Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 3(141)
Нийгмийн эрүүл мэнд, Инноваци, Оюуны өмчийн эрхийн асуудлаарх дэлхийн эрүүд мэндийн байгууллагын шийдэр хэрэгжиж эхэллээ
( Редакцийн зурвас )

Ж.Оюунбилэг

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

 

Сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд оюуны өмчийн эрх, инноваци ба нийгмийн эрүүл мэндийн асуудлыг тойрсон маргаан, хэлэлцүүлэг олон улсын түвшинд өргөн хүрээтэй өрнөх болсон билээ. 2004 онд ДЭМБ оюуны өмчийн эрх, инноваци ба нийгмийн эрүүл мэндийн асуудлаар бие даасан комиссыг байгуулсан байна (WHO Commission on Intellecuhal PropertyRights, Innovation and Public Health). Энэхүү комиссын илтгэл 2006 он 4-р сард бэлэн болсон бөгөөд энэ илтгэлд инноваци ба эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийн асуудал, нэн ялангуяа энэ талаар хөгжиж буй улс орнуудад байгаа асуудлыг гаргаж тавьсан байна.2006 оны 5 дугаар сард ДЭМБ-ын 59 дүгээр чуулган 59.24 тоот тогтоолыг баталж Оюуны Өмчийн Эрх, Инноваци ба Нийгмийн Эрүүл Мэндийн талаархи ДЭМБын комиссын зөвлөмжийг хэрэгжүүлэх дунд хугацааныхөтөлбөр боловсруулах зорилгоор сонирхсон гишүүнорнуудын дунд Засгийн Газар Хоорондын ажлын хэсэгбайгуулах уулзалт зохион байгуулж, Дэлхий дахиныстратеги, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахы ДЭМБ-ын Ерөнхий Захиралд даалгажээ.Ажлын хэсэг анхны хурлаа 2006 оны 12-р сарын 4-8-нд Женев хотод зохион байгуулж 100 гаруй гишүүн орнууд,бусад сонирхсон талуудыг оролцуулсан байна. Ажлын хэсэг үйл ажиллагааны хөтөлбөрт дараах 6 элементийг оруулжээ. Үүнд:

- Судалгаа боловсруулалтын шаардлагатай тэргүүлэх чиглэлийг тогтоох

- Судалгаа боловсруулалтыг дэмжих

- Инновацийн хүчин чадлыг бий болгож, сайжруулах

- Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

- Санхүүжилтын тогтвортой механизмыг хангах

- Үнэлгээ, хяналт мэдээллийн системийг бий болгох

Цаашид ярьж хэлэлцсэний үр дүнд гишүүн орнууд 2 элементийг нэмж оруулсан байна. Үүнд:

- Технологи дамжуулалт

- Оюуны өмчийн менежментийн асуудлыг оруулжээ.

Нийгмийн Эрүүл Мэнд, Инноваци ба Оюуны өмчийнасуудлаар Филиппины Манила Хотноо ДЭМБ-ын НомхонДалайн Баруун Эргийн Бүсийн хорооны гишүүн орнуудын зөвөлгөөн 2007 оны 9-р сарын 5-7-д болов.Энэ зөвлөлгөөнд ЭМЯ-аас нэр дэвшүүлж, томилсны дагуу Анагаах ухааны хүрээлэнгийн ЭШАА, анагаахухааны доктор Б.Мөнхбат, ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн,Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал,биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Ж.Оюунбилэг миний бие оролцоод ирлээ.

Энэхүү зөвлөлгөөний зорилго нь:

- Засгийн Газар хоорондын ажлын хэсгийг зөвшилцөх үед үндэсний ашиг сонирхлыг тусгах.

- Эрүүл мэндийн судалгаанд орхигдож буй сэдэв,тэргүүлэх чиглэлийг тогтоож, түүнийг шийдвэрлэхарга замыг  тодорхойлох.

- Нэн чухал шаардлагатай эмийн хангамжид патент ба ТРИПС-ийн гэрээний нөлөөлөх асуудлаар ярилцах зэрэг асуудал орсон юм.

Зөвлөлгөөнөөс гарах үр дүн:

- Засгийн Газар Хоорондын ажлын хэсгийн хийсэн ажлыг дүгнэж төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах,Нийгмийн Эрүүл Мэнд, Инноваци ба оюуны өмчийн эрхийн талаар мэдээлэл авах,

- Засгийн Газар Хоорондын ажлын хэсгийн боловсруулсан Дэлхий дахины стратеги ба үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс, үндэснийхээ эрх ашгийг тусгах зэрэг байв.

Монголын төлөөлөгчид хоёр дахь элемент болох “Судалгаа боловсруулалтыг дэмжих” гэсэн сэдвийг толгойлон хэлэлцүүлж, уг сэдвийн хүрээнд дараахь  зүйлийг санал болгосон нь Вьетнам, Австрали зэрэг орны төлөөлөгчдийн дэмжлэгийг авсан болно. Үүнд:

 - ДЭМБ хөгжсөн ба хөгжиж буй орнуудын хооронд зуучлах үүрэг гүйцэтгэх бөгөөд II ба III хэв шинжийн өвчний судалгаанд хөгжсөн орнуудын сонирхлыг төрүүлэх.

- Шинэ эм ба түүний эмнэлзүйн туршилтыг хийхэд улс орон болгон уян хатан бодлого баримтална.

- Засгийн Газар нь онолын ба хавсарга судалгааны зохистой харьцааг тогтоох үүрэгтэй ба Биотехнологи зэрэг дэвшилтэт технологийг дэмжих стратегийг хэрэгжүүлнэ.

- Хөгжиж буй орнууд нь хөрөнгө санхүүг үр ашиггүй зарцуулж байна.

- Биологийн ба генетикийн нөөцийг хангах бодлого баримтлах.

- Хөгжиж буй орнуудад судалгааны үр дүнг зах зээлд нэвтрүүлэх туршлага дутагдаж байна.

- Олон нийтийн шинжлэх ухаан – технологийн боловсрол дутмаг, түүний дотор эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байна. Улс төрийн шийдвэр гаргагчдад шинэ чухал технологийн ач холбогдлыг ойлгуулах, сурталчлах шаардлагатай.

- Нэгэнт бий болсон судалгааны хүчин чадлыг цаашид хадгалах, хөгжүүлэх шаардлагатай.

Зөвлөлгөөний зөвлөмжийг өөрийн оронд хэрэгжүүлж эхлэхийн тулд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Анагаах Ухааны Хүрээлэн, ЭМЯ хамтран дээрхи асуудлаар 2 өдрийн үндэсний зөвлөлгөөнийг энэ 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 685
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК