Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ALLOXAN MONOHYDRATE-ААР ӨДӨӨГДСӨН ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЭМГЭГ ЗАГВАРТ ЦУЛЬХИР (AGRIOPHYLLUM PUNGENS)-ЫН БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН
( Тойм өгүүлэл )

Н.Оюунчимэг1, З.Ариунаа2, Д.Цэцэгээ3, Ч.Чимэдрагчаа2, Б.Мэнд-Амар2
ЭМШУИС, УАС1, УАШУТҮК 2 ШУТИС, ХТС3
n.oyunaa@ymail.com

ЭМШУИС, УАС1, УАШУТҮК 2 ШУТИС, ХТС3

 
Абстракт

Товч утга:
Зорилго: Диабетийн үед Шивүүрт цульхирын үзүүлэх нөлөөг судлан тогтоох.
Материал арга зүй: Судалгаанд 180-220 грамм жинтэй 90 толгой вистар үүлдрийн харх
ашиглав. 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ЭМЯ-ны АУ-ны Ёс зүйн хяналтын
хорооны зөвшөөрлийн дагуу (протокол №09 ) эм судлалын нийтээр хүлээн
зөвшөөрөгдөн мөрдөгдөж буй аргуудыг ашиглан гүйцэтгэсэн.
Үр дүн: Туршилтын бүлгүүдийн холестролын хэмжээг хяналтын бүлэгтэй
харьцуулахад Агрипум бэлдмэл уулгасан бүлгийн амьтдад 6.3%, үрийн бэлдмэл
уулгасан бүлэгт 4.3 хувиар багасгаж байна. Туршилтын бүлгүүдийн сахарын хэмжээг
хяналтын бүлэгтэй харьцуулахад Агрипум бэлдмэл уулгасан бүлгийн амьтдад 43.9%,
үрийн бэлдмэл уулгасан бүлэгт 38.5 хувиар багасгаж байна.
Дүгнэлт: Цульхирын бэлдмэлүүд нь туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижингийн
эмгэг загварын үед сахар болон холестерин бууруулах нөлөөтэй байна.
Удиртгал: Эрүүл мэндийн яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төвөөс гаргасан
Монгол улсын хүн амын 2011 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр халдварт өвчнүүдийн
тэргүүлэх шалтгаанд вируст хепатит өвчин орж байгаа бөгөөд улсын хэмжээнд вируст
хепатит өвчний 14672 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дотор 34.3
хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад 5573 тохиолдлоор нэмэгдсэн байна.1,2,3
Элэгний үрэвсэл үүсгэх үндсэн хүчин зүйлс нь вирус, хордлогот ба аутоиммун
шалтгаанууд багтдаг ба эдгээрээс хамгийн түгээмэл нь HAV, HBV, HCV вирусийн
халдварт элэгний үрэвсэл байгааг статистик мэдээлэл харуулж байна.
Уламжлалт зохиолуудад элгийг гал махбодийн тунгалаг голлосон биеийн илчийн
шүтээн гэж тодорхойлдог бөгөөд элэг өөрөө шарын оронд оршиж, элгэнд өнгө
урвуулагч шар болсноор, түүний үйлдлээр цус үүсдэг гэж үздэг. Ингэснээр элэг нь
Дугаар 06, 2014-IV
ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН
“ДОРНО ДАХИНЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН”
20
цус, шарын орон болно. Элэг өвчилбөл ихэвчлэн цус шар голлосон халуун мөн
чанартай өвчнийг үзүүлнэ. 4,5
Орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний зарчим, шийдэл нь
шинжлэх ухааны нотолгоонд суурилсан байх тул уламжлалт анагаах ухааны жорын
найрлагад ордог эмийн түүхий эдэд зохих туршилтыг хийж шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр судлах шаардлагатай байгаа юм.
Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн жорын найрлага дахь эмийн түүхий
эдийн эм судлалын судалгааг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс судлах, үйлдлийн
хүрээг нь өргөтгөх, фармакопейн өгүүлэл боловсрогдох, хэрэглэх зааврыг тодотгох
төдийгүй импортын эм, бэлдмэл, биологийн идэвхит бүтээгдхүүнийг орлох үндэслэл
тавигдах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эм судлалын судалгааны үндэслэл
бий болно. Шивүүрт цульхирын гипергликеми болон гиперлипидемид үзүүлэх нөлөөг
судлан тогтоох зорилго тавилаа.

Ном зүй

1. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт 2011 он х 47,48,55
2. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт 2012 он х 53-59, 61-64
3. Ламбаа С. Монголын уламжлалт анагаах ухааны түүхэн хөгжил, өнөөгийн байдал. Монголын
анагаах ухаан сэтгүүл, 2009 .№3(149), p.5-16
4. Төмөрбаатар.Н.Зүү төөнө заслын онолын үндэс.УБ; 2010.х.132-137,
5. Сээсрэгдорж.С, Чимэдрагчаа. Ч, Хишигжаргал. С, Цэрэндагва. Ц, Цэрэндагва .Б Монголын
уламжлалт анагаах ухааны өвчнийг анагаах үндэс. Улаанбаатар. Хөх төр. ХХК.2008.х.153-155/
6. Хайдав Ц. Төмөрбаатар Н. Цэнд-Аюуш Г. Монгол Төвд анагаах ухаанд хэрэглэдэг мод, үрийн
эмийн зүйлс. Улаанбаатар, 1996 он
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 534
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК