Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2013, №1(3)(2)
ХОС ШИВҮҮРТ УЛААГАНЫ (Ribes Diacantum Pall) УСАН ЯЛГАМАЛ БОЛОН СПИРТЭН ХАНДМАЛД АГУУЛАГДАХ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИСИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Н.Мөнхбаяр1

1Монос Дээд Сургууль

 
Абстракт

Introduction: The Ribes diacanthum.Pall (R.D) is widely used in the treatment of kidney and urinary tract inflammation, however, it seems that the preparation and usage of decoction with high effect treatment compounds lack in practice. The phytochemical research of Ribes dianthus finds that the leaves, stem and branches of the plant contain biologically active compounds such as tannin, saponin, flavonoid and coumarin. [3] Moreover, pharmacological study shows that it supports kidney tissue regeneration and protects kidneys from inflammatory. [4] Innovative aspects of this research is the pharmaceutical study on preparation of decoction and tincture from R.D to obtain the stable and easy-to-use medicine, also determination of quantity of biologically active compounds.
Goal: The research was conducted in order to determine the index of tinctures and quantity of biologically active compounds preparing decoction and tinctures of raw R.D according to the technological standards.
Key word: Ribes diacanthum .Pall, tannin, 20%- tinctures
Materials and methods: The research was carried out in pharmachemistry laboratory at Monos university in April, 2013. In the process of the study, raw materials of R.D with 5.25% moisture, and 20%-40% of spirit, aerometer and refractometer were used to determine tannin by the pharmacopeia method. The result of the study: The raw materials in proportion of 1:10 were prepared to make decoction in accordance with corresponding technology. Similarly, tinctures were prepared in above mentioned proportion by the method of maceration. The newly created tinctures were from light brown to a little dark brown in color, with not too strong spirit odor.
 he aerometer measurement indicated that dense of 20%- tincture was 0.970 g/ml whereas 40%- tincture has 0.948g/ml. Light refracture was measured by the refractometer to determine spirit volume. The results showed that in the 20% -tincture there was 1.3450 of light refracture and the spirit amount was 21.1%, while 40%- tincture had 1.3520 light refracture and the spirit amount was 35.4%. When the reaction of identification of tannin was experimented we got complete identification reactions of tannin.
Conclusion:
1. The amount of tannin in decoction was determined
2. Dense, spirit volume and tannin in 20% and 40%- tinctures were measured and as a result, the amount of tannin in 20% -tinctures and decoction is about the same, while
this amount in 40%-tinctures is 1.9 times less than that in 20%- tinctures.

Судалгааны ажлын үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд Ribes Diacantum Pall навч , жимс бүхий мөчрийн оройгоор бэлтгэсэн хандыг бөөр шээсний зам, давс агны үрэвс элт өвчнүүдийн үед судасны хана бэхжүүлэх, үрэвсэл намдаах, шээлгэх зорилгоор уламжлалт эмийн найрлаганд оруулан хэрэглэдэг түүнчлэн төвд эмнэлэгт навч жимсний бэлдмэлийг булчирхайн сүръеэ өвчний үед хэрэглэдэг байжээ. Мөн шивүүрт улааганы бэлдмэлийг гинекологийн өвчнүүд, бие махбодын ерөнхий тамирыг сайжруулах, судасны ханыг бэхжүүлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөсөн байдаг ба орчин үед бөөр, шээсний замын үрэвсэлт өвчинд өргөн хэрэглэгдэж байна. Фито химийн судалгаагаар хос шивүүрт улааганы навч , иш мөчирт аргаах бодис, сапонин, флавоно ид, кумарин зэрэг биологийн идэвхт бодисууд агуулагдаж байгааг тогтоосон бөгөөд фармакологийн судалгаагаар шээсний замын эдэсийн нөхөн төлжилтийг сайжруулж, үрэвслийн эсрэг бөөр хамгаалах үйлдэлтэйг тогтоосон байдаг [3,4]. Ургамалд агуулагддаг пирогаллын хүчлийн аргаах бодисууд нь эд, эсийн уургийн нэгдэлтэй харилцан үйлчлэлцэж хамгаалалтын бүрхүүл үүсгэн мэдрэлийн рецепторуудыг цочроох гадны хүчин зүйлээс хамгаалдаг байна. Эм зүйн практ икт дээрх ург амлын түүхий эдээс ус ан ялгамалыг хэрэглэдэг боловч эмийн сангуудад хатаасан түүхий эдийг савлаж зардаг өвчтөн өөрөө бэлтгэж хэрэглэхэд эмчилгээний үйлдэл үзүүлж буй биологийн идэвхт бодисуудын хэмжээг тодорхой биш, амархан чанараа алддаг дутагдалтай тал ажиглагддаг. Иймээс хос шивүүрт улааганы усан ялгамал, спиртэн хандмалд агуулагдах биологийн идэвхт бодисын хэмжээг тодорхойлох эм зүйн судалгаа нь энэхүү судалгааны ажлын шинэлэг тал болно.

Судалгааны ажлын зорилго: Ribes Diacantum Pall ургамлын түүхий эдээс удаан хадгалахад тогтвортой , хэрэглэхэд хялбар, эмийн хэлбэр гаргах зорилготой .

Судалгаанд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

Үүнд:

1. Хос шивүүрт улааганы усан ялгамал, спиртэн хандмалуудыг технологийн дагуу бэлтгэх

2. Усан ялгамал, спирт эн хандмалуудын биологийн идэвхт бодисын агууламжийг то дорхойлон, спиртэн хандмалуудын бусад үзүүлэлтийг тодорхойлох

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгаа “Монос ” ДС-ийн эмийн химийн лабораторид 2013 оны 4 сард хийж гүйцэтгэв. Судалгаанд хос шивүүрт улааганы ургамлын 5,25%-ийн чийглэгтэй түүхий эд, 20 ба 40%-ийн спирт , болон хандмалуудын спирт ийн агууламж, нягт, аргаах бодис тодорхойлох фармакопеид бичигдсэн арга зүйг ашигласан. Аргаах бодисыг таних урвал: 1. 3-5 мл ялгамал дээр 2-3 дус ал желатины уусм алыг 10%-ийн натрийн хлоридын уусмалд хийж дусаахад желатинат үүсгэн булингартана. Урвалжаас илүүдлээр хийхэд уусна. 2. 3-5 мл ялгамал дээр 2-3 дус ал 10%- ийн кофе ины уусмал нэмэхэд аргаах бодис байгаа бол тунадас үүснэ. 3. 3-5 мл ялгамал дээр 2-3 дус ал 5%- ийн калийн бихроматын уусмал нэмэхэд уусмал бараантах ба шар хүрэн тунадас бууна. 4. 2-3 мл ялгамал дээр 3 дусал төмөр аммоны цөрийн уусмал нэмнэ. Усжин задардаг идээлэгч бодис байвал хар хөх өнгө өгнө. Конденсацлагдсан идээлэгч бодис байвал хар ногоон өнгө өгнө. 5. 1 мл ялгамал дээр 2 мл сулруулсан цууны хүчил ба 1 мл 10%-ийн хар туг алганы саармаг уусмал нэмхэд усжин задардаг идээлэгч бодис байвал цагаан тунадас бууна. Тун адасыг шүүгээд шүүгдэс дээр 10 дус ал 1%-ийн төмөр аммонийн цөрийн уусмал, 0,5 г натрийн ацет ат (хутгахгүй) нэмэхэд конденсацлагддаг идээлэгч бодис байгаа бол шүүгдэс хар ногооноор будагдана. 6. 25 мл ялгамал дээр 5 мл 40%-ийн формальдегид 3 мл концентр ацитай давсны хүчлийн уусмал нэмнэ.Холимгийг эргэх хөргөгчтэй холбон 30 минут буцалгана. Конденсацлагддаг идээлэх бодис, галлын хүчил байвал тоосгон улаан өнгийн тун адас бууна. Дараа нь хөргөөд шүүнэ. 10 мл шүүгдэс дээр 1 мл 1%-ийн төмөр аммонийн цөр, 1 г талст натрийн ацет ат нэмэхэд ус жин задардаг идээлэгч бодис байвал хөх ягаан өнгө үүснэ. 7. 2-3 мл хандмалд бромын усыг /5 г бромыг 1 литр ус анд уусг асан/ бромын үнэр гартал дус лаар нэмнэ конденсацлагддаг аргаах бодис шууд тун адасжина. 8. 2 мл ург амлын ханданд хэдэн талст натрийн нитрат, 2 дус ал 0,1м давсны хүчил нэмэхэд бор өнгө үүсвэл ус жин задардаг аргаах бодис байна. 9. Тооны тодорхойлолт. Аргаах бодисыг исэлдэх шинж чанарт нь үндэслэн перманганатометр ийн аргаар тооны тодорхойлолтыг явуулдаг. 250 мл колбонд 20 мл шингэн ханд 50 мл ус хийг ээд усан халаагуурт халаана. Дээр нь 250 мл нэрмэл ус нэмээд хөргөөд энэ уусм алаасаа 25 мл авч 1 литрийн конусколбонд хийгээд 750 мл ус нэмээд 25 мл индигосульфохүчил нэмээд сайтар сэгсэрч холино. Энэ уусмалаар 0.02 моль/л калийн перманганатаар алтлаг шар өнгөтэй болтол титрлэнэ.

Судалгааны ажлын үр дүн: Хос шивүүрт улааганы 5,25%-ийн чийглэгтэй түүхий эдээс 1:10 харьцаатайгаар авч , усан ялгамлыг чанамал бэлтгэх технологийн дагуу, спиртэн хандмалуудыг бэлтгэх түүхий эдийг 1:10 харьцаагаар авч , 20%, 40%-ийн этанолыг экстрагент болгон мацерацийн аргаар 20%, 40%-ийн хандмалуудыг бэлтгэв. Гаргаж авс ан 20% болон 40%-ийн спиртэн хандмалууд нь гадаад байдлаараа тод цайвар бор, гүн бор хүрэн өнгөтэй, спиртийн сулхан үнэртэй шингэн. Нягт нь 20%-ийн хандмалд 0,970 г/мл, 40%-ийн хандмал 0,948 г/мл байна (Table 1).

Спиртийн агууламжийг рефрактометрээр гэрлийн хугарлыг нь хэмжиж томьёогоор бодоход 20%-ийн спиртэн хандмалын гэрлийн хугарал 1,3450, спиртийн хэмжээ 21,1%, 40%-ийн спирт эн хандмалд гэрлийн хугарал 1,3520 спирт ийн агууламж 35,4% байна. Аргаах бодисын таних чанарын урв алыг усан ялгамал, спиртэн хандмалуудад хийхэд дараах 5%-ийн калийн дихроматын уусмалаар үйлчлэхэд шар хүрэн тун адас, төмөр аммоны цүртэй хар ногоон тунадас, давсны хүчил, натрийн нитратаар үйлчлэхэд бор өнгө өгсөн нь усжин задардаг аргаах бодис, цууны хүчлийн орчинд хар тугалганы ацетат, төмөр аммоныцүр, натрийн ацетатаар үйлчлэхэд хар ногоон өнгөтэй болсноор конденсацлагддаг аргаах бодис байгааг илрүүлэв.

Аргаах бодис олон атомтфенолын уламжлалын ус , спиртэд сайн уусдаг органик уусгагдад уусдаггүй аргаах амттай, шаравтар өнгөтэй нэгдэл байдаг. Аргаах бодисын амархан исэлдэх чанарт нь үндэслэн тооны тодорхойлолтыг перманганатометрийн аргаар титрлэж тодорхойлов. Аргаах бодисын хэмжээ усан ялгамалд 0,327±0,032, 20%-ийн спиртэн хандмалд 0,323±0,078 байсан нь усан ялгамалд агуулагдах хэмжээтэй адил байна. Харин 40%-ийн спиртэн хандмалд 0,169±0,078 хэмжээтэй байгаа нь усан ялгамалдах хэмжээнээс 1,9 дахин бага байна (table2).

Хэлцэмж: Тэхийн шээг (Ribes DiacantumPall) - ийн түүхий эдийн навч , мөчирт хийсэн Э.Сансархуягийн судалгаагаар хандлагдах бодисын хэмжээ навчинд 27,3%, мөчирт 26,0%, чийглэг навч 6,4%, мөчирт 6,81%, агуулагдах биологийн идэвхт флаваноид навчинд 18,16%, мөчирт 9,18%, кумарин навчинд 3,31% мөчирт 0,86%, аргаах бодис навчинд 14,7%, мөчирт 5,37% гэж тогтоосон [3,4,5] ба хос шивүүрт улааганы стандартад 100,0 г түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээг 17%, аргаах бодисын хэмжээ 1,5%- иас ихгүй гэж заасан байдаг [3,5] (Table 3).

Бидний хийсэн судалгаа Ribes Diacantum Pall-ийн 1:10-ын харьцаагаар бэлтгэсэн чанамал, спиртэн хандмалуудад агуулагдах аргаах бодисын хэмжээ 0,327 г, 0,323 г, 0,169 г хэмжээтэй байгааг тогтоосон нь бусад судлаач эрдэмтдийн судалгааны ажилтай нийцэж байна. Судалгааны дүнгээс харахад дээрх ургамлын 20%-ийн спиртэн хандмалын аргаах бодисын хэмжээ 40%-ийн спирт эн хандмалынхаас илүү байгаа тул эмийн хэлбэрт оруулах технологийн судалгааг үргэлжлүүлэн хийх боломжтой . Дүгнэлт:

1. Судалгааны дүнд бөөр хамгаалах үйлдлээр хэрэглэдэг шивүүрт улааганы усан ялгамалд аргаах бодис 0,327 г агуулагдаж байгааг тодорхойлов.

2. 20% ба 40%-ийн спиртэн хандмалуудын нягт, спиртийн хэмжээ, аргаах бодис 20%-ийн хандмалд 0,323 г, 40%-ийн хандмалд 0,169 г байгааг тогтоов . 3. Аргаах бодисын хэмжээг харьцуулан үзэхэд усан ялгамал, 20%-ийн хандмалд

 

Ном зүй

Ашигласан хэвлэлийн жагсаалт:
1. “Монгол улсын үндэсний фармакопей ” анхдугаар хэвлэл УБ 2011 он
2. Биндэрьяа.М., Мөнхчулуун. М., Гарамжав.А., “Эм ийн ургамлаас биологийн идэвхт бодис ялгах аргачлал” “Шидэт өнгө” ХХК х/х 26. УБ 2011он.
3. Сансархуяг . Э., “Бөөр хамгаалах үйлдэлтэй ург амлуудын фито химийн судалгаа” эмзүйн ухааны магистрийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл УБ 2011 он
4. Сосорбурам.Б, Нарангэрэл.Б, болон бусад “Алирсны навч , тэхийн шээг, хуурмаг булчирхайт ортууз ургамлуудын фармакологийн судалгааны дүнгээс” “Эрдмийн бичиг 2012” Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 35-36 р хуудас
5. Хос шивүүрт улаагана Монгол улсын стандарт MNS 4166:1993 6. Ладыгина Е.А., Сафранович Л.Н., Отряшенков а В.Э., и др “Химический анализ лекарственн ихрастений” Издательство “Высшая школа” Москва
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 629
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК