Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
CСL4-ӨӨР ӨДӨӨСӨН ЭЛЭГНИЙ ХОРДЛОГОТ ҮРЭВСЛИЙН ҮЕД МАНАГЧЭНМО ЖОРЫН ЭЛЭГ ХАМГААЛАХ, ЦӨС ЯЛГАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН
( Тойм өгүүлэл )

Н.Золзаяа1, Т.Алимаа1, Ч.Чимэдрагчаа2, Д.Уранзаяа2, Ж.Бат-Эрдэнэ2

 

1ЭМШУИС , 2 УАШУТҮК

 
Абстракт

Удиртгал: Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж ирсэн Манагчэнмо жор нь
элэгний өвчний үед голлон хэрэглэдэг жоруудын нэг бөгөөд 12 түүхий эдээс бүрдэнэ.
Тус жор нь хар гавар (гахайн баасны шатаасан үнс), 3 үр, төмөр дэгд, хонлэн, жуган,
заар, гиван, гүргүм, маныг мөсөн чихэртэй хамт талхдаж найруулсан сэрүүн чанартай
найрлага юм. “Алтан хадмал”-д “Сэрүүн чанартай, шарыг дарах, халууныг арилгах,
шингээлтийг сайжруулах чадалтай” гэж тодорхойлсноос үзэхэд уг жор нь олон зуун
жилээр хэрэглэгдэж ирсэн байна. “Маш гайхамшигт хуримын сан” зохиолд уг жорыг
“Бор, үл шингэх, халуун шар болон мах шарлах өвчнүүдийг анагаана” гэсэн байдаг.
Европ эмнэлгийн оношлосон ходоодны цочмог буюу архаг үрэвсэл, элэгний вируст
үрэвсэл, цөсний уутны үрэвсэл зэрэгт тус найрлагыг хэрэглэж болно.[1-5]
Дөрвөнхлорт нүүрстөрөгч нь элэг хамгаалах үйлдэлтэй эмийн судалгааны
туршилтанд өргөн хэрэглэдэг хоруудын нэг юм. Сүүлийн жилүүдэд дөрвөнхлорт
нүүрстөрөгч, тетрациклин, Д-галактозамин зэрэг элэг гэмтээгч бодисуудаар элэг
цөсний замын гэмтлийг загварчилж үүсгэж байна. Тосонд уусдаг липофиль чанартай
дөрвөнхлорт нүүрстөрөгч нь биед нэвтрэн орсныхоо дараа элэгний эсийн
митохондрийн мембранд уусч тэнд эсийн амьсгалын гол ферментүүд болох ФАДН,
НАДН, цитохром Р-450-ийн оролцоотойгоор задрахдаа CCl3*, CCl2* гэсэн чөлөөт
радикалыг үүсгэнэ. Чөлөөт радикалууд нь эсийн мембраны өөх тосыг хэт исэлдүүлж
эсийг гэмтээдэг байна.[6-8]
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2002 онд гаргасан уриалгад уламжлалт
анагаах ухаанд хэрэглэж буй эм тан, эмчилгээний аргуудыг нотолгоожуулах зайлшгүй
шаардлагатайг заажээ. Ийнхүү бид Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн олон
найрлагатай эмийн жороос Манагчэнмо жорыг сонгон фармакологийн зарим үйлдлийг
судлах зорилго тавьлаа.

Ном зүй

1. Олдох С, Цэрэнцоо Б, Батхуяг П. Монгол эмийн судлал. Улаанбаатар:Хөх Монгол принтинг;
2013 х. 173-174
2. Юй Чин Шиян. Монгол эмийн жор. Өвөр Монголын хэвлэлийн хороо;1990 х.29
3. Монголын анагаах ухааны эртний сонгодог зохиол цуврал бичиг. Алтан хадмал. Өвөр Монголын
хэвлэлийн хороо; 1984 х. 338-339
4. Чойжамц Б. Маш гайхамшигт хуримын сан. Улаанбаатар: 1991х.116
5. Пүрэв Т. Монголын уламжлалт анагаах ухаан. Улаанбаатар: ADMON; 2011. х.368-370
6. Hind Salah Yar, Dawoser Khalid Ismail, Maha Nuri Alhmed. Hepatoprotective effect of Carthamus
tinctoriusL. Against carbon tetrachloride induced hepatoxicity in rats. International journal of
comprehensive pharmacy Baghdad 2012; 03(09)
7. Maria Eugenia Guicciardi, Gregory J. Gores. Apoptosis as a Mechanism for Liver Disease Progression.
Semin Liver Dis. 2010 November ; 30(4): 402–410.
8. Саранцэцэг Б. “Антиоксидант-өөхний чөлөөт язгуурт хэт исэлдэлт” тогтолцоо, түүний эрүүл зүй,
эмгэг жам, эм заслын ач холбогдол. АУ-ны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.
Улаанбаатар: Анагаах Ухааны Их Сургууль; 1998
9. Handa SS, Sharma A. Hepatoprotective activity ofandrographolide from Andrographis paniculata
against carbontetrachloride. Indian J Med Res [B]1990;92: 276-283
10. Чүлтэмсүрэн М, Ерөөлт Ч. Эм судлал. 3 хэвлэл. Улаанбаатар: 2008. х.172
11. Shi Kai Yan, Yan Wen Wu, Run Hui Liu, and Wei Dong Zhang. Comparative study on major bioactive
components in natural, artificial and in-vitro cultured Calculus Bovis. Chem.Pharm.Bull .55(1) 128-132
(2007)
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 515
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК