээр 0-13 см (дундаж 6.5±2.2 см) байсан. БШГХ-ын дуран болон КТ-ийн шинжилгээнд илэрсэн байрлалыг хүснэгт 2-ээр үзүүлэв.

Table 2. Colorectal cancer localization for preoperative colonoscopy and computed tomography (CT)

’-Дурангийн болон КТ-ийн шинжилгээгээр хавдрын байрлалууд зөрсөн тохиолдолуудад мэс заслын дүнтэй нь КТ-ийн байрлалын дүгнэлт тохирсон байсан. Жишээлбэл, дурангаардэлүүний буланд байрласан 8 тохиолдолоос 5 нь КТ дээр тогтоосон байрлалтай тохирсон бол 2 нь хөндлөн гэдсэнд, 1 тохиолдол нь уруудах гэдсэнд байрласангэж тогтоогдсон.

-Хоер хэсэгт байрлалсан хавдрын 2 тохиолдол илэрснээс нэг тохиолдлыг дурангаар илрүүлсэн, харин нөгөө тохиолдолд гэдэсний хөндий нарийссанаас дуран элэгний булангаас цааш яваагүй тул хоёр дахь байрлалын үүсгэвэр дурангаар илэрсэнгүй

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, хэвлийн хөндийн КТ-ийн шинжилгээг хийлгэсэн хугацаагаар авч үзвэл уг 2 шинжилгээг нэг өдөр хийлгэсэн 44 (51%) тохиолдол, дурангийн шинжилгээний дараа КТ-ийн шинжилгээ хийлгэсэн 23 (26.9%) тохиолдол (1-26өдрийн дараа), дурангийн шинжилгээний өмнө КТ-ийн шинжилгээ хийлгэсэн 19 (22.1%) тохиолдол (1-10 өдрийн өмнө) байсан.

Хэлцэмж

Судлаач Д.Адилзаяа, Б.Туул4(2010) нарын судалгаанд эрэгтэй: эмэгтэй харьцаа 91:107 (46.3%:53.6%), дундаж наслалт 58.1 байсан нь бидний судалгаатай ойролцоо байна.

ХСҮТ-ын судлаач Н.Нямдаваа5 (2003) нарын судалгаанд БШГХ-аар өвчлөгсөд нь 50-аас дээш насанд 73.7% байсан бол бидний судалгаанд 83.7% байсан. Хавдрын байрлалаар авч үзвэл Турк улсын Mustafa6 (2012) түүний нөхдийн судалгаагаар тахир болон шулуун гэдсэнд хавдар 61.9%-д байрлаж байсан нь бидний судалгаагаар 58.2% байсантай ойролцоо байсан. Харин С.Санжаабямба, Б.Гоош7 (2002) нарын судалгаагаар тахир гэдсэнд15%,шулуун гэдсэнд 51.5 % тохиолдож байсан бол судлаач Д.Адилзаяагийн8 (2012) судалгаагаар тахир гэдсэнд 24.7%, шулуун гэдсэнд 27.6% тохиолдсон байна. КТ-т хорт хавдрын дундаж хэмжээ АНУын Jessica9 (2010) түүний нөхдийн судалгаагаар 5.72± 3.11 байсан нь бидний судалгаатай ойролцоо байсан. БШГХ-тай өвчтний мэс заслын эмчилгээний төлөвлөлтөнд нэн чухал асуудал бол бүдүүн гэдсэнд нэгэн зэрэг хоёр байрлалтай хавдарын ургалтууд юм. Манай судалгаанд КТ-ийн шинжилгээнд илэрсэн хувь нь Францын судлаач Adloff10 (1989) ба түүний нөхдийн 9 жилийн судалгаагаар илэрсэн 2% тохиолдсонтой дүйцэж байна. Дээрхи хоёр тохиолдлын зөвхөн нэгэнд л дурангийн шинжилгээнд хоёр өөр байрлалын хавдруудыг илрүүлсэн.

Дүгнэлт:

БШГХ нь насны хувьд 60-69 (38.4%) насанд хамгийн их, хүйсийн хувьд эмэгтэйчүүд арай илүүтэй, харъяаллаар хотын хүмүүс илүүтэй тохиолдсон. Байрлалын хувьдтахир болон шулуун гэдсэнд БШГХ хамгийн их тохиолдсон нь бусад судлаачдынхтай ойролцоо байна. Манай орны хувьд бүдүүн гэдсэнд хоёр байрлалын хавдрууд тохиолдож байгаа нь уг хавдрын илрүүлэлтэд дуран, КТ-ын шинжилгээ ач холбогдол өндөртэй бөгөөд бүдүүн гэдсийг бүтнээр үнэлэх шаардлагатайг харуулсан юм. КТ, дурангийн  шинжилгээ ихэнх тохиолдолд нэг өдөр зэрэг хийгдэж байсан хэдий ч дурангаас өмнө КТ-ийн шинжилгээ хийлгэсэн тохиолдол цөөнгүй байсан нь КТ-д илрэх БШГХийн шинж тэмдгүүдийн талаар мэдэх нь зайлшгүй шаардлагатайг харуулсан юм.

Ном зүй

1. American Cancer Society, Inc 2013. Available from: URL: http://www.cancer.org/asc/groups/content/@epidemiologysurveilance/documents/document/acspc-037129
2. Ichinosuke H, Hideo S et al. Present Status and Perspectives of Colorectal Cancer in Asia: Colorectal Cancer Working Group Report in 30th Asia Pacific Cancer Conference. Jpn. J. Clin. Oncol. (2010) 40 (suppl. 1): i38-i43.
3. Монгол улсын Эрүүл мэндийн Яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв “Эрүүл Мэндийн Статистик Мэдээлэл” 2009-2012
4. Д.Адилзаяа, Б.Туул түүний нөхдийн Бүдүүн шулуун гэдэсний хавдар түүний урьтал эмгэгийн эмгэг судлалын асуудал. Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
5. Н.Нямдаваа, С.Цэрэнлхам, Р.Ганбаатар. Бүдүүн гэдэсний өмөнгийн байрлал, эмгэг бүтцийг дурант шинжилгээнд үндэслэн тогтоосон дүн. Хавдар судлал сэтгүүл, 2003, №1(5), х14-16
6. Mustafa D, Sukru T, et al. Preoperative Local Staging of Colorectal Cancer Patients with MDCT. Hepato-Gastroenterology 2012; 59:1108-1112
7. С.Санжаабямба, Б.Гоош. Бүдүүн гэдэсний хорт хавдрын оношлогоо, мэс заслын эмчилгээний үр дүн. Монголынан агаах ухаан, 2002, 3(120), х.32-35
8. Д.Адилзаяа. Бүдүүн шулуун гэдэсний хавдар, түүний урьдал эмгэгийн патогистологи, иммуногистохимийн судалгааны дүн, Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, 2012
9. Jessica L, Anthony Vet al. Accuracy of colon tumor localization: Computed tomography scanning as a complement to colonoscopy, World J Gastrointest Surg.2010 January 27; 2(1): 22-25
10. Adloff M, Arnaud JP et al. Synchronouscarcinoma of the colon and rectum: prognostic andtherapeutic implications. Am J Surg. 1989; 157: 299-302
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 702
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК