Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
МОНГОЛ ОРНЫ ХӨРСӨНД АГУУЛАГДАЖ БАЙГАА МИКОРИЗМЫН СПОРЫН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Болдын Дэнсмаа1, Бао Үu Ying2


1 Монос Дээд Сургуулийн Эмийн Хими - Эмийн ургамал судлалын тэнхим, Улаанбаатар, Монгол Улс 2 Өвөр Монголын Их Сургуулийн Биологийн сургуулийн Ургамал судлалын тэнхим, Хөх хот, БНХАУ

 
Абстракт

Introduction: Arbuscularmycorrhizal (AM) fungi inhabit various ecosystems with a wide range of host plant species. However, as these funge are obligate symbionts with livings roots, the hosts play an important role in mycorrhizal development, spore formation and distribution of AM fungi. The community of AM fungus species in the rhizospere may vary with host species (McGonigle and Fitter 1990).Whether the host can influence diversity of mycorrhizalfungi under controlled condition is an important issue as different researchers often use different test plants for studies on AM fungal diversity (Frank-Snyder et al. 2001; Helgason et al. 1998).
Goal: Research main purpose is to study sporesofarbuscularmycorrhizal fungi (AMF) and to classify spore types from soil.
Materials and methods: Samples were collected from six diverse types of soil: larch forest, larch forest edge, mountain slope, wetlands, steppe and winter camp around “Shajin Khurh” of Bogdkhan mountain.
Results: The soil sample was taken from the six sites such as larch forest, larch forest edge, foot of mountain, washland, steppe, winter campwhich are included tothe natural various zone near “ShajinKhurkh” of Bogd Khan Mountain. By the survey the research team had found 26 species of spore to carry out survey on soil arbuscular mycorrhizal fungal(AMF) spore. 26 speciesof arbuscular mycorrhizal fungal(AMF) spore were determined from soil sample from the six sitesnear “Shajin Khurkh”of Bogd Khan Mountain, Acaulaspora 5 species, Diversispora 3 species, Glomus 15 species, Entrophospora1 species, Scutellospora 2 specieswere separated (shown in table 1). 16 species from Larch forest, 14 species from steppe, 12 species from washland, 11 species from Larch forest edge, 8 species from Graizing grassland, 7 species from mountain foot were determined. There is abundant spores of 4 AMF species such as Acaulaspora sp1, Acaulaspora sp3, Glomus ambisporum, G.microaggregatumat 6 sites where the research sample was taken. Also there is abundant spore such as G.fasciculatum at larch forest, Glomus mosseae larch forest edge, Glomusclarumat washland, Glomussp2
at graizing grassland, Entrophosporainfrenquens at steppe(some figures of the spores areshown in figure 1)
Conclusion: The soil sample was taken from the six sites such as larch forest, larch forest edge, foot of mountain, washland, steppe, winter campwhich are included to the natural various zone. In the result, 26 species, 5 genera of spore to carry out survey on soil arbuscular mycorrhizal fungal (AMF) spore were determined including Acaulaspora 5 species, Diversispora 3 species, Glomus 15 species, Entrophospora1 species, Scutellospora 2 species (figure 1). There is abundantGlomustype spore. The research work is being implemented to continue doing the AMF survey further.

Оршил: Ургамлын үндэсний мөөгөнцөр (AMF) нь амьдрах орчин нь өөр хоорондоо ялгаатай экосистемүү дэд болон ургамлуудад оршин байдаг. Хэдий тийм боловч мөөгөнцөр нь ургамлын үндсэнд амьдран симбиозын үүргийг гүйцэтгэж байна. АМF буюу микориз (мөөгөнцөр) нь ургамлын амьдралын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд улмаар микор изын хөгжил, түүний спорын бүрдэл болон АМFийн тархацыг судална. АМF-ийн зүйлүүд нь тухайн эх ургамлынхаа ризоспер (rhizosphere) дотор нийлмэл байдалтай агуулагдаж байдаг (McGonigle and Fitter 1990). Микор изын судалгааны ажлыг анх олон нийтэд танилцуулсан судалгаа нь микоризын спорыг тал хээрийн хөрснөөс илрүүлсэн ажил байдаг (Morton et al. 1995). Микоризын судалгааны ажил нь өргөн цар хүрээтэй ойлголт бөгөөд микориз нь байрлал болон хөрсний хэв шинжийн хувьд хоорондоо ялгаатай байх ба мөөгөнцрийн төрөл зүйлүүд нь ч хоорондоо ялгаатай учраас өөр өөр үнэлгээ гарч байна.

Зорилго: Судалгааны гол зорилго нь хөрсний микориз (АМF)-ын спорын судалгааг хийж, хөрснөөс спорыг төрөл зүйлээр нь ялган ангилахад чиглэсэн.

Түлхүүр үг: Богд хан уул, микор изын төрөл зүйл, спор

Судалгааны материал, арга зүй: Дээж болон сорьцоо ялгаатай 6 хөрснөөс авсан. Үүнд: Шинэсэн ой, шинэсэн ойн зах, уулын энгэр, нуга, хээр, айлын өвөлжөө гэсэн газруу даас хөрсний дээж авсан. Хөрсний дээжээ цуглуулахдаа байрлал тус бүрээс 2 кг хөрсийг (2-20 см гүн) 5 давт алттайгаар авсан. Микориз (АМF)-ын споруудыг хөрс бүрээс ялгаж авахдаа (50 мл)-ийн диаметрт эй хөрс шигшдэг тусгай зориулалттай шигшүүрт нойтон хөрсөө шигшин угаах ба дараа нь зүйлүүдийг тодорхойлно (Schenck and Perez 1988).

Үр дүн: Богдхан уулын “Шажин хурх” орчмын байгалийн янз бүрийн бүслүүр болох шинэсэн ой, шинэсэн ойн зах, уулын энгэр, нуга, хээр, айлын өвөлжөө зэрэг судалгааны 6 цэгээс хөрсний дээж авч , хөрсний микор изийн (AMF) спорыг судлах судалгааны ажил хийн 26 зүйлийн спорыг ялгаж авлаа. Судалгааны ажлаа ӨМӨЗО-ны Өвөр Монго лын Их Сургуу лийн “Биологийн их сургуу ль”-ийн Ургамал судлалын сургуу лийн лабораторт хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлаа аргазүйн дагуу хийж үзэхэд дараах үр дүн гарч байна. Үүнд: Богдхан уулын “Шажин хурх” орчмын 6 газрын хөрснөөс микоризын (AMF) 26-н зүйлийн спорыг тодорхойлж гаргалаа, Acaulaspora 5 зүйл, Diversispora 3 зүйл, Glomus 15 зүйл, Entrophospora1 зүйл, Scutellospora 2 зүйл тус тус ялгаж авс ан (1-р хүснэгтэд харуу лав). Шинэсэн ойн захаас 16 зүйл , хээрээс 14 зүйл, нугаас 12 зүйл, шинэсэн ойгоос 11 зүйл, айлын өвөлжөө 8 зүйл, уулын энгэрт 7 зүйлийн тус бүр тодорхойлсон . Судалгааны дээж авсан 6 цэгт AMF-ийн зүйлээс Acaulaspora sp1, Acaulaspora sp3, Glomus ambisporum, G. microaggregatum зэрэг 4 зүйлийн спор нилээд элбэг тохиолдож байна. Мөн G. fasciculatum шинэсэн ойд, Glomus mosseae шинэсэн ойн захад, Glomusclarum нугын хөрсөнд, Glomus sp2 айлын өвөлжөөнд, Entrophosporainfrenquens хээрт элбэг то хиолдож байна (ялгаж авс ан спорын зарим зургыг зураг I үзүүлэв).

Хэлцэмж: Богдхан уулын “Шажин хур х”-ын амнаас микоризын спорыг ялган түүлээ. Судалгааны ажлын явцад 5 төрлийн 26 зүйлийн микор изын спорыг ялган авсан бөгөөд 16 зүйл спорыг тодорхойлолоо. Спорыг тодорхойлоход микоризын амьдрах орчны онцлог, спорын хэлбэр дүрс нь хоорондоо харилцан адилгүй байдаг. Спорыг тодор хойлоход спорын онцлог маш чухал байдаг. Судалгааны газраас авсан хөрсний дээжээс 5 төрлийн(Acaulaspora, Diversispora, Glomus, Entrophospora, Scutellospora) спорыг ялган авсан. Эдгээр 5 төрлөөс Glomus-ын төрлөөс 15 зүйлийн спорыг ялган таньсан бөгөөд Glomus төрлийн спор хамгийн их то хиолдож байсан. Богдхан уулын “Шажин хур х”-ын амны 6 өөр газраас авсан хөрсний дээжинд Glomus -ын төрлийн спор хамгийн их байна. Богдхан уулын “Шажин хур х”-ын амны хөрсөнд микориз амьдрах боломж өндөр мөн Glomus төрлийн спор элбэг бөгөөд бусад төрлийн спор өндөр байна. Судалгааны ажлаа бусад эрдэмтдийн судалгааны ажилтай харьцуулахад үр дүн нь ижил гарч байна [2,4]. Хөрснөөс ялгаж авс ан спорын агууламж харилцан адилгүй бөгөөд шинэсэн ойн захын хөрснөөс ялгаж авсан спор хамгийн их бусад судалгааны ажлын үзүүлэлтүүдтэй харьцуулахад өндөр гарч байна. Харин шинэсэн ой болон айлын өвөлжөөнөөс авсан хөрсний дээжинд микоризын спор хамгийн бага ажиглагдсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн судлах хэрэгтэй байна. Мөн уулын энгэрийн хөрсний микор изын судалгааг үргэлжлүүлэн дахин судлах хэрэгтэй. Судалгааны ажлын үр дүнгээс харахад микоризын спор нь судалгааны дээж авсан газар бүрт өөр өөр байх ба хээрийн болон нугын хөрснөөс авсан дээжинд спорын тоо харьцангуй өндөр тоологдсон . Харин шинэсэн ой болон айлын өвөлжөөний хөрснөөс спор хамгийн бага тоологдлоо, гэхдээ энэ 2 газарт микоризын (AMF) спор байгаа боловч бусад газруудынхтай харьцуулахад харьцангуй бага тоологдсон юм . Микоризын спор нь газар бүрт харилцан адилгүй агуулагддаг бөгөөд газар бүрт байх ург амлын зүйлийн бүрдэл нь өөр өөр байдагтай холбоотой байдаг. Тиймээс айлын өвөлжөөний бууцны хөрсөнд агуулагдах микоризын агууламж нь тухайн орчны ургамлын зүйлийн бүрдлээсээ хамаарч өөр байна. гэхдээ айлын өвөлжөөнөөс авс ан хөрсний микор изын илэрц нь бус ад судлаачдын ажилтай харьцуулахад ижил дүн гарч байна [6] .

Дүгнэлт: Судалгааны ажилд байгалийн янз бүрийн бүс бүслүүр болох шинэсэн ой, шинэсэн ойн зах, уулын энгэр, нуга, хээр, айлын өвөлжөө зэрэг судалгааны 6 цэгээс хөрсний дээж аван судалгаа хийсэн бөгөөд AMF (Arbuscular mycorrhizal fungi) судлах судалгааны ажлын үр дүнд 5 төрлийн 26зүйлийн спорыг ялгаж тодорхойлсон ба Acaulaspora 5 зүйл, Diversispora 3 зүйл, Entrophospora1 зүйл, Glomus 15 зүйл, Scutellospora 2 зүйл байна. Glomus-н төрлийн спор маш элбэг тохиолдож байна. Судалгаанд хамрагдсан газраас AMF-ийн зүйл нь хамгийн их тохиолдож байгаа газар нь шинэсэн ойн захад 16 зүйл, хээрт 14 зүйл, нугад 12 зүйл, харин хамгийн бага нь уулын энгэрт болон айлын өвөлжөөнд 7-8 зүйл то хиолдож байна. AMF-ийн судалгааг үргэлжлүүлэн олон талын судалгааны ажлыг хийж байна. Судалгаа хийсэн газруу даас Glomus chimonobambusae – ийн спор олж харсан бөгөөд энэ зүйл нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд хийгдсэн судалгаанд бүртгэгдээгүй зүйл юм . Бид судалгааны ажлаа хийж байхдаа олж тэмдэглэж авлаа (зураг1. 17-р зур аг). Судалгааны үр дүнд ялгаж авсан споруу дын зарим зургуу дыг төрөл зүйлээр нь ангилан харуулав (зураг 1).

 

 

Ном зүй

Ашигласан бүтээлийн жагсаалт:
1. Borstler B, Renker C, Kahmen A, et al. Species composition of arbuscularmycorrhizal fungi in two mountain meadowswith differing management types and levels of plant biodiversity. Biology and Fertility of Soils, 2006,42: 286- 298
2. 贺学礼,Mouratovs,steinberger Y. 荒 漠植物根际AM真菌的空间分布和定殖[J]. 植物生态学报,2002,26(2): 223-229.
3. 包玉英,孙芬,闫伟. 内蒙古中西部草原 主要植物丛枝菌根与结构类型研究.生物多 样性, 2004,12(5):501-508
4. 包玉英,闫伟.内蒙古草原常见植物根 围AM真菌.菌物学报, 2007,26(1):51-58
5. 王发园, 刘润进, 林先贵, 等. 几种生态环 境中AM 真菌多样性比较研究[J]. 生态学报, 2003, 23(12): 2666−2671
6. 高雪峰, 武春燕, 韩国栋. 放牧 对典型草原土壤中几种生态因子影 响的研究[ J ] . 干旱区资源与环 境,2010,24(4):130-133
7. Daniels BA,Skipper HD. Methods for the recovery and quantitative of mycorrhizalresearch.USA, In: Methods and principles of mycorrhizal research
The American PhotopathologySosiety, St. Pal, 1982,186-189
8. Densmaa B, Bao Yu ying. Diversity of AM fungi and Soil microbial quantity in Shajinkhurh area of Mongolia Bogd khan Mountain. China, Huh hot, 2012.
9. Jindal V,Atwal A,Sekhonb Set al. Effect of vesicular-arbuscularmycorrhizae on metabolism of moong plants under NaCl salinity[J. Plant Physiology and Biochemistry,1993,31(4):475-481
10. Morton JB, Benny GL. Revised classification ofarbuscularmycorrhizal fungi (Zygomycetes): A new order,Glomales, two new suborders, Glomineae and Gigasporineae, and two new families, Acaulosporaceae and Gigasporaceae with an emendation of Glomaceae. Mycotaxon, 1990, 37: 471- 491
11. Morton JB, Bentivenga SP, Bever JD (1995) Discovery measurement and interpretation of diversity in arbuscularendomycorrhizal fungi (Glomales, Zygomycetes). Can J Bot 73:25-32
12. McGonigle TP, Fitter AH (1990) Ecological specificity of vesiculararbuscularmycorrhizal associations. Mycol Res 94:120-122
13. Schenck NC, Perez Y (1988) Manual for identification of versiculararbuscularmycorrhizal fungi, 2nd edn. INVAM. University of Florida, Gainesvill, Fla.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 459
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК