Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
ХОРТ ХАВДРЫН ЗАРИМ ТӨРЛИЙН ЭСИЙН ҮРЖИЛД ЭЛЛИПИН БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
( Судалгааны өгүүлэл )

Л.Хүрэлбаатар1, О.Одгэрэл2, Ц.Оюунсүрэн2, П.Эрдэнэбаатар2,
Г.Номинтуяа2, Ж.Тэмүүжин2

1Монос группийн Эм судлалын хүрээлэн
2ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори

 
Абстракт

 Introduction׃ The Ellipin, prepared from bovine liver is a newly developed anticancer agent containing several important fatty acids.
Goal: To investigate effects of Ellipin to proliferation assay of hepatic cancer cell function.

Materials and Methods: This study was conducted in the Laboratory of Molecular Biology, Institute of Biology, MAS, The Ellipin was developed in the Drug Research Institute of Monos group.HepG2, HCC, 23132/87, MDCK, cells lines and the primary liver cancer cells (PCC) were used for proliferation assay.
Results: The results of proliferation assay showed that the ellipin decreased the proliferation activity of HepG2 and PCC cells depending on concentrations: in 50μg/ml 2-3 times, 250 μg/ml fully stopped cells divisions.
Conclusions: Our results showed that the Ellipin suppresses HepG2 cancer cell proliferation
Key words: Ellipin, HepG2, cell lines, cell proliferation. Figures 4, References 4

 

Үндэслэл: Эллипин нь үхрийн элгийг биотехнологийн аргаар боловсруулж ферментжүүлж гаргаж авсан бэлдмэл юм. Түүний найрлагад биологийн өндөр идэвх бүхий тосны чөлөөт хүчлүүд агуулагддаг. Бидний хийсэн судалгаанаас үзэхэд [1, 2] эллипин бэлдмэл нь in vitro орчинд J62, Raji, Hela, K582 зэрэг хавдрын шугаман эсүүдийн ургалтыг зогсоох үйлдэлтэй, in vivo орчинд цагаан хулгананд оруулсан U14 умайн хүзүүний хавдрыг багасгах, ургалтыг бууруулах, мөн түүний арьсны S37 саркома хавдрын эсийн ургалтыг дарангуйлах, хавдрын эсийн үржлийн талбайг нэмэгдүүлэх, судасжилтыг бууруулах зэрэг нөлөөтэй байв. Харин энэхүү судалгааны зорилго нь элэгний хорт хавдрын эсийн үржилд эллипин бэлдмэлийг үзүүлэх нөлөөг судлахад оршино.

Материал, арга зүй: Элэгний хавдрын HepG2, ходоодны хавдрын 23132/87, нохойн бөөрний
MDCK, нийт 3 төрлийн шугаман эс болон ШУА- ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид гарган авсан элэгний хавдрын анхдагч эсийн өсгөвөр (PCC) ашиглаж уг судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд Монос Эм судлалын хүрээлэнд бэлдсэн эллипиний бэлдмэл ашиглав.Эсийн in vitrо өсгөврийг нийтлэг арга зүйн дагуу
хийж [3] ашиглалаа. Эллипин бэлдмэлийг 25μg/ml, 50μg/ml, 250μg/ml, 500 μg/ml тус тус байхаар тооцон эсийн өсгөврийн RPMI-1640 тэжээлийн орчинд уусгаж эсэд үйлчлүүлэн 5% CO2, 37’’С-д 24-48 цаг өсгөвөрлөв. Эсийн үржин олшролын судлагааг ургаж буй эсийн тоог гаргах [4] аргаар хийв. Эллипиний төрөл бүрийн конце нтраци бүхий тэжээлийн орчинд ургасан эсээс суспенз бэлдэн дээж авч Неубауер Тухайлбал: нэгдүгээр зургаас үзэхэд (Зураг 1) 50μg/ml эллипин элэгний хорт хавдрын эсийн тоог
Зураг 3. Эллипин бүхий тэжээлийн орчин дахь ходоодны хавдрын 23132/87 эсийн үржлийн хэмжээ (Neubauer) камерын тусламжтай эсийн тоог тоолж, тооцоог гаргав.
Үр дүн, хэлцэл: Хүний элэгний хавдрын HepG2, ходоодны хавдрын 23132/87, нохойн бөөрний MDCK шугаман эсүүд болон элэгний хавдрын анхдагч эсийн өсгөврийг (PCC) 72 цагийн турш эллипин бүхий тэжээлийн орчинд ургуулан эсийн тоог тооцоолж гаргахад нэгж талбайд ургасан HepG2 эсийн тоо эллипин бэлдмэлийн концентрациас
хамааран буурч байсан нь ажиглагдав.

Тухайлбал: нэгдүгээр зургаас үзэхэд (Зураг 1) 50μg/ml эллипин элэгний хорт хавдрын эсийн тоог хяналтын эстэй харьцуулахад 2-3 дахин багасгаж, улмаар 250μg/ml болоход эсийн хуваагдлыг бүрэн дарангуйлж байв.

Хоёрдугаар зургаас үзэхэд элэгний хавдрын анхдагч (PCC) эсийн өсгөврийг мөн 72 цагийн турш эллипин бүхий тэжээлт орчинд ургуулахад нэгж талбайд
ургасан эсийн тоо мөн HepG2 эсийнхтэй адил адил эллипин бэлдмэлийн конце нтрациас хамааран эрс буурч байна. Эллипиний 50 μg/ml концентраци
бүхий тэжээлт орчинд элэгний хорт хавдрын эсийн тоог хяналтын эстэй харьцуулахад мөн л 2-3 дахин багасгаж байна. Ялангуяа эллипиний тэжээлт орчин дахь хэмжээ 250 μg/ml болоход элэгний хорт хавдрын эсийн хуваагдлыг бүрэн дарангуйлж байв. Харин 3,4 дүгээр зургаас үзэхэд ходоодны хавдрын 23132/87 болон бөөрний хавдрын MDCK эсүүдийн хуваагдалд эллипиний нөлөө элэгний хавдрын эсүүдтэй харьцуулахад нилээд сул, бага байв. Дээрх дурдсан судалгааны үр дүнг үндэслэн эллипин бэлдмэл нь элэгний хавдрын эсүүдийн олшролт, үржилийг сонгомолоор дарангуйлах үйлчилгээтэй гэж үзэв.

Ном зүй

Ном зүй:
1. Khurelbaatar.L, Hayashi K., Zhu L.,Li L. Biological activity of new anticancer drug “Ellipin”. International Scientific conference Current situation and future trends of drug research and development from natural sources. 2010; p.27
2. Basic Techniques for Mammalian Cell, Current Protocols in Cell Biology. 1998;1.1.1-1.1.10
3. R.J.Gillies, N.Didier, M.Denton. Determination of cell number in monolayer cultures. Analytical Biochemistry, Volume 159, Issue 1, 15 November 1986, Pages 109-113.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : доктор, дэд профессор Б.Амаржаргал


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 810
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК