Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2014, 1(6)
ЖОНШ-5 НАЙРЛАГА ОСТЕОКЛАСТЫГ ДАРАНГУЙЛЖ, ОСТЕОБЛАСТЫГ ИДЭВХЖҮҮЛДЭГ БОЛОХЫГ СОРИЛ ТУРШИЛТЫН АРГААР СУДАЛСАН ДҮН
( Тойм өгүүлэл )

С.Сээсрэгдорж1, Н.Ариунжаргал1, Д.Цэнджав1, Д.Баатаржав2, Л.Мөнхтулга3
 

1ЭМШУИС-УАС, 2ГССҮТ, 3ЭМШУИС- Сувилахуйн сургууль

 
Абстракт

Дэлхийд чимээгүй тахал гэж үзэж байгаа яс сийрэгжих өвчин болон элдэв
төрлийн бэртэл гэмтлийн улмааас үүсч байгаа ясны хугарал нь аль ч улс оронд эрүүл
мэндийн болон нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Энэ талаар уламжлалт анагаах ухааны арвин баялаг сангаас эрж ясанд сайн хэмээн
бичиж тэмдэглэсэн хэсгүүдийг олон талаас шүүж үзээд Жонш-5 хэмээх шинэ
найрлагыг бий болгосон. Бидний судалгааны обьект болгон сонгон авсан Жонш-5
найрлага нь ургамал болон эрдсийн гаралтай 5 төрлийн эмт бодисоос тогтдог.
Тухайлбал “ясзалгах, хэм тогтоох, ясны халууныг арилгах ”үйлдэлтэй хэмээн
тэмдэглэж [1,2], судлаачид in vitro, in vivo орчинд ясны үүсэлтийг дэмжиж, остеобласт
эсийг идэвхжүүлэн, остеокласт эсийг дарангуйлах нөлөө үзүүлдэг болохыг нь
тогтоосон давсан (Eucomia ulmoides Oliver) [3,4], кальцийн агууламж ихээс гадна цус
тогтоох, өвдөлт намдаах болон антиоксидант үйлдэлтэй ажигцэрон (Carduus crispus)
[5,6], шархны эдгэрэлтийг түргэсгэн өвдөлт намдаах, махбод тэгшитгэх өргөн
хүрээний үйлчилгээтэй арүр (Terminalia chebula) [7], үрэвсэл болон бактерийн эсрэг
үйлдэлтэй махбодыг тэгшитгэх мана (Inula helenium) [8,9], “чулууны хаан, ясны
тэжээл” хэмээн үзэж ирсэн кальцийн агууламж өндөртэй, ходоод хамгаалах хам үйлдэл
үзүүлдэг жонш (Calcite) [10] нь ясны бороололтын нийлмэл үйл явцад цогц байдлаар
нөлөөлж ясны нөхөн төлжилтийг түргэсгэдэг байх боломжтой нь харагдаж байна.
Дүгнэлт: Жонш-5 найрлага нь туршилтын амьтанд RANKL-ийн байгалийн саатуулагч
нь оsteoprotegerin (OPG)–г дэмжиж RANKL-ын өдөөлтийг хориглосноор ясны
остеокласт эсийн идэвхийг бууруулж ясны үүсэлтийг дэмжихийн зэрэгцээTNF-α
ялгаралтанд оролцож цитокинины ялгаралтыг багасгаж үрэвслийг бууруулж байна.
2. Жонш-5 найрлага нь остеобласт болон хондроцит эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж
тэдгээрт синтезлэгддэг TGF-β1-гийн сийвэн дэх агууламжийг ихэсгэж байгаа нь ясны
бороололтонд оролцдог дохиоллын молекулуудад нөлөөлөх байдлаар бороололтыг
түргэсгэдэг болохын зэрэгцээ рентген зурагт ясны бороололтын гүүрний талбайн
хэмжээ хяналт болон кальцийн никомед хэрэглэсэн бүлгүүдээс эрт багасаж хэвийн
кортикальд шилжин, хугарсан яс нэгдэж байгаа нь уг найрлагын ясны бороололт
түргэсгэх үйлдэлтэй болохыг давхар батлаж байна.

Ном зүй

1. Анагаах Ухааны Дөрвөн Үндэс. Хөх хот: Үндэсний хэвлэлийн хороо; 1997. х. 457, 520, 531,
555.
2. Дармамаарамба Лувсанчойрог. Монгол анагаах ухааны эртний сонгодог зохиолын цуврал
бичиг. Алтан хадмал. Хөх хот: Ардын хэвлэлийн хороо; 1998. х.191, 260.
3. Hyekyung Ha, Jinnyung Ho, Sunmi Shin, Hyejin Kim, Sungja Koo, In-Ho Kim, Chungsook Kim.
Effects of Eucommiae Cortex on osteoblasr-like cell proliferation and osteoclast inhibition. Archives
of pharmacal research.2003;26(11):929-936.
4. R.Zhang, Z.G.Liu, C.Li, S.J.Hu, L.Liu, J.P.Wang, Q.B.Mei. Du-Zhong (EucommiaulmoidesOliv.)
cortex extract prevent OVX-induced osteoporosis in rats. Bone.2009;45:553-559.
5. Биндэрьяа М. Эмийн хоёр зүйл ургамлаас ялгасан биологийн идэвхит бодисын химийн
судалгаа. Химийн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: МУИС:
2003. х. 87
6. Даваахүү Г. Сагсай чонын өргөсийн (Carduus crispus L.) фитохими ба биологийн идэвхийн
судалгаа.Боловсролын ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар:
МУИС. 2011. Х 68,70
7. Kun Li, YunpengDiao, Houli Zhang, Shouyu Wang, Zhen Zhang, Bo Yu, Shanshan Huang, Hong
Yang. Tannin extracts from immature fruits of TerminaliachebulaFructus Retz.promote cutaneous
wound healing in rats.BMC Complementary & Alternative Medicine.2011;11:86.
8. AntonellaDeriu, StefaniaZanetti, Leonardo A. Sechi. Antimicrobial activity of Inulahelenium L.
essential oil against Gram-positive and Gram-negative bacteria and Candidaspp.International journal
of antimicrobiologycal agent.2008;31:581-592.
9. EunJung Park, Young Min Kim, Sang Won Park, Hye Jung Kim, Jae Heun Lee, Dong-Ung Lee, Ki
Churl Chang. Induction of HO-1 through p38 MARK\\\\\\\\Nrf2 signaling pathway by ethanol extract of
Inulahelenium L. reducues inflammation in LPS-activated RAW 264.7 cells and CLP-induced septic
mice. Food and chemical toxicology.2013;55:386-395.
10. Т.Соёлт. Уламжлалт аргаар номхотгосон жоншны ходоодонд үүсгэсэн шархны эмгэг загварт
үзүүлэх үйлдлийн судалгаа. Анагаах ухааны магистрын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар.
2009. х
11. Einhorn TA. Production of a standard closed fracture in laboratory animal bone. J Orthop
Res.1984;2:97–101.
12. Exotic companion medicine handbook page 18,19.
13. M. Franklin, S.Y. Bu, M.R. Lerner, E.A. Lancaster et al. Dried plum prevents bone loss in a male
osteoporosis model via IGF-I and the RANK pathway. Bone 39 (2006) 1331–1342
14. Michael Mc Clung. Role of RANKL in inhibition in osteoporosis. Arthritis Res Ther. 2007; 9
(supl1): S3
15. Lieberman JR, Daluiski A, Stevenson S, et al. The role of growth factors in the repair of bone.
Biology and clinical applications. J Bone JointSurg [Am]. 2002;84-A(6): 1032-44.
16. Scandberg MM, Hannu TA, Vuorio EI. Gene expression during bone repair. ClinOrthop.
1993;289:292-312.
17. G.R.Mundy, B.Boyce, D.Hudhes, K.Wright, L.Bonewald, et al. The effects of cytokines and growth
factors on osteoblastic cells. Bone.1995;17:71-75.
18. Richard M, Thomas A Einhorn . The biology of fracture healing. Injury. 2001; 42:551-555.
19. Kingsley DM. The TGF superfamily : new members, new receptor, and new genetic tests of
function in different organisms. Genes Dev. 1994;8:133-46.
20. M.AkifKaygusuz, C.CengizTuran, N.EnginAydin. The effects of G-CSF and naproxen sodium on the
serum TGF-β1 level and fracture healing in rat tibias. Life Science. 2006; 3:67-73
21. Gabriela Nosalova, LudovitJurecek, UdiptaRanjanChatterjee,Sujay Kumar Majee,SlavomirNosal, and
Bimalendu Ray2. Antitussive Activity of the Water-Extracted Carbohydrate Polymer from
Terminalia chebulaon Citric Acid-Induced Cough. Evidence-Based Complementary and Alternative
Medicin Volume 2013, Article ID 650134, 7 pages
22. M. K. Gautam, ShaliniGoel, R. R. Ghatule, A. Singh , G. Nath, R. K. Goel. Curative effect of
Terminaliachebula extract on aceticacid-induced experimental colitis: role of antioxidants,free
radicals and acute inflammatory marker. Inflammopharmacol (2013) 21:377–383.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 406
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК