Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ДЭВА-5 ТАН БОЛОН ТҮҮНИЙ НАЙРЛАГУУДЫН ВИРУСЫН ЭСРЭГ ҮЗҮҮЛЭХ ШУУД НӨЛӨӨГ ШУВУУНЫ ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ H3N8 ВИРУСТ СУДЛАХ НЬ
( Тойм өгүүлэл )

Н. Оюунцэцэг1, М.Хаснатинов2, Ж.Оюунбилэг3, П.Молор-Эрдэнэ1, Ч.Чимэдрагчаа4
 

1Уламжлалт Анагаахын Сургууль, ЭМШУИС
2ОАШУА-ийн “Гэр бүлийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төв”
3Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
4Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпораци

 
Абстракт

Томуу өвчин нь дэлхий нийтийг хамарсан хүн болон амьтанд цар тахал
үүсгэдэг халдварын нэг байсаар байна. Томуугийн А хүрээний вирус
Ортомиксовирусын овогт багтдаг бөгөөд вирусын эсрэгтөрөгчийг төрхийг
тодорхойлогч нь вирионы гадна бүрхүүлийн Гемагглютинин (НА буюу Н),
нейраминадаза (NA буюу N) гэсэн 2 төрлийн уураг сэртэн байдаг.1,2
Томуугийн А вирус байгальд өргөн тархсан бөгөөд олон зүйлийн амьтанд үүний
дотор усны шувуудын дунд усаар дамжин тархаж, гэдэсний халдвар үүсгэх буюу шинж
тэмдгийн илрэлгүй вирусийн халдвар тээгч болдог.3 Шувуудын дунд томуугийн А
хүрээний 16 дэд хэв шинжийн вирүс эргэлтэнд байдгаас Н5, Н7, Н9 дэд хэв шинжийн
үүсгэгч дотор өндөр хоруу чанартай хувилбар байдаг нь тодорхой болжээ. Анх
нээгдсэн цагаасаа хойш өнөөг хүртэл шувууны томууны H5N1 вирусийн хувьсал
үргэлжилсээр шинэ эс, эд, эзэнд халдварлах, үржих чадвартай болж байна. Энэ явцдаа
уг вирусын эмгэг төрүүлэх чадвар өсөж, тархалтын хувьд шинэ цэгүүдэд гарч ирж
байгаа нь хүн амын дунд нэгэн шинэ халдварт тахал бий болгож болзошгүй хэмээн
түгшихэд хүргэж байна.
Томуу болон томуу төст өвчний 2012-2013 оны тандалт судалгаагаар томуугийн
улирлын вирусыг дэд хэвшинжээр дүйн тодорхойлоход 75,9% нь А(H3N2), 22,4% нь
A(H1N1)pdm, 1,7% нь В хэвшинжийн вирүс өвчлөл үүсгэжээ. (Б.Дармаа ба бусад).4
Уламжлалт анагаах ухаанд томуу өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн гол жор
найрлага нь хижгийн дэлгэрсэн халууныг нядлах үйлдэлтэй Дэва-5-ын тан юм. Дэва-5-
ын бүрэлдэхүүнд: өвсөн дэва буюу хэвтээ дэгд (Gentiana decumbens L.), алтанцэцгийн
үр (Momordica cochinchinensis L.), цэх галуун таваг (Chiazospermum erectum Bernh.),
мэхээр (Polygonum bistorta L.), ар үр (Terminalia chebula Retz.) орно.5-8
Бид энэхүү судалгаагаар Дэва-5 тан болон түүний найрлагуудын вирусын эсрэг
үзүүлэх шууд нөлөөг хүний Томуугийн А хүрээний H3N2 вирусын HA уургийн ижил
бүтэцтэй шувууны Томуугийн А хүрээний H3N8 вирусын in vitro орчинд судлах
зорилго тавьсан.
 

Ном зүй

1. Хоролсүрэн Н, Дагвадорж Я. ерөнхий ред., Халдварт өвчин. Улаанбаатар, 2010, х.101-105
2. Ганбаатар Б, Санжмятав Г, Аварзэд А, Анагаах ухааны бичил амь судлал, Улаанбаатар, 2012,
х.55,122-125,274-275,294,302-304,312-318
3. Д.Отгонбаатар, Ж.Дуламжав, Д.Цэрэнноров, Вирүсээр үүсгэгддэг байгалийн голомтот, зоонозын
халдварт өвчний судалгааны үр дүнгээс. Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл. 2011,
4(41):19
4. Darmaa B, Burmaa, Naranzul Ts, Bayasgalan N, Enkhsaikhan D, Maitsetseg Ch, Nyama G,
Tserendulam B, Enkhbaatar L, Gantsooj B, Urtnasan Ch, Nyamdavaa P: Influenza morbidity and
surveillance results in Mongolia in 2010/2011 season. Mongolian Journal of Infectious Disease
Research 2011, 3(40):2–6
5. Төмөрбаатар Н. Монгол анагаах ухааны халуун өвчин. Улаанбаатар, Эрүүл энх хэвлэх үйлдвэр,
1998, х.3,7,19,36,42-45,65,68,92
6. Төмөрбаатар Н, Хатанбаатар Ж, Цэрэндагва Д. Уламжлалт анагаахын суурь мэдлэг,
Улаанбаатар, 2006, х.247,254
7. Баавгай Ч, Болдсайхан Б. Монголын уламжлалт анагаах ухаан. Улаанбаатар 1990, х.192, 193,
194, 198, 300
8. Дандаржав Д, Байгалмаа Р, Монгол ардын эмнэлгийн жор. Өндөрхаан хот, 1992, х.220
9. Badmaev V, Nowakowski M: Protection of Epithelial Cells against Influenza A Virus by a Plant
Derived Biological Response Modifier Ledretan-96. Phytother. Res. 2000, 14:245–249
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 453
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК