Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Цусны бага эргэлтийн цусан хангамжийг ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажгийн дүрс оношлогоо, зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдээр хагалгааны заалтыг тогтоох
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд, Н.Баасанжав, Ч.Төвжаргал

Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

Among the cardiovascular defect septal single defect and patent ductus arteriosus (PDA) occur frequently (A.V.Sumarokov., 1993; T.R.Harrison., 1993; N.Baasanjav., 1994).
Atrial septal second defect occupies 6,0-30,8% of the congenital heart diseases (Ts.Bundan., 1977; N.Baasanjav., 1994; J.Tsetsgee., 1997; Ts.Badamsed., 1999; N.A.Belekon., V.P.Podzolkov., 1991., L.A.Bokeria., 1999; O.Mutafan., 2002).
Ventricular septal defect occupies 16-48%of the congenital heart disease (CHD) (Ts.Bundan., D.Erdenechuluun., 1970; N.Baasanjav.,1994; Ts.Badamsed., 1999; N.A.Amosov., Ya.A.Bendet.,1990). Patent ductus arteriosus originate from due to an open remained vessel between an aorta and a pulmonal artery, performs an important act for the blood circulation of the fetus, after the birth of the child (O.Mutafyan., 2002).
Galen wrote about a patent ductus arteriosus initially in the II century, G.Arazio issued first information about it in 1564, and it is named Botallo duct because of written information of the Italian doctor Botallo (N.A.Belekon., V.P.Podzolkov., 1991)
Patent ductus arteriosus is a white defect that increases pulmonal blood circulation and it is commonly occurs among the congenital heart disease (N.M.Amosov., Ya.A.Bendet., 1990; N.A.Belekon., V.P.Podzolkov., 1991).
PDA occupies 13.6%±1.5 of the CHD and 0.7-1.7% of PDA occurs for newborn children (N.D.Allen and others., 1995; L.A.Bokeria., 1999; P.I.Slobin., 2000).
There is not unified comprehension to setting cardiac surgery clause by the Doppler echocardiography, cardiac probe and X-Ray of the septal single defect (SSD) and PDA.

It is pressing and critical issue to setting surgical clause and studying an opportunity to diagnosing and differential diagnosing SSD and PDA, those are occur commonly in Mongolia, by the X-Ray, cardiac probe, angiocardiography, Doppler echocardiography.
Objectives. The goal of the research work is to set surgical clause by the indication of the Doppler echocardiography, X-Ray, cardiac probe and angiocardiography of atrial septal defect (ASD), ventricular septal defect (VSD) and patent ductus arteriosus (PDA) those are increase blood circulation of the lesser blood circulation, in accordance with a stage of the lesser blood circulation failure (LBCF).
To implementing our goal we will solve following aims:
1. To set symptoms of the second ASD and VSD by the X-Ray, angiocardiography, Doppler echocardiography in accordance with the size of a fistula and a pressure of the lesser blood circulation.
2. Depending on the shape and width of the PDA, from the intravascular surgery method: Microkol and Amplatser, to study which method has to be chosen.
3. To set surgical clause by the symptoms of the X-Ray, angiocardiography, Doppler echocardiography in accordance with the stage of the LBCF in case of the second ASD, VSD and PDA.

Novel of the research work.
1. We have studied shape and width of the PDA in our country first time.
2. Depending on the shape and width of the PDA we set which of the method from Amplatser and Microkol has to be chosen.
3. We have formulated surgical clause by the symptoms of the X-Ray, angiocardiography, and Doppler echocardiography in accordance with the stage of the LBCF in case of the second ASD, VSD and PDA.
Practical significance of the research work. The symptoms of the X-Ray, angiocardiography, Doppler echocardiography were put into the practice in accordance with the stage of the LBCF in case of the second ASD, VSD and PDA.
Result.
1. By the X-Ray examination 60,5% has increased lung pattern till the border, 63,2% has pulsated lung root, 68,4% has enlarged Mure Indexby I grade, 65,4% has elongated and broadened pulmonal arterial arch by I grade, 68,5% has increased pulsation range of the pulmonal arterial arch and right ventricle, 71% has enlarged left atrium by I-II grade, 66,5% has enlarged left ventricle by II grade, 65,8% has enlarged right ventricle by I-II grade, 68,4%has enlarged cardiac volume, 55,3% has enlarged cardio-pulmonal index, by the angiocardiography 89,5% has increased diastolic volume of the left ventricle, 98,9% has reclarity of the left ventricle, by the Doppler echocardiography 99,8% has thrown blood flow from the left ventricle to the right on the II stage of the LBCF in case of the VSD.
2. We revealed that it is more effective to block up by Microkol when the fistula is less than 4 mm and by Amplatser when it is bigger than 4 mm in case of the PDA.
3. To choosing for surgery, indicators of the X-Ray, angiocardiography, Doppler echocardiography in accordance with the stage of the LBCF are main diagnostic criteria for the single VSD, second ASD and PDA.

Pp. , Figures 3, References 32

Зүрхний таславчийн дан цоорхой ба артерийн битүүрээгүй цорго гажгууд нь зүрх-судасны гаж хөгжлийн дотроос олонтоо тохиолдож байна  (А.В.Сумароков., 1993; T.Р.Харрисон.,1993; Н.Баасанжав.,1994).

Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажиг нь дагнасан байдлаар зүрхний төрөлхийн гажгийн 6,0-30,8%-ийг эзэлдэг (Ц.Бундан.,1977; Н.Баасанжав., 1994; Ж.Цэцгээ.,1997; Ц.Бадамсэд.,1999; Н.А.Белеконь., В.П.Подзолков.,1991., Л.А.Бокерия.,1999; О.Мутафьян., 2002).

Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг нь зүрхний төрөлхийн гажгийн 16-48%-ийг эзэлж байна (Ц.Бундан., Д.Эрдэнэчулуун.,1970; Н.Баасанжав.,1994; Ц.Бадамсэд.,1999; Н.А.Амосов.,  Я.А.Бендет.,1990).

Эхийн хэвлийд байгаа ургийн цусны эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг гол судас, уушгины артерийг холбосон судас хүүхдийг төрсөний дараа битүүрээгүй хэвээр үлдсэнээс артерийн битүүрээгүй цорго гажиг үүсдэг (О.Мутафьян.,2002).

Зүрхний төрөлхийн гажиг дотор АБЦ 13,6%±1.5 (Д.Эрдэнэчулуун.,1990), 11-20% (Н.Я.Галкин.,1989)–д тохиолдож байна. Шинэ төрсөн хүүхдийн 0.7-1.7-д АБЦ илэрч байна (N.D.Allen ба бусад.,1995; Л.А.Бокерия.,1999; П.И.Слобян., 2000). Зүрхний таславчийн дан цоорхой ба артерийн битүүрээгүй цоргын рентген, зүрх сэтгүүрдэх, ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан оношлогоогоор зүрхний мэс ажилбарын заалтыг тогтоох талаар нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна.

Манай оронд олонтaa тохиолдож байгаа зүрхний таславчийн дан цоорхой ба артерийн битүүрээгүй цоргын рентген, зүрх сэтгүүрдэх, ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан шинжилгээгээр оношлох ба ялган оношлох боломжийг судлаж, зүрхний мэс ажилбарын заалтыг тогтоох нь хойшлуулшгүй чухал асуудал мөн.

Судалгааны ажлын зорилго ба зорилтууд.

Цусны бага эргэлтийн цусан хангамжийг ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажиг зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч ба зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цоргын ЦБЭД-ын зэрэгтэй уялдуулан рентген, зүрх сэтгүүрдэх, ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүдээр зүрхний мэс ажилбарын заалтуудыг тогтооход судалгааны ажлын зорилго оршино. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахи зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд :

1. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч ба зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажгийн рентген, зүрх сэтгүүрдэх, ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан шинж тэмдгүүдийг цоорхойн хэмжээ ба цусны бага эргэлтийн даралтын зэрэгтэй уялдуулан тогтоох

2. Артерийн битүүрээгүй цоргын хэлбэр ба өргөний хэмжээнээс хамаарч артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуурхи мэс заслын Микро коль ба Амплатцераар бөглөх аль аргыг сонгохыг судлах

3. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч ба зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой,  артерийн битүүрээгүй цорго гажгуудын ЦБЭД-ын зэрэгтэй уялдуулан рентген, зүрх сэтгүүрдэх,  ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан шинж тэмдгүүдээр зүрхний мэс ажилбарын заалтуудыг тогтоох

Судалгааны ажлын шинэлэг тал.

1. Артерийн битүүрээгүй цоргын хэлбэр ба өргөний хэмжээг өөрийн орны нөхцөлд анх удаа судалсан.

2. Артерийн битүүрээгүй цоргын хэлбэр ба өргөний хэмжээнээс хамаарч артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуурхи мэс заслын Микро коль ба Амплатцераар бөглөх аль аргыг сонгохыг судлан тогтоосон.

3. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч ба зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго гажгуудын ЦБЭД-ын зэрэгтэй уялдуулан рентген, зүрх сэтгүүрдэх, ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан шинж тэмдгүүдээр зүрхний мэс ажилбарын заалтуудыг боловсруулсан.

Судалгааны ажлын практик ач холбогдол.

Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч ба зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго гажгуудын ЦБЭДын зэрэгтэй уялдуулан рентген, зүрх сэтгүүрдэх, ангиокардиографи, 2D ба допплерт зүрхний хэт авиан шинж тэмдгүүдийг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн.

Судалгааны ажлын үр дүн. Зүрхний таславчийн хоёрдогч цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэгчдийн (n=297) насыг авч үзэхэд 6(2.0%±0.8) нь 0-3 нас, 40(13.5%±1.9) нь 4-6 нас, 29(9.8%±1.7) нь 7-3 нас, 25(8.4%±1.6) нь 10-12 нас 27(9.1%±1.7) нь 13-15 нас, 35(11.8%±1.9) нь 16-18 нас, 60(20.2%2.3) нь 19-21 нас, 28(9.4%±1.7) нь 22- 24 нас, 22(7.4%±1.5) нас 25-27 нас, 11(3.7%±1.1) нь 28-30 нас, 9(3.0%±1.0) нь 31-33 нас, 3(1.0%±0.6) нь 34-36 нас, 2(0.7%±0.5) нь 37-39 насанд тус тус тохиолдож байна. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажиг оношоор 19-21 насанд илүүтэй мэс ажилбар хийлгэж байна (P<0.01). 19-21="" p="">

Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэгчдийн (n=124) насыг авч үзэхэд 26(20.9%±3.7) нь 0-3 нас, 65(52.4%±4.5) нь 4-6 нас, 18(14.5%±3.2) нь 7-9 нас, 9(7.3%±2.3) нь 10-12 нас, 3(2.4%±1.4) нь 13-15 нас, 3(2.4%±1.4) нь 16-18 насанд тус тус тохиолдож байна.

Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг оношоор 4-6 насанд давамгайлж мэс ажилбар хийлгэсэн байна (P<0.001). 4-6="" p=""> Артерийн битүүрээгүй цорго бөглөх эмчилгээ хийлгэгчдийн насыг авч үзэхэд 1.1-2 насанд мэс ажилбар хийлгэсэн нь статистикийн үнэн магадлалтай байна (P<0.001).

Бид зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажгийн анатомийн байрлалыг ангилахдаа В.И.Бураковский ба бусад (1986) нарын ангилалыг баримталсан.

Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэсэн 297 өвчтөнөөс цоорхой төвийн байрлалтай -206(69,4%±2,7), доогуур - 44(14,8%±2,1), дээгүүр -39(13,1%±1,9), арын - 5(1,7%±0,8), өмнөт – 2(0,7%±0,5), олон -1(0,3%±0,3) тус тус тохиолдож байна.

Зураг 1. Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэгчдийн цоорхойн анатомын байрлал

Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажгийн анатомийн байрлалыг авч үзэхэд төвийн байрлалтай цоорхой нь бусад байрлалаасаа илүүтэй тохиолдож байна (P<0.001).

69.4%±2,7-д төвийн байрлал давамгайлж тохиолдож буй нь Ганс.Банкл (1980)-ын дүгнэлттэй тохирч байна.

Зураг 2. Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэгчдийн анатомын байрлал

Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхойн хэмжээнээс 11-20 мм цоорхой илүүтэй тохиолдож байна (P<0.05). В.С.Сергиевский ба бусад (1975); Н.Баасанжав (1994) нарын ЗТХТ-ийн хоёрдогч цоорхой 3 см  хүртэл хэмжээнийх 83,5-95,8% тохиолддог гэсэн дүгнэлттэй бидний судалгаа ойролцоо байна.

Зураг 3. Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойн хэмжээ

Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойн хэмжээнээс 11 мм хүртэл цоорхой давамгайлж байна (P<0.001).

Зүрхний тосгуур хоорондын таславчийн хоёрдогч цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэгчдийн цоорхойн анатомын байрлалыг цоорхойн хэмжээтэй харьцуулан авч үзэхэд төвийн байрлалын үед 21 мм хүртэл (P<0.001), 11="" 11-30="" p=""> Бидний судалгаагаар төвийн байрлалын үед 21 мм хэмжээний цоорхой илүүтэй тохиолдож байгаа нь D.E.Bodlord (1960); Ф.Г.Углов.,Ю.Ф.Некласов., В.А.Герасин (1974); Ганс.Банкл (1980); Ж.Цэцгээ (1997) нарн дүгнэлттэй адил байна.

Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой гажиг оношоор мэс ажилбар хийлгэгчдийн цоорхойн анатомийн байрлалыг цоорхойн хэмжээтэй харьцуулан авч үзэхэд дээд байрлалын цоорхой дотроос уушгины артерийн хавхлагын доор байрлалын үед 11 мм хүртэл (P<0.01), 11="" 16="" 11-15="" .="" ii="" i="" p=""> ЦБЭД-ын IA зэрэгт уушгины зураглал уг орчим мэдэгдэхүйц (P<0.05), ii="" .="" p="">

Уушгины уг лугшилттай байгаа нь Н.А.Белоконь, М.Б.Кубергер(1987 ) ; С.В.Савельев.,В.И.Бураковский (1998) нарын судалгаатай ойролцоо байна. ЦБЭД-ын IА-д Мурын индекс хэвийн (P<0.001) p=""> Мурын индексийн томролт нь ЦБЭД-ын IБ зэргээс илэрч буй нь И.Х.Рабкин ба бусад (1975); Ганс.Банкл (1980) нарын судалгаатай тохирч байна. ЦБЭД-ын IА зэрэгт уушгины артерийн баруун салааны өргөн хэвийн (P<0.01) p=""> ЦБЭД-ын IА зэрэгт уушгины артерийн нум хэвийн (P<0.01), ii="" p=""> ЦБЭД-ын IА, IБ зэрэгт гол судасны нумын лугшилтын далайц хэвийн (P<0.001), .="" p="">

ЦБЭД-ын IА зэрэгт зүрхний зүүн ховдол тодосгогч бодисоор дүүргэгдэн агшилтын үед тодосгогч бодис баруун ховдолд үл мэдэг хаягдах ба уушгины артерийн диаметр өргөсөх (P<0.001), ii="" p=""> ЦБЭД-ын IА ба IБ зэрэгт зүрхний баруун ховдлын гарах хэсэгт тодосгогч бодис шингэрэх ба зүрхний баруун ховдол тодосгогч бодисоор давтан тодрох (P<0.001), ii="" p=""> ЦБЭД-ын I-III зэрэгт гол судаснаас уушгины артерид тодосгогч бодис хаягдах, гол судас ба уушгины артери тодосгогч бодисоор нэгэн зэрэг тодрох, IБ зэрэгт гол судас-уушгины артерийн лугшилтын далайц ихсэх, уушгины артерийн багана ба салаанууд өргөсөх, II-III зэрэгт зүрхний зүүн хэсэг, баруун ховдол томрох (P<0.001) p=""> 71,7%±4,1-д гол судас ба уушгины артерийн нумын лугшилтын далайц ихсэх нь Н.М.Амосов.,Я. А.Бендет (1990); Н.А.Белоконь.,В.П.Подзолков (1991) нарын дүгнэлттэй дүйж байна. 62,5%±4,4-д зүүн уушгины  артери тодосгогч бодисоор сул тодрох нь М.А.Иваницкая (1970); Ю.С.Петросян.,Б.Г.Алекян.,А.В.Иваницкий (1984); О.Мутафьян (2002) нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Зүрхний хэт авиан шинжилгээгээр ЗТХТ-ийн хоёрдогч цоорхой гажгийн үед зүрхний баруун талын шугаман болон эзэлхүүний ачаалал илэрч, PW допплероор агшилтын дунд хэсгээс сулралын дунд хэсэг хүртэл үргэлжилсэн урсгал тодорхойлогдож байлаа. Уушгины артерийн даралт системийн даралтаас 50%-иас (Qp/Qs>1.5) их гарч хагалгааны заалт болсон.

ЗХХТ цоорхой гажгийн үед ховдол хоорондын таславчийн парадоксаль хөдөлгөөн, зүрхний зүүн талын угаман болон эзэлхүүний ачаалал илэрч байсан. Хагалгаанд орсон өвчтөнүүдэд цоорхойгоор PW допплероор баруун ховдлоос зүүнд шунт тодорхойлогдож байлаа. Уушгины артерын даралт системийн даралтаас 50%-иас (Qp/Qs>1.5) их гарч хагалгааны заалт болсон.

АБЦ гажгийн үед зүрхний зүүн хэсгийн шугаман болон эзэлхүүний ачаалал илэрч, уушгины артерийн даралт ихэссэн үед баруун талын эзэлхүүний ачаалал тохиолдож байв. Допплерт өвчүүний шугамаар богино тэнхлэгт уушгины артерийн бифуркацийн түвшинд буцаж байгаа эрээн өнгө харагдана. Өвчүүний дээрх байрлалаар гол судасны уруудах хэсэг уушгины артерийн хоорондох урсгал тодорхойлогдоно.

АБЦ–н А хэлбэрийн үед 76(83,5%±3,9)-д (P<0.001), p="">0.05), D хэлбэрийн үед 7(77.8%±14,7)-д (P<0.05) .="" p="">

ДҮГНЭЛТ

1. ЗХХТ-ийн цоорхой гажгийн ЦБЭД-ын 2-р зэргийн үед рентгенэр 60,5%-д уушгины зураглал зах хүртэл илэрхий олширох, 63,2%-д уушгины уг лугшилттай, 68,4%-д Мурын индекс 1-р зэргээр томорсон, 65,4%-д уушгины артерийн нум 1- р зэргээр өргөсч уртассан, 68,5%-д зүрхний баруун ховдол ба уушгины  артерийн нумын лугшилтын далайц ихэссэн, 71%-д зүрхний зүүн тосгуур 1-2-р зэргээр, 66,5%-д зүүн ховдол 2-р зэргээр, 65,8%-д баруун ховдол 1-2-р зэргээр, 68,4%-д зүрхний эзэлхүүн, 55,3%-д зүрх-уушгины индекс 1-р зэргээр томорч, АКГ-аар 89,5%-д зүрхний зүүн ховдлын сулралтын эзэлхүүн ихсэх, 98,9%-д зүрхний зүүн ховдлын давтан тодролт, допплерт хэт авиан шинжилгээгээр 99,8%-д зүүн ховдлоос баруун ховдолд таславчийн цоорхойгоор цус хаялт илэрч буйг тус тус тогтоов.

2. АБЦ-ын голч 4 мм-ээс бага бол Коль, 4 ммээс том бол Амплатзераар бөглөх нь илүү үр дүнтэй буйг илрүүлэв.

3. ЗТХТ-ийн хоёрдогч цоорхой гажиг ЦБЭД-ын 2-р зэрэгт, ЗХХТ-ийн цоорхой ба АБЦ гажиг ЦБЭДын 1-р зэрэгт мэс ажилбар хийлгэж байна.

4. ЦБЭД-ийн зэрэгтэй харьцуулсан рентген, ангиокардиографи, 2D ба допплерт хэт авиан шинжилгээний үзүүлэлтүүд нь ЗТХТийн хоёрдогч, ЗХХТ-ийн дан цоорхой ба АБЦ гажигтай өвчтөнийг мэс ажилбарт сонгох оношлогооны гол шалгуур үзүүлэлт болох нь тогтоогдов.

Ном зүй

1. Амосов Н.М.,Бендет Я.А. Терапептические аспекты кардиохирургий. -К.:Здоровая. -1990. –с.38-42.
2. Баасанжав Н. Диагностика и показания хирургического лечения ВПС-ОАП (методические рекомендаций). Приказ министра здоровья Монголии за ¹55 от 05-16-1993 г.
3. Баасанжав Н. Оптимизация методов хирургического лечения ВПС с обогощенным легочным кровотоком. -Автореф.дисс. … докт. мед. наук. -УБ. -1994 г. -26 с.
4. Баасанжав Н.,Лхагвасүрэн З.,Бадамсэд Ц.,Содгэрэл Б. Зүрхний төрөлхийн гажиг, судасны эмгэгийг судсан дотуур оношлон эмчлэх. -УБ. -2006 он. -х.39-51.
5. Бадамцэрэн О. Өндөр уулын нөхцөлд АБЦ хэмээх ЗТГ-ийн эмнэлзүй, оношлогооны онцлог. -Анагаах ухааны дэд докторын нэг сэдэвт бүтээл. -УБ. -1990 он. -26 х.
6. Белеконь Н.А.,Кубергер Т.Б. Болезни сердца и сосудов у детей: Руководство для врачей. В 2 томах. Том-1.-М.:Медицина. -1987. -с.45-49.
7. Белеконь Н.А.,Подзолков В.П. Врожденные пороки сердца. -М.:Медицина. -1991. -с.49-62.
8. Бундан Ц.,Эрдэнэчулуун Д. Бага насны хүүхдийн ЗТГ-ийн тархалтыг судлах асуудалд. –Монголын анагаах ухаан сэтгүүл. -УБ. -1980 он. -х.47-50.
9. Бундан Ц. Зүрхний гажгийн онош зүй. -УБ. -1980 он. -х. 117-124.
10. Бураковский В.И.,Константинов Б.А. Болезни сердца у детей раннего возраста. -М.:Медицина. -1970. -с.83-91.
11. Бураковский В.И.,Бухарин В.А.,Плотникова Л.Р. Легочная гипертензия при врожденных пороках сердца. -М.:Медицина. -1975. -с.94-114.
12. Бураковский В.И.,Бухарин В.А.,Подзолков В.И и др. Врожденные пороки сердца. –В кн.: Сердечно-сосудистая хирургия -под. ред.В.И.Бураковского.,Л.А.Бокерия/. -М.: Медицина.: -1989. -с.82-88.
13. Василенко В.Х.,Фельдман С.Б.,Могилевский Э.В.Пороки сердца. -Ташкент.:медицина УзССР. -1983. -с.340-346.
14. Иваницкая М.А.Рентгенодиагностика заболеваний сердца и сосудов. -М.:Москва. -1970. –с.249-255.
15. Кишковский А.Н.,Тютин Л.А.,Есиновская Г.Н. Атлас укладок при рентгенологических исследованиях. -Ленинград.:Медицина. -1978. -с.484-489.
16. Лхагвасүрэн З.,Баасанжав Н.,Цэгээнжав Д.,Бадамсэд Ц.,Дамдинсүрэн Ц.,Содгэрэл Б.Артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуурх мэс заслын аргаар янз бүрийн бөглөгчөөр бөглөж эмчилсэн нь. “Монголын анагаах ухаан” сэтгүүл. -Улаанбаатар хот. -2006 он. -¹4(138). -х.45-48.
17. Лхагвасүрэн З., Баасанжав Н., Бадамсэд Ц. Артерийн битүүрээгүй цоргын зүрх сэтгүүрдэх ба ангиокардиографийн шинж тэмдгүүдийг судлах асуудалд. –Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. Монгол Улсад хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойд зориулав. ЭМЧ НАРЫН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ХУРААНГУЙ. -Улаанбаатар хот. -2006 он. -х.17-22.
18. Лхагвасүрэн З.,Баасанжав Н.,Бадамсэд Ц.,Дамдинсүрэн Ц.,Содгэрэл Б. Артерийн битүүрээгүй цоргыг судсан дотуурх мэс заслын микро коль ба амплатцер аргаар бөглөж эмчилсэн нь. -Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг. Монгол Улсад хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойд зориулав.
ЭМЧ НАРЫН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ХУРААНГУЙ. -Улаанбаатар хот. -2006 он. -х. 22-26.
19. Парийская Т.В.,Гикавый В.И. Врожденные пороки сердца у детей и их фармакотерапия. -Кишинев “Штиинца” -1989. -с.94-105.
20. Петросян Ю.С., Иваницкий А.В., Алекян Б.Г.,Каракосян С.В. Возможности аксиальной ангиокардиографий в уточненной диагностике врожденных пороков сердца /Грудная хирургия. -1984. -¹3. -с.34-39.
21. Мутафьян О. ВПС у детей. -Москва. -2002. -с.130-141.
22. Петросян Ю.С., Алекян Б.Г., Иваницкий А.В. Аксиальная киноангиокардиография в диагностике врожденных пороков сердца / Вестник рентгенологий и радиологий. -1984. - ¹1. -с.56-60. 1. Под редакцией Митькова В.В., Сандрикова В.А. Клиничекое руководство по ультразвуковой диагностике. М.: Видар, 1998, V том, с.46-59, с.119-128. 2. Под редакцией Митькова В.В. Эхокардиография. М.: Видар, 1999, с.105-158.
23. Углов Ф.Г., Некласов Ю.Ф., Герасин В.А. Катетеризация сердца и селективная ангиокардиография. –Л.:Медицина. -1974. - с.19-21.43-57.
24. Шагдарсүрэн Т., Загдаа С. Зүрхн ий төрөлхийн зарим гажгууд. -УБ. -1970 он. -х.78-90.
25. Шагдарсүрэн Т. Зүрхний зарим гажгууд ба тэдгээрийн онош, эмчилгээ. -УБ. -1972 он. -х.5-12.
26. Эрдэнэчулуун Д. Частота структура ВПС у детей в МНР и потребность в стационарнокардиохирургической помощи. –Автореф. дисс.канд.мед.наук. -УБ. -1990. -21с.
27. Alvarez-Tostado R.A.,Millan M.A.,Tovar L.A.,Shuchleid S.,Chousled A. Thoracoscopic clipping and ligation of patent ductus arteriosus. //Ann.Thorac.Surg.-1994. -¹3. -p.755-757.
28. Capelli H, Andrade JL, Somerville J. Classification of the site of VSD by 2D echocardiography. Am J Cardiol 1983;51:1474-1480.
29. Catherine A Walsh, Peter Wilde. Practical echocardiography. 1999. p.113-116
30. Dlessa TG, Hagan AD, Pope C, Santow L, Friedman WF. Two-dimensional echocardiographic
characteristics of double outlet right ventricle. Am J Cardiol 1979;44:1146-54.
31. Henry WL. Evaluation of older children and adults with congenital heart disease by M-mode and
cross-sectional echocardiography. In: Roberts WC, ed. Congenital Heart Disease in Adults. Philadel¬phia: FA Davis, 1979:139.Jae K.Oh, James B. Seward, Jamil Tajik.A., The echo manual. 1999, p.37-45, p.257-264.
32. Latson L.A.,Hofschire P.J.,Kugler et.al. Transcatheter closure of patent ductus arteriosus in pediatric
patients. //J.Pediatr.-1989.-115.-p.549-553.
33. Moore J.W.,George L.,Kirkpatrick S.E. et.al. Percutaneous closure of he small patent ductus arteriosus using occluding spring coils. //J.Am. Coll.Cardiol. -1994, -23, -p.759-765.
34. Lange LW, Sahn DJ, Allen HD, Goldberg SJ. Subxiphoid cross-sectional echocardiography in infants
and children with congenital heart disease. Circulation 1979;59:513-24.
35. Ludomirsky A, Huhta JC, Vick W III, Murphy DJ, Danford DA, Morrow WR. Color Doppler detection
of multiple ventricular septal defects. Circulation 1986;74:1317-1322.
36. Schapira JN, Martin RP, Fowles RE, Popp RL. Single and two-dimensional echocardiographic features of the interatrial septum in normal subjects and patients with atrial septal defect. Am J Cardiol 1979;43:816-9.
37. Soto B, Bargeron LM Jr, Diethelm E. Ventricular septal defects. Semin Roentgenol 1985;20:200-213.
38. Soto B, Becker AE, Moulaert AJ, Lie JT, Anderson RH. Classification of ventricular septal defects. Br
Heart J 1980:43:332-343.
39. Stevenson JG, Kawabori I, Dooley TL, Guntheroth WG. Diagnosis of ventricu¬lar septal defect by
pulsed Doppler echocardiography. Sensitivity, specificity and limitations. Circulation 1978;58:322-326.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1230
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК