Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
ЭЛЛИПИН БЭЛДМЭЛИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛД НӨЛӨӨЛӨХ ҮЙЛДЛИЙГ ТОГТООХ ФАРМАКОЛОГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Т.Даваасамбуу1, Ц.Чимэгээ1, Б.Сосорбурам1, Б.Нарангэрэл1, М.Эрдэнэтуяа2,
Д.Ганболд3, Л.Лхагва1, Л.Хүрэлбаатар1

1Эм судлалын хүрээлэн, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Мал эмнэлгийн хүрээлэн

 
Абстракт

Introduction: Liver protecting effect of Ellipin is studied on rats, when rats were induced by acute toxic hepatitis compared with “Essentiale forte” which is similar product of “Sanofi aventis”. Result was confirmed with histological study.
Goal: The aim of this study was investigation of the action and the effect of the drug on Ellipin acute inflammation of the liver
Materials and Methods: Carbon tetrachloride-CCl4 is considered as a direct hepatotoxin which produces center-lobular necrosis and steatosis. The mechanism of acute toxic hepatitis induced by CCl4 involves lipid peroxidation of membrane bound fatty acids which result in destructing the cell membrane and the intracellular organells of the hepatocyte.
Result: As study result, after 3 days CCL4 exposure, experimental group’s serum ALAT (p<0.01), GGT (p<0.05) and ALP (p<0.05) levels decreased rapidly compared with control groups.
Conclusion: Rats after the formation of pathological models of liver drug Ellipin given in two forms and spent histomorphological study. Made a comparison between the experimental group, which received a thick substance Ellipina drug and the control group at 10, the 21st day. As a result of the study led to the conclusion that after the formation of pathological model of liver inflammation with medication Ellipin CCL4 in two forms reduces lyses of hepatocytes and their damage and improves the regeneration of hepatocytes.
Keywords: carbon tetrachloride, hepatitis, hepatocyte, substance Ellipina, regeneration

Үндэслэл: Элэгний эмгэг жамын явцад сайтар нийцс эн элэг хамгаалах үйлдэл үзүүлдэг, уг нийцэл нь үйлчлэгч бодисын бүтэц-рецевтор , биомолекулын түвшинд тайлбарладаг болохуйц шинэ эмийн бодисын судалгаа эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Сүүлийн үед уламжлалт анагаах ухааны онол, эмчилгээний олон зуун жилийн практик, туршлага дээр тулгуурлан, байгалийн гаралтай, хор гаж нөлөө багатай, биологийн идэвхит бодисоор баялаг шинэ эм бэлдмэл гарган авах явдал чухлаар тавигдаж байна. Эллипин нь үхрийн элгийг ферментацлан идэвхжүүлэх, идэвхжсэн биологийн идэвхит нэгдлүүдийг экстр ацлах гэсэн хэд хэдэн дамжлагат биотехнологийн аргаар гарган авсан өөх тосны бодис, ялангуяа тосны ханаагүй хүчил, сфинголипид давамгайлсан найрлага бүхий хавдрын эсрэг үйлдэл бүхий шинэ бэлдмэл юм.

Зорилго: Эллипин бэлдмэлийн элэгний үрэвс элд нөлөөлөх үйлдлийг тогтоох

Материал, арга зүй: Эллипин эмийн элэг хамгаалах үйлдлийг цагаан харханд CCl4 (carbon tetrachloride)- оор үүсгэсэн элэгний цочмог үрэвслийн эмгэг загвар дээр, Sanofi aventis фирмийн Эссенциал форте -Н хэмээх ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулан судлав. Судалгаанд 150-280 гр жинтэй 95 то лгой “Wistar” үүлдрийн цагаан хархыг сонгон авч 5 бүлэгт дараах байдлаар хуваасан. 1-р бүлэг: Эрүүл бүлэг 2-р бүлэг: Хян алтын бүлэг (CCl4+нэрмэл ус ) 3-р бүлэг: Стандарт бүлэг (CCl4+ Эссенциал форте -Н) 4-р бүлэг: Судалгааны бүлэг (CCl4+ Эллипины өтгөн субст анц) 5-р бүлэг: Судалгааны бүлэг (CCl4+ Эллипин-100) 1-р бүлгийн хархыг эрүүл хяналтын зорилгоор , 2-р бүлгийг эмгэг хяналтын зорилгоор эмгэг загвар үүсгээд, туршилтын хугацаанд эмчлэлгүй, зөвхөн нэрмэл ус өгч байв. Цагаан харханд эмгэг загвар үүсгэхээс өмнө 21 хоногийн турш стандарт бүлэгт болон судалгааны бүлгийн хархнуудыг стандарт бэлдмэл ба эллипины өтгөн субстанц, эллипин-100 бэлдмэлүүдийг өдөрт 2 удаа амаар олгож байв. Турш илтын 22 дахь өдрөөс хяналтын бүлэг, стандарт ба эмчилгээний бүлгийн харханд CCl4-ийн 50 %-ийн тосон уусм алыг 0.4 мг/100 гр тунгаар, 4 өдөр дараалан арьсан дор тарьж, элэгний цочмог үрэвс лийн эмгэг загвар үүсгэв. /Н.П.Скакун ба бус ад 1983/ Эмг эг загвар үүсгэснээс хойш 3,10,21 хоногуудад цусны ийлдсэнд АлАТ , АсАТ , ШФ, ГГТ, ЛДГ, альбум ин, билируб ин, холестрин, триглицер ид, уур аг зэрэг 10 үзүүлэлтийг Итали улсын “HospiTex Diagnostics”фермийн биохимийн автом ат анализатораар тодорхойлон элэгний эдэд гистоморфо логийн шинжилгээг хийлээ. Судалгааны ажлын үр дүнг SPSS 16 программаар тооцов . Мөн элэгний эдэд малондиальдегид (МДА)-ын хэмжээг то дорхой арга зүйн дагуу то дорхойлов /И.Д.Стальная ба бус ад, 1977/.

Үр дүн: Эллипин бэлдмэлийн элэг хамгаалах үйлдлийг тогтоох  фармакологийн судалгааны биохимийн үр дүн Турш илтын дүнгээс үзэхэд цагаан харханд ССI4-оор үүсгэсэн хурц үхжил үрэвслийн 3 дахь хоногт эмчилээгүй хяналтын бүлгийн амьтдад цусны ийлдсэн дэхь ферментүүдийн идэвхийг эрүүл бүлэгтэй харьцуулахад АлАТ ферментийн идэвхийг 1,5 дахин (хяналтын бүлэг 332,5±117,9 эрүүл бүлэг 218,28±25,7), АсАТ ферментийн идэвхийг 3,23 дахин (хяналтын бүлэг 513,87±136,6 эрүүл бүлэг159,06±27,17)тус тус ихсэж байгаа нь элэгний эсийн цитолиз хүчтэй явагдаж байна.

Туршилтын 3 хоногт эллипиний өтгөн субстанци, эллипин-100 бэлдмэлээр эмчилэхэд АлАТ -фермент ийн идэвхийг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1-1,2 дахин (хяналтын бүлэг 332,5±117,9 ЭӨС 268,17±36,24 эллипин-100, 218,49±31,77), АсАТ ферментийн идэвхийг хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1,24-1,3 дахин (хяналтын бүлэг 513,87±136,6 ЭӨС 393,71±31,46 эллипин-100, 414,39±62,12) тус тус бууруулж байна.

Харин ССI4-оор элэгний эсийн үхжил үрэвс эл үүсгэсний 21 дахь хоногт эмчилээгүй хяналтын бүлгийн амьтдын ийлдэст агуулагдах ферментийн идэвхийг туршилтын бүлэг буюу ЭӨС, Эллипин-100 уулгасан бүлэгтэй харьцуулахад багасаж байгаа нь ССI4-оор депротон жилтхэт исэлдэлт хамааралт эсийн үхжлээс хамгаалах идэвхитэй болох нь харагдаж байна. Эллипин эмийн 2 хувилбарыг ССI4-оор үүсгэсэн элэгний эмгэг загварын үед ферментийн хэт идэвхижилт (АлАТ , АсАТ , ШФ, ГГТ) –ийг багасгаж, элэг хамгаалах үйлдэлтэй байгаа нь ажиглагдлаа. Турш илтын харханд CCL4-оор үүсгэгдсэн элэгний үрэвс лийн үе дэхь хэт исэлдэлтийн процесст үзүүлэх нөлөө.

Туршилтын цагаан харханд CCL4-оор үүсгэгдсэн үрэвслийн үед эллипины өтгөн субстанц, эллипин-100 бэлдмэлээр эмчлэхэд элэгний эдийн МДА-гийн концентрацийн хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад ихсэж байгаа нь турш илтийн бэлдмэлүүдийн өөхний хэт исэлдэлтийн процесстой шууд холбоотой юм . Уг бэлдмэлүүдэд агуулагддаг фосфолипидийн 2-чийн холбоотой ханаагүй тосны хүчлийн механизмаар тайлбарлагдана. Иймд уг бэлдмэлийн нөлөөгөөр элэгний эдийн нөхөн төлжилт сайн явагдаж хэт исэлдэлтийг бүтээгдэхүүн болох МДА-гийн хэмжээг ихэсгэх үзэгдэл ажиглагдлаа. Эллипин бэлдмэлийн элэг хамгаалах үйлдлийн гистоморфологийн судалгааны үр дүн: Хархны элэгний хэвийн бүтцийг микроскопоор харахад элэгний эс зөв биш олон талт хэлбэртэй цитоплазм дотор нэг ба хоёр бөөмтэй, элэгний эсүүд эрэмблэгдэн төвийн венээс цацраг хэлбэртэй байрлаг элэгний багананцар үүсгэнэ. Багананцар хооронд цусны хялгасан судас орших ба элэгний эсүүд цусны капилляр судасны ханыг үүсгэж багананцар хооронд байрлана. Элэгний хялгасан судасны талд Куфер ийн эсүүд оршдог.

Хархны элгэнд CCL4–р эмгэг загвар үүсгээд эссенциалфорте эмээр эмчилхэд эсийн хоорондын зааг мэдэгдэж, шинэ залуу эсүүдийн бөөмүүд нилээд тод харагдах ба эдгээр эсүүд эгнээлэн байршиж багананцар ба хэлтрэнцрийн бүтэц зохион байгуулалттай болж Куфер ийн эс олширч синусойд зай мэдэгдэм болж байгааг ажиглав.

Fig.2. Histological changing after 3 days damage
induced by CCl4. HE x400

Fig.3. Histological changing after 10 days
damage induced by CCl4. HE x400

Эллипин-100 бэлдмэлээр уг эмийн нөлөөгөөр элэгний эсийн цитоплазмд хоосовч ажиглагдахгүй бөгөөд төвийн вен ээс элэгний эсийн цитоп лазмын бүтэц нилээн тод болж элэгний эсүүд эрэмб элэгдэн багананцар, Куперийн эс, синусой д зай хэвийн бүтэц зо хион байгуулалттай болж эдгэрэлт эрчимтэй явагдаж байна.

Харин элипиний өтгөн субстанцаар эмчилхэд эсийн цитоп лазмд хоосовч ажиглагдахгүй, төвийн венээс элэгний шинээр төлжсөн эсүүд нилээд тод болж уг эсийн бөөмөнд митоз хуваагдал эрчимтэй явагдаж, элэгний эс хоорондын зай тодорч Куфер ийн эс олширч багананцар хэвийн бүтэц зохион байгуулалттай болж уг эмийн нөлөөгөөр нөхөн төлжилт эрч имтэй явагдсаны үр дүнд эдгэрэлтийн явц ажиглагдав.

Дүгнэлт: Хархны элэгний эмгэг загвар үүсгэсэн амьтанд эллипин эмийн 2 хувилбарын гистоморфологийн дүнгээс үзэхэд эллипин эмийн өтгөн сустанц, эллипин 100 эмийн туршилтыг хяналтын амьтантай харьцуулахад 10, 21 хоног уулгасан амьтаны элэгний эсийн цитоплазмд хоосовч ажиглагдахгүй болж төвийн венийн орчмын элэгний эсийн үхжил солигдож, судасны нөхөн төлжилт эрчимтэй явагдсан байдлууд нь хяналтын бүлгээс эрс ялгаатай сайжирсан шинжүүд илэрсэн. Туршилтын харханд CCl4-өөр үүсгэгдсэн элэгний үрэвслийн үед эллипин эмийн 2 хувилбар нь эсийн задрал, гэмтлийг багасгах, элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах нөлөө үзүүлж байна.

 

 

Ном зүй

1. М.Амб ага, К.Хаяаши, Л.Хүрэлбаатар, Б.Саранцэцэг, Б.Оч
2. “Хавдрын эсрэг үйлдэлтэй Эллипин эмийн судалгаа” Монго лын анагаах ухаан сэтгүүл, 2001, №1(114), х.9-12
3. Скакун И.П, Олейник А.Н, Цилюрик И.Т и др
4. “Эффект ивность антиокс идантов при поражии печен и четыре ххлористым углеродом” с.131,1983 г.
5. Стальная И.Д, Гаришвили Т.Г и др
6. “Мето д определение МДА с помощью тиобарбитуровой кислоты . Современные мето ды биохимий” М.с.66-68, 1977 г.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ны доктор Т.Мөнхцэцэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 663
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК