Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
ТАРИМАЛЖУУЛСАН ХУМСАН ЦЭЦГИЙН ХАНДНЫ ХИМИ МИКРОБИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Б. Ганхөлөг1, Н.Мөнхжаргал2

1“Монос” Дээд сургуулийн магистрант
2“Эм судлалын хүрээлэн ”

 
Абстракт

Introduction: Calendula officinalis L. is aromatic herbaceous yearling of the family of Asteraceae.Ethanol extract, decoction and ointment of the plant is used to treat or relieve injury, trauma, erosion, purulent trauma or slow healing abrasions, furuncle, carbuncle, congelation, burn, bed sore, herpes and lichen as cream and spray.
Goal: To define biologically active substances in cultivated calendula officinalis
Materials and Methods: Calendula officinalis has been harvested from Monos pharmacological institute, garden of medical plants and prepared according to the appropriate standards. β – carotene and flavonoids were quantified by spectrophotometer, Alkaloid, tannin and ascorbic acids were quantified by tetrameter, Extractive substances, ash and humidity were quantified by weight analysis
Results: Quantitative analysis of the flower of calendula officinalis has been carried out following first Mongolian national pharmacopeia and Russian National pharmacopeia XI and defined that β –carotene 1.4313%, alkaloids 0.1229%, flavonoids 2.8817%, tannin 1.2376%, ascorbic acid 0.0702%, extractive substances 40.18%, ash content 11.75% and humidity 5.95%. Flower of calendula officinalis has been extracted by water, 30%, 50% and 80% ethanol, then made comparative analysis on content of β–carotiene.
When extracted by 80% ethanol, content of β –carotene was the highest or 150 mg. Therefore optimum extraction solvent quantity has been defined to be 80% ethanol. Microbiological analysis has not revealed any organisms and bacteria in solid extract of the plant.
Conclusions:
1. Quality and countable analysis of biologically active substance in the flower of calendula officinalis has been completed.
2. β –carotene the main active substance in cultivated calendula officinalis, is found to be 1.4 gr which that meets Mongolian National Standards of medicine.
3. The 80% ethanol extract of calendula officinalis contained 150mg β –carotene, the maximum content of β –carotene. Hence optimum extraction solvent was found to be 80%ethanol and it will be and used for future research.
4. Microbiological parameters of 80% solid extract of the plant has met quality requirements.
Key words: β –carotene, Biologically active substance, Calendula officinalis L. Pp … Tables 4, References 7

Үндэслэл: Эм ийн хумсан цэцэг (Calendula officinalis L.) нь нийлмэл цэцэгтний овогт багтдаг нэг наст өвслөг ургамал. Хумсан цэцэг нь Дунд ба өмнөд Европд зэрлэгээр ургана. Эмчилгээний зорилгоор : Эм ийн хумсан цэцгийн чанамал, спиртэн хандмал, түрхмэгийг бэртэлт, гэмтэл, шалбархай, идээт болон эдгэрэхдээ удаан шарх, хатиг, мун дас, түлэгдэлт, хөлдөлт, цооролт, цахлай, үлд зэргийг эмчлэхээр түрхлэг шавшлагад гадуур хэрэглэнэ [3]. Энэхүү фармакологи үйлдлүүд нь хумсан цэцгийн цэцэгт агуулагддаг каротинойд, стерин, монотерпенойд, сесквитерпенойд тритерпено д, фенолт нэгдэл, полисахарид β-каротин, аргаах бодис, флавонойд зэрэг биологийн идэвхит бодисуудтай холбоотой [5]

Зорилго: Тарималжуулсан хумсан цэцгийн цэцгэнд агуулагдах биологийн идэвхит бодисыг тодорхойлох

Зорилт: 1. Тарималжуулсан хумс ан цэцгийн цэцгэнд алкалойд, аргаах бодис, β-каротин, флавоной д, аскорбины хүчил, хандлагдах бодисын хэмжээ, чийглэг, үнслэг зэрэг агуулагдах биологийн идэвхит бодисыг тодорхойлох 2. β-каротины агууламж хамгийн их байх тохиромжтой уусгагчийг сонго х 3. Гарган авс ан 80%-ийн этилийн спирт ийн хумсан цэцгийн өтгөн хандны микробиологийн цэвэршилтийг тодорхойлох

Материал, арга зүй: Хумсан цэцгийн цэцгийг зо хих стандартын дагуу “Монос ” Эм судлалын хүрээлэнгийн эмийн ургамлын ботаник цэцэрлэгээс түүж бэлтгэв. Судалгаанд дараах аргуудыг ашиглав. Үүнд: 

  • Шингэн хандыг хур давч илсан мацер аци болон перко ляцийн аргаар 
  • β-каротин, нийлбэр флавонойдыг спектрофотометр ийн аргаар, 
  • Нийлбэр алкалойд, аргаах бодис, аскорб ины хүчлийг титрометрийн,
  • Хандлагдах бодис, үнслэг, чийглэгийг жингийн аргаар [2,4],
  • Судалгааны ажлын статистик боловсруулалтыг SPSS16 программ ашиглан хийв.

Үр дүн: Тарималжуулсан Эмийн хумсан цэцгийн цэцгэнд агуулагдах биологийн идэвхит бодисын судалгааны үр дүн Хумсан цэцгийн цэцгэнд β-каротин, алкалойд, флавоной д, аргаах бодис, аскорбины хүчлийн агууламж, хандлагдах бодис, үнслэг, чийглэг болон чанарын шинжилгээг ОХУ-ын XI-р Фармакопей болон Монго лын Үндэсний Анхдугаар Фармакопейн дагуу тодорхойлов [2,4]. Үр дүнг хүснэгт 1,2-д харуулав.

Хүснэгт 1-ээс харахад эмийн хумсан цэцгийн цэцгэнд алкалойд, аргаах бодис, β-каротин, флавонойд, аскорбины хүчил зэрэг биологийн идэвхит бодисууд агуулагддаг болох нь илэрхий байна. Иймд бид эдгээр биологийн идэвхит бодисын тооны шинжилгээг хийж үр дүнг хүснэгт 2-д харуулав.

Дээрх хүснэгтээс харахад тарималжуулсан хумсан цэцгийн цэцгэнд алкалойд 0.12%, аргаах бодис 1.23%, хандлагдах бодисын хэмжээ 40.18%, β-каротин 1.43%, флавоной д 2.88%, аскорб ины хүчил 0.07% агуулагдаж байна. 1. Хумсан цэцгийн цэцгийг хандлах зохистой экстрагентийг сонгох. Хумсан цэцгийн цэцэгт агуулагдах биологийн идэвхит бодис болох β-каротины онцлог шинж чанарт тулгуурлан түүнийг бүрэн гүйцэд хандлан авах зорилгоор ус болон туйлшрал багатай уусгагч болох янз бүрийн концентрацитай этанолыг авч 1:10- ын харьцаатай шингэн хандыг мацер ацийн аргаар бэлтгэн явууллаа. Гарган авс ан шингэн ханд тус бүрд агуулагдах β-каротины хэмжээг ОХ У-ын XI-р Фармакопейн аргаар то дорхойлоо. Ус болон янз бүрийн концентр ацитай (30%,50%,80%)-ын ус - спирт ийн холимогоор хандлан авс ан шингэн ханд тус бүрд агуулагдах β-каротины хэмжээг харьцуулан судалж то хиромжтой уусг агчийг сонгон авс ан бөгөөд судалгааны дүнг хүснэгт 3-д үзүүлэв.

Хумсан цэцгийн цэцгийг ус , 30,50,80%-ийн этанолоор хандлан авч түүнд агуулагдах β-каротиныг харьцуулан судлахад 80%- ийн этанолоор хандлан авсан шингэн ханданд агуулагдах β-каротины хэмжээ 150 мг/% буюу хамгийн их агууламжтай байгаа тул тохиромжтой хандлагчаар 80%-ийн этанолыг сонгон авав. Энэхүү сонгон авсан хумсан цэцгийн цэцгийн 80%-ийн этанолын өтгөн ханданд микробиологийн шинжилгээ хийж үр дүнг нь хүснэгт 4-д харуулав.

Хүснэгт 4-с харахад хумсан цэцгийн өтгөн ханданд бактерийн ерөнхий тоо , хөгц мөөгөнцрийн тоо , enterobacteriaceaeийн бүлийн нян, salmonella, escherichia coli, staphylococcus aureus, pseudomonas aeruginosa-ийн бүлгийн нян илрээгүй болно.

Хэлцэмж: “Хумс ан цэцгийн цэцэг” MNS2498:77 гэсэн Монго л Улсын стандарт ёсоор чийглэг 14%-аас ихгүй, β-каротины хэмжээ 10мг/%- аас багагүй байх ёстой гэж заасан байдаг [1]. Бидний судалгаагаар тарималжуулсан хумсан цэцгэнд β-каротин 1,4гр/%, чийглэг 5.95% байгаа нь Монго л Улсын Стандартын шаардлагыг хангаж байна. Судлаач П.Б. Лувсандоржиева-ийн судалгаагаар хумсан цэцгийн цэцгэнд флавоной д 1.31%±0.01, аргаах бодис 1.74%±0.01, β-каротин 0.32%±0.01 байна [6]. Энэхүү үр дүнг өөрийн судалгааны дүнтэй харьцуулан үзэхэд бидний судалсан тарималжуулсан хумсан цэцгийн цэцгэнд аргаах бодисын агууламж ойролцоо байхад β-каротины агуулга 4.4 дахин их буюу 1.43%, флавоной дын агуулга 2.2 дахин их буюу 2.88% байна. Бид тарималжуулсан хумсан цэцгийн цэцгийг судалгааныхаа ажилд авсан ба Монгол Улсын Стандарт болон судлаач П.Б. Лувс андоржиева-ийн хийсэн судалгаанд зэрлэг, тарималжуулсан хумсан цэцгийн аль болохыг зааж өгөөгүй байна.

Дүгнэлт:

1. Тарималжуулсан хумсан цэцгийн цэцгэнд алкалойд 0.12%, аргаах бодис 1.23%, β-каротин 1.43%, флавонойд 2.88%, аскорб ины хүчил 0.07%, хандлагдах бодис 40.18% агуулагдаж байна.

2. Хумсан цэцгийн цэцгийн 80% -ийн этанолын ханданд агуулагдах β-каротины хэмжээ 150мг/% буюу хамгийн их агууламжтай байгаа тул тохиромжтой уусг агчаар 80%-ийн этанолыг сонгон авч цаашдын судалгаанд ашиглав. 3. 80%-ийн хумс ан цэцгийн өтгөн ханданд ямар нэгэн нян бактери илрээгүй.

Ном зүй

1. Монго л Улсын Стандарт - Хумсан цэцгийн цэцэг. MNS2498:77 х.2
2. Монголын Улсын Үндэсний Фармакопей . УБ,2011. х.351-352
3. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ2005. х.443-444
4. Государственная Фармакопея XI. Выпуск 2. Москв а 1990. с.146
5. Коновалова О.В. Рыбалко К.С. Биологически активные вещества Calendula officinalis L. “Растительные ресурсы ”. 1990. Т. 26. Вып.3.с.448-463
6. Лувсандоржиева П.Б. Антиокс идантная активность экстрактов Calendula officinalis L. “Химия растительного сырья”. 2009. ¹4. с.123-126
7. Cetkovic G.S. Djilas S.M. Canadanovic- Brunet J.M. Tumbas V.T. Antioxidant properties of marigold extract. “Food research International”. 2004. V.37. р.643-650
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ны доктор Б.Дэнсмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 422
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК