Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Биологийн идэвхит тестостероныг ахимаг насны Эрэгтэйчүүдэд судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Р.Оюун-Эрдэнэ1, Н.Нансалмаа2, Ж.Мөнхцэцэг1

1ЭМШУИС, Био-Анагаахын Сургууль, Хими-Биохимийн тэнхим, 2“АДАМ” клиникийн эмнэлэг

 
Абстракт

Bioavailable testosterone and age correlation in aging males

Introduction: With the increasing longevity in men and women, sexual health concerns have become more and more important and demands for help are far more common than in the past. The percentage of aging population is increasing also. The of this study in aging men. Late onset hypogonadism will need the testosterone replacement therapy and we hope that our study result will help to get basic information of testosterone among over 40 years old Mongolian men.

Goal: To determine the bioavailable testosterone (BT) of aging males and correlate with aging process.

Materials and Methods: This study is a part of ongoing study: “Androgen status of aging males” which was supported by Asian Research Center, Korean Foundation for Advanced Studies. We studied 114 healthy males aged above 40 years old, all undergone the General and Urological examination. Bioavailable testosterone was determined by formula suggested by ISSAM.

Result: The average bioavailable testosterone level was 2.53±1.48 ng/ml, in 40-49 age group 2.76±1.37 ng/ml, in 50-59 age group 2.60±1.70 ng/ml, in 60-69 age group 2.51±1.56 ng/ml, and over 70’s it was 2.04±1.05 ng/ml. If consider the bioavailable testosterone 100%, in 40-49 age than it is decreasing 94.2% in 50-59, 90.9% in 60-69 ages and 73.9% decreased in over 70s. Respectively, it decreases approximately by 0.9% every year after 40’s.

Conclusion: The bioavailable testosterone level was 2.53±1.48ng/ml in aging males and has reverse correlation with aging (r=-0.169, p=0.037).

Үндэслэл: Нас ахих тусам эрэгтэйчүүдийн бие махбодийн, сэтгэл санааны болон нөхөн үржихүйн үйл ажиллагааны идэвхи буурдаг байна [2]. Биологийн идэвхитэй тестостерон нь чөлөөт тестостерон альбуминтай холбогдсон дааврын хэсэг юм. Монгол эрэгтэйчүүдийн насжилтын үеийн биологийн идэвхитэй тестостероны ялгаралтын түвшинг тогтоох нь тестостерон даавар орлуулах эмчилгээ хийхэд ач холбогдолтой суурь судалгаа болох юм.

Зорилго: Эрэгтэйчүүдийн насжилтын үеийн цусны ийлдсэн дэх биологийн идэвхит тестостерон, түүний насны хамаарлыг судлах

Материал, аргазүй: Уг судалгаа нь Азийн судалгааны төв, БНСУ-ын ахисан түвшингийн судалгааг дэмжих сангийн санхүүжилтээр 2010 онд хийгдсэн "Монгол эрэгтэйчүүдийн насжилтын үеийн андроген дааврын ялгаралт" сэдэвт төсөлт

ажлын нэг хэсэг болно. ЭМЯ-ны Анагаах Ухааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу судалгаанд оролцогчдоос өглөөний 8.30-10.00 цагийн хооронд өлөн үед нь венийн судаснаас 4мл цус авч цусны ийлдсэнд тестостерон, бэлгийн

даавар холбогч глобулиныг АНУ-ын United biotech компанид үйлдвэрлэсэн Magiwel ELISA цомгийг хэрэглэн ФХУ-ийн аргаар тодорхойлсон. Биологийн идэвхитэй тестостероныг Alex Vermeulen, Lieve Verdonck, and Jean M. Kaufman нарын аргачлалын дагуу дараах томъёогоор тодорхойлсон [1]. Чөлөөт тестостероныг тодорхойлсон дүнг бид урьд нь хэвлүүлж байсан билээ [3].

[БИТ] =[ЧТ]+ [Альбумин-Т]

[ЧТ]=[ НТ]-[Альбумин-Т]-[БДХГ-Т]

Үүнд: НТ=нийт тестостерон

ЧТ=Чөлөөт тестостерон

Альбумин-Т=Альбуминтай холбогдсон

тестостерон

БДХГ-Т=Бэлгийн даавар холбогч глобулин

БИТ=Биологийн идэвхитэй тестостерон

Хэлцэмж: Биологийн идэвхит тестостероны (bioavailable testosterone) хэмжээ 2.53±1.48 нг/мл байлаа жилд дунджаар 0.9%-аар буурч байсан ба настай урвуу хамааралтай байна (r=-0.169, p=0.037). 36-96 насны эрэгтэйчүүдэд биологийн идэвхитэй тестостерон тодорхойлсон судалгааны үр дүнгээс харахад 1.60±0.56 нг/мл байсан [4]. Бидний судалгаанд биологийн идэвхит тестостероны дундаж хэмжээ 2.53±1.48 нг/мл байсан ба манай судалгаанд оролцсон хүмүүсийн арай илүү байгаа нь монгол эрэгтэйчүүдийн биологийн идэвхит тестостерон өндөр байх магадлалтай байгааг харуулж байна. Манай судалгаанд хамрагдагсдын тоо цөөн байсантай холбоотой энэ насны монгол эрэгтэйчүүдийг төлөөлөх түүвэр болж чадахгүй юм.

Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн биологийн идэвхит тестостероны дундаж хэмжээ 2.53±1.48 нг/мл байлаа. Персоны корреляцийн коэффициентоор үнэлэхэд биологийн идэвхит тестостерон настай урвуу хамааралтай байна (r=0.169, p=0.037).

Ном зүй

1. http:/www.issam.ch/.
2. Yamada et al., Association of bioavailable estradiol levels and testosterone levels with serum albumin levels in elderly. The Aging Male,
June 2008. 11(2): p. 63-70.
3. Р.Оюун-Эрдэнэ, Н.Нансалмаа, Ж.Мөнхцэцэг., Ахимаг насны монгол эрэгтэйчүүдийн чөлөөт тестостерон насны хамаарлыг судалсан дүн.
Монголын Анагаах Ухаан сэтгүүл. 1, 2011 он: p. 16-18.
4. Yamada, T.H.a.T., Association of bioavailable estradiol levels and testosterone levels with serum alibumin levels in elderly. The Aging Male.,
June (2008). 11(2): p.63-70.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 785
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК