Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
АЛТАНГАГНУУР (RHODIOLA ROSEA L.) -ЫГ УРГАЛ ЭРХТНЭЭР ХЭЭРИЙН БҮСЭД НУТАГШУУЛАН ТАРИМАЛЖУУЛСАН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Г.Гантогтох, Н.Орхон, Л.Лхагва, Л.Хүрэлбаатар

Эм судлалын хүрээлэн

 
Абстракт

   Background: Rhodiola rosea L. root has used in Western and Eastern countries medical practice widely for medicine raw material purpose. Roseroot grows in the high mountains very rarity. In Mongolia this plant distribute in Khuvsgul, Khentii, Khangai, Uliastai, Khankhukhii, Mongol Daguur (Western), Khovd, (Kharkhiraa), Mongol Altai, Ikh, Baga Bogd (from west longituide 88000 to east side until 110000, and from north latitude 45000), and Dundad Khalkh (Bichigt Dulaan Khad) etc. Dig up the root to use it therefore the ground does not reconstruct or grow by itself. Less thrift, no reserves to use and rare greenery.
Goals: The aim of this study was protects its gene bank and preserve the natural resource to doing practice of rehabilitation therefore chance reserve and could supply raw materials for producing medicine as many as possible in factory.
Materials and Methods: The source material of the Rhodiola rosea L was collected from the Khankh sum of Khuvsgul province. Plantation procedure was done according to planting method of Erdenejav etc (1986), the analysis of kinetics of plant was studied method Ts.Jamsran (1984), was availability of naturalize planting was studied method
of R.A.Karpisinova (1985).The seeds were seeded in 40-45 cm between the row, 20-25 cm between the plants and 3.5-4.5 cm depth in the soil.
Results: In the first year for naturalizing field plantlet the Rhodiola roea L. roots wild intergowth 85-90%,during the first growing stage it was regular and the hidden browse set for 1 greenery 4-6 pieces in the roots mouth and end of the September it becomes visible in the ground.For the 2 year old Rhodiola rosea L. hidden browse during Y/10 stage the first young browse is coming up and greenery growing process is good, it’s height is 30-45 cm and in the main grasp graft’s on the top formed flower stuff, becoming fruitage and growing process become active. In the roots mouth restructuring browse is developed. The 3 year old Rhodiola rosea L. regrowth browse is good, root system become strong and developed also flowered and starting to give its seed. Roots system become strong and greenery grown 50-55 cm high. Rhodiola rosea L. is resistible to the cold and looking at the laboratory intergrowth seed picked from the 3 year old greenery is was 42-48%. Rhodiola rosea L. which we are planting can be use planted in the Mongolian
Steppe zone. Planted 3 years old of biology active cells of root for plant’s salidroside content is 0.25%.
Key words: raw material, regrowth

Удиртгал: Алтангагнуур (Ягаан мүгэз)-ийн үндсийг Өрнийн болон Дорнын анагаах ухааны практикт эмийн түүхий эдийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Алтангагнуур нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Улиастай, Ханхөхий, Монгол Дагуур (Баруун), Ховд (Хархираа), Монгол-Алтай, Их, Бага Богд, Дундад Халх (Бичигт, Дулаан хад) (баруун уртрагийн 88000-аас зүүн тийш 110000 хүртэл, хойд өргөрөгийн 45000 –аас хойш) зэрэг өндөр уулын тагийн бүслүүрт маш сийрэг ургадаг. Арви бага, ашиглах нөөцгүй,ухаж авсан газраа байгалийнхаа аясаар сэргэн ургадаггүй, улаан номонд орсон ховор ургамал юм.

Зорилго: Монгол орны ховор, гоц ашигт эмийн ургамлын генофондыг хадгалах, байгалиа хамгаалах, уг ургамлыг хэрэглэн эм бэлдмэл хийдэг эмийн үйлдвэрүүдийн шаардлагатай түүхий эдийн хэрэгцээг өөрийн орны цэвэр хөрсөнд тарьсан, залуу биологийн идэвхит бодис өндөртэй эмийн түүхий эдээр хангах үүднээс тарималжуулах
зорилго тавин ажиллаж байна.

Судалгааны материал, арга зүй: Тарих эх материалыг анх Хөвсгөл аймгийн Ханх сумын нутгаас авч судалгаанд ашигласан бөгөөд одоо тарих эх материалын нөөцтэй болоод байна.Ургамал тарималжуулах ерөнхий арга зүй Эрдэнэжав ба бусад (1986), үзэгдэл зүйн ажиглалтыг Ц.Жамсран (1984), нутагшин тарималжих боломжийг судлах Р.А.Карписинова (1985) арга зүйн дагуу хийж гүйцэтгэлээ. Тарималжуулах туршилт судалгааны ажлыг Эм судлалын хүрээлэнгийн Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн талбайд 2005 оноос хойш өнөөг хүртэл явуулж байна. Ургамлын хөгжлийн үе шатууд бүрэн явагдаж дууссан үед 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр ба хавар ургамлын шүүс хөдлөхөөс өмнө үндэс, үндэслэг ишийш авч бэлтгэнэ. Үндсийг түүн дээр байгаа нахианы тоо, үндэсний байдлаас хамааран /нэг тарих хэсэгт 3-4 ширхэг нахиа байхаар/ хувааж
бэлтгэнэ. Эх материалыг марганцын 10%-ийн уусмалд хийж 2-3 хором ариутгана. Сэргэлтийн нахиа бүхий үндэсний хэсгийг урьдчилан бэлтгэсэн талбайд мөр хооронд  40-45 см, ургамал хооронд 20-25 см зайтай суулган тарина. Алтан гагнуурын үндсийг хуваан тарьж байгааг 1, 2-р зурагт үзүүлэв.

      Figure 2. Shown planting to divideroots of Rhodiola rosea L.

Үр дүн: Нутагшуулан тарималжуулж буй эхний жилдээ Алтангагнуурын үндэсний хээрийн соёололт 85-90%, ургалтын хугацаанд ургал эрхтний өсөлт 15-20 см өндөр, ичмэл нахиа үндэсний хүзүүнд нэг ургамалд 2-4 ширхэгээр сууж боловсорч улмаар 9-р сарын эхээр газрын дээд хэсэг хагдран ургамал тайван байдалд орж байна. Эхний болон 2, 3, 4 дэх жилийн сэргэн ургалтыг 3, 4, 5, 6 - аар зурагт харуулав.


2 настай ичмэл нахианаас 5-р сарын 10-ны үед газрын гадаргууд анхны шинэ залуу навч урган гарч жигдрэн ургал эрхтний өсөлт сайн, ургамлын өндөр 30-45 см, гол ишний найлзуурын оройд цэцгийн бундуй үүсч цэцэглэн үр жимс боловсорч, үржлийн эрхтний хөгжил эрчимтэй явагдаж байна. Үндэсний хүзүүнд сэргэлтийн нахиа нэг багцад 4-6 ширхэгээр үүсч боловсорлоо.

3 дахь жилдээ ургамлын үндэсний систем хүчирхэгжин хөгжиснөөр сэргэлтийн нахианаас найлзуур газрын гадаргууд цухуйх ба энэ үед найлзуурын оройд цэцгийн бундуй үүсч гардаг. Найлзуур өсөхийн хэрээр гол ишний навчны завсар зайдам үүсэж иш уртсан түүний оройд баг цэцгийн бундуй хөгжиж цэцэглэж улмаар үр жимсээ өгдөг.
З дахь жилийн ургалтын хугацааны төгсгөлд уг ургамлын газрын дээд болон доод хэсгийн өсөлт хөгжил эрчимтэй явагдсан байх бөгөөд ургамлын өндөр 50-55 см, үндэсний жин нойтноор 550 - 830 гр жинтэй болсон байдаг. Хүйтэн тэсвэрлэх чадвар сайтай, мөн 3 настай ургамлаас хурааж авсан үрийн лабораторийн соёололтыг үзэхэд 42-48%-ийн амьдрамжтай байлаа. 4 дэх жилийн сэргэн ургалт, цэцэглэлтийн байдлыг болон. 4 настай нэг ургамлын үндэсний нойтон жинг (зураг 7, 8) үзүүлэв.

4 дэх жилдээ өсөлт хөгжилт илүү идэвхтэй явагдаж ургамлын өндөр 55-60 см, үндэсний нойтон жин 1250-1860 г болж байна. Анх тарьсан 3-4 ширхэг сэргэлтийн нахиа бүхий тарих эх материал нь 64-72 ширхэг нахиа агуулсан том үндэстэй ургамал болж орчиндоо дасан зохицож ургаж буй нь ажиглагдлаа. 2009-2011 оны ургалтын хугацааны ургамлын өндөр, ургамлын бүрхэц, найлзуурын тоог 9-р зурагт харуулалаа.

Өвслөг ургамал нутагшин тарималжих боломжийг Р.А.Карписинова (1984)-ийн үнэлгээгээр 5-8 балл ирээдүй бага, 9-11 балл ирээдүйтэй, 12-15 балл маш ирээдүйтэй гэж үнэлдэг. Бидний судалгааны явцад Алтангагнуур нь 13 баллаар маш ирээдүйтэй гэсэн үнэлгээтэйгээр хээрийн бүсийн аль ч хэсэгт тариалан ургуулах боломжтойг тогтоолоо. Монгол улсын MNS 0949:2006 стандартад салидрозидын агууламж 0,1%-ээс багагүй, хандлагдах бодисын хэмжээ 20%-аас багагүй гэж заасан байдаг. Тарималжуулсан 3 настай ургамлын үндсэнд биологийн идэвхт бодис салидрозидын агууламж 0,25%, хандлагдах бодисын хэмжээ 25,2% байна. Энэ нь эмийн түүхий эдэд хэрэглэх боломжтойг харуулж байна.

Дүгнэлт:
1. А лтангагнуурын ичмэл нахианы сэргэлт, ургал эрхтний өсөлт сайн, 3 дахь жилээс цэцэглэж үрлэн үр жимс нь боловсрох бөгөөд хүйтэн тэсвэрлэх чадвар сайтай зэрэг нь тухайн орчинд дасан зохицож тарималжиж буйг харуулж байна.
2. Т арималжуулсан 3 настай Алтангагнуурын үндсэнд биологийн идэвхт бодис салидрозидын агууламж 0.25%, хандлагдах бодисын хэмжээ 25,2% байгаа нь Монгол улсын MNS 0949:2006 стандартын шаардлага хангаж байгаа учир эмийн түүхий эдэд хэрэглэх боломжтой.

3. А лтангагнуурыг нутагшуулан тарималжуулснаар уг ургамлын генофондыг хамгаалах, байгалийн нөөцийг хэвээр хадгалах нөхөн сэргээх, мөн үйлдвэрт шаардлагатай эмийн түүхий эдийг өөрийн орны хөрсөнд тарьсан ургамлаар хангах боломж бүрдлээ.

 

Ном зүй

Ном зүй:
1. У.Лигаа, Б.Даваасүрэн, Н.Нинжил, Монгол орны эмийн ургамлыг өрнө болон дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ. 2006 он. х.248-252.
2. В .И.Грубов, Монголын гуурст ургамал таних бичиг. УБ. 2008 он. х.160-162.
3. Ж .Батхүү, Ч.Санчир, Сузуки Цутоми, Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах. УБ. 2006 он. х 90-95.
4. “Current situation and future trends of drug research and development from natural sources” International scientific conference. Abstracts.Ulaanbaatar. 2010. p.129.
5. Medicinal Plant and Natural Product Research Traditional and modern Aspects, International Symposium. Abstract. Ulaanbaatar. 2012. p. 30-31.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн ухааны доктор Б.Дэнсмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1214
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК