Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
МОНГОЛ ХОНИНЫ СҮҮЛНИЙ ТОСНЫ ФИЗИК ХИМИЙН БОЛОН МИКРОБИОЛОГИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ
( Судалгааны өгүүлэл )

О.Отгонтогоо 1, Н.Мөнхжаргал2, Г.Эрдэнэцэцэг3, Идэрмөнх4

1ЭМШУИС-ДаСС, 2Эм судлалын хүрээлэн, 3ЭМШУИС-Эм зүйн сургуу ль, 4ЦХГ

 
Абстракт

Background: Since the ancient times the Mongolians have consumed the sheep tail as a meal, and also widely used in the practice of traditional medicine. Although the chemical composition of the fat in the tail has been widely studied, nowadays there are almost no research devoted to experiments and the use of fat in modern medicine and pharmacy practice. So today, when there is a widespread tendency to use drugs and natural substances of natural origin, it is highly required to identify readily available and cheap raw materials with high medical quality and nutrition, with a high content of bioactive substances that could replace expensive foreign materials.
Goal: Explore and identify the opportunity to use the tail of fat the Mongolian sheep in the practice of pharmacy as a raw material for pharmaceuticals.
Materials and Methods: Sheep’s tail fat was prepared as follows: the sample was selected from sheep tails sold in the food market of Bayanzurkh district that have been licensed by the veterinary and hygiene authority. Then the material was finely sliced and melted at a low temperature of water heater. Physical-chemical and microbiological analysis of the sheep tail fat was determined according to methods of British Pharmacopoeia and Mongolian National First Pharmacopoeia; heavy metals were determined according to atom absorption spectrophotometric method in the corresponding standards MNS4496: 1997, MNS4499: 1997; the content of radioactive substances in compliance with the standards of MNS 5069:2001 and MNS 5626:2006 respectively.
Results: As a result of determination of physical-chemical properties of sheep tail fat, the following indicators were revealed: amount of acids 0.72±0.016mg/g, amount of peroxide 1.5±0.11 g, level of soaping 163.4±318 mg/g, amount of ether 372.8±0.324mg/g, plumbum 0.005, cadmium 0.0008 respectively. Result of microbiological analysis of sheep tail fat fully corresponds with the requirements of Mongolian National Pharmacopoeia. Content of radioactive isotope was Ак-40 Conclusion: Microbiological indicators of sheep tail fat meet the requirement of the British Pharmacopoeia 2001 and Мongolian National First Pharmacopoeia. Also content of heavy metals, including lead and cadmium, which are considered the most toxic elements and radioactive isotope substances such as potassium and cessium were consistent with the allowed level, therefore it would be possible to use sheep tail fat in pharmaceutical practice as medicinal raw material.
Key words: sheep tail fat, chemical indicators, microbiological indicators, heavy metal, radioactive substances. Pp. Tables 4, References 12.

Удиртгал: Монголчууд эрт дээр үеэс хонины сүүлний тосыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны практикт өргөн ашиглаж байсан байна. Тухайлбал хонины сүүлний тосыг олон төрлийн өвчинд тустай гэж үздэг бөгөөд хүний хүч, тамир доройтох, эцэж ядрах, хий ихдэх, ялангуяа толгой , гар, хөлийн үе мөч өвдөхөд хэрэглэж иржээ. Сүүлний тос нь химийн найрлагын хувьд нэлээд судлагдсан боловч орчин үеийн анагаах ухаан, эм зүйн практикт хэрэглэж туршсан судалгааны ажлууд хомс байна. Иймд байгалийн гаралтай эмт бодисуудыг хэрэглэхийг эрмэлзэх болсон өнөө үед эмчилгээ, тэжээллэг чанар өндөрт эй, биологийн идэвхит бодисын агууламж харьцангуй их, олдоц сайтай, гадаадын өндөр үнэтэй түүхий эдийг орлох хямд төсөр бүтээгдэхүүнийг эрж хайх нь маш чухал юм . Иймд бид судалгааны хэрэглэгдэхүүн болгон хонины сүүлийг сонгон авч уг судалгааг хийлээ.

Зорилго: Монгол хонины сүүлний тосыг эмийн бэлдмэлийн түүхий эд болгон эм зүйн практикт хэрэглэх боломжийг судлах.

Зорилт

1. Монгол хонины сүүлний тосны физик химийн судалгааг хийх

2. Хонины сүүлний тосны микробиологийн цэвэршилтийг тодорхойлох

3. Хонины сүүлний тосонд хүнд металлын хэмжээг судлах

4. Хонины сүүлний тосонд цацраг идэвхит бодисын агуулгыг тодорхойлох

Материал, арга зүй: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хүнсний захаас мал эмнэлэг, эрүүл ахуйн зөвшөөр лийн бичигтэй хонины сүүлийг авч , 2-3 мм хэмжээтэй жижиглэн хэрч иж, усан халаагуурт 60-700С температурт хайлуулан, шахах аргаар хонины сүүлний тосыг бэлдлээ.

1. Хонины сүүлний тосны түүхий эдийн физик химийн шинж чанарыг BP 2001, МУҮФ-2011 аргачлалын дагуу тодорхойлов.

2. Хон ины сүүлний тосны түүхий эдэд микробиологийн шинжилгээ хийхдээ МУҮФ-2011 аргачлалын дагуу хийж гүйцэтгэв.

3. Түүхий эдэд хүнд металлын хольц тодорхойлохдоо атом шингээлтийн спектрофотометрийн аргаар МNS 4496:1997, MNS 4499:1997 стандартуу дын аргачлалын дагуу хийж гүйцэтгэв.

4. Түүхий эдэд цацраг идэвхит бодисын хольц тодорхойлохдоо MNS 5069:2001, MNS 5626:2006 стандартуудын аргачлалын дагуу хийж гүйцэтгэв.

Үр дүн: Хонины сүүлний тосны физик химийн үзүүлэлтийг тодорхойлсон дүн Хонины сүүлний тосыг эмийн түүхий эд болгон хэрэглэхэд түүний физик химийн үзүүлэлтүүдийг судлах шаардлагатай бөгөөд эдгээр үзүүлэлтүүдийг тодорхойлсон үр дүнг хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1-ээс харахад хэт ислийн тоо нь харьцангуй өндөр буюу 1.5±0.11 байгаа нь түүний амархан хуршиж исэлддэгтэй холбоотой учир цаашид тосыг бэлтгэсэн даруйдаа тогтворжуулах шаардлагатай юм . 1. Хонины сүүлний тосны микробиологийн шинжилгээний үр дүн Хонины сүүлний тосыг бэлтгэх явцад олон төрлийн бичил биетнээр бохирдож болох учраас амьтан, ургамлын гаралтай түүхий эдээс бэлтгэсэн эмийн хэлбэрт тавигдах шаардлагын дагуу шинжилж, үр дүнг 2-р хүснэгтэнд үзүүлэв.

Дээрх хүснэгтээс харахад хонины сүүлний тосны түүхий эдэд ямар нэгэн нян бактери илрээгүй бөгөөд Монгол Улсын Үндэсний Фармакопей – 2011-ын шаардлагыг хангаж байна. 2. Хонины сүүлний тосонд хүнд металлын хольц тодорхойлсон дүн Манай оронд үйлдвэрлэл, уул уурхай эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор хүрээлэн буй орчныг бохирдуулагч бодисуудын тоон д хүнд мет аллууд зүй ёсоор багтдаг. Иймд хонины сүүлний тосон д хүнд металлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм . Хүнд металлын агуулгыг тодорхойлсон дүнг хүснэгт 3-т харуу лав.

3. Хонины сүүлний тосонд цацраг идэвхит бодисыг тодорхойлсон нь Хонины сүүлний тосны түүхий эдийг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагын хяналтын газрын цацрагын хяналтын  шинжилгээний лабораторид шинжилж, үр дүнг хүснэгт 4-т үзүүлэв.

Дээрх хүснэгтээс харахад Хон ины сүүлний тосон дахь изотопуу дын хувийн идэвх зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй ба Монго л улсын цацрагын нормын шаардлагыг хангаж байна.

Дүгнэлт:

1. Хонины сүүлний тосны физик химийн шинж чанарыг т дорхойлоход хүчлийн тоо 0.72±0.016мг/г, хэт ислийн тоо 1.5±0.11 г, саванжилтын тоо 163.4±318 мг/г, эфирийн тоо 372.8±0.324мг/г байна.

2. Хонины сүүлний тосны микробиологийн шинжилгээний үзүүлэлт нь Mонгол Улсын Үндэсний Фармакопейн шаардлагыг хангаж байна.

3. Хонины сүүлний тосонд хоруу чанараар хамгийн их металлууд болох хартугалга, кадмийг тодорхойлоход хар тугалга 0.005, кадьми 0.0008 байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.

4. Хонины сүүлний тосонд агуулагдах цацраг идэвхит изотопуу д нь Ак- 40Cs-137

5. Хонины сүүлний тосыг эм зүйн практикт түүхий эд болгон ашиглах боломжтой юм.

 

 

Ном зүй

1. European Pharmacopoeia 5th edition. Volume I. Paris. Aubin. 2005. р.127
2. Монгол улсын Үндэсний Фармакопей . Анхдугаар хэвлэл. Улаанбаатар. Соёмбо принтинг: 2011 он. х.795
3. MahmutUnsal, NesimiAktas, Fractionation and characterization of edible sheep tail fat, Meat Science 63 (2003) 235-239
4. Ламжав. Я, Хоро лжав. Х. “Тарваганы тосоор эмийн тосон суурь бэлтгэх боломжийг судалсан нь”. Анагаах ухаан. 1982 он. УБ. х.28-31
5. Тарваганы тос . МNS 2715:79
6. Микробиологийн шинжилгээний үндсэн үзүүлэлт бүтээтээгдэхүүнд тавих шаардлага MNS 5189:2002 .,
7. Бактерийн нийт тоог тодорхойлох арга MNS 5193:2002.
8. Микробиологийн шинжилгээний дээжийг бэлтгэх арга MNS 5190:2002
9. Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa бактерийн тоог тодорхойлох арга MNS 5191:2002.
10. Хөгц, мөөгөнцрийг тодорхойлох арга MNS 5194:2002.
11. Цацрагийн хамгаалалт лабораторийн гамма спектрофотометрийн арга MNS 5626 : 2006
12. Цацрагийн аюулгүйн норм-83. Цацрагийн ариун цэврийн үндсэн дүрэм – ЦАЦҮД-83. Улаанбаатар. Шинжлэх Ухааны
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1436
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК