Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Эрүүл мэндийн II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настангуудын хоол тэжээлийн дутлыг биохимийн үзүүлэлтүүдтэй холбон судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ч.Одгэрэл1,2, Ж.Мөнхцэцэг1

1ЭМШУИС, БиоАС, Хими-Биохимийн тэнхим, 2Геронтологийн төв

 
Абстракт

Biochemical parameters in correlation with nutritional status of Hospitalized elderly 

Introduction: While the prevalence of malnutrition in the free living elderly population is relatively low, the risk of malnutrition increases dramatically in the hospitalized elderly. Patients who are malnourished when admitted to the hospital tend to have longer hospital stays, experience more complications, and have greater risk of morbidity and mortality than those whose nutritional state is normal.

Goal: To assess the nutritional status among hospitalized elderly in Secondary healthcare systems by the MNA screening tool.

Materials and Methods: To the study were enrolled 411 hospitalized elderly patients in secondary healthcare systems. The study protocol was approved by the Ethics Committee of the HSUM, and written informed consent was obtained from all study participants. We assessed the participants’ nutritional status by the MNA (Mini nutritional assessment) tool and divided into three groups: malnourished, risk of malnutrition and normal nutritional status. We compared the relationship between nutritional status and some biochemical indicates such as total protein, albumin, cholesterol and blood glucose levels. The ANOVA and Pearson correlation tests were used for statistical analysis.

Results: 146 (36.01%) elders were well nourished among our study participants. Serum albumin was significantly low in malnourished elders.

Conclusion: Among the assessed elderly 36.01% had adequate nutritional status; 43.79% were at a risk of malnutrition and 20.19% were malnourished. Serum albumin was significantly low in malnourished elders.

Үндэслэл: Ахмад настны дунд халдварт бус архаг өвчин их тархалттай олон өвчин хавсарсан байдаг нь настныг яг нэг эмгэгээр оношлоод явахаасаа

илүү олон өвчний үед зэрэг илэрдэг шинж тэмдгүүдээр үнэлэх нь ач холбогдолтой байдаг [1]. Ахмад настанд хоол тэжээлийн дутлыг илрүүлдэг сорил (Mini nutritional assessment (MNA)) бол настанд хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлийн

байдлыг илрүүлдэг, үнэлдэг сорил бөгөөд олон улсад өргөн хэрэглэгддэг, хэрэглэхэд хялбар, олон дахин хэрэглэгдэж үнэлгээ нь бодитой болох нь

тогтоогдсон сайн арга юм [2, 3]. Хоол тэжээлийн дутал эмгэгийн тархалт нь нийт

настан хүн амын дунд 1-5% байдаг ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч настнуудын дунд 20%, асрамжийн газар хэвтэн эмчлүүлэгч ахмад настнуудын дунд 37%-ийг эзлэж байдаг [2]. Хоол тэжээлийн дуталтай өвчтнүүдэд хооллолтын байдал хэвийн настангуудтай харьцуулахад эмнэлэгт удаан хэвтдэг, эмчилгээний үр дүн удаан

хугацаанд харагддаг, өвчний хүндрэл их гардаг, тэдний өвчлөл болон нас баралтанд хүрэх эрсдэл илүү их байдаг [4, 5]. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настан өвчтнүүдэд хоол тэжээлийн дутал болон дутал үүсэх эрсдэлийг MNA сорилоор тодорхойлсноор хоол тэжээлийг хангалттай нөхөн, өвчний хүндрэл үүсэхээс эрт сэргийлж, эмчилгээний үр дүнг сайжруулах ач холбогдолтой юм [2, 4].

Зорилго: Эрүүл мэндийн II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настан хүн амд хоол тэжээлийн дутлыг тодорхойлж, биохимийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах

Зорилт:

1. Настны хооллолтын байдлыг MNA асуумжаар үнэлэх

2. Хоол тэжээлийн байдлаар ялгаатай настнуудад биохимийн зарим үзүүлэлтийг холбон судлах

Дүгнэлт:

1. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ахмад настнуудын 36.01% (n=148) нь хоол тэжээлийн байдал хэвийн, 43.79% (n=180) хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлтэй, 20.19% (n=83) хоол тэжээлийн дуталтай байлаа.

2. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хооллолтын байдлаар ялгаатай настнуудад хоол тэжээлийн байлыг үнэлэгч биохимийн зарим үзүүлэлтийг харьцуулан үзэхэд альбумин (F=8.31, p=0.001) бага байлаа.

Ном зүй

1. Raynaud, C., et al., [Comprehensive geriatric assessment and complications after resection for lung cancer]. Rev Mal Respir. 27(5): p. 483-8.
2. Guigoz, Y., S. Lauque, and B.J. Vellas, Identifying the elderly at risk for malnutrition. The Mini Nutritional Assessment. Clin Geriatr Med, 2002.
18(4): p. 737-57.
3. Guigoz, Y., The Mini Nutritional Assessment (MNA) review of the literature--What does it tell us? J Nutr Health Aging, 2006. 10(6): p. 466-85;
discussion 485-7.
4. Kagansky, N., et al., Poor nutritional habits are predictors of poor outcome in very old hospitalized patients. Am J Clin Nutr, 2005. 82(4): p. 784-91; quiz 913-4.
5. Salva, A., et al., Nutritional assessment of residents in long-term care facilities (LTCFs): recommendations of the task force on nutrition
and ageing of the IAGG European region and the IANA. J Nutr Health Aging, 2009. 13(6): p. 475-83.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 462
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК