Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
ЭМЧ ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖЛЫН ОНЦЛОГ БА ЁС ЗҮЙН ХАРИЛЦАА, ХАНДЛАГЫН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Б.Энхтуяа1, Л. Хүрэлбаатар2

1Монос Дээд Сургууль, 2Монос Групп

 
Абстракт

INTRODUCTION: Although the quality, supply and availability of drugs have been improved in our today’s market, it still exists cases of the import, the distribution and illegal advertisement of drugs that don’t meet the quality standards. Moreover, many new private pharmaceutical factories and drug supplying organizations and drugstores are established and new pharmaceutical preparations and treatment services are provided now. The imply the need for securing the quality and security situation of drugs produced by domestic pharmaceutical factories and imported from abroad, to bring the quality control to new level, to further improve the law and legal environment, as well as to improve the public regulation about drugs. [5]
GOAL OF STUDY: Тo study the work characteristics and their ethic relation of doctors and representatives of the representative office of foreign and domestic pharmaceutical companies carrying out their activities on the pharmaceutical market of our country, as well as the interrelation and attitude of doctor representatives, and doctors and pharmacists in connection with their work and duty characteristics.
MATERIALS AND METHODS: At all 200 pharmacists of 45 drugstores in 6 districts, at all 150 doctors of totaln 8 central hospital of III and II stage and 45 doctor representatives who are working representing 13 foreign companies are covered in this research work. We carried out our research and study works from March 2012 till September 2012 by 3 types of questionnaire “doctor”, “pharmacist” and “doctor representative”.
CONCLUSION:
1. 24.4% of doctor representatives who participated in our study have been worked for 10-15 years, 19.5% of them for 5-10 years, and the main direction of activities were fully focused to hospitals and drugstores, and they are working by introducing of new pharmaceutical preparations to the market.
2. The doctor representative are working to introduce and inform the clients and patients about their drug information using different marketing methods and principles through the intermediation of doctors and pharmacists, strictly holding on the principle of intercommunication with them, by daily visiting 3-5 hospitals, treatment centers and 5-10 drugstores by a constant frequency. And the doctors and pharmacists have a high work and professional respect before the doctor representatives.
3. It is approved that 54% of doctor representatives covered by our studies don’t talk about the issues relating to patients and impacting the doctoral ethic by their visits to doctors.
4. 56% of doctors and 59% of pharmacists who were covered by our study said that the doctor representative don’t make any proposal relating to and impacting the interests of their patients. This shows that the actual ethical tendency of the doctor representatives are at positive level.

Судалгааны үндэслэл: Өнөөгийн манай эмийн зах зээлд эмийн чанар, хангамж, хүрэлцээ сайжирч байгаа боловч стандарт, чанарын шаардлага хангахгүй эм импортлох, түгээх, хууль бус зар сурталчилгаа хийх зэрэг зөрчил илэрсээр байна . Түүнчлэн хувийн эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан олноор байгуулагдаж, шинэ эмийн бэлдмэлүүд эмчилгээ үйлчилгээнд нэвтэрсэнээр дотоодын эмийн үйлдвэрийн болон импортлож байгаа эмийн чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, чанарын хяналтыг шинэ түвшинд гаргах, хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, эмийн талаарх төрийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай юм . [5] Эмийн зах 47 Монголын эм зүй, эм судлал сэтгүүл зээлийн өсөлттэй уялдуулан шинээр бүртгэгдсэн эмийг эмнэл зүйн практикт таниулан нэвтрүүлэг ч - гадаадын эмийн компаниудын төлөөлөгчийн газруудын эмч төлөөлөгчийн ажил үүргийн онцлог, тэдэнд эмч, эм зүйчийн зүгээс хандах хандлагыг үнэлэх, тэдгээрийн хоорондын харилцаа, хандлагыг тодорхойлох шаардлага зүй ёсоор гарч байна.

Зорилго: Манай улсын эмийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын эмийн компаниудын төлөөлөгчийн газруудын эмч төлөөлөгчийн ажлын онцлог, ёс зүйн хандлага, эмч төлөөлөгч, эмч, эм зүйчийн нарын харилцаа, хандлагыг тэдгээрийн хоорондын ажил үүргийн онцлогтой уялдуулан судлах

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд нийт 6 дүүргийн 45 эмийн сангийн 200 эм зүйч, III ба II шатлалын нийт 8 төв эмнэлгийн 150 эмч мөн гадаадын 13 компанийг төлөөлөн ажилладаг 45 эмч төлөөлөгч хамрагдсан болно. Бид судалгаагаа 2012 оны 3 сараас 2012 оны 9 сарын хооронд эмч, эм зүйч, эмч төлөөлөгчийн гэсэн 3 төрлийн асуумжаар авав. Судалгаанд ОХУ-ын Т.Н.Бударинагийн[2] боловсруулсан асуумжийг өөрийн орны нөхцөлд эмч, эм зүйч, эмч төлөөлөгч нарын санал, мэдээллийг ашиглан дахин сайжруулан , ур ьдчилан тур шин үзэж, хэрэглэв . Судалгаанд хамрагдагсадыг нас болон хүйсийн ангилалаар авч үзэхэд эм зүйчдийн дундаж нас 23- 30, тэдний 1,5% нь эрэгтэй эм зүйч байлаа. Харин судалгаанд оролцсон эмч нарын 40,4%-ийг 41-50 насны эмч нар эзэлж байсан бөгөөд мэргэжлийн хувьд авч үзвэл нийт 12 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар хамрагдсан бөгөөд үүнээс мэс засал, эмэгтэйчүүд, дотор, мэдрэлийн эмч нарын эзлэх хувь өндөр байлаа. Судалгааны зорилго, зорилтод хүрэхийн тулд мэдээллийн найдвартай байдал болон түүврийн төлөөлөх чадварыг дээшлүүлэх үүднээс энгийн түүврийн аргыг ашиглан хамаарлын хүрээг сонгосон бөгөөд газарзүйн байршлын хувьд судалгаанд оролцогчдын саналыг хангалттай төлөөлөх чадвартай байлаа. Тоон судалгааны анхдагч мэдээллийг Excel программд оруулан нээлттэй асуултуудыг кодлон, техник болон логик алдааг шалгаж магадлан боловсруулалтыг хийв.

Судалгааны үр дүн, хэлцэмж: Хүснэгт 1-ээс харахад судалгаанд хамрагдсан эм зүйчдийн 47,5% нь эмч төлөөлөгч нарыг гадаадын пүүсийг төлөөлөн ажилладаг өндөр мэдлэгтэй эмч нар гэж үнэлсэн нь эмч төлөөлөгчид эмийн сангийн борлуулалтанд ихээхэн анхаарлаа тавьдаг, нөгөө талаас эм зүйч, эмч төлөөлөгчид нь ажлын харилцаа, уялдаа холбоотой ажиллаж байна гэдгийг харуулж байна .

Table 1. Who is the medical representative? And do you respect their knowledge and professional?.

Харин эмч нарын зүгээс үнэлгээний ихээхэн хувийг эмч төлөөлөгч нь өөрийн компаний эмийн бэлдмэлийн борлуулалтыг ихэсгэх үйл ажиллагааг явуулах эмч, эм зүйч нар гэж үзсэн нь нэг талаас эмч төлөөлөгч нарын ихэнх нь ижил мэргэжлийн эмч нар, нөгөө талаас тэдний ажил мэргэжлийн түвшин, онцлогоос хамааран дээрхи үнэлгээ өгсөн байх боломжтой юм.

Table 2. Is the medical representative’s visit and meeting supported your knowledge and your

Бидний судалгааны асуумжинд эмч төлөөлөгчийн ажил, уулзалтын цаашдын тогтмол үйл ажиллагаа нь танай эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаанд хэр ач холбогдолтой вэ? гэсэн асуулт дэвшүүлсэн нь өнөөгийн эмийн зах зээлийн марке тингийн идэвхжүүлэлтийн хүч болох эмч төлөөлөгчийн ажлын идэвх ямар түвшинд байгааг үнэлэх боломж үүсгэсэн юм . Нийт хамрагдсан эм зүйчдийн 54% нь эмч төлөөлөгчийн хийж буй ажил, уулзалт манай эмнэлэг, эмийн сангийн цаашдын үйл ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байгаа бол эмч нарын 38% нь эмч төлөөлөгчийн уулзалт нь ажил мэргэжил, ялангуяа эмийн талаарх мэдлэгт тус нэмэр болдог гэж үнэлсэн байна /хүснэгт 2/. Эмийн марке тингийн идэвхжүүлэлтийн гол нэг хүчин зүйл болох бүтээгдэхүүнээ сурталчлах, хэрэглэгч ба эмнэлэг, эмийн салбарын ажилтнуудад мэдээлэл болох эмийн талаарх танилцуулга, бэлэг дурсгалын зүйл дээрх лого тэмдэг бүхий компаний сурталчилгааны материалууд нь хэрэгцээ шаардлагын хувьд хэр их ач холбогдолтой болохыг энэ судалгаагаар дүгнэхэд /график 1/.

Do the medical representatives propose any offering that is
influenced to the patient by your attitude?

Fugure 1. Is the medical representative’s brochure
and promotion material supported your job and customer’s
knowledge?

Судалгаанд хамрагдсан эмч төлөөлөгчдийн 55 хувь нь эмийн марке тингийн идэвхжүүлэлтэнд эмийн бэлдмэлийн талаарх таницуулга, хэрэглэх арга, онцлог шинж чанар, тухайн бэлдмэлийн давуу талыг харуулсан сурталчилгаа хэлбэрийн тараах материал, зар сурталчилгаатай дүйцэх бүтээгдхүүнүүд нь зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

Do the medical representatives propose any offering that is
influenced to the patient by your attitude?

Figure2. Do the medical representatives propose
any offering that is influenced to the patient by your
attitude?

Одоо ихэнх эм хангамжийн байгууллагууд эмийг ямар ч арга хэлбэрээр хамаагүй зөвхөн борлуулахад л гагцхүү гол анхаарлаа хандуулсаар байна. Эмийн сан төдийгүй эмийн бөөний худалдааны байгуулагууд ч хувь хүмүүст хүссэн эмийг нь чөлөөтэй олгодог болжээ . Эм зүйч, эмийн сангийн ажилтнууд өнөөдөр өвчтөнд зарим тохиолдолд эмчийн зааваргүй эм олгох болсон төдийгүй зарим эм хангамжийн байгуулага зөвхөн өөрийн худалдаж буй эмүүдийг түргэн борлуулахын тулд эмч нарыг авилгалд татан оруулдаг болсон нь нэгэнт нууц биш болоод байна [6]. Үүнтэй уялдан эмч нарын жорын бичилтэнд шууд болон дам нөлөөлөн бүр цаашлаад бэлэн мөнгийг амлах явдал гарсан тухай мэдээлэл байдаг. Үүнд: Манай улсын эмийн зах зээлд 2011 онд анх үйл ажиллагаагаа эхлэн албан ёсоор төлөөлөгчийн газраа нээж улмаар монгол улсын эмийн бүртгэлд богино хугацаанд тодорхой тооны эмийн бэлдмэлийг бүртгүүлсэн компани нь Ворлд Медицин компани юм. Энэ компаний эмч төлөөлөгч нарын ёс зүйгүй үйлдэл нь эмч нарын жорын бичилтэнд шууд нөлөөлөн улмаар хэрэглэгчид хандах эмчийн ёс зүйд дам нөлөөлсөн асуудал байсан учраас 2012оны ЭМЯ-ны Хүний
Эмийн Зөвлөлийн 2012 оны 7 сарын 6 өдрийн №6 тоот шийдвэрээр World Medicine төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг 2012 оны 07 сарын 01 –ээс зогсоох, уг төлөөлөгчийн газрын стандартын бус жоронд торгууль тавих [7] хүртэл арга хэмжээ авч байжээ. График 3-аас харахад судалгааны оролцсон эмч төлөөлөгчдийн 56 хувь нь эмчтэй уулзах уулзалтын үеэр тэд эмчийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх асуудалыг тавьдаггүй гэж хариулжээ.

Бидний судалгаанд хамрагдсан эмч, эм зүйч нар судалгааны явцад эмч төлөөлөгч нарын харилцаа, хандлагын үнэлсэн үнэлэлтийг хүснэгт 4-өөс үзвэл эмч нарын 56%, эм зүйч нарын 59% нь эмч төлөөлөгч нарыг өвчтөнд эрх ашигт нөлөөлөх сөрөг санал тавьдаггүй гэсэн байна. Эмч төлөөлөгч нарын зүгээс эмийн борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ эмийг зах зээлд нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ эмч, эм зүйч нараар дамжуулан хэрэглэгчдэд танилцуулахын тулд марке тингийн идэвхжүүлэлтийг ёс зүйтэй явуулах арга замыг сонгох нь эм ханган нийлүүлэх байгууллагуудын өмнө тулгар ч байгаа чухал асуудлын нэг юм . Цаашид эмийн байгууллагуудын өнөөгийн хандлага, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зорилгоор хамаарах байгууллагуудын төлөөллийг оролцуулан бизнесийн ёс зүйн асуудлаар хамтран ажиллах шаардлага зүй ёсоор гарч байна.

Pic.3 Do you visit how many pharmacies and meet
how many doctors in a day?

Эмч төлөөлөгч нарын ажлын ачаалал, уулзалтын давтамжийг судалгааны дүнгээс харахад: эмч төлөөлөгч нь өдөрт дунджаар 5-10 эмийн сангаар эм зүйч, жор баригч нартай уулзан өөрийн компаний эмийн бэлдмэлийг танилцуулах, эмийн өрөлт хураалтыг анхаарах, аль болох эмийн борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг идэвхжүүлдэг байна . Харин эмч нартай уулзаж, тухайн бэлдмэлийн талаарх цогц мэдээллийг хүргэн, жорийн бичилтийг нэмэгдүүлэх уулзалтын тоо нь өдөрт 3-5 байдаг гэсэн тоон үзүүлэлтээс авч үзвэл эмч төлөөлөгч нарын зүгээс эмийн сангийн борлуулалтанд гол анхаарлаа хандуулан, эмийн сангаар хэрэглэгчидэд хүрэх ялангуяа жоргүй эмийн бэлдмэлийн идэвхжүүлэлтийг илүүтэй явуулдаг болох нь нотлогдож байна . Эмч төлөөлөгчийн уулзалт буюу уулзалтын давтамжийн тоо нь тухайн эмч төлөөлөгчийн ажлын үр дүнг үнэлэх нэгэн үзүүлэлт болдог билээ. Энэ талын судалгаанууд эмийн компаниудын зах зээлийн болон марке тингийн төлөвлөлтөнд ихээхэн нөлөөлөл авчирдаг байна. Гадаадын зарим орны томоохон хотуудад эмч төлөөлөгчийн ажлын давтамжийн дундаж үзүүлэлт өдөрт 5-7 эмийн сан, 10-12 эмчтэй уулзах байдаг[1] гэсэн тоо баримттай харьцуулан дүгнэхэд манай эмч төлөөлөгч нарын ажлын ачаалал уулзалтын давтамж нь эмнэлгээсээ эмийн сангаар илүүтэй ажилладаг гэж дүгнэлээ. Гэхдээ энэ нь тухайн улсын хүн ам,эмнэлэг , эмч нарын тоо , тэдгээрийн харил цаа, хандлага болон бусад шалтгаан болох замын ачаалал зэргээс хамаардаг байж магадгүй юм . Цаа шид үүнийг тодруулах судалгааг үргэлжлүүлэх хийх нь зүйтэй юм. Эмч төлөөлөгч гэдэг хууль ёсны эрх, үүрэг бүхий мэргэжил байх ёстой юу? Тэд хүн ардынхаа эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарын ажилтан байж, эцсийн хэрэглэгч өвчтөний өмнө хариуцлага хүлээн ажиллах хуулийн этгээд байх ёстой юу? Нийт судалгаанд хамрагдсан эмч төлөөлөгч нарын 96,2 хувь нь эмч төлөөлөгч гэдэг өнөөгийн нийгмийн хөгжил, эмийн салбарын өөрчлөлт шинэчлэлийн шаардлагын дагуу гарч ирсэн жинхэнэ хуулийн эрх, үүрэг бүхий мэргэжил байх ёстой гэж үзжээ. Эндээс дүгнэхэд эмч төлөөлөгчийн мэргэжлийн эрх, үүргийг тодорхойлох, гадаад, дотоодын эмийн үйлдвэрлэгчид, компаниудын төлөөлөгчдийн газрын үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн журам боловсруулж, үйл ажиллагааны хууль эрх зүйн баримтыг боловсруулах асуудал одоогийн бидний өмнө тавигдаад байна.

Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан эмч төлөөлөгч нарын 24,4% нь эмч төлөөлөгчөөр 10-15 жил, 19,5% нь 5-10 жил ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагааныхаа гол чиглэлийг эмнэлэг, эмийн санруу бүрэн хандуулж, шинэ эмийн бэлдмэлийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

2. Эмч төлөөлөгч нар нь эмч, эм зүйч нарын харилцаагаар дамжуулан хэрэглэгч буюу өвчтөнд эмийн талаарх мэдээлэлийг маркетингийн төрөл бүрийн арга, зарчимаар хүргэх харилцааны арга барилыг гол баримтлалаа болгон, өдөрт 3-5 эмнэлэг, эмчилгээний төвүүдээр, 5-10 эмийн сангаар тогтмол давтамжтайгаар ажилладаг бөгөөд эмч, эм зүйч нарын зүгээс эм төлөөлөгч нарт ажил мэргэжлийн хувьд хүндэтгэлтэй ханддаг байна.

3. Судалгаанд хамрагдсан эмч төлөөлөгч нарын 54 % нь эмчтэй уулзах үеэр тэд өвчтөн ба эмчийн ёс зүйд нөлөөлөх асуудлыг хөнддөггүй нь нотлогдов. 51 Монголын эм зҮй, эм судлал сэтгүүл

4. Харин бидний судалгаанд хамрагдсан эмч нарын 56%, эм зүйч нарын 59% нь эмч төлөөлөгч нарыг өвчтөнд эрх ашигт нөлөөлөх сөрөг санал тавьдаггүй гэсэн нь эмч төлөөлөгч нарын ёс зүйн өнөөгийн хандлага эерэг түвшинд байгааг харуулж байна.

 

Ном зүй

Ном зүй:
1. Оргил. Б. ”Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудалд” Эм зүйч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан улирал тутмын сэтгүүл. Эмийн мэдээлэл. ЗГХА Эрүүл мэндийн газар. 2010.№3/54/ х.20.
2. Б ударина Т.Н, Профессиональная роль медицинского представителя фармаце втической компании. Дис. кандидата. мед. наук. 14.00.52. ГОУВПО ВГМУ. 2008. Стр.4-6, 12-13,
3. Н ямсамба. Д.Эм хангамжийн салбар дахь бизнесийн ёс зүйн хэм хэмжээ. Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” зөвлөгөөн: Улаанбаатар: 2012. Илтгэлийн тоймоос. х. 6-7,
4. “Эмийн үндэсний бодлогын VI бага хурал”. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлого, цаашдын зорилт” илтгэлээс. Улаанбаатар: 2010 он. www.emg.tuv.mn/index.php?option=com http:// vip76.mn/content/10114
5. ЭМЯ. Хүний Эмийн Зөвлөлийн хурлын шийдвэрээс, www.moh.mn. УБ: 2012,http:// www.moh.mn/downloads/ulsiin_burtgel/em/hez_shiidve /hez_shiidver_2012.07.06.pdf .
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Амаржаргал


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1192
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК