Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2012, №1(1)(1)
АЛИРСНЫ НАВЧНЫ (Vaccinum vitis idaea L) УСАН ЯЛГАМАЛ БОЛОН СПИРТЭН ХАНДМАЛД АГУУЛАГДАХ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИСЫН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ц. Бодьгэрэл1, Н.Мөнхбаяр2

1,2 Монос Дээд Сургууль

 
Абстракт

Introduction: The Vaccinum vitis is widely used in traditional medicine in the treatment of kidney disorders and diuretics, but contemporary medicine practices its decoction more for the treatment of respiratory disease. The study showed that hydroquinone in Vaccinum vitis which is formed by decomposition of arbutin performs antiseptic effects for respiratory system and urinary track. Vaccinum vitis contains 8-12% of arbutin and metilarbutin, flavonoids such as, vaccinin, hydroquenone, quiercetin, isoquircitrin, rutin, abicularin and piperin.[3.4] This study was conducted to get active substances in the form of drugs through extraction of active compounds in the tinction of spirit and other extragents since the decoction of Vaccinum vitis cannot be stored longer.
Coal: To determine biologically active compounds of Vaccinum vitis idaea in the decoction and tinctures.
Key words: Vaccinum vitis idaea, arbutin, tannins, decoction
Materials and methods: The study was conducted in the pharmachemistry laboratory at Monos university in April, 2013. In the process of the study, the decoction of vaccinum vitis
and 40% and 70%- tinctures were prepared and the quality and quantity of the content, dense, arbutin and tannin were studied in accordance with corresponding standards.
The results: The raw materials in proportion of 1:10 were prepared to make decoction in accordance with corresponding technology. Similarly, tinctures were prepared in above
mentioned proportion by the method of maceration. The aerometer measurement indicated that dense of 70% tincture was 0.910 g/ml, and dense of 40% tincture was 0.967 g/ml, Light refracture was measured by the refractometer to determine spirit volume. The result showed that in the 70% -tincture there was 1.3670 of light refracture and the spirit amount was 62.88%, while 40%- tincture had 1.3602 light refracture and the spirit amount was 36.4%. When the reaction of identification of tannin and arbutin were experimented we got complete identification reactions of arbutin and tannin. That arbutin’s amount in decoction was 0.110+0.005 and tannins amount was 0.0713±0.0003 in 70% tinctures shows the arbutins amount was 0.284+0.003 and tannins amount was 0.13+0.005 and in 40% -tincture the arbutins was 0.147+0.006 and the tannins was 0.147+0.006.
Conclusion
1. As a result of the study there are 0.110g of arbutin in the decoction and 0.07g of tannin.
2. The tannin’s amount in the tinctures is higher and the quantity of arbutin is higher in the decoction as compared the quantity of arbutin and tannin in the tinctures with the amount that is in the decoction.

Судалгааны ажлын үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг янз бүрийн өвч ин эмгэгийн үед хэрэглэж ирсэн. Ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүд нь нийлэгжүүлж гаргасан эмийн бодисуудыг бодвол хортой чанар, гаж нөлөө багатай байдаг учраас сүүлийн жилүүдэд ургамлын гаралтай эм, бэлдмэлийг эмчилгээнд түлхүү хэрэглэх явдал нэмэгдэж байна. Алирсны навчийг уламжлалт анагаах ухаанд дангаар нь болон бусад эмийн ургамалтай хослуулан хавагнах, ханиад хүрэх, цэрт эй ханиах, бөөрний үрэвсэлт өвчнүүд, элэгний өвчний үед хэвлийд шингэн хуримтлагдах, артерийн даралт ихсэх зэрэг өвчнүүдийн үед шээс хөөх, ханиалга дарах үйлдлээр нэлээд өргөн хэрэглэдэг бөгөөд орчин үеийн анагаах ухааны практикт навчны усан эмийг идээшмэл чанамал хэлбэрээр амьсгалын замын өвчинд өргөн хэрэглэж байна. Алирсны навчинд агуулагддаг арбутины задралаар үүссэн гидрохинон амьсгал, шээсний замд антисептик үйлдэл үзүүлж байгааг фармакологийн судалгаагаар тогтоосон байдаг. Химийн судалгаагаар алирсны навчинд арбутин 8-12%, метиларбутин зэрэг энгийн фенолт нэглүүд, түүнчлэн вакцинин, кверцетин, изокверцет ин, рут ин, авику лярин, гиперин зэрэг флавоно ид агуулагддагийг тогтоо жээ. Эм ийн сангийн практ икт алирсны навчны хатаасан түүхий эдийг савлаж борлуулдаг бөгөөд өвчтөн өөрөө гэрийн нөхцөлд цай маягаар бэлтгэж хэрэглэдэг боловч энэ нь 3-4 хоногийн хугацаанд амархан хөгцөрч мууддаг дутагдалтай, удаан хадгалахад тогтворгүй учраас спирт болон бусад экстр агентээр хандалж үйлчлэгч бодисыг ялган авч эмийн хэлбэрт оруулах зорилгын хүрээнд энэ судалгааны ажлыг хийсэн болно.

Судалгааны зорилго, зорилт: Алирсны навчны (Vaccinum vitis idaea L) усан ялгамал болон спиртэн хандмалуудын биологийн идэвхт бодисыг тодорхойлох

Судалгааны ажлын материал, арга зүй: Судалгаа “Монос ” ДС-ийн эмийн химийн лабораторид 2013 оны 4 сард хийж гүйцэтгэсэн. Судалгаанд хатаасан алирсны навчны 5,25%-ийн чийглэгтэй түүхий эд, 40% ба 70%-ийн спиртийг экстрагентээр авч , арбутин, аргаах бодисыг фармакопеи, стандартад бичигдсэн арга зүйгээр тодорхойллоо. Биологийн идэвхт бодисуудын таних урвалууд, тооны тодорхойлолтыг дараах аргачлалын дагуу хийсэн. Арбутин аргаах бодисын таних урвал: 1. 1 мл хандмал дээр 1 мл ус нэмээд талст төмрийн сульфат нэмэхэд улаандуу хөх ягаан өнгө өгөөд дараа нь хардуу хөх ягаан өнгөтэй хар –хөх ягаан тунадас үүснэ. (арбут ин) 2. 1 мл хандмал дээр 4 мл аммиакийн уусмал 1 мл 10%-ийн форформолибдений хлорын хүчлийн давсаар үйлчлэхэд хөх өнгө үүснэ. (арбут ин) 3. 2-3 мл хандмалд 2-3 дус ал төмөр аммоны цүр нэмэхэд хар - хөх өнгөнд хувирна. (ус жин задардаг аргаах бодис) Арбутиныг тодорхойлох аргазүй Алирсны навчинд агуулагддаг арбутины гликозид хүчиллэг орчинд гидролизод орж саахрын хэсэг, гидрохинон үүсгэн задардаг. Үүссэн гидрохиноныг йодометрийн аргаар тодорхойлдог.

Усан ялгамал, болон хандмалуудаас 20 мл авч 100 мл хэмжээст колбонд хийж дээр 3%- ийн хар тугалганы ацетатын суурьлаг уусмал 10 мл нэмж хэмжээ хүртэл ус нэмэн усан ванн дээр халааж дараа нь хөргөж тунадасыг шүүж хольцоос нь цэвэрлэнэ. Дээр нь 1 мл конц хүхрийн хүчил нэмж гидролизыг явуулж үүссэн гидрохиноныг 2 мл цардуулын уусмал нэмж 0,02 моль/л йодын уусмалаар хөх өнгө үүстэл титэрлэнэ. Аргаах бодис тодорхойлох арга зүй Аргаах бодис амархан исэлддэг шинж чанарт нь үндэслэн перманганатометрийн аргаар тодорхойлдог. Аргаах бодисыг тодорхойлохдоо хандмалаас 25 мл-ийг авч 1 л-ийн хавтг ай ёроолтой колбонд хийж дээр нь 750 мл ус нэмэн 25 мл индигосульфохүчлийн уусмал нэмнэ. Үүнээс 200 мл-ийг авч 0,1 н KMnO4 – ийн уусмалаар алтлаг шар өнгө үүстэл титрлэнэ. (Левент аль - Нейбауэрийн арга)

Судалгааны ажлын үр дүн: Алирсны навчнаас 1:10 харьцаатай усан ялгамлыг чанамал бэлтгэх технологийн дагуу, спиртэн хандмалуудыг бэлтгэхдээ 70%, 40%-ийн этанолыг экстрагентээр хэрэглэн түүхий эдээс 1:10 харьцаатай авч , мацериацийн аргаар хандалж бэлтгэв. Гарган авсан спиртэн хандмалууд нь гадаад байдлаараа хүрэн улаан, хар хүрэн өнгийн спиртийн сулхан үнэртэй шингэн. Нягтыг ареометрээр тодорхойлоход 70%-ийн хандмалд 0,910 г/мл, 40%-ийн хандмал 0,967 г/мл, спиртийн агууламжийг рефрактометрээр гэрлийн хугарлыг хэмжиж тодорхойлоход 70%-ийн спирт эн хандмалд 1,3670, спирт ийн хэмжээ 62,88%, 40%- ийн спиртэн хандмалд 1,3602, спиртийн агууламж 36,4 % байна. (Table 1 харуулав).

Усан ялгамал, спиртэн хандмалуудыг 5%-ийн калийн дихроматын уусмалаар үйлчлэхэд улаан хүрэн тунадас, төмөр аммоны цүртэй хар ногоон тунадас, төмрийн хлоридоор үйлчлэхэд хар ногоон тун адас үүссэн нь арбутин, аргаах бодис агуулагдаж байна.

Үйлчлэгч бодис арбутины хэмжээ усан ялгамалд 0,110 ± 0,005, 40%-ийн спиртэн хандмалд 0,076 ± 0,012, 70%-ийн хандмалд 0,284 ± 0,003, аргаах бодис усан ялгамалд 0,0713±0,0003, 40%- ийн хандмалд 0,147±0,006, 70%-ийн хандмалд 0,130±0,005 г байгааг тогтоолоо (table 2 харуу лав). Мацерацийн аргаар гаргасан спиртэн хандмалуудын биологийн идэвхт бодис арбутин, аргаах бодисын хэмжээг тодорхойлон, усан ялгамал дах биологийн идэвхт бодисуудын хэмжээтэй харьцуулахад, аргаах бодисын хэмжээ хандмалуудад өндөр, арбутины хэмжээ 70%-ийн хандмалд өндөр байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Хэлцэмж: Алирсны навчинд агуулагдах биологийн идэвхт бодисын судалгаа Сансархуягийн судалгаагаар 2,33%-ийн чийглэгтэй түүхий эдэд нийт хандлагдах бодисын хэмжээ 34,2%, биологийн идэвхт 30,49% агуулагддаг гэж гаргасан байгаа бөгөөд арбутины хэмжээ Г. Даандайн судалгаагаар 7,1% гэж тогтоосон [4]. Алирсны навчны стандартад зааснаар 100,0 түүхий эдэд хандлагдах бодисын хэмжээ 20,0%-иас багагүй, арбут ин 4%-иас  ихгүй гэж заасан байдаг.

Бидний хийсэн судалгаагаар алирсны навчны 1:10 харьцаагаар бэлтгэсэн усан ялгамалд арбутины хэмжээ 0,110 г, аргаах бодисын хэмжээ 0,07125 г, 40%-ийн хандмалд арбут ины хэмжээ 0,076 г, аргаах бодис 0,147 г, 70%-ийн хандмалд арбутин 0,284 г, аргаах бодис 0,130 г агуулагдаж байгаа нь судлаачдын хийсэн судалгааны үр дүнтэй нийцэж байна (table3). Алирсны навч инд агуулагдах арбутин нь антисептик үйлдэл үзүүлдэг боловч гэмтсэн эд, эс нөхөн төлжих, үрэвслийн эсрэг үйлдийг аргаах бодис үзүүлдэг учраас алирсны навч инд агуулагдах биологийн идэвхт бодисуудын хүний биед үзүүлэх эмчилгээний нөлөө нь илүү байдаг байна. Өндөр концентрацитай спиртэн хандмалын хэрэглээ хязгаарлагдмал байдаг учраас цаашид технологийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Дүгнэлт

1. Судалгааны дүнд алирсны навчны усан ялгамалд агуулагдах биологийн идэвхт бодис арбутин, аргах бодисын хэмжээг тодорхойлов. Алирсны навчны чанамалд арбутин 0,110 г, аргаах бодисын хэмжээ 0,07125 г байна.

2. Мацерацийн аргаар гаргасан спиртэн хандмалуудын спиртийн агууламж, хувийн жин, биологийн идэвхт бодис арбутин, аргаах бодисын хэмжээг тодорхойлсон .

3. Арбутин, аргаах бодисын хэмжээ 70%- ийн спиртэн хандмалд өндөр байгаа

 

Ном зүй

1. “ Монгол улсын үндэсний фармакопей ” анхдугаар хэвлэл УБ 2011 он
2. Биндэрьяа.М., Мөнхчулуун. М., Гарамжав.А., “Эм ийн ургамлаас биологийн идэвхт бодис ялгах аргачлал” “Шидэт өнгө” ХХК х.х 26. УБ 2011он.
3. Сансархуяг . Э., “Бөөр хамгаалах үйлдэлтэй ургамлуудын фито химийн судалгаа” эмзүйн ухааны магистрийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл УБ 2011 он
4. Сосорбурам.Б, Нарангэрэл.Б, болон бусад “Алирсны навч , тэхийн шээг, хуурмаг булчирхайт ортууз , ургамлуудын фармакологийн судалгааны дүнгээс” “Эрдмийн бичиг 2012” Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл 35-36 р хуудас
5. Хос шивүүрт улаагана Монгол улсын стандарт MNS 4166:1993 6. Ладыгина Е.А., Сафранович Л.Н., Отряшенков а В.Э., и др “Химический анализ лекарственн их растен ий” Издательство “Высшая школа” Москва 1983
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ны доктор Б.Дэнсмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 736
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК