Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(4)(1)
ШИВҮҮРТ СЭРДЭГ( SAXIFRAGA SPINULOSA ADAMS)-Н ХАНДНЫ АНТИОКСИДАНТ ИДЭВХИЙН БОЛОН ФИТОХИМИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Д. Бадрал, Б. Мөнгөншагай, А. Н. Brantner , Ж. Батхүү

1Монос Дээд Сургууль, 2Хими, Хими Технологийн Хүрээлэн, 3Грацийн ИС,
Эм Зүйн Сургууль, 4МУИС, Шинжлэх Ухааны Сургууль

 
Абстракт

Introduction: Oxidative stress occurs when the production of harmful molecules called free radicals are beyond the protective capability of the antioxidant defenses. Free radicals are known to cause damage to lipids, proteins, enzymes and nucleic acids, they are leading to cell or tissue injury. Therefore, there is an increasing interest in searching antioxidants from natural origin to prevent human body from oxidative stress produced by free radicals. In this research, 52 extractions of Mongolian medicinal plants were tested for their DPPH radical scavenging activity. Out of them, the aerial parts of Saxifraga spinulosa showed significant activity. Phytochemical and biological studies on this plant haven’t been determined previously.
Methods: Antioxidant activity was evaluated by DPPH (2,2- diphenyl-1-picrylhydrazyl) radical scavenging assay. The antioxidant activity of these extracts was compared with standard solution of rutin. The total phenolic contents, flavonoid, and flavonols were determined by Folin-Ciocalteu, aluminum chloride, and Yermakov methods, respectively.
Results: The acetone extract of the aerial parts of Saxifraga spinulosa exhibited excellent scavenging activity with IC50 (μg/mL) 14.98±0.16 against DPPH radical. Moreover the n-butanol fraction showed greater DPPH scavenging activity with IC50 (μg/mL) 28.69±0.09 compared to the non-polar chloroform fraction. So far the active n-butanol fraction passed through an octadecylsilicagel (3 x 12.5 см) and eluted with H20 (fraction A, 1.9 g), MeOH 20% (fraction B, 0.45 g), MeOH 40% (fraction C, 1.56 g), MeOH 80% (fraction D, 0.268 g), and MeOH (fraction E, 0.0012 g). From them, fractions A, B, C, and D showed significant activity, while fraction E had moderate activity. The total phenolic contents of acetone extract (121.42±14.33), n-butanol (113.42±16.29), and water residue (68.09±20.44), were expressed as Gallic acid equivalents. The flavonoid contents were found to be acetone extract (37.27±3.05), n-butanol (50.6±6.43), and water residue (5.93±2.0) in methanol using rutin equivalents.
Conclusions: Antioxidant activity of Saxifraga spinulosa extracts were shown to be related to the phenolic components. Detailed investigation is needed to isolate antioxidant active compounds from this plant and determine their chemical structures as well as to make it accessible to modern clinical practice.
Key words: Saxifraga spinulosa, DPPH radical scavenging activity, total phenolic content

Судалгааны ажлын үндэслэл: Амьд организмын эд дэх физиоло гийн исэлдэх процессын дүнд үүссэн хүчилтөрөгчит, азотот радикалууд нь липид, уураг, фермент болон
нуклейн хүчлийн бүтэц бай гууламжид өөрчлөлт оруулда г. Ингэснээр эс, эдийг гэмтээж, үрэвсэл , хорт хавда р, судасны хатуурал,чихрийн шижин, элэгний үрэвсэл ,Альцгеймер (Alzheimer), Паркинсон (Parkinson)-ы өвчин, зүрх, судасны өвчлөлүүдий г бий бол гохоос гадна хөгшрөлтийн процессы г хурдасгадаг [1,2,3,4]. Үүнээс үндэслэн бай галийн гаралтай антиоксидантыг олж илрүүлэн, практикт нэвтрүүлэх боломжийг эрж хайх судалгааны ажил өргөн хүрээтэй хийгдэж байна [5].
Энэхүү судал гааны ажлын зорилго нь Монгол оронд ургадаг зарим ургамлуудын антиоксидант идэвхийг судалж , антиоксидант нэгдлийн бай галийн эх үүсвэрийг хайхад
оршино. Бид Монгол орны 14 овгийн 29 зүйл ургамлын 52 хандны антиоксидант идэвхийг DPPH радикал зайлуулах аргаар шалгаснаас антиоксидант идэвх өндөртэй, харьцангуй бага судлагдсан Сэрдэ гийн овогт хамаа рах Шивүүрт сэрдэг (Saxifraga spinulosa)-г судал гаандаа сонгон авч, антиоксидант идэвхийг нарийвчлан судалж , нийт фенолт нэгдлийн агууламжийг тодорхойллоо .
Судалгааны материал, арга зүй Судалгааны дээж: Шивүүрт сэрдэгийн газрын дээд хэсгийг 2012 оны 7-р сард Улаанбаатар хотын Налайх Дүүргийн Мэлхий
хадны амны (N=47˚ 56.230´; E=107˚ 24.964´, h=1972 мет р) орчмоос түүж бэлт гэсэн ба ургамлын ангилал зүйн тодорхойлолтыг ШУА-ийн Ботаникийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан , профессор Ч. Санчир хийсэн болно. Хандлах, бүлэглэн хандлах: Шивүүрт сэрдэгийн газын дээд хэсгийг 3-5 мм-ийн хэмжээтэй жижиглэж, 1:10 (г/ мл) харьцаатайгаар 80%-ийн ацетоноор тус бүр 24 цагаар 3-4 удаа тасалгааны температурт хандалсан . Хандаа шүүж, вакуумууршуулагчаар 40°С-д нэрж өтгөрүүлэн, 40 гр өтгөн ханд гарган авсан . Өтгөн хандаа усанд (1:1) суспензлэн хлороформ, н-бутанолоор бүлэглэн хандлав . Эндээс 4 гр хлороформын ханд , 22 гр н-бутанолын ханд , 14 гр усан үлдэгдэл тус тус бэлтгэсэн . Шивүүрт сэрдэгийн н-бутанолын 10 гр ханды г 15 мл усанд уусган октадецилсиликагель адсорбентээр цэнэглэсэн 3 x 12.5 см хэмжээтэй баганад шингээсэн . Баганыг ус (фракц А, 1.9 гр), 20% MeOH (фракц B, 0.45 гр), 40% MeOH (фракц C, 1.56 гр), 80% MeOH (фракц D, 0.268 гр), MeOH (фракц E, 0.0012 гр) зэрэг уус гагчаар угааж, харгалзах фракцуудыг тосож авсан .

Антиоксидант идэвхийг тогтоох: Антиоксидант идэвхий г Luciana нарын [6] DPPH (Sigma) радикал ыг зайлуулах аргаар шалгасан. 96 хоног бүхий микро ялтас (Sterilin)-д 75 μL 0.3 mM DPPH-н метанолон уусмал дээ р 75 μL дээж (250, 125, 62.5, 31.2, 15.6, 7.8 болон 3.9 μg/mL концентрациар метанолд уусгасан) нэмж сайтар холив . Үүнтэй зэрэгцүүлэн 75 μL дээжин дээр 75 μL метанол нэмж, ха рьцуулах уусмал болон дээжийг тасалгааны температурт, харанхуй газар 30 минут байлгасан. Дараа нь дээж ,
харьцуулах болон хяналтын уусмалын гэрэл шингээлтийг микро ялтас уншигч (Perkin Elmer Wallac Victor2 Multilable Counter)-д гэрлийн долгионы 517 нм-т хэмжсэн . Стандарт бодисоор рутиныг авсан бөгөөд дээжтэй адил концент рацитай гаар метанолд уусгаж, дээрхи арга зүйгээр гэрэл шингээлтийг хэмжсэн .

Судалгааны үр дүнг дараах томъёогоор тооцно:

Ургамлын хандны концентраци болон шингээлтийн хамаарлыг жиших муруй байгуулж , дээж тус бүрийн болон стандарт уусмал рутины IC50 /чөлөөт радикалыг 50% бууруулахад шаардлагатай дээжний концентраци/-ийг олсон . Нийлбэр фенолын агууламжийг Folin-Ciocalteu [7] урвалжаа р (галлийн хүчлийн эквивалент ), нийлбэр флавоноидыг хөнгөнцагааны оксидын [8] колориметрийн аргаар (рутины эквивалент ), нийлбэр флавонолын агууламжий г Ермаковын [9] аргаар (рутины эквивалент ) тус тус тодорхойлов . Статистик анализ: Хэмжилт тус бүрийг 3 давталттай гаар гүйцэтгэж үр дүнг утга ± стандарт хазайлт (SD) хэлбэрээр илэрхийлсэн болно .

Үр дүн Шивүүрт сэрдэгийн антиоксидант идэвх: Шивүүрт сэрдэгийн газрын дээд хэсгийн антиоксидант идэвхийг DPPH радикалыг ангижруулах аргаар тогтоов .
DPPH радикалыг ангижруулснаар түүний гүн ягаан өнгө цайвар шар болж хувирдаг [10]. Антиоксидант идэвх өндөртэй, харьцангуй бага судлагдсан Шивүүрт сэрдэгийн газрын дээд хэсгийг 80%-ийн ацетоноор хандлан усанд суспензлэн хлороформ, н-бутанолоор бүлэглэн хандалж , антиоксидант идэвхийг
Хүснэгт 1-д үзүүлэв.

Судалгааны дүнгээс харахад ацетон , н-бутанол болон усан үлдэгдлийн IC50 (μg/ mL) утга нь харгалзан 14.98±0.16, 25.56±0.14, 28.69±0.09 бай гаа нь антиоксидант идэвх
өндөртэйг ха руулж байна . Харин хлороформон ханд (200<) идэвх гүй байлаа . Эндээс өндөр идэвхтэй , гарц ихтэй н-бутанолон хандыг октадецилсилика гель (ODS) дүүргэгчээр ба ганан хроматограф явуулж , 5 фракц болгон, тэдгээрийн антиоксидант идэвхийн үр дүнг
Хүснэгт-2-д нэгтгэн харуулав.

Фракц A, B, C, D ха ргалзан IC50 (μg/ mL) утга нь 18.17±0.5, 22.7±0.01, 23.9±0.02, 27.06±0.02 бу юу рутиныхтай ойролцоо , харин фракц E нь 78.36±0.01 бу юу бусад фракцаас идэвх багатай байв . Эдгээр 4 фракцаас өндөр идэвх үзүүлж буй нэгдлүүдийг янз бүрийн хроматографийн аргуудаар цэврээр ялган авч, бүтэц байгууламжийг тогтоох ажил хийгдэж байна . Нийлбэр фенол, флавоноид, флавонолын агууламж: Нийлбэр фенолын агууламжийг Folin-Ciocalteu урвалжаар (галлийн хүчлийн эквивалент ), нийлбэр флавоноидыг хөнгөнцагааны оксидын коло риметрийн (рутины эквивалент ), нийлбэр флавонолыг Ермаков нарын аргаар (рутины эквивалент ) тус тус тодорхойлж үр дүнг Хүснэгт-3-т харуулав .

Хүснэгтээс харахад ацетоны ханд болон н-бутанолон ханданд агуулагдах нийлбэр фенолын хэмжээ усан үлдэгдэлд агуулагдах нийлбэр фенолын хэмжээнээс ойролцоогоор 2 дахин их байна . Нийлбэр флавоноид нь н-бутанолон ханданд хамгийн их агууламжтай (50.6±6.43), усан үлдэгдэлд 5.93±2.0 агууламжтай байхад , нийлбэр флавонол усан үлдэгдэлд ацетонон ханднаас 10.06%-аар, н-бутанолон ханднаас 11.07%-аар тус тус их агууламжтай байв .
Хэлцэмж: Бидний анхан шатны антиоксидант скринингийн үр дүнд 29 зүйл ургамлын 52 ханднаас Шивүүрт сэрдэг ургамал нь өндөр идэвх үзүүлсэн бөгөөд
энэхүү Сэрдэгийн овогт хамаарагдах бусад ургамлуудын антиоксидант идэвх (Aceriphyllum rossii, IC50 17.6±0.3 μg/mL; Saxifraga punctata, 8.2 ± 0.25 μg/mL; Saxifraga
stolenifera, 37.5 μg/mL; Saxifraga ligulata 20 μg/mL)-тэй ха рьцуулахад харьцангуй идэвх сайтай байна . Манай оронд ургадаг Сэрдэгийн төрлөөс Шивүүрт сэрдэг-ийн фитохимийн судалгаа хараахан хийгдээгүй бөгөөд харин Ямаан с рдэ г-ийн хувьд газрын дээд хэсэгт флавоноидын уламжлалууд , ялангуяа кверцетин ихээр агуулагддаг
байна [13]. Фитохимийн тоон шинжилгээгээр Saxifraga ligulata 5.78%-ийн нийлбэр фенолт нэгдлийн агууламжтай гаар тодорхойлогдсон байна (M. S. Bagul et al, 2002). Түүнчлэн 7 жимсгэний ургамлын навчинд хийсэн судалгаа [14]-тай харьцуулахад Шивүүрт сэрдэг-ийн нийлбэр фенолын агууламж (ацетон ханд , 121.42±14.33 mg/GAE/g) нь нохойн хошуу (126.04±1.94)-тай ойролцоо , үхрийн нүд (62.46±1.86), хад (64.06±0.45), долооо гоно (58.11±0.56), гүзээлзгэнэ (99.69±1.3), чацаргана (95.55±0.96) зэргээс
21.73-63.31 mg/GAE/g хэмжээгээр их, аньсны навч (175.16±1.79)-аас 53.74 mg/GAE/g агууламжаар бага байгаа нь фенолт нэгдлийн агууламж харьцангуй өндөртэй болохыг харуулж байна . Фенолт нэгдлүүд нь чөлөөт радикалыг ангижруулах өндөр идэвхтэйг эрдэмтэн судлаачид тогтоосон байда г [11, 12]. Үүнтэй бидний судалгааны үр дүн нийцэж байгаа бөгөөд хандны антиоксидант идэвх нь түүний нийлбэр фенолт нэгдлүүдтэй эерэг хамааралтай байна . Энэхүү ажлаар Шивүүрт сэрдэг ургамлын биологийн идэвх болон химийн бүрэлдэх үүний судалгааг анх удаа хийж байгаагаараа ач холбогдолтой юм.

Дүгнэлт: Шивүүрт сэрдэг (Saxifraga spinulosa)-ийн ханд болон фракцууд антиоксидант өндөр идэвхтэй нь тогтоогдсон бөгөөд уг ургамлын химийн болон биологийн
идэвхийн судалгаа үргэлжлэн хийгдэж байна . Уг ургамлын антиоксидант идэвхийг түүнд агуулагдах фенолт нэгдлүүд үзүүлж байж болох юм.

 

Ном зүй

1. Oscar M Mosquera., Yaned M Correa., Diana C Buitrago., Jaime Nino., 2007. Antioxidant activity of twenty five plants from Colombian biodiversity. Mem Inst Oswaldo Cruz 102 (5), 631-634.
2. Masafumi Okawa, Junei Kinjo, Toshihiro Nohara., Masateru Ono., 2001. DPPH (1, 1-Diphenyl-2-Picrylhydrazyl) Radical Scavenging Activity of Flavonoids Obtained from Some Medicinal Plants. Biol.Pharm.Bull. 24(10): 1202-1205.
3. Duan X-J., W-W., Li X-M., Wang B-G., 2006. “Evaluation of antioxidant property of extract and fractions obtained from a red alga, Polysiphonia urceolata”. Food Chem 95: 37- 43.
4. С.Цоодол ., 2012. Чөлөөт радикалуудын өндөр үнэ цэнэ. Эм зүй сэтгүүл. хуудас 178
5. Chae S., Kim JS., Kang KA., Bu HD., Lee Y., Hyun JW., Kang SS., 2004. “Antioxidant activity of Jionoside D from Clerodendron trichotomun”. Biol. Pharm. Bull 27: 1504- 1508.
6. Luciana, L., Mensor, A., Fabio, S., Menezes, Gilda, G., 2001. Screening of Brazilian Plant Extracts for Antioxidant by the Use of DPPH Free Radical Method. Phytotherapy Research 15, 127-130.
7. Yu, L., S. J. Perret, M. Harris, J. Wilson and M.Qian, 2002. Free radical scavenging properties of wheat extracts. J. Agric. Food Chem., 50:1619-1624
8. Maximovic, Z., D.Malensis and N. Kovacevic, 2005. Polyphenol contents antioxidant activity of Maydis stigma extracts. Bioresour. Techno., 96:873-877.
9. Yermakov, A.I., V.V. Arasimov and N.P. Yarosh, 1987. Methods of Biochemical Analysis of Plants. John Wiley and Sons. New York
10. Э. Сэлэнгэ., Г. Одонтуяа ., Ж. Батх үү, 2010. Ц.Эхтүмэнтана (Chamaerhodes erecta (L.) Bge)-ын шинэ нэгдэл , антиоксидант идэвх ба хэрэглэх боломж . “Хүрэлтогоотын семинар 2010” эрдэм шинжилгээний бага хурлын товхимол , 165-172.
11. Siddhuraji, P.,P.S. Mohan and K.Becker, 2002. Studies on the antioxidant activity of Indian Labumum (Cassia Fistula L): Apreminary assessment of crude extracts from stem, bark, leaves, flowers and fruit pulp. Food Chem., 79. 61-67.
12. Raden Arthur Ario Lelono,, Sanro Tachibana and Kazutaka Itoh.,2009. in vitro Antioxidative and Polyphenol Content of Eugenia polyantha Wight Grown in
Indonesia. Journal of Biological Sciences.
12(24): 1564-1570.
13. Зориг Т., Изоли рованиеи изучение фенольных соединенийломато гониума каринтийского и камнеломки козличной. 1979. кандидатская диссертация . стр 76,79, 84.
14. Э. Энхцэцэг, 2013. Жимсгэний ургамлын антиоксидант идэвх , фенолт нэгдэл .
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 983
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК