Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 4(170)
Титэм судсан дотуурх шинжилгээ хийлгэх боломжтой өвчтөнүүдийг ALLEN сорил-оор үнэлсэн байдал
( Судалгааны өгүүлэл )

Л.Эрдэнэхүү1, Д.Жаргал1, Ш.Мягмарсүрэн2, Ө.Цолмон3

1УХТЭ, Зүрх судас холбох эд, үе судлалын тасаг, 2УХТЭ, статистик, даатгал, мэдээлэл технологийн алба, 3АШУҮИС

 
Абстракт

Goal. Transradial coronary catheterization across the whole spectrum of Allen’s test results was safe and feasible to address the current uncertainty about the predictive capacity of the Allen’s test for transradial access.

Materials and Methods: This type of descriptive research methods. The patients assisted by SSCH and there were between the ages of 54-88, totally 28 patients. The hand is elevated and the patient/ person is asked to make a fist for about 30 seconds.

Pressure is applied over the ulnar and the radial arteries so as to occlude both of them.

Still elevated, the hand is then opened. It should appear blanched (pallor can be observed at the finger nails). Ulnar pressure is released and the color should return in 7 seconds. If color returns as described above, the Allen’s test is considered to be “POSITIVE.” If color fails to return, the test is considered “NEGATIVE” and the ulnar artery supply to the hand is not sufficient. The radial artery therefore cannot be safely pricked/cannulated.

Result

Patients with non-normal Allen’s test results 32.1%.

There weren’t any correlation of probability between positive Allen’s test and myocardial infarction, post PCI procedure (p value >0.05).

There were correlation of probability between positive Allen’s test and dyslipidemia, DM (p value <0.05).

Conclusion:

  1. We need perform Allen’s test indispensably when transradial coronary catheterization, because there were positive Allen’s test not small percent.
  2. There aren’t additional risk with old myocardial infarction and post PCI procedure patients, because there weren’t any correlation.
  3. There were correlation of probability between positive Allen’s test and dyslipidemia, DM. Therefore doctors should select artery femoralis if patient have dyslipidemia and DM.
Key words: allen’s test, radial artery, ischemia, Allen’s test, artery radialis, myocardial infarction, PCI, artery femoralis, arterial hypertension, DM
Pp.42-44, References-6.
 

Түлхүүр үгс: Allen сорил, бугуйн артери, зүрхний шигдээс, титэм судсан дотуурх шинжилгээ, цавины артери, цусны даралт, чихрийн шижин.

Оршил

Өндөр хөгжилтэй улсад титэм судсан дотуурх шинжилгээ (ТСДШ) буюу ангиографийн аргаар өвчтөнийг шинжлэх, эмчлэх нь өдөр тутмын үйл ажиллагаа болж хүний алтан амийг аварч байна. 

Мөн тоног төхөөрөмж, хэрэглэгдэж буй материал, аргатехник нь цаг тутам шинэчлэгдэн сайжирч буй билээ. Хэдий тийм боловч уг шинжилгээг дагалдан гарах хүндрэл нь тоног төхөөрөмж, материал хангамжаас үл шалтгаалан судасны бүтэц болон эмгэг физиологийн өвөрмөц онцлог өөрчлөлтөөс хамаарчбайдаг [1, 2, 3].

Манай улсад ангиографийн шинжилгээ, эмчилгээхөгжөөд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд цаашид өсөн нэмэгдэх энэхүү эмчилгээг дагаж гарах хүндрэлээс зайлсхийх, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Тухайлбал бугуйн (radialis) артериар ажилбар хийх нь цавины (femoralis) артеритай харьцуулахад цус алдалт багатай, удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахихгүй зэрэг олон давуу талтай боловч тухайн өвчтөний захын цусан хангамжийн байдлыг бүрэн, зөв үнэлээгүйгээс ажилбарын дараа сарвуу тайрагдах хүртэл хүндрэл дагуулдаг. Иймд эдгээр судсыг хэрхэн сонгох нь тухайн өвчтөний захын цусан хангамжийн байдлаас хамааралтай байдаг [4, 5, 6].

Зорилго

ТСДШ хийлгэх боломжтой өвчтөнийг Allen сорилоор үнэлснээр захын цусан хангамжийн дутмагшил (ЗЦХД)-тай үед ангиографийн шинжилгээний дараа гарч болзошгүй хүндрэлээс зайлсхийх боломжийг судлах.

Зорилт:

  1. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд захын цусан хангамжийн алдагдал байгаа эсэхийг Allen сорилоор илрүүлэх.
  2. ЗЦХД нь урьд өмнө нь зүрхний шигдээс болж байсан болон ТСДШ хийлгэж байсантай уялдаа хамааралтай байгаа эсэхийг тогтоох.
  3. ЗЦХД нь цусан дахь өөх тосны ихсэлт, цусны даралт ихсэлт болон ЧШ өвчинтэй уялдаа хамааралтай байгаа эсэхийг тодруулах.

Материал, арга зүй

Судалгаа нь загварын хувьд нэг агшны судалгаа, бид судалгаандаа тус эмнэлгээр үйлчлүүлдэг, 54-88 насны эрэгтэй-17, эмэгтэй-11, нийт 28 эмчлүүлэгчийг сайн дурын үндсэн дээр сонгосон.

Allen сорилыг үнэлэхдээ:

Өвчтөний гарыг өргүүлэн 30 секунд атгуулна. 

Дараа нь radial болон ulnar судсыг сайн дарна.

Гарын атгалтыг тавиулахад гарын үзүүр хүртэл цайрсан байна.

Ulnar судсыг дарахаа болиход гар хэвийн өнгөнд орно.

Гар захын судасны эмгэггүй үедээ ulnar болон radial артеруудаар тэжээгдэж байдаг. Артериуд нь хоорондоо анастомоз үүсгэсэн байдаг тул аль нэг судас нь өвчилж бөглөрөхөд нөгөө судас нь гарыг хангалттай тэжээж чаддаг. Цөөн тооны хүмүүст судасны гажиг өөрчлөлт байж болно [4, 5, 6].

Судалгааны тоон мэдээллийг компьютерийн SPSS17 программ ашиглан боловсруулсан. 

Зүрхний цус хомсрох өвчтэй хүмүүст нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн ялгаа, Allen сорилийг Хи квадратын сорил, боломжит харьцаа болон итгэлцлийн интервалын аргаар тодорхойлж үнэн магадлалыг үнэлсэн. P шалгуур нь 0,05-с бага тохиолдолд статистикийн үнэн магадлалтай гэж тооцов.

Судалгаанд хамрагдсан хүмүүст зүрхний цус хомсрох өвчин, цусны даралт ихсэлт, ЧШ оношлогдсоны зэрэгцээ урьд нь зүрхний цочмог шигдээсээр өвдсөн, ТСДШ хийлгэж байсан бөгөөд цусан дахь холестрол, саахар, цацалтын фракц зэрэг үзүүлэлтүүдийг үнэлэн судалгааны карт боловсруулж Allen сорилыг судалгаанд оролцогчдод шалгаж гарын цусан хангамжийн байдлыг хугацаагаар тэмдэглэж авсан.

Үр дүн

  1. Судалгаанд хамрагдсан нийт өвчитнүүдийг Allen сорилоор үнэлэхэд тэдний 32,1 хувьд захын судасны эмгэг илэрсэн бөгөөд хүйсийн хувьд авч үзэхэд дээрх  өвчитнүүдийн ихэнхи буюу 66 хувь нь эрэгтэй өвчтөнүүдэд тохиолдсон байна.
  2. Захын судасны эмгэгтэй өвчитнүүдэд урьд нь зүрхний шигдээс болж байсан болон ТСДШ хийлгэж байсан эсэхийг авч үзэхэд үнэн магадлал бүхий уялдаа хамаарал (p>0.05) ажиглагдсангүй.
  3. Захын судасны эмгэгтэй өвчитнүүдэд цусны даралт ихсэх өвчин уялдаа хамааралгүй боловч цусан дахь холестериний түвшингийн ихсэлт болон ЧШ өвчин нь үнэн магадлалын хувьд уялдаа хамааралтай (p˂0.05) гарсан байна.

Хэлцэмж

Энэхүү судалгааны үр дүнг бусад оронд хийгдсэн судалгаатай харьцуулахад захын судасны эмгэг илэрэх байдал нь ойролцоо боловч хавсарсан эмгэгийг харьцуулан судалсан судалгаа төдийнлөн элбэг биш байна.

Дүгнэлт:

  1. Судалгаанд хамрагдсан өвчитнүүдийн багагүй буюу 32,1 хувьд Allen сорил эерэг гарсан тул radialis артериар шинжилгээ хийх тохиолдолд захын цусан хангамжийн байдлыг зайлшгүй үнэлэх шаардлагатай байна.
  2. Урьд өмнө ТСДШ хийлгэж байсан болон зүрхний шигдээсээр өвдөж байсан өгүүлэмж нь захын цусан хангамжийн алдагдал үүсэхтэй уялдаа хамааралгүй байгаа тул дээрх өгүүлэмжтэй өвчтөнүүдэд radialis артерийг сонгож шинжилгээ хийхэд нэмэлт эрсдэл дагуулахгүй гэж үзэхээр байна.
  3. Allen сорил эерэг өвчтөнүүдийн цусан дахь холестериний ихсэлт болон ЧШ өвчин оношлогдсон байдал нь уялдаа хамааралтай байгаа тул эдгээр өвчтөнүүдэд ТСДШ хийхдээ femoralis артерийг голчлон сонгох нь болзошгүй хүндрэлээс сэргийлэх сайн талтай гэж үзэхээр байна.

Introduction. An uncommon complication of radial arterial blood sampling/cannulation is disruption of the artery (obstruction by clot), placing the hand at risk of ischemia. Those people who lack the dual supply are at much greater risk of ischemia. The risk can be reduced by performing Allen’s test before hand. People who have a single blood supply in one hand often have a dual supply in the other, allowing the practitioner to take blood from the side with dual supply.

The utility of the Allen’s test is questionable,[1] and no direct correlation with reduced ischemic complications of radial artery cannulation have ever been proven. In 1983, Slogoff and colleagues reviewed 1,782 radial artery cannulations and found that 25% of them resulted in complete radial artery occlusion, without apparent adverse effects.[2] A number of reports have been published in which permanent ischemic sequelae occurred even in the presence of a normal Allen’s test.[3, 4] In addition, the results of Allen’s tests do not appear to correlate with distal blood flow as demonstrated by fluoresce in dye injections.[5, 6]

Ном зүй

1. З.Лхагвасүрэн, Н.Баасанжав“Ангиографийн оношлогоо, судсан дотуурх мэс заслын эмчилгээ” Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
2. ElioVenturini, Roberto Testa, “Cardiac Rehabilitation and Percutaneous Coronary Intervention Together Against Global Burden of Cardiovascular Disease”, January 30, 2013Department of Cardiology, Civic Hospital Cecina, via Montanara 39, 57023 Cecina (Li), Italy.
3. Jarvis MA, Jarvis CL, Jones PR, Spyt TJ, “Reliability of Allen’s test in selection of patients for radial artery harvest”, October 2000Ann. Thorac. Surg. 70 (4): 1362–5. doi:10.1016/ S0003-4975(00)01551-4. PMID 11081899.
4. Jean Marco, “Percutaneous interventional cardiovascular Medicine”
5. The PCR-EAPCI text bookEuropa edition-2012, p.66
6. McGregor, AD. “The Allen test–an investigation of its accuracy by fluorescein angiography” 1987 Hand Surg (BR) 12: 82–85. doi:10.1016/0266- 7681(87) 90065-9.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 392
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК