Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
“МОНОС” ДЭЭД СУРГУУЛИЙН ЭМ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ
( Судалгааны өгүүлэл )

Б.Амаржаргал1, H. Зулцэцэг 1, Л.Хүрэлбаатар1,2

“Монос” ДС1 , “Монос” Групп 2

 
Абстракт

Introduction: “Monos” pharmaceutical Institute purposed to prepare pharmacist by international pharmacist
curriculum based on “The seven star pharmacist”
Goal: The aim of Pharmaceutical education, scientific research and studies of “Monos” Institute is according
to the classification defining rules of Mongolian higher educational some estimation.
Materials and Methods: The study has been completed by procedure report of 2010-2012, annual statistic
report dedicated to Minister of Education Science and Culture on Microsoft Excel.
Results: Monos” Institute Pharmacy faculty have graduated 571 pharmacists 43 pharmacy technicians
and 46 master of pharmacy so far since our pharmaceutical Institute was established. All of the alumni take
the nationwide pharmacy license examination with succesful and now 97% of them are currently employed
according to their professions. 80% of our graduators work for drug supply organizations and the rest of
them work for pharmacies. Bachelor and Master degree candidates are totally 622. We have renewed
our pharmaceutical 5 year bachelor degree curriculum 5 times since 2000. “Monos” pharmaceutical
Institute’s 5 year bachelor pharmacist curriculum purposed to prepare “The seven star pharmacist” based
on international pharmacist curriculum is 5 year academic subjects and basic, professional, and specialized
study with 175 credits. Our scientists and lecturers published 900 studies, researches by the result of it we
developed 22 standards, 3 products were patented, 15 products got certification of State Registration and
20 percents of the articles were published in foreign journals. It estimates our advancement.
Conclusions: 1“Monos” Institute created the training-science-manufacturing environment during its
development and provided to ensure the control of estimation, accreditation of institutes and colleges 2.
Further adjusting Professional standard of Mongolian pharmacists, renewing the educational curriculum,
cooperating the universities and institutes prepare pharmacists therefore we would be able prepare core
curriculum for the pharmacist.
 

Удиртгал : Даяаршлын нийгмийн өнөө үед дэлхийн эрүүлийг хамгаалах салбарын бүх мэргэжилтэн түүний дотор эм зүйчид нь олон улсын эрүүлийг хамгаалахын бодлогыг дэмжин, хэрэгжүүлэхэд эн чацуу бэлтгэгдсэн байх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна . Сүүлийн үед олон улсын Эм Зүйчдийн холбооны уулзалт, хурлуудын тунхаг бичгүүдэд “Эм зүйчийн өв тэгш дүр төрх”, “Эм зүйч нь дээд боловсролтой байхын зэрэгцээ ажил мэргэжилдээ өр нимгэн хандах ”, “Одоо ажиллаж байгаа өнөө үеийн эмзүйч хүн ирээдүйн эм зүйчийн шаардлагад бүрэн дасан зохицох” гэсэн гурван үндсэн асуудлыг цохон тэмдэглэж, эмэнд суурилан , эм рүү чиглэсэн эм зүйн сургалтын бодлогыг эмнэл зүйд суурилсан , хүн рүү чиглэсэн бодлоготой хөгжүүлж байна. Олон улсын эм зүйчийн өв тэгш дүр төрх гэдэг нь эм зүйч нь өвчтөнийг асран хамгаалан тордогч, шийдвэр гаргагч, эмч, өвчтөн хоёрын харилцааны төв, манлайлан удирдагч, зохион байгуулагч, тасралтгүй суралцагч, заах арга зүйч мөн гэсэн үндсэн 7 шинж чанар юм. Ирээдүйн эм зүйчийн өргөн цар хүрээтэй мэргэжлийн ажиллах гол ажлын байр нь эмийн сан, эмнэлэг байх болно гэж олон улсын эм зүйчдийн холбооны эрдэмтэд таамаглан , дэлхийн бүх улс оронд эм зүйн дээд сургуулиуд нь эм зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрт төгсөлтийн өмнөх ба төгсөлтийн дараах, мэргэшүүлэх сургалтын чиглэлээр шинэ өөрчлөлт оруулж эхлээд байна [1,7]. Иймд “Монос ” дээд сургуулийн эрхэм зорилгыг 2010 онд “Даяаршлын үйл явц, монгол орны хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчдийг тасралтгүй сургалтаар хөгжүүлэн, тэдний амьдралын чанарыг сайжруулагч, сургалт – эрдэм судалгаа – үйлдвэрлэл хосолсон сургууль байна.” гэж тов ьёолсон юм . Энэ эрхэм зорилгын хүрээнд, страт еги төлөвлөгөөг шинэчлэн, сургалтын чанар сайжруулах , баг шийн хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримтуудыг боловсруулж хэрэгжүүлсэн учир Монос ДС-ийн эм зүйн боловсрол хэрхэн хөгжиж, ямар үр дүнд хүрсэн , цаашид хөгжлийн ямар зорилтыг хэрэгжүүлэх вэ? гэсэн асуудлыг судлах нь сонирхотой , чухал байв . Зорилго : Иймд бид “Монос ” ДС-ийн эм зүйн боловсролын сургалт , эрдэм судалгааны үйл ажиллагааг Монголын дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын зарим үзүүлэлтээр судлах зорилго тав ьсан юм . Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба боловсруулалт : Судалгааг Монос Дээд Сургуулийн 2010-2012 оны хичээлийн жилүүдийн үйл ажиллагааны тайлан , БСШУЯ-д зориулан боловсруулдаг жил бүрийн статисти кийн мэдээ , атт естат члалын тайланг ашиглан , тоон судалгааны анхдагч мэдээллийг Microsoft Excel программд оруулан боловсруулалтыг хийв[2,3,4]. Үр дүн, хэлцэмж : Монос ДС нь олон улсын эм зүйн боловсролын шаардлага, хэрэгцээг хангах үүднээс сургуулийн хууль, эрх зүйн орчинг сайжруулан, сургуулийн бүтэц, сургалтын зохион байгуулалтын талаар шинэчлэлт, дэвшлийг баримтлан, багш, оюутны хөгжлийг ирсэн байна.


“Монос” дээд сургууль нь эм зүйн ба калаврын ба магистрын түвшний сургалт, эм найруулагчийн дипломы сургалтуудыг эрхлэн явуулж байна (1-р хүснэгт). Монгол улсын эм зүйч бэлтгэдэг дээд сургуулиуд олон улсын эм зүйн боловсролын сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрүүдийг өөрчлөн шинэчилсээр ирсэн төдийгүй мэргэжлийн стандартыг боловсруулсан байна . Монос ДС нь 2000 оноос хойш эм зүйч мэргэжлийн бакалаврын зэрэг олгох 5 жилийн сургалтын төлөвлөгөөг нийт 4 удаа нэмэлт засвар хийж сайжруулжээ. 2010-2011 оны хичээлийн жилд шинэчлэн боловсруулсан “Монос” ДС-ийн эм зүйч мэргэжлийн сургалтын төлөвлөгөө нь олон улсын эм зүйн боловсролын гол зарчим болох эмнэл зүйд суурилан , хүн рүү чиглэсэн бодлогыг баримталсан, ерөнхий суурь, мэргэжлийн болон мэргэшүүлэх, сонгон суралцах хичээлүүдийн болон ур чадваржуулах дадлагын нийт 175 баг ц цагийн хөтөлбөрөөс бүтсэн байна . Эм зүйч мэргэжлийн ба калаврын түвшний стандарт шинээр 2012 онд батлагдсанаар үүнд нийцүүлэн сургалтын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө зохих өөрчлөлт хийх ажил эхлээд байна. Эм зүйч мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг байнга шинэчлэн сайжруулж өөрчилсөөр ирсэн нь орчин үеийн даяаршлын чиг хандлагатай хөл нийлүүлэн, олон улсын эм зүйчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц эм зүйч төдийгүй хүн ардын эрүүл мэндийн төлөө зөв тэгш, хүмүүжилтэй бие хүн бэлтгэхийн төлөө чиглэгдсэнийг харуулж байна.

“Монос” дээд сургуульд 2012 оны байдлаар 30 гаруй магистрант, 580 гаруй ба калаврын, 40 гаруй дипломын түвшний оюутан өдрийн ээлжээр суралцдаг нь манай улсын энэхүү мэргэжлээр суралцагсдын дунд ихээхэн хувийг эзэлж байна. Тус сургуул ь нь 8 удаагийн төгсөлтөөр Эм зүйч 571, Эм найруулагч 43, Эм зүйн ухааны магистр 46 нийт 660 мэргэжилтэн бэлтгэжээ (Зураг 1). Төгсөгчид нь монгол улсын эм барих эрхийн зөвшөөрлийн шалгалтыг жил бүр амжилттай өгч, одоо 97% нь уг мэргэжлээрээ, үүний дийлэнхи 80 % орчим нь эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад ажилладаг нь судалгааны дүн харуулж байна (Зураг 2). Figure 1. Number of graduates Monos institute per year Эм зүйн салбарын хүний нөөцийн тухай олон улсын эм зүйчдийн нийгэмлэгүүдийн холбооны 2012 оны тоон мэдээгээр дэлхийн хэмжээнд дунджаар нийт эм зүйчдийн 55% - эмийн сан, 18%- эмнэлэг , 10%-эмийн үйлдвэр, 5%- эрдэм судалгаа , боловсролын байгууллага , 5%- төрийн болон зохи цуулаг ч байгууллагад ажилладаг байна гэсэн судалгаа гар чээ[5,6] . Харин европын холбооны улсуудын хувьд ихэнхи (70%) нь нийтийн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад ажилладаг [6] нь манай төгсөг чдийн ажиллаж буй ажлын байрны хувьтай адил байв . Азийн бүс нутгийн хувьд эм зүйчдийн 40 гаруй хувь нь эмийн санд, мөн 40 орчим хувь нь эмийн үйлдвэрт ажилладаг нь манай төгсөг чдөөс ялгаатай байна .

Figure 2.Pharmacist distribution(%) by employment area /Monos institute’s graduates 2005-2012/

Монос ДС нь оюутны хөгжлийг зөвхөн эм зүйч мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагыг биелүүлэхэд чиглүүлсэн төдийгүй тэдгээрийг нийгмийн харилцаанд зөв хүн болгон бэлдэх зорилгоор сүүлийн 3 жилийн байдлаар олон нийт, нийгмийн хариуцлагын төрөл бүрийн арга хэмжээг Figure 2.Pharmacist distribution(%) by employment area /Monos institute’s graduates 2005-2012/ шаталсан хэлбэрээр авч хэрэгжүүлж, оюутны үйлчилгээ, тэтгэлэгт 170.0 гауй сая төг зарцуулсан байна . Цаашид эм зүйч мэргэжлийн боловсрол олгохдоо бидний баримталбал зохих нийтлэг зүйл нь оюутнууд өөрөө (багшлах цагаар бус) мэдлэгийг олж авах оюутан төвтэй сургалтын арга юм. Ингэснээрээ оюутан хүн өөрөө сургалтын явцын идэвхтэй оролцогч болж чадна. Энэ зорилтод хүрэх чухал арга зам нь асуудлыг шийдэх (асуудалд суурилсан сургалт), дүрд хувилах сургалтын аргыг ашиглан эргэцүүлэн бодох дадал, ур чадварыг хөгжүүлэх явдал бөгөөд, сургалтын технологиор олж авсан мэдлэгийг хаана ч, хэдийд ч цаг тухайд нь (шаардлагатай үед нь) ашиглах чадвар, хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй юм . Монос ДС-ийн баг шлах хүний нөөцийг сайжруулж , академич 1, дэд профессор 3, доктор 7-д хүрч, нийт баг ш нарын дунд эрдмийн зэрэг, цолтой баг шийн эзлэх хувийн жин 23.5% болсон байна. Энэ нь сүүлийн 2 жилийн хугацаанд удирдах зөвлөлийн зүгээс эм зүйч мэргэжилтэнг бэлтгэх багшлах хүний нөөцийг ОХУ,БНСУ , Чех, АНУ-д бэлтгэгдсэн эх орныхоо эрүүл мэндийн салбарт эмчилгээний шинэ эмүүдийн олон стандарт, технологийг нэвтрүүлж буй эм зүйч, фитохимич, биотехнологич, химич, их эмч мэргэжил бүхий эрдмийн зэрэг цолтой мэргэжилтнүүдээр бүрдүүлсэнтэй хобоотой юм . Монос ДС- нь гадаад харилцааг өргөжүүлэн үүгээр дамжуулан багш ба оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Энэ хүрээнд бид 2010 онд ОХУ- ын Буриадын Их Сургуулийн эм зүйн салбар, Санкт- Петрбург хотын Хими Эм Зүйн Академи, БНСУ-ын Солонгосын Олон Улсын Их Сургуулийн Эм Зүйн Инженерийн салбар, ХБНГУ-ын Дюселдорф хотын Хайнрих Хайны Их Сургуулийн Эм Зүйн биологи, биотехнологийн сургууль, Австрийн Грацийн Их Сургуулийн Эм Зүйн салбартай хамтын ажиллагааг өргөжүүлэн төгсөлтийн дараах богино хугацааны сургалтуудыг дээрхи сургуулийн проф. Карева Н.Н., Brantner А, Prockish P зэрэг эрдэмтэдтэй хамтран зохион байгуулсан байна . Мөн БНХАУ, Япон, Солонгос, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудад залуу багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, мэргэжил боловсролоо дээшлүүлэн суралцаж байна. Монос ДС-ийн онцлог нь оюутан эзэмшсэн мэдлэгээ, чадваржуулах хандлагыг зөв суурьшуулан, судалгаа шинжилгээ хийх боломж бүрдсэн “Монос” Фарм ХХК-эмийн үйлдвэр, “Монос” Эм Судлалын хүрээлэн, “Монос-Улаанбаатар” эмийн сангийн сүлжээ, эм ханган нийлүүлэх бөөний төв, орчин үеийн шаардлага хангасан агуулах, хамтран ажиллагч гадаадын эмийн пүүсүүд, эмийн ургамлыг тармилжуулах ботаникийн цэцэрлэг зэрэг дадлагын түшиц газруудыг үүсгэн байгуулаг ч нь бэхжүүлэн хөгжүүлсэнд оршино. Анхны магадлан итгэмжлэлийн үетэй харьцуулахад хичээлийн байрны талбай 1.4, үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, дүрмийн сан 6, нийт хөрөнгө 7 дахин нэмэгдсэн байна. Ээлжийн ашиглалтын коэффицент 1.0 хүрч , сүүлийн 2 жилийн хугацаанд сургуулийн хөрөнгө оруулалтыг 800.0 гаруй сая.төг болгон дэмжсэнээр сургуулийн шинэ байр барьж, лаборатори тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулсан нь үр өгөөж өгч байна . Ажлын арга барилыг сайжруулахын тулд сүүлийн 3 жилд мэдээллийн технологийн хөгжлийг дэмжин, орчин үеийн дээд сургуулийн хэрэгцээ, шаардлагыг хангасан UNIFACE, LiB4U программ хангамжийг нэвтрүүлэн үйл ажиллагаанд ашиглан, сургуулийн компьютерийн хангамж үйлчилгээнд 49.0 сая.төг, номын сангийн тохижилт , ном хангамжинд 90.0 орчим сая.төг зарцуулсан байна. “Монос” дээд сургуулийн багш судлаачдийн эрдэм судалгааны бүтээлийн хөгжлийг судалж үзвэл бүтээл нь жилээс жилд өсөн дэвжиж байгаа нь харагдаж байна /Зураг 24/

Figure 3. Number of published scientific articles by type /2007-2012/

Зураг 3-аас үзвэл эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны тайлан, санал зөвлөмж, нэг сэдэвт зохиол, төсөл, нийтлэл зэрэг янз бүрийн хэлбэрээр нийтийн хүртээл болгон ашиглаж байна. Тус сургуулийн багш нарын ном, эрдэм шинжилгээний өгүүлэл , хураангуй олон улсын хэмжээнд хэвлэгдэж , хуралд хэлэл цэгдсэн , багш нарын бүтээлээс гадны судлаа чид ишлэл авсан байдал (Жнь: дэд проф, доктор Н.Мөнхжаргал , Б.Амаржаргал нарын бүтээлээс тус тус 4-5 удаа ), ОХУ-д 2 бүтээгдэхүүнийг бүртгүүлсэн (проф Л.Хүрэлбаатарын дархлал хамгаалах , бөөр хамгаалах үйлдэлтэй ургамлын гаралтай бүтээгдэхүүн ) зэргээс харахад тухайн шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, үнэлэгдэн хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэж байна. Монос Дээд сургуулийн эрдэмтэн баг ш нар 900 орчим эрдмийн бүтээл туурвин эрдэм судалгааны ажлын үр дүнгээр 22 стандарт боловсруулж, 3 бүтээлд патент, 15 бүтээгдэхүүн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд нийт эрдэм судлалын бүтээлийн 20% орчим нь гадаадад хэвлэгдсэн нь мэдэгдэхүй ц ахиц дэв шилтэй байна .

Иймд бид дээрхи шинжүүдийг агуулсан эм зүйч бэлтгэхийн тулд:

1. Б агшлах хүний нөөцийн хөгжлийг дэмжих, үүнд судалгааны ажлыг сурган заах ажилтай зэрэгцүүлэн хийх нөхцөл, бололцоог сайжруулан эрдмийн зэрэг, цолтой багшийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хэлний боловсролыг дээшлүүлэх , багш бүр шавь нэг бүрийг хөгжүүлэх , ур чадвар , бүтээмж, гүйцэтгэл дээр үндэслэн урам шуулах замаар багшийн хөгжлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох

2. Сурал цагч оюутны хөгжлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх

3. Сурал цах орчны хангамж , хүрэл цээг үргэлжүүлэн сайжруулах

4. Сургуулийн үйл ажиллагааны чанарт олон улсын боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх зорилтууд тулгар ч байна .

Дүгнэлт :

1. “Монос” ДС нь хөгжлийн явцад сургалт, эрдэм судалгаа , үйлдвэрлэлийн нэгдлийг бүрдүүлж, их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн ахиц дэвшлийн шаардлага, хяналтын үзүүлэлтүүдийг ханган үйл ажиллагаа явуулж байна.

2. Цаа шид монгол улсын эм зүйч мэргэжлийн стандартад нийцүүлэн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн, ижил мэрэгжилтэн бэлтгэдэг бусад их, дээд сургуулиудтай хамтран сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулан , эм зүйч мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна.

 

 

Ном зүй

Ном зүй:
1. Амаржаргал Б, Хүрэлбаатар Л. “Монос ” Дээд Сургуулийн эм зүйн салбарын хөгжлийн чиг хандлага , “Эм зүйн шинжлэх ухааны хөгжил дэв шил-50”. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл , УБ 2011, х. 114-117
2. “Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам” Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2010 оны 01 сарын 21-ны өдрийн 26 тоот тушаал, УБ 2010
3. Зулцэцэг Н, “Монос ” Дээд Сургуулийн оюутны албаны ахисан шатны магадлан итгэмжлэлийн тайлан , УБ, 2012
4. “Монос ” дээд сургуулийн атт естат члалын илтгэх хуудас . УБ, 2012, х 128
5. Белогурова В.А, Новый стандарт по специальности “Фармация”: Пробл емы и пути решения, Журнал Фармация, 2012, ¹8, с 44-46
6. FIP Global Pharmacy Workforce Reports 2012- http://www.fip.org/static/fipeducation/2012/FIPWorkforce- Report-2012/?page=hr2012#/0
7. “The role of the pharmacist in the health care system”, Report of a third WHO consultative group on the role of pharmacist, Vancouver, Canada, 1997.p3-5
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Амаржаргал


Нийтлэлийн нээгдсэн тоо: 575
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК