Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
ЧИХЭР ӨВС (GLYCYRRHIZA URALENSIS FISCH) УРГАМЛЫН БӨӨР ХАМГААЛАХ ИДЭВХИЙГ ҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛТЭЙ НЬ ХОЛБОН СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Д. Энхгэрэл, Ц. Мөнхтуяа

Монос Дээд Сургууль

 
Абстракт

Introduction: The spread of diseases conditioned by external and internal factors has been increasing. Although plenty of medicaments obtained through synthesis at the contemporary drug producing plants are being applied, herbal medicines are still in wide demand among common use preparations.
Goal: It was our purpose to study Ural licorice (Glycyrrhizae uralensis) in its fluid extract and decoction during nephritis.
Materials and Methods: In our study 24 hares of shinshill breed with the weight of 2.2-2.5 kg and 70 white rats of Wister breed with 180-200 gram weight were involved. The kidney pathological sample was created at the hares by injecting 300 mg/kg dose of Kanamycin sulfate once a day for the 5 consecutive days. The pathological process and its epiphenomenon are defined in comparison of the indexes as creatinine, carbamide, protein, azotes residual contained in blood plasma, gystomorphological outlines and others.
Results: In case of creating kidney pathology by Kanamycin sulfate at the hares, creatinine contained in the blood serum increased by 1.096-2.84 times in comparing with the control group, while this index decreased 1.43-5.7 times for the group used licorice decoction and 1.23-1.62 times for the group taken fluid extract in comparing with the control group. The quantity of the azotes residuals has gone up by 1.35-3.2 times for the control group in comparing to the healthy ones and 1.45-2.42 times for the group taken the licorice decoction in comparing to the control group, whereas 1.28-1.77 times dropped for the group taken the licorice fluid extract. The serum protein has dropped by 1.34-1.96 times for the control group comparing to the healthy one and this index increased by 1.01-1.24 times at the group taken the licorice decoction and 1.08-1.24 times in case of applying the licorice extract comparing to the control group.
Conclusions:
1. It has been defined that the licorice fluid extract obtained in composition with 2.73% flavonoid and 3.71% glycyrrhizic acid has effects to suppress inflammation of the pathological samples formed at the experimental group.
2. It has been determined that the licorice fluid extract obtained in composition with 2.73% flavonoid and 3.71% glycyrrhizic acid and its decoction have a certain effect
to let the accumulation of poisonous azotes compositions at the death tissues of the kidney canals’ epiteliocite cells created at the experimental group of animals down.

Үндэслэл: Хүн амын дунд то хиолдох эрхтэн системийн эмгэгүүдийн үүссэн эмгэг жамын явц, эд эс гэмтэх үзэгдлийн гол процесс нь үрэвсэлтэй холбоотой явагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд хийсэн эрдэмтдийн судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл гадаад дотоод хүчин зүйлийн улмаас үрэвслээр нөхцөлдсөн өвчин эмгэгийн тархалт нэмэгдэж байна [1]. Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжин нийлэг аргаар гарган авсан эмчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэл ихээр хэрэглэж байгаа боловч ургамлын гаралтай эм өргөн хэрэглээний эмийн дотор голлох байрыг эзэлж өндөр идэвхитэй, хорон чанар багатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эмчилгээний практикт хэрэглэх хандлага нэмэгдсээр байгаа төдийгүй энэ төрлийн эмийн ург амлын фармакологи үйлдлийн судалгаа хийгдэх шаардлагатай гэдэг нь илэрхий болсоор байна. Сүүлийн үеийн сон ирхол татсан судалгаануудын явцад Чихэр өвсөн д агуулагдах глицирризиний хүчил зэрэг нэгдлүүд нь бүх төрлийн үрэвс лийн процессийн гол эхлэл цэг болох вирус , микроб, ауто иммункомп лекс , комплементийн нөлөөгөөр эсийн мембраны ханаагүй тосны хүчил, фосфолипидийн бүтцэнд ордог арахидоны хүчил нь фосфолипаза А1, фосфолипаза А2 ферментийн нөлөөгөөр задран чөлөөлөгдөх эмгэг үзэгдлийг хориглодог нь тогтоог дсон бөгөөд хэрэв үрэвслийн процессийг энэ үе шатанд нь тогтоон барьж чадвал бүх төрлийн простагландины нийлэгжилт ялангуяа бөөр хамгаалах, бөөрний судасны тонусыг багасган, депрессор үйлдэл үзүүлэн, юкстагломерул аппарат дээр ренины нөлөөгөөр ангиотензин үүсэх үзэгдлийг хориглох үйлдэл бүхий простагландины үйлдлийг дэмжих нөлөөлөл үзүүлдэг байж болох нь бидний анхаарлыг ихээхэн татаж, энэ чиглэлийн судалгааг явуулах үндэслэлийг бий болгосон юм [9,10].

Зорилго: УАУ-д шинар нэрт эйгээр олон эмийн жоронд ордог сүрьеэ, уушгины үрэвс эл, гуурсан хоолойн үрэвсэл, хижиг ханиад, гэдэс, ходоодны өвчнүүд, хоолны шингэц муудах, цанх гэдэс дүүрэх, бадган шар бүрхээх, сулхан туулгах үйлдлээр хэрэглэгдэж ирсэн [2,3]. Урал чихэр өвс (Glycyrrhizae uralensis) ург амлын шингэн ханд, спиртэн хандны үрэвслийн эсрэг үзүүлэх нөлөө, бөөрний үрэвслийн үед үзүүлэх нөлөөг судлах зорилго тавин судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

Судалгааны материал, арга зүй: Судалгаанд Сонгино дахь биокомб инатын вивар болон Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн виварийн лаборатор ийн ариун, ижил нөхцөлд өсгөж үржүүлж, тусг ай орц те хнологийн дагуу хооллож, арч илгааны нэг ижил нөхцөлд байлгасан Шиншилл үүлдрийн 2.2–2.5кг жинтэй 24 то лгой молтогч ин туу лай, Вистар үүлдрийн 180–200гр жинтэй 70 то лгой цагаан харх ашиглав. Судалгаанд хэрэглэгдэх Чихэр өвсн ий үндсийг Баянхонгор аймг ийн Галуут сумын нутгаас түүж, цэвэрлэн хатааж бэлтгэсэн болно. Чихэр өвсн ий үндсэн дэх Глицирризиний хүчлийг нимгэн үеийн хроматогр афын аргаар таньж агууламжийг 258 нм долгионы урт ад Спектрофотометр ийн аргаар хийж гүйцэтгэв [4,8]. Нийлбэр флавоно идын агууламжийг Монго л улсын MNS–5745:2007 стандартын дагуу то дорхойлов. Үрэвслийн үхжилд үзүүлэх идэвхийг судлах арга зүй: 180–200 гр жинтэй цагаан хархны (n=26) нурууны арьсан дор Цууны хүчлийн 9%-ийн уусм алыг 5мл/кг тунг аар тарьж альтер ацийг /Менк ина 1961/ үүсгэсэн. Турш илтын үр дүнг эмчилгээний 7, 21 дэх хоногуудад үүссэн үхжлийн талбайг хэмжих замаар тогтоосон болно. Үрэвслийн шүүдэст үзүүлэх нөлөөг судлах арга зүй: 180–200 гр жинтэй цагаан хархны (n=20) сарвуун д Гистамины 1%-ийн уусм алыг 1мл/ кг тунг аар тарьж шүүдэст үрэвс лийг үүсгэв. Үрэвслийн пролиферацийн идэвхит үзүүлэх нөлөөг судлах арга зүй: 180–200 гр жинтэй цагаан харханд (n=20) Гексен алын 5%-ийн уусм алыг 1мл/кг тунг аар хархны хэвлийд тарьж унтуулан нурууны арьсанд зүсэлт хийн ариутгасан 15 мг хөвөнгийн боом хийж 2–3 оёо тавьсан. Турш илтын бүлгийн амьтдад Чихэр өвсн ий спиртэн хандыг 100мг/кг тунг аар 8 хоног зондоор уулган хөвөнг авч эргэн тойрон д үүссэн бүрхэвч бүхий нойтон хөвөнгийн жин, хөвөнг 55–60 градуст 24 цаг хатаасны дараа үүссэн жин болон тэдгээрийн харьцаагаар үр дүнг тооцов . Бөөрний өвчний эмгэг загварыг 2.2– 2.5 кг жинтэй туулайд Канамицин сульфатыг 300мг/кг тунг аар өдөрт 1 удаа 5 өдөр дараалан булчинд тарих замаар үүсгэв. Бөөрний өвчн ий эмг эг жам, хүндрэлийг цусны ийлдсэнд агуулагдах креатинин, мочевин, үлдэгдэл азот , уураг, гистоморфологийн зураглал зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлов. Туршилт судалгааны ажлыг “ Амьтан ашиглаж биоанагаахын туршилт хийх тухай олон улсын зөвлөмж ”–ийн дагуу ёс зүйн хэм хэмжээг баримтлан батлагдсан сэдэв аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн болно.

Үр дүн: Чихэр өвс (ЧӨ) –ний үрэвслийн эсрэг үйлдлийг судалсан дүн. Урал чихэр өвсний спиртэн ханд (1:5) нь турш илтын бүлгийн амьтдад үүсгэсэн үрэвслийн гаралтай эдийн үхжлийн талбайг хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 1,28-1,38 дахин бууруу лж, үрэвслийн экссу даци хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1.256 дахин багассан, про лиферацийн үед спиртэн ханд хэрэглэсэн бүлгийн амьтдын үзүүлэлт хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад хөвөнг тойрсон мөхлөг 31%- иар багассан байлаа. ЧӨ-ний спиртэн ханд, шингэн хандны үрэвслийн эсрэг үйлдлийг туршилтын амьтдад үүсгэсэн бөөрний хурц үрэвслийн эмгэг загвар дээр судалсан дүн. Туу лайд Канамицин сульфатаар үүсгэсэн бөөрний үрэвс лийн эмгэг загварын үед цусны ийлдсэнд агуулагдах креатинины хэмжээ хяналтын бүлгийн амьтдад эрүүл бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 1.096- 2,84 дахин нэмэгдэж, харин уг үзүүлэлт ЧӨ-ний шингэн ханд хэрэглэсэн бүлгийн амьтдад хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1.43-1.57 дахин, ЧӨ-ний спирт эн хандны хэрэглэсэн бүлгийн амьтдад 1.23-1.62 дахин багассан байв.

Цусны ийлдсэнд агуулагдах мочевины хэмжээ хяналтын бүлгийн амьтдад эрүүл бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 1.36-3,2 дахин нэмэгдэж байсан бол ЧӨ-ний шингэн ханд хэрэглэсэн бүлгийн амьтдад хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1.46-2.39 дахин, ЧӨ-ний спиртэн хандны хэрэглэсэн бүлгийн амьтдад 1.28-1.78 дахин буурсан байв.

Үлдэгдэл азотын хэмжээ хяналтын бүлгийн амьтдад эрүүл бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 1.35-3,2 дахин нэмэгдсэн бол ЧӨ-ний шингэн ханд хэрэглэсэн бүлгийн амьтдад хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1.45-2.42 дахин, ЧӨ-ний спирт эн хандны хэрэглэсэн бүлгийн амьтдад 1.28-1.77 дахин буурсан байсан бол ийлдэсний уургийн хэмжээ хяналтын бүлгийн амьтдад эрүүл бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 1.34-1.96 дахин багассан ба уг үзүүлэлт нь ЧӨ-ний шингэн ханд хэрэглэсэн бүлгийн амьтдад хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад 1.01-1.24 дахин, ЧӨ-ний спирт эн хандны хэрэглэсэн бүлгийн амьтдад 1.08-1.24 дахин ихэссэн байв.

Хэлцэмж: Чихэр өвсөнд агуулагддаг гол үйлчлэгч бодис нь глицирризины хүчил бөгөөд зарим эрдэмтдийн судалгаагаар уг ургамлаас гарган авсан бэлдмэлүүд нь ходоодны шүүрлийг бууруулах, аспиринаар өдөөгдсөн ходоодны салст бүрхүүлийн гэмтлийг бууруулах, ходоодны салслаг хамгаалах тогтолцооны химийн бүрэлдэхүүний нийлэгжилтийг хурдасгах, элэг хамгаалах, антиоксидант болон 15 гидрооксипростагландин дегидроген азаферментийн идэвхийг саатуулах, простагландин E, F2 –ийн хэмжээг нэмэгдүүлэх замаар ходоодны шархлааны эсрэг идэвхи үзүүлдэг хийгээд ус , эрдсийн солилцоо , натрийн ионы эргэн шимэгдэлтэнд эерэг нөлөө үзүүлдэг зэрэг нь тогтоогдсон боловч бөөр хамгаалах үйлдлийг нь тусгайлан авч судалсан материал нэн ховор байгаа юм [9,10]. Бөөрний өвчний үед простагландины нийлэгжилт дарангуйлагдах простагландины зүгээс үзүүлдэг бөөрний  цусан хангамжийн адекват түвшинг барьдаг зохицуулга алдагдах, ялангуяа бөөрний тархилаг давхаргад байрласан бөөрний эдэд цусан хангамжийн дутагдал сэдээгдсэн фон дээр дархлал дутагдал хоёрдогчоор сэдээгдэх, эдгээрээс нөхцөлдөн бөөрний эдийн үхэжсэн детр ит, дебрисүүд резорбцид орох хурд сулран, үүний улмаас холбогч эд ургах, склероз явагдах нөхцөл бүрдэн, бөөрний эд хатингаршилд орох гэсэн эмгэг жамын үзэгдэл сэдээгдэх ба Чихэр өвсөн д агуулагдах глицирризины хүчил зэрэг нэгдлүүд нь эмгэг жамын ийм үзэгдлийг хориглох үйлдэл үзүүлж болох талтай нь ихээхэн анхаарал татаж байгаа юм . Бидний судалгаагаар Чихэр өвсн ий бэлдмэл нь үрэвс лийн эсрэг үйлдэлтэйн зэрэгцээ туулайд Канамицин сульфатаар үүсгэсэн бөөрний сувганцарын эпителиэсийн гэмтлийн эмгэг загвар дээр эсийн үрэвсэл, үхжлийн эмгэг хувирлыг тогтоон барих, ийлдсэн креатинин, мочевин, үлдэгдэл азот ихсэх эмгэг үзэгдлийг саатуулах, шээсээр уураг ялгарах эмгэг үзэгдлийг багасгах замаар ийлдсэн дэх уургийн агууламжийг нэмэгдүүлж байсан нь уг бэлдмэлийг бөөрний эсийн доторхи 1-р компартмент дээр альфа төлөв өндөр, оксипотенциал ихэссэн буюу бөөрний өвчний эмгэг жамын шугам дээр өөхний хэт исэлдэлтийн процесс (ӨХИП), хүчилтөрөгчийн идэвхитэй хэлбэрийн үүсэлт нэмэгдсэн, түүдгэнцэрийн аппарат, мембраны задрал эрч имжинлизосомийн гаралтай эс задлагч ферментүүд идэвхижин, бөөр хамгаалах үйлдэлтэй эмүүд зөөгдөх, мөн үрэвс эл, үхжлийн эсрэг үйлдэлтэй эндоген гормоны нийлэгжилт зөөгдөлт сулрах, витамин, антиоксидант нэгдлүүдийг зөөж байдаг их нягттай липопроте ид, бага нягтт ай липопроте ид (ИНЛП,БНЛП) багассан (интралипидийг хэрэглэх үед тэрээр ИНЛП,БНЛП-ийг орлож үйлчилнэ), элэгний эсийн дотор талын редокси шугамамин хүчил, нүүрс ус , тосны хүчил зэрэг электрон , протоны донатороор , хүчилтөрөгч, НАД , ФАД зэрэг акцептороор дутагдсан үед хэрэглэх нь зүйтэй болох нь харагдаж байна. Учир нь энэ үед Чихэр өвсний бэлдмэл нь бөөрний гэмтэж, үхэжсэн эсийн орчинд фосфолипаза А1, фосфолипаза А2 ферментийн идэвхи сулрах, үрэвс лийн медиаторуу дын нөлөөгөөр мембр аны ханаагүй фосфолипидээс арахидоны хүчил чөлөөлөгдөх эмгэг урв ал дарангуйлагдах, тэр хэмжээгээр циклоэндопереокс идийн үүсэлт сулрах, үрэвс лийн процесс ийн эрч им буур ах, үрэвс лийн процессо д өртөж гэмтсэн бөөрний эсийн тоог цөөрүүлэх гэсэн саногенезийн үзэгдэл явагддаг болох нь харагдаж байна.

Дүгнэлт:

1. Чихэр өвсний нийлбэр флавоноидын 2.73%-ийн агууламж, глицирризиний хүчлийн 3.71%-ийн агууламж бүхий түүхий эдээс гарган авсан спиртэн ханд нь туршилтын бүлгийн амьтдад үүсгэсэн үрэвслийн эмгэг загвар дээр “үрэвсэл зүгшрүүлгийн “ идэвхи үзүүлдэг нь тогтоогдлоо.

2. Чихэр өвсний спиртэн ханд болон шингэн ханд нь туршилтын амьтдад үүсгэсэн бөөрний сувганцрын эпителиоцит эсийн үхжлийн эмгэг загвар дээр азотын хорт нэгдлийн хуримтлалыг бууруулах үйлдэл үзүүлдэг нь илэрлээ.

 

Ном зүй

1. Алтанхуяг Л. Өвч ин судлалын үндэс. УБ., “Хөх судар” хэвлэх үйдлвэр; 2006. х.125-139
2. Володия Ц., Цэрэнбалжир Д., Ламжав Ц. Монго л орны эмийн ург амал. УБ, “Адмон” хэвлэх үйлдвэр; 2008. х. 212
3. Дагвацэрэн Б., Наранцэцэг Г., Хишигжаргал Л., Зина С., Оюун З болон бус ад. Ургамлын эмийн зо хистой хэрэглээний гарын авлага. УБ., “Адмон” хэвлэх үйлдвэр; 2005. х. 95, 113
4. Дүнгэрдорж. Д Эм ийн хими. УБ., “Копирайт” хэвлэх үйлдвэр; 2009.
5. Лхагвасүрэн Ц., Зэвгээ Т., Цэрэгмаа Ц., Мөнхбаярлах С. Хүний эмгэг үйл судлал. УБ., “Эрхэс” хэвлэх үйлдвэр; 2004. х. 127-148
6. Энхжаргал Д., Баясгалан Б., Пүрэвсүр эн С. Эм ийн ург амал судлал. УБ., “Эрхэс“ хэвлэх үйлдвэр; 2004. х. 30-32, 252, 329
7. Эрдэнэцэцэг Г., Хандсүрэн С., Дашзэвэг Ц. Эм ийн те хнологи. II бот ь. УБ., “Үзэмж төгс ур лан“ хэвлэх үйлдвэр; 2009. х.162-199
8. Эрдэнэцэцэг Г., Хандсүрэн С., Эм ийн те хнологи. I бот ь. УБ., “Го лден ай принтинг“ хэвлэх үйлдвэр; 2004. x.135-139
9. Hawthome S., Gallagher S. Effects of glycyrrhetinic acid and liguorice extract on cell proliferation and prostate-specific antigen secretion in LNCaP prostate cancer cells. J Pharm Pharmacol (2008;) p. 60
10. Wu X., Zhang L., Gurley E., Shang J., Wang T. et al. Prevention of free fatty acid-induced hepatic lipotoxicity by 18beta-glycyrrhetinic acid through lysosomal and mitochondrial pathways. Hepatology (2008;) p. 89
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ны доктор Р.Мөнхцэцэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1709
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК