Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2015, 17(9-2.)
НУЛИМСНЫ ЦЭГИЙН НАРИЙСАЛТЫГ ЧАЦАРГАНЫ ТОСТОЙ СЭТГҮҮРДЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )
 
ҮНДЭСЛЭЛ
Нулимсны цэгийн нарийсалт нь харьцангуй элбэг тохиолддог нүдний эмгэгийн нэг ба гол зовиур нь нулимс гоожих бөгөөд нүдний хараа болон ажил хөдөлмөр эрхлэлтэнд байнгын  сөргөөр нөлөөлдөг (1,2,4,5). Үндсэн эмчилгээний аргууд болох эмийн, сэтгүүрдэх, мэс засал эмчилгээний аргууд нь зарим тохиолдолд үр дүн багатай буюу дахилт өгдөг(2,4,6). Чацарганы тосыг анагаах ухааны практикт өргөнөөр (дотор, зүрх судас, гэмтэл) хэрэглэдэг бөгөөд нүдний клиникт хэрэглэсэн тохиолдол одоогоор байхгүй байна. Чацарганы цэвэр тосны найрлаганд аминдэмүүд болон био идэвхит бодисууд өндөр хэмжээгээр агуулагддаг нь салст бүрхүүлийн нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлдөг (3,6,7,8). 
Нулимсны цэгийн нарийсалтыг сэтгүүрдэн тэлэх эмчилгээний  аргатай, чацарганы тосыг хослуулан хэрэглэж үр дүнг судлах. 
ЗОРИЛТ
1. Нулимсны цэгийн нарийсалтыг эмчилгээний уламжлалт аргаар эмчлэн үр дүнг судлах.
2. Нулимсны цэгийн нарийсалт эмгэгийн үед сэтгүүрдэн тэлэх аргыг, чацарганы тостой хослуулан хэрэглэж эмчилгээний үр  дүнг судлах. 3. Нулимсны цэгийн нарийсалтыг эмчилгээний уламжлалт арга, чацарганы тостой хослуулан хэрэглэж эмчилсэн үр дүнг харьцуулан судлах. 
АРГА, АРГАЧЛАЛ
Санамсаргүй түүвэрлэлттэй эмнэл зүйн туршилт судалгааны аргаар, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн нүдний кабинетэд нулимсны цэгийн  нарийсалт оношоор оношлогдсон нийт 22 үйлчлүүлэгч сонгож судалгааны ажлын 
зорилго, зорилтыг танилцуулан судалгаанд хамрагдах үйлчлүүлэгчдээс зөвшөөрөл авч үйлчлүүлэгчдийн 14-г нь ердийн зондоор сэтгүүрдэж хяналтын бүлэгт, 8-г нь зориулалтын нүдний сэтгүүрийг MNS-697-98 стандартын 100%-ын цэвэр чацарганы тосоор тослон сэтгүүрдэж туршилтын бүлэгт хамруулан 2013.10.12014.3.15 хүртэлх хугацаанд судалгааны ажлыг хийсэн.
ҮР ДҮН
Судалгаанд хамрагдсан ердийн зондоор сэтгүүрдүүлсэн 14 хүний нулимс гоожих зовиур 7-14 хоногийн дараа 8 хүн ( 57.1%) багассан, нулимс гоожих нь зогссон 4 хүн (35.7%) –тэй байна. Чацарганы тостой сэтгүүрдүүлсэн 8 хүний нулимс гоожих зовиур 7-14 хоногийн дараа 7 хүн (87.5%) багассан,нулимс гоожих нь зогссон 5 хүн (62.5%)-тай байна. Судалгаанд хамрагдсан ердийн зондоор сэтгүүрдүүлсэн 14 хүний нүдний нулимсны цэг 7-14 хоногийн дараа 9 хүн ( 64.2%)-нь өргөссөн, нүдний нулимсны цэг өргөсөөгүй 5 хүн (35.7%)-тэй байна. Чацарганы тостой сэтгүүрдүүлсэн 8 хүний нүдний нулимсний цэг 7-14 хоногийн дараа 6 хүн (75%)-нь өргөссөн, нүдний нулимсны цэг өргөсөөгүй 2 хүн (25%)-тай байна. 
Судалгаанд хамрагдсан ердийн зондоор сэтгүүрдүүлсэн 14 хүнд нулимсны цэгийн нарийсал 21-30 хоногийн дараа 9 хүн буюу ( 64.2%)-тай дахилт өгсөн. Чацарганы тостой сэтгүүрдүүлсэн 8 хүнд нулимсны цэгийн нарийсал 21-30 хоногийн дараа 1 хүн буюу (12.5%)-тай дахилт өгсөн байна. Нулимсны цэгийн нарийсалтын үед чацарганы тостой сэтгүүрдэх эмчилгээ хийсний дараа   нулимс гоожих зовиур илүүтэйгээр багасаж байна. 7(87.5%) 
ДҮГНЭЛТ
Дээрх эмчилгээнээс 14 хоногийн дараа нулимсны цэг өргөссөн учир чацарганы тостой сэтгүүрдэх эмчилгээ  үр дүнтэй байна. 6(75%) Нулимсны цэгийн нарийсалтыг ердийн зондоор сэтгүүрдэх эмчилгээний дараах дахилтаас чацарганы тостой сэтгүүрдэх эмчилгээний дараах дахилт бага байна. 1(12.5%)
 

 

Ном зүй

1. Р. Нямаа, Т. Булган. Нүдний өвчин 2010 он
2. Э. Довдон Нүдний зарим өвчин 1997 он
3. А. Өлзийхутаг Чацарганы тосны анагаах увидас
4. Б.Ф. Черкунов. Болезни слезних органов 2001 он
5. Порицкий Ю. В.– щадящая технология восстановление слезоотведения при заращения носослезного протока и устья слезных канальцев 2006.
6. Xi Mingun Sun Xiaoxuan Chi Linhua The medicinal research and development of seabuckthorn china 2001
7. Geetha Suryakumar. Asheesh Gupta Medicinal and therapentic potential of seabuckthorn (Hippophae rhamnoides L) 2011
8. Larmo P. ALin J. Salminen. E. et. al. Effect of sea buckthorn berries on infections and inffammation : a double-blind randomized placebo-controlled trial. Eur. J. Clin Nutr 2007.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 365
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК