Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 2(156)
Зонхилон тохиолдох зүрх судасны эмгэгийн үеийн кардиомиоцитын стереометрийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

М.Туул1, Ц.Одгэрэл2, Х.Гэрэлээ3, Х.Батбаяр2, Л.Лхагва<span style="\\&quot;font-size:" 11px;\\"="">4 Т.Зэвгээ2

1Анагаах Ухааны Хүрээлэн, 2ЭМШУИС, БиоАС, 3Эмгэг Судлалын Төв, 4ШУТ-ын “Авиценна” төв

 
Абстракт

Result of stereometric research study of cardiomyocytes In cardiovascular diseases 

Goal: To study and to determine stereometric research, mathematic modeling and histologicalcharacteristic on cardiomyocyte of arterial hypertension (AH), acute myocardial infarction (AMI) and chronic rheumatoid fever (CRF).

Materials and Methods: It was prepared sections for histometric materials from muscular of left ventricle. Linear measurement and number of cardiomyocyte per area of materials were carried out by computermicroscope “Leica” with program Diskus 3.2 version from German. On linear measurement of AH, AMI and CRF were processed by mathematic modeling. On ratio of cytoplasm and nucleus and histological characteristics were analyzed by chi-square test

Results: Results of stereometric research on cardiomyocyte On AH volume of cardiomyocyte was 5788.22±40.99mkm3, volume of the nucleus - 806.47±12.86mkm3, ratio cytoplasm and nucleus 1:7 and number of cells per area was 10. On AMI volume of cardiomyocyte was 3240.94±48.96mkm3, volume of the nucleus - 693.85±12.76mkm3, ratio cytoplasm and nucleus 1:5 and number of cells per area was 16. On CRF volume of cardiomyocyte was 5341.06±63.4mkm3, volume of the nucleus - 801.5±15.96mkm3, ratio cytoplasm and nucleus 1:7 and number of cells per area was 11. In comparatively healthy condition at 20 to 30 years old population of Mongolia the volume of cardiomyocyte was determined 1063.17mkm3, volume of nucleus 406.69mkm3, ratio cytoplasm and nucleus 2.6 and number of cells per area was 31. Result of histological research of myocardial muscle. By the research of the difference between histological characteristic was confirmed that all of this characteristics have real main difference.

Conclusions: It was confirmed difference with statistical probability by that determined volume of the cardiomyocyte 5788.22±40.99mkm3 in AH, 3240.94±48.96mkm3 in AMI and 5341.06±63.4mkm3 in CRF. Quantity of cells per area was in AH - 10, in AMI – 16 and in CRF 11, but in comparatively healthy condition it was 31.

Оршил: Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн 2006 оны мэдээгээр зүрх судасны тогтолцооны өвчлөл 10000 хүнд 501.84 тохиолдож байгаа нь 1996 онтой харьцуулахад 2 дахин, 2000 онтой харьцуулахад 50% нэмэгджээ. Хэвтэн эмчлүүлэгсдийн дотор зүрх судасны тогтолцооны өвчлөл 3-р байранд байгаа боловч нас баралтын шалтгаанаар 1-р байрт (38.4%) орж байгаа нь судлаачдын анхаарлыг татсаар байна. Манай оронд Монгол хүний эрүүл, эмгэг үеийн зүрх

судасны бүтэц, үйл ажиллагааны талаар эрдэмтэн судлаачид нэлээд судалгаа хийжээ. Судасны хатуурлын болон зүрхний титэм судасны хатуурлын морфометрын асуудлаар Л.Галцог (1978; 2000), янз бүрийн насны хүний зүрхний

ховдол болон таславчийн цусан хангамж, зүрхний титэм судасны бичил эргэлтийн насны онцлогийн талаар Д.Амгаланбаатар (1983; 1995), титэм судасны салаалалтын зүй тогтнолыг рентген шинжилгээ, судасны корроз, гаргалгааны аргаар Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар, Сэ.Сүхбаатар, С.Түндэврэнцэн (1989; 1990) нар судалж монгол хүний цул сав эрхтний бүтэц, цусан хангамжийн онцлогийг тогтоосон нь эмнэлгийн практикт болон эмнэлзүйн салбарт ашиглах мэдээллийн онолын үндсийг бүрдүүлжээ. Хэрлэг өвчин нь А бүлгийн цус задлагч _- стрептококкоор халдварлагдсан хөөмий залгиурын үрэвслийн дараа тохиолддог дархлаа чадамжит, олон системыг хамарсан цочмог үрэвсэлт өвчин юм [19]. Зүрхний олмол гажиг нь хэрлэг өвчний хамгийн гол үр дагавар ба хавхлагийн тархмал болон нягтарсан соривжилтын улмаас үүсч байнгын үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ (хоёр хавтаст хавхлагын нарийсал хамгийн өргөн тохиолддог).

Сүүлийн 30 жилд өндөр хөгжилтэй орнуудад зүрхний хэрлэг өвчний тоо буурч байна. Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор стрептококкоор үүсгэгдсэн хөөмийн залгиурын үрэвсэлт өвчний оношлогоо, эмчилгээ сайжирч,

А группын стрептококкийн тохиолдлын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж чаддаг болсны үр дүн юм. Гэвч хөгжиж буй орнуудад хэрлэг болон зүрхний хэрлэг өвчин нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байна. Иймээс зонхилон тохиолдох зүрх судасны эмгэгийн үеийн кардиомиоцитын бүтэц, хэмжилзүйн

судалгааг стереометрийн түвшинд хийж эмгэг өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулах чанарын өөр түвшинд оношлогоог хийх шаардлага гарч байна.

Зорилго: ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ-ний үеийн зүрхний булчингийн эсийн стереометрийн шинжилгээ хийж загварчлах, харьцуулах эдийн шинжүүдийг тодорхойлоход оршино.

Зорилт:

• ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ-ний үеийн кардиомиоцит эсийн өөрчлөлтийг математик загварчлалд оруулж судлах, үзүүлэлтүүдийг харьцуулах.

• ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ-ний үеийн булчингийн эдийн фото зураглалд дүн шинжилгээ хийх.

• ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ-ний үеийн эдийн шинжилгээний өөрчлөлтүүдийн давтамжийг тодорхойлох.

Материал, аргазүй:

1. Зүрхний зүүн ховдлын булчингаас эдийн шинжилгээ авч эдийн бэлдмэл 90 бэлтгэсэн.

2. ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ-ний үеийн эдийн шинжилгээний бэлдмэлд шугаман хэмжилт, нэгж талбайд ноогдох эсийг Герман улсад үйлдвэрлэсэн Leica фирмийн компьютер микроскопоор DISKUS 3.2 version программаар нийт 15000 хэмжилт хийв.

3. Шугаман хэмжилтийн үзүүлэлтэд математик загварчлалыг цилиндр буюу саваа хэлбэрээр загварчлан эзлэхүүний дундаж үзүүлэлтийг тодорхойлсон.

4. ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ-ний үеийн эс бөөмийн харьцааны болон эдийн шинжилгээний чанарын болон гистохимийн судалгааг хийж хи квадратын шалгуураар ялгааг тооцоолов.

5. Бичил бүтцийн эдийн шугаман хэмжилтийг Г.Г. Автандилов, Collah Y. нарын аргаар Герман улсад үйлдвэрлэсэн Leica фирмийн компьютер микроскоп, DISKUS 3.2 version программаар хийв.

6. Судалгааны тоон үзүүлэлтүүдийн хувьд хувилбарт эгнээ, дундаж хэмжигдэхүүн,

квадрат хэлбэлзэл, дундаж алдаа, Т шалгуур, хамаарлын коэффициент, Максвеллын хэвийн бус түгэлт, Пирсоны хи квадратын шалгуурыг хэрэглэж Windows 2000, Microsoft Word, Excel-

7, Page Maker-6.5 программуудыг ашиглан цахим тооцоолуулаар тооцоолов.

Үр дүн:

1. ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ эмгэгүүдийн үеийн зүрхний булчингийн эдийн стереометрийн үзүүлэлтүүдийг тогтоосон дүн

2. Зүрхний булчингийн эдийн шинжийн судалгааны дүн

1. Цусны даралт ихсэх өвчин ЦДИӨ-ний үеийн зүрхний булчингийн эдэд

булчингийн ширхэг хэвийн хэмжээнээс өргөсөх, нэгж талбайд тархсан кардиомиоцитын бөөмийн тоо цөөрөх, кардиомиоцитын бөөм томрох, жижиг

судас гиалинжих, булчингийн ширхэг хоорондын зайд хөвсгөр холбогч эд ургах зэрэг шинжүүдийн давтамж 30, эзлэх хувь 100 байна. Эдгээр шинжүүдийн хоорондын ялгаа буюу статистик ач холбогдлыг тодорхойлоход энэ 5 шинж нь хоорондоо бодитой ялгаатай (P<0.001) байна. Өөрөөр хэлбэл ЦДИӨ-ний үеийн эд эсийн эмгэг өөрчлөлтийн үндсэн шинжүүд болох нь (P<0.05-0.001) судалгаагаар нотлогдож байна.

2. Зүрхний булчингийн цочмог шигдээс Судалгаагаар ЗБЦШ-ийн үед зүрхний булчингийн эдэд 3 зон үүсэх, үхжсэн хэсгийг тойрсон цагаан эсийн нэвчдэс үүсэх, үхжлийн хэсэгт кардиомиоцит бөөмгүй болох, үхжлийн хэсэгт кардиомиоцит

ширхэглэг бүтцээ алдаж, гомоген шинжтэй болох, кардиомиоцитолиз, мөхлөгжсөн бүсэд тэлэгдсэн судаснууд харагдах зэрэг 6 шинжүүдийн давтамж 30, эзлэх хувь 100, үхжлийн хэсэгт сарколеммын хоосон бүрхүүл үүсэх шинжийн давтамж 29, эзлэх хувь 96.66, үхжлийн хэсэгт завсрын холбогч эдийн бөөм хэвээр хадгалагдаж үлдэх шинж 27, эзлэх хувь 90 тодорхойлогдов. Судалгаанаас үзэхэд үхжлийн зонд кардиомиоцит бөөмгүй болох, кардиомиоцит ширхэглэг бүтцээ алдаж гомоген шинжтэй болох, завсрын холбогч эдийн бөөм хэвээр хадгалагдах, сарколеммын

хоосон бүрхүүл үүсэх, мөхлөгжсөн зонд лейкоцитын нэвчдэс үүсэх, өргөссөн капиллярууд харагдах, кариопикноз, кариорексис, кариолизис зэрэг эмгэг

судлалын шинжүүд давамгайлан ажиглагдаж байгаа бөгөөд эдгээр шинжүүд хоорондоо бодитой ялгаатай үндсэн шинжүүд болох нь (P<0.001) судалгаагаар батлагдаж байна.

3. Архаг хэрлэг өвчин.

ЗАХӨ-ний үед зүрхний булчингийн эдэд завсрын эдийн хаван, кардиомиоцитын хэмжээ томрох 2 шинжүүдийн давтамж 30, эзлэх хувь 100, завсарын холбогч эдийн дагуу өөхжилт үүсэх шинжийн давтамж 19, эзлэх хувь 93.33, гистоцит, лимфоцит

эсийн нэвчдэс үүсэх шинжийн давтамж 9, эзлэх хувь 30, Ашофийн бие болон аварга эс үүсэх шинжийн давтамж 3, эзлэх хувь 10, эозинофилийн нэвчдэс үүсэх шинжийн давтамж 2, эзлэх хувь 6.67 (P<0.001) байна. Судалгаагаар завсрын эдийн хаван, кардиомиоцитын хэмжээ томрох, завсрын холбогч эдийн дагуу өөхжилт үүсэх зэрэг эмгэг эд судлалын шинжүүд давамгайлан ажиглагдаж байна.

Эдгээр шинжүүд хоорондын ялгааг тодорхойлоход хоорондоо бодитой ялгаатай болох нь (P<0.001) судалгаагаар ажиглагдлаа.

3. ЦДИӨ, ЗАХӨ-ний үеийн холбох эдийг тодорхойлсон судалгааны дүн.

Бид дээрх 2 эмгэгт холбох эдийг тодорхойлох Ван-Гизоны аргаар будаж үзэхэд ЦДИӨ-ний үед нэгж талбайд ногдох холбогч эдийн эзлэх хувь

нийт талбайн 17.71%, ЗАХӨ-ний үед 24.37% тодорхойлогдлоо. Үүнээс үзэхэд ЗАХӨ-ний үед нэгж талбайд ногдох холбогч эдийн тайлбай илүүтэй байсан нь ажиглагдлаа. ЦДИӨ, ЗБЦШ, ЗАХӨ нь хүн амын дунд зонхилон тохиолддог өвчин бөгөөд өвчний үүсэх шалтгаан эмгэг жам нь өөр өөрийн онцлогтой явагддаг эмгэгүүд юм.

Хэлцэмж: Эд, эс, бөөмийн хэмжил зүйн онолын үндэслэлийг судлаач J.Hoffman (1960) анх боловсруулж, практикт M.Palkovits; J.Fisher (1963), K.Тэшкэ (1980); Г.Г.Автандилов (1990; 2005) нар хэрэглэж онол практикийн ач холбогдолтой

бүтээлүүд туурвиж шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Судлаач Г.Г.Автандилов (1990; 2005) өөрийн бүтээлдээ эд, эсийн бөөмийн хэмжлийн судалгааны ач холбогдлыг өндрөөр үнэлж түүнд математик загварчлал хийх аргын үндэслэлийг боловсруулсан байна. Эсийн өсөлт, үхжилт, түүний эмгэг өөрчлөлтийг

судлах нь орчин үеийн эмгэг эс судлалын ирээдүйтэй салбар юм. Эд эсийн хэмжилтийг хийснээр эс бөөмийн харьцаа, бөөмийн талбайн хэмжээс зэргийг шууд тодорхойлох боломжтой юм (Г.Г.Автандилов 1990; 2005) гэж тэмдэглэжээ. М.С.Гнатюк (1978) уушгины эмгэгүүдийн үеийн зүрхний эсийн гистометрийн судалгаа хийжээ. Судалгаагаар зүрхний зүүн ховдлын булчингийн ханын кардиомиоцит эсийн дундаж диаметр 17.3±0.3 мкм; бөөмийнх 6.3±0.02 мкм байгааг

тогтоож мэдээллийн ач холбогдолтойг дурьджээ. Мөн ЦДИӨ-ний үеийн зүүн ховдлын жин 243.0±11.6 г; баруун 78.0±3.3 г-аар, планиметрийн шинжилгээгээр зүүн ховдлын эндокардийн талбай 88.0±4.7 см2; баруун 85.0±7.2 см2 байгааг,

гистометрийн шинжилгээгээр зүүн ховдлын кардиомиоцитын дундаж диаметр 20.9±0.8 мкм; баруун ховдлын кардиомиоцитынх 14.9±0.5 мкм байгааг тогтоожээ. Эсийн бөөм, сийвэнгийн харьцаа өөрчлөгдөх, зүүн ховдлын тэлэгдэл болох

нь зүрхний булчингийн томролын декомпенсацийн илрэл юм гээд кардиомиоцитын үзүүлэлтүүдийн хэмжээ ихээр хэлбэлздэгийг (4-40 мкм-ээр) тодорхойлжээ.Зүрхний шигдээсийн үед зүрхний жин 330±10 г; зүүн ховдол 190±6 г; баруун ховдол 74±3 г; ховдлын индекс нормоос доогуур (0.405±0.02 г) байгааг судалжээ. Мөн зүрхний ерөнхий (эзлэхүүн) объём 480±12 см3 хүртэл ихсэж харин зүрхний хөндийн

эзлэхүүн 78±5 см3 хүртэл буурдаг болохыг судлан Л.М.Непомнящих (1981) тэмдэглэсэн байна. Зүрхний зүүн ховдлын булчингийн эсийн голчийн

хэмжээг өөрийн оронд хийсэн судалгааны материал болон судлаач Гнатюка [2] нарын судалгааны үр дүнтэй харьцуулалт хийж хүснэгт 5-аар үзүүлэв. Янз бүрийн эмгэгүүдийн үед (М.Туул нар. 2000) тодорхойлсон зүрхний зүүн ховдлын булчингийн эсийн голчийн үзүүлэлтүүдийг харьцуулахад харьцангуй эрүүл үеийн үзүүлэлтүүдээс 2.0-2.3 дахин ихсэж байгаа (P<0.001); ЦДИӨ-ний үеийн

зүрхний зүүн ховдлын булчингийн эсийн голчийн үзүүлэлтийг цочмог хордлогын болон архаг үрэвслийн үеийн хэмжээтэй харьцуулахад 0.59- 0.79 мкм-ээр (P<0.001); хавдарын үеийнхээс эсийн голч 1.33 мкм-ээр ялгаатай (P<0.001) байна.

Дүгнэлт:

1. ЦДИӨ-ийн үед зүрхний булчингийн эсийн эзлэхүүн 5788.22±40.99 мкм3; ЗБЦШийн үед 3240.94±48.96 мкм3; ЗАХӨ-нийүеийнх 5341.06±63.40 мкм3 хэмжээтэй тодорхойлогдсон нь харьцангуй эрүүл үеийнхээс болон эдгээр эмгэгүүдийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байна.

2. Судалгаагаар харьцангуй эрүүл үеийн зүрхний булчингийн эдийн нэгж талбайд 31 эс тархдаг бол АГ өвчний үед нэгж талбайд тархсан зүрхний эсийн тоо 10; ЗБЦШ-ийн үед 16; ЗАХӨ- ний үед 11 байна.

3. ЗБЦШ-ийн үед эсийн сийвэнгийн 3.05 дахин тэлэгдэл, бөөмийн эзлэхүүний (287.16 мкм2) томрол болж, эсийн сийвэн, бөөмийн харьцаа 1:5-аар алдагдаж эсийн сийвэнгийн тэлэгдэл давамгайлсан бол ЦДИӨ-ний үед эсийн сийвэнгийн 5.44 дахин, бөөмийн эзлэхүүний 2 дахин тэлэгдэл, эсийн сийвэн, бөөмийн

эзлэхүүний харьцаа 1:7, ЗАХӨ-ний үед эсийн сийвэнгийн эзлэхүүн 5.02 дахин, бөөмийн эзлэхүүн 2 дахин тэлэгдэж, эсийн сийвэн,бөөмийн харьцааны 1:7 алдагдал буюу эсийн сийвэн, бөөмийн эзлэхүүний тэлэлдэл давамгайлсан өөрчлөлтүүд ажиглагдаж байна.

4. ЦДИӨ-ний үед нэгж талбайд ногдох холбогч эдийн эзлэх хувь 17.71%, ЗАХӨ-ний үед 24.41% тодорхойлогдсон нь бодитой ялгаатай байна.

Ном зүй

1. Автандилов Г.Г. “Компьютерная микроскопия в дифференциальной патогистологической диагностике”. //Росс.Мед.Вести. -2001. -№1. -
c.59-61.
2. Автандилов Г.Г. “Медицинская морфометрия”. Руководствов. –М.: Медицина, 1990. c 380- 384.
3. Дашзэвэг Г., Нямдаваа П., Эрдэнэсамбуу Ц. “Хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны хэвийн хэмжээ”. УБ. 1980. х.3-70.
4. “Зүрх судасны мэс заслын эрдмийн бүтээлийн товчоон”. Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит АУХ. Улаанбаатар. 2009. х.66-68.
5. Зэвгээ Т. “Хүний эмгэг физиологи”. УБ хот. 2009 он. х.36-68.
6. Корольков А.А., Петленко В.Е. “Философские проблемы теории нормы в биологии и медицине”. М.: Медицина. 1977. с.60-156.
7. Лакин Г.Ф. “Биометрия”. М.: Высшая школа. 1990. с.21-118.
8. Лесгафт П.Ф. “Основы теоретической анатомии”. Петроград. 1962. II. с.200-241.
9. Мижиддорж.Р. “Аяндаа цэгцрэх тогтолцоо, түүний эргэн тойронд” УБ. 2009. с.12-62.
10. Өлзийхутаг А. “Монголын уулархаг мужийн суугуул хүмүүсийн дасан зохицол, бүс нутгийн эмгэг” Улаанбаатар хот. 2000 он. x.266-278
11. Самбуупүрэв Д. “Эмгэг эд судлалын ба эд химийн будгийн аргууд”. УБ. 1999. х.123.
12. Струков А.И., Серов В.В. “Патологическая анатомия”. Учебная литература. Москва. 1985. с.282-304.
13. Титов В.Н. ЛПВП: “Структура, функция и диагностическое значение”. Клиническая лабораторная диагностика.2000.№2. с.19-23.
14. Штефко В.Г., Островский В.Д. “Схема клинической диагностики конституциональных типов”. Л.: Биомедгиз. 1929. с.3-79.
15. Collan Y. Morphometry in pathology: Another look at diagnostic histoparhology //Path. Res. Pract.1984. Vol. 1979. N2. p.189-192.
16. GuytonA.C. 2000. Textbook of MedicalPhysiology. 10th edition. W.B. Saunders company.Philadelphia, MA.p.29-45.
17. Hans Selye. Encyclopedia Britannica (2008ed). Encyclopedia Britannica, Inc..http://www. britannica.com/eb/article29001506/Hans- Selye.Retrieved 2008206212.
18. Oja E., Collan Y. Basic principles of image analysis bv a computer//Stereology and morphometry in pathology.-Kuopio-1983. p. 48-59.
19. Robbins., Kumar Abbas., “Basic pathology” 8th edition. 2007. p400-410
20. Wolfgang Kuehnel., Thieme Flexibook. “Color atlas of cytology, histology and microscopic anatomy” 4th edition. 2003. p.398-412
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1402
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК